Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Soyombo: Manai nz ohin ch bas untsangue bi
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: manai naiz ohin untsanguee bi faildchihleee
  • Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2008 оны G хувилбар бичлэгт меР (зочин): ХАРИУ ХЭРЭГТЭЙ
  • 7-р ангийн 2-р улирлын шалгалтын материал бичлэгт Зочин:
  • 11-р ангийн тест гэрийн даалгавар бичлэгт Зочин (зочин):
  • "Номтой золгохуй" нэгж ажил 3 Л.Түдэв "Эрээн... бичлэгт Зочин: Фак юү ма нигга коммит сүйсаяд лалар
  • "Номтой золгохуй" нэгж ажил 3 Л.Түдэв "Эрээн... бичлэгт Зочин: Харагдахгүй байнаа.
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Ulgerig zohioson humuusdee bayrlalaa...
  • Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2009 оны Е хувилбар бичлэгт Ихээ (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Yioo nz ohin untdgue yaaj untuulhuu
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
664620 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 9-р хуудас. | дараах >>

Эрийн гурван наадмын мэндчилгээний үг

2012-07-09,17:06


Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
* * * * * * * * *
Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам айсуй.
* * * * * * * * *
Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 805 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе.
* * * * * * * * *
Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!
* * * * * * * * *
Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.
* * * * * * * * *
Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!
* * * * * * * * *
Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
* * * * * * * * *
Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буяны хийморийг сэргээсэн
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай...
* * * * * * * * *
Зээ гэдсээ мэдэж айргаа умдаалаарай
Ходоодоо мэдэж хуушуураа зооглоорой
Бяраа мэдэж хүчээ үзээрэй
Хараагаа мэдэж сумаа тавиарай
Морио мэдэж бооцоо тавиарай
Уушиг зүрх нь савсайлгүй САЙХАН НААДААРАЙ.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ
Та бүхэн сайхан наадаарай

* * * * * * * * *

* * * * * * * *

Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамтдаа
Дэлхийг донсолгож, дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!
Marina A: Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамт
* * * * * * * * *

Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье.

* * * * * * * * *

ЦУС МИНЬ МОНГОЛ
ЦӨС МИНЬ МОНГОЛ
ЗҮС МИНЬ МОНГОЛ
ЁС МИНЬ МОНГОЛ
НЭР МИНЬ МОНГОЛ
СҮР МИНЬ МОНГОЛ
ДҮР МИНЬ МОНГОЛ
ТӨР МИНЬ МОНГОЛ

* * * * * * * * *

Морь нь хурдан
Сум нь мэргэн
Бөх нь хүчтэй
Монгол түмэн минь САЙХАН НААДААРАЙ!

* * * * * * * * *
Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам айсуй.

* * * * * * * * *

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 805 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе.

Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!

* * * * * * * * *

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.

* * * * * * * * *

* * * * * * * * *

Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!

* * * * * * * * *

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

* * * * * * * * *
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.
* * * * * * * * *
Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье.
* * * * * * * * *
  
Морь нь хурдан
Сум нь мэргэн
Бөх нь хүчтэй
Монгол түмэн минь САЙХАН НААДААРАЙ!
* * * * * * * * *
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог МОНГОЛ гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдoг…

* * * * * * * * *

бичсэн: sainsanaa төрөл: Шинэ шинэ мэдээлэл | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 27911 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Goe
Bayarlaa
Ugii (зочин) хэзээ бичсэн: 20:05, 2017-07-05 | |
баярлалаа. ажилд минь маш дөхөм болсон шүү
Зочин хэзээ бичсэн: 15:37, 2016-07-08 | |
энэ улиг болсон үгнүүдээ шинэчлээд оруулчихаж болохгуум байхдоо
хэлнийш (зочин) хэзээ бичсэн: 18:43, 2015-07-08 | |
МОНГОЛ МАНДТУГАЙ
Зочин хэзээ бичсэн: 09:47, 2015-06-30 | |
тэнэг
гоё наадам зугаатай наадам хүчтэй наадам мэргэн наадам хурдтай наадам сайхан наадам гэх мэт олон наадам юм
ану (зочин) хэзээ бичсэн: 22:27, 2014-11-23 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 9-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa