Сургамжит өгүүллэг-5
Тусламж
Нэгэн цэлмэг өдөр ойд хамтдаа
амьдардаг шар шувуу, үнэг, сармагчин,
3 ойролцоох тосгонд байдаг туулайн
төрсөн өдөрт уригджээ.
Өмнөх замаа харахгүй шар шувуу нөхөддөө хандан:
- Зам харагдахгүй байна.надад туслаач гэхэд үнэг сармагчин 2 хоёр:
- Өө бурхан минь яах гэж энэ тэнэг амьтныг бүтээсэн юм болоо хэмээн учиргүй шоолж, сармагчин түүнийг толгой дээрээ суулгаад цааш явжээ.
Туулайн гэрт хөгжилдсөөр шөнө болж гэртээ харих цаг болов.Үнэг сармагчин 2 зам сайн харагдахгүй байсан учир чулуунд тээглэн унаж бөөн юм болжээ.
Эцэст нь тэр 2 “Шар шувуу, бидэнд туслаач” гэж гуйж эхлэв.Ингээд шар шувуугаар замчлуулан тэр 2 арайхийн гэртээ харив.
Харилцан бие биедээ тусалж дундуураа дүүргэн амьдрах нь хүний амьдралын хэзээ ч хувиршгүй зарчим байх ёстой.
Буга
Нэгэн буга ус уухаар цөөрөм дээр
очжээ.
Тэгээд усанд тусаж буй өөрийн дүрийг хараад “Миний эвэр үнэхээр сайхан юм аа.Над шиг эвэртэй амьтан үгүй байхаа” гэж боджээ.
Тэгээд буга өөрийн нарийхан урт хөлийг хараад “Ийм сайхан эвэрт зохицохгүй хөл шүү.Яагаад ийм нарийн муухай байгаа болоо.Ийм хөл байхгүй байсан нь дээр” гэж гоморхон голж байтал барс ирж явааг харжээ.Нөгөө голж байсан хөлөөрөө хурдлан давхиж, барсыг хол гэгч нь орхив.
Тэгтэл үнэхээр сайхан хэмээн бахархаж байсан эвэр нь модны мөчирт тээглэчихжээ.Сандарсан буга арайхийн эврээ салгаад цааш зугтав.
Дараа нь сэтгэл дундуурхан байсан хөлөөрөө амь насаа аварч чадсандаа баярлаж, өөрөөсөө ичих шиг болжээ.
Цаасан хог
Нэгэн компани шинэ ажилтан сонгон
шалгаруулах ярилцлагын шалгалт авч
байлаа.
Шалгалтын үеэр хаалганы хажууд зориуд цаасны хог хаяжээ.Тэгээд ажилд орохоор ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь дуудан оруулж ярилцав.Ихэнх хүмүүс цаасан хогийг анзааралгүй орж байлаа. Авах уу байх уу гэж тээнэгэлзэн зогсох ч хүн байлаа.Харин өөрийн эрхгүй цаасан хогийг аваад хогийн сав уруу хийсэн хүмүүс шалгалтанд бүгд тэнцлээ.
Энэ компани нь амьдралын наад захын зуршил болсон байх ёстой зүйлээр ажилтнаа сонгосон юм.Уг арга амжилттай болж, тэр жил авсан ажилтнууд өмнөх жилүүдэд авсан ажилтнуудаасаа илүү хөдөлмөрч, шударга хүмүүс байв.
Хүн өөрийн эрхгүй хөлийнхөө хажуудах цаасыг авахаар бөхийж байгаа нь сайхан зуршил.Энэхүү зуршил нь нийгмийнхээ санаа зовоосон олон асуудлаас үл хамааран өдий хүртэл уламжлагдан оршиж байгаа нь ийм зуршилтай гэр бүл, хүмүүсийн гавъяа.
Зовсоны эцэст жаргана
Марк гэдэг ядуу залуу хүнд өвчин тусч,
хэвтэрт ороход гэр бүлийнх нь байдал
улам хэцүүджээ.
Эхнэр гэр бүлийнхээ төлөө ажлын хүндийг үл хайрхан шаргуу ажиллаж, хүүхдүүдээ өсгөн, нөхрийгөө асран сувилдаг байлаа.Өдөрт нь хөлсөөр юм угаан, орой нь юм оёж, идэх хоолоо залгуулахаар гарч явдаг эхнэрээ туйлдаж ядарсаар ирэхийг хараад өвчтэй нөхөр нь шаналдаг байлаа.
Тиймээс эхнэрийнхээ юм оёх ажилд туслах арга хайсаар эцэст нь хялбархан юм оёх машин зохион бүтээсэн нь оёдлын машин байлаа.
Хэцүү байдалд орсон хүмүүсийг хоёр хувааж болно.Нэг хэсэг нь цөхрөлд орон, итгэл алдарсан, нөгөө хэсэг нь хэцүү байдлыг буруугаар эргүүлж болдог ч хүнд хүчрийн өмнө өвдөг нугалахгүйгээр хичээсний хүчинд Марк хэцүү байдлыг ашигтайгаар өөрчилж чадсан юм.
Тиймээс ямар ч хэцүү байдалд орсон хүч гарган зүтгэвэл зовлон үзээгүй хүнээс хэд дахин илүү агуу их амжилтанд хүрэх болно.
Хамгийн сайхан мөч
Мэриан Андерсон гэгч хар арьстай
ардын дуучин байжээ.1955 онд Нью
Йоркийн “Мэтуро Поллотан” дуурийн
театрын хүндэт гишүүн, Эйзенхауэр
ерөнхийлөгчийн урилгаар цагаан ордонд дуулсан анхны хар арьстан, НҮБ-ын төлөөллөгчийн газрын Америкийн төлөөлөгчөөр хүртэл сонгогдож байсан алдарт дуучин юм.
Тэрээр айлд юм угаан, цэвэрлэгээ хийн, цөөхөн зоосоор амиа тэжээдэг, ээжтэйгээ амьдардаг байв.Эх нь охиныхоо авъяасыг мэдээд сүмийн найрал дуунд оруулсан нь дуу сурах их боломжийг олгожээ.Улмаар бага хэмжээний мөнгө цуглуулж, хувийн багш авч хичээллүүлэх болжээ.
Мариан ээжийнхээ энэ их хайрыг мартаж чадахгүй байв.Амжилтын оргилд хүрсэн Мэрианаас сонины сурвалжлагч:
- Мэриан Андерсон хатагтай, таны амьдралын хамгийн сайхан үе хэзээ байсан бэ? гэж асуухад тэр нүдээ анин ямар нэг юм дурсаж байгаа юм шиг хэсэг азнаад
- Нэгэн өдөр гэрлүүгээ гүйн ирээд ээжээ дахин айлд очиж, юм угаах хэрэггүй боллоо гээд ээжийгээ чанга тэврэн уйлсан тэр үе гэж хэлжээ.
Бид нэр алдар юмуу их мөнгө олох үеийг хамгийн чухал мөч гэж боддог.
Харин хамгийн эрхэм чухал мөч бол бидний төлөө бүхнээ зориулж ирсэн гэр бүлтэйгээ баяр хөөрөө хуваалцсан үе байдаг.
Талхчин
Эрт урьдын цагт нэгэн хятад талхчин
амьдарч байжээ.Тэр талх барьж тосгоны
хүмүүст зардаг ба нэгэн ядуу тариачин
талхчинд тос өгөөд оронд нь талх авдаг
байв.
Нэг өдөр талхчин тариачны өгсөн тосыг хартал тогтоосон хэмжээнээсээ бага юм шиг харагджээ.Тэгээд дараагийн өдрүүдэд ирсэн тосыг хэмжиж үзвэл бас л хэмжээндээ хүрсэнгүй.
Талхчин уурлаж тос өгдөг тариачинг тосоо нөхөн төлөхийг шаардаж шүүхэд өгчээ.Шүүгч тариачнаас учрыг асуугаад гайхжээ.Учир нь тос өгдөг ядуу тариачны гэрт жин байхгүй учраас тосоо нэг ширхэг талхны жинтэй харьцуулан хуваадаг байжээ.
Харин нөгөө талхчин ашиг олохын тулд нэг ширхэг талхныхаа хэмжээг багасгасан бөгөөд түүнийг мэдээгүй тариачин талханд нь тааруулаад тосоо хувааж өгсөн учраас хэмжээнд нь хүрэхгүй байх нь аргагүй байв.
Ашиг олохын тулд бусдыг хуурч мэхэлбэл өөрөө түүнийхээ хариуг хүртдэг юм шүү.
Багшийнхаа төлөө
Ерөнхийлөгч Жонсон “Өмнөд Номхон
Далай” гэдэг бүтээлээрээ нэрд гарсан
зохиолч Жеймс Мичиног оройн зоогт
урьжээ.
Харин тэр зохиолч дараах эелдэг бөгөөд татгалзсан захиаг ерөнхийлөгчид явуулжээ.
“Ахлах сургуульд байхад минь надад шүлэг өгүүллэг бичих аргыг зааж өгсөн нэгэн сайн багш эмэгтэй байдаг юм.Тэр хүнд зориулан хийх гэж байгаа оройн зоогийн урилгад хариу өгөөд 3 хонож байтал цагаан ордонд очих таны урилгыг авлаа.
Хүндэт ерөнхийлөгчөө, би цагаан ордны тансаг зоогонд оролцохгүй байлаа ч та гомдохгүй байх гэж итгэж байна.Харин багшийнхаа урилгад очихгүй бол багшийн маань урам хугарах байхаа.” гэсэн байв.
Тансаг сайхан цагаан ордныхтой харьцуулбал 65 настай, тэтгэвэрт гарсан хөгшин багшид зориулан хийж байгаа хөдөөний оройн зоог тарчигхан боловч багш шавийн хоорондын халуун хайрыг хуваалцуулж чаджээ.
Машин өргөсөн нь
Энэ явдал Вьетнамын дайны үеэр
болжээ.
Америкийн дөрвөн цэрэг нарийн давчуу замаар машинтай давхиж явтал отож байсан Вьетнамын цэргүүд өөдөөс нь довтолж, амиа алдаж болзошгүй байдалд оржээ.
Зам хэт нарийн учраас машинаа эргүүлэх боломжгүй байв Ийм эгзэгтэй үед нөгөө дөрөв машинаа дөрвөн талаас нь зэрэг өргөж эргүүлж тавьчихаад цэргийн ангийнхаа зүг давхилаа. Ангидаа буцаж ирсний дараа бусаддаа ярьтал хэн ч итгэсэнгүй тэгэхээр нь тэд дахин машинаа өргөх гэв.
Гэтэл түрүүхэн сэвхийтэл нь өргөөд тавьчихаж байсан өнөөх машинаа өргөх гэтэл дийлсэнгүй.
Ямарч ч боломжгүй мэт харагдавч хэцүү мөч тулгарахад эцсийн хүчээ дайчилбал аливаа үйл бүтдэг. Бид ч гэсэн нэгэн зүйлд санал бодлоо нэгтгэвэл амжилт гаргах болно.
Ээжийн царай
Нэгэн тосгонд нүүр болон гар нь
татинги болсон эх амьдардаг байжээ.
Сэтгэл нь гадаад төрхтэй нь харьцуулбал илүү сайхан байсан ч тосгоныхноосоо үргэлж нуугддаг байв.
Тэр эхийн ганц хүү нь үе ийнхнээсээ илүү ухаалаг хөдөлгөөнтэй зоригтой аж. Харин найзуудтайгаа тоглож байхад нь хажуугаар нь ээж нь өнгөрвөл ичих сэтгэл төрдөг байлаа.Нэгэн өдөр түүнийг хүлээн зогссон ээжийг нь найзууд нь шоолжээ. Бухимдаж бачимдсан хүү гэртээ ирмэгцээ ээжрүүгээ хашгичиж ээжийнхээ муухай нүүрнээс ичиж байдаг тул дахин сургууль дээр битгий очоорой гэж хэлэв.
Үүнийг сонсож байсан хөршийнх нь ээмээ тэсэлгүй хүүг дуудаж: “Чамайг нэг настай байх үе юмсан. Ээж чинь талбайд ажиллаж байтал гэрт чинь гал , дотор нь чи унтаж байсан. Галын дөл хүчтэй байснаас тосгонынхны хэн нь ч орж зүрхлээгүи байтал гэтэл нэгэн жижигхэн эмэгтэй хүүмүүсийн дундаас зүсэн гарч ирээд гал руу орчихсон нь ээж чинь байсан юмдаа. Улалзан асах галын дундаас чамайг тэврэн гарч ирэхэд түүний нүүр , гар түлэгдсэн байлаа” гэж хэлжээ.
Үүнийг сонсоод хүү нулимс асгаруулан өөрийн эрхгүй гэмшин, ээжээрээ бахархах сэтгэл төржээ.
Ээжийн захидал
Хичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ
сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ.
Ээж нь цаг ямагт хүүдээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв.Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ ирээд олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр, “миний хүү дайнд хамгийн сайн нисгэгч болно” гэж чангаар хэлжээ.
Гурван жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхэгээр тулалджээ. Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидалууд байлаа.”Миний бахархал болсон хүү минь” гэж эхэлсэн ээжийнх нь захидалууд цаг өнгөрөх тусам агуулга нь багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа.
Дайн дуусахын үед нэгэн захидал хүлээн авлаа. Захидалд “Хайрт хүү минь одоо баттай зогс хүчирхэг бол”.Энэ богинохон захидал яагаад ч юм хүүгийн сэтгэлд хоногшин үлджээ.
Дайнч дуусч хүү нь францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж аль хэдийн нас барсан байлаа.
Ээж нь гурван жилийн өмнө өөрийн үхэхийг тааварлан мэдээд хүүгээ хүч тэнхээтэй байлгах гэж нэгэн арга сийлжээ.Ээж нь үхэхийнхээ өмнөх долоо хоногийн турш чичигнэж салганасан гараараа 250 захидал бичиж түүнийгээ өөрийн найздаа өгч хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн байжээ.