Сургамжит өгүүллэг-4
Хулс мод
Хулс мод ны ургах нь тууштай байхын
тухайд тохирсон жишээ юм.
Хятад хүмүүс хулс модыг тарихдаа
эхлээд үрийг газарт булан усалж борддог.
Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй . Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жил дээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь ,дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй.
Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5д ахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаа долоо хоногийн дараа богиохон хугацаанд ойролцоогоор 27м өндөр болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “Хулс мод зургаа долоо хоногийн дотор уу? эсвэл 5 жилийн дотор 27м өндөр болсон уу?” юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор.
Маш их тэвчээр ,цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах бүү хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй.
Амжилтын зарчмууд нь маш энгийн.
Хэсэг хугацаанд хөдөлмөрлөж бас хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.
Хүүхдийн цагаахан сэтгэл
Тэр өдөр цаг агаар муухай байлаа.
цахилгаан цахиж , бороо хувингаар цутгах
мэт орж байв.
Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний адил сургууль руугаа алхахаар гарлаа.
Цахилгаан хүчтэй цахилж нүргэлдсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх вий дээ” гэж бодон машиндаа санд мэнд яаран суугаад охиныхоо араас гарав.
Тэгээд охиноо замаар явж байхыг харлаа. Охин ойр ойрхон алхлан явж байв .харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд хараад инээмсэглэж байв.
Ингэхийг ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив.
Тэгээд “Үр минь энэ аймарар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад” байгааг ээждээ хэлээч гэв.
Тэгэхэд охин “Инээмсэглэсэн юмаа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна”гэжээ.
Хүн чанар
Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй
шахам байхад ангид ширүүн харцтай
багш хаалга онгойлгон орж ирлээ.
Сурагчид руу нэг айхтар харснаа хичээлдээ орлоо. Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд:
- “Энэ бол хүн чанар юм.хүнд байх ёстой хамгийн сайн чанар”гэв.
- “Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар 1-г 10 болгож чадна.Дахиад нэг 0 нэмээд ...
- “Энэ бол туршлага. 10байсныг 100 болгоно.” 0-үүд цааш үргэлжилсээр:
- Чадвар, сахилга бат, хайр ...
Нэмж бичигдэх 0 бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа.
Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв:
“Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэлээ.
Сурагчид үүнийг сонсоод нам гүм чимээгүй бодоцгооно.
Гээгдэгсэд
Нэгэн удаа хүн таслалыг орхижээ.
Тэр үед өгүүлбэрээс айдаг болсон
төдийгүй энгийн үг хэрэглэж эхэлжээ.
Өгүүлбэр энгийн болох тусам бодол санаа нь энгийн болж гэнэ. Дараагийн өдөр анхаарлын тэмдгийг гээжээ. Сулхан дуутай болоод дууныхаа өнгийг өөрчлөхгүйгээр ярьж эхэлжээ. Ингээд юунд ч баярлахгүй юунд ч сэтгэл нь хөдлөхөө байжээ. Өчүүхэн төдий ч сэтгэл хөдлөл түүнд байхгүй болжээ.
Хэсэг хугацааны дараа асуултын тэмдгийг гээжээ. Тийм болохоор асуулт асуухаа бүр больж гэнэ. Юу ч бүр юу ч түүнд сонин санагдахаа байжээ. Хорвоо ертөнц болон дэлхийг ,тэр бүү хэл өөрийгөө тоохоо байж гэнэ.
Хэдэн жилийн дараа тодорхойлох тэмдгийг гээжээ. Ингээд өөрт төрсөн сэтгэгдлээ бусдад илэрхийлэхээ байжээ.
Насныхаа эцэст ганц үлдсэн “”тэмдгийг гээжээ. Өөрийн гэсэн ямар ч бодолгүй болсон байв. Ердөө бусдын үзэл бодлыг л барьдаг болж гэнэ.
Ингээд эцэст нь бодох ба уншихыг бүр мартсан байлаа.
Өчүүхэн аз жаргал
Жэри бол эргэн тойрондоо байгаа хүмүүсийн
хайрыг татсан нэгэн юм.Үргэлж баяр хөөртэй
харагдана.Дандаа л сайн сайхан зүйлийг ярьдаг
байв.Заримдаа бусдыг үнэхээр гайхшруулдаг
байлаа.
Энэ хүн ийм нөхцөл байдалд хүртэл яаж ингэж эелдэг байж чаддаг юм болоо гэж гайхан асуусан нэгэнд:”...”гэж хариулдаг байв.Жэри бол жинхэнэ урам хайрлагч байлаа.
Хамт ажиллагсдын нэг нь тааруухан царайтай харагдвал Жэри хажууд нь очин нөхцөл байдалд яаж эерэгээр хандахыг зөвлөдөг байлаа.Харин энэ байдал нь надад тийм ч сайн зүйл биш шиг санагдан Жэритэй уулзахаар очлоо.
-Би ойлгохгүй юм.Чи яаж үргэлж,ямар ч нөхцөл байдалд эерэг,өөдрөг байж чаддаг юм бэ? гэв.
-Би өглөө бүр сэрээд өөрөө өөрөөсөө “Жэри өнөөдөр хоёр л сонголт байна.Нэг бол сайхан зантай байх,нөгөө бол муухай зантай байх”гэдэг юм.Тэгээд би сайхан зантай байхыг сонгодог.Ямар нэг таагүй зүйл тохиолдоход дахиад л хоёр сонголт байдаг.Бууж өгөх эсвэл тэр байдлаас сургамж авах.Тохиолдох нөхцөл байдлаас би сургамж авахыг сонгоно.Хэрэв хэн нэгэн надад гомдол тээгээд ирвэл бас л хоёр сонголт бий.Гомдлыг нь дэмжих эсвэл амьдралыг сайхан талаас нь харах.Амьдралыг эерэгээр харахыг би сонгоно гэв.
За үгүй байлгүй дээ”Тийм амархан гэж үү?”гэхэд “Тиймээ амархан.”гэж Жэри хариулав.
Амьдрал бол тэр чигээрээ сонголт юм.Бүх нөхцөл байдал заавал ямар нэг сонголт байдаг.Харин та л ямар сонголт хийхээ шийдэх хэрэг.Та өөрийнхөө талаар бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх нь таны гарт байгаа.Өөрөөр хэлбэл та яаж амьдрахаа өөрөө сонгодог гэсэн үг.
Жэригийн яриа үнэхээр миний амьдралд нөлөөлсөн юм.Түүнтэй би олон жил уулзаагүй.Гэхдээ амьдралд тохиолдох таагүй зүйлд бууж өгөхийн оронд сонголт байгааг санах болгондоо түүнийг дурсдаг байлаа.
Хэдэн жилийн дараа Жэрид маш таагүй зүйл тохиолдсон байв.Гэрт нь хулгай хийхээр орсон хүмүүс түүнийг айхтар зодож хэд хэдэн удаа цээжэнд нь буудсан байв.Хагалгаа 18 цаг үргэлжилж хэдэн 7 хоног хэвтэрт байжээ.Эмнэлгээс гарсан ч биед нь сумны хэлтэрхий үлдсэн гэнэ.
Тэр явдал болсноос хагас жилийн дараа Жэритэй уулзлаа.Хэр байна даа гэж асуухад минь нөгөө л хариултаа хэлэв,””
-Тэр үед чамд юу бодогдож байв гэхэд,
-Газарт хэвтэж байхдаа амьдрах эсвэл үхэх гэсэн 2 сонголт байна гэж бодсон.
Тэгээд би амьдрахыг сонгосон.
-Айгаагүй хэрэг үү? Ухаанаа алдаагүй байсан юм уу?
-Түргэн тусламжийн хүмүүс гайхалтай хүмүүс байсан.Үргэлж л удахгүй бүх юм сайхан болно,та эдгэрнэ гэсээр байсан юм.Харин хүлээн авахын коридороор дамнуургыг маань их л сандран авч яваа эмч сувилагч нарын царайг хараад тэр л үед их айсан.Тэдний харц нь яг л энэ хүн үхэж байна гэж хэлж байлаа.Тэгээд би ямар нэг юм хийхгүй бол үхэх нь гэдгээ мэдсэн юм.
-Юу хийсэн юм бэ?сонирхон асуухад минь
-Нэгэн сувилагч надаас ямар нэг юмнаас харшилгүй юу гэж асуухад нь”Тиймээ харшилтай”гэчэхэв.Тэгэхэд эмч сувилагч нар ихэд санаа зовсон байдалтай чимээгүй болцгоов.Би гүнзгий амьсгаа аван хамаг хүчээрээ “Би сумны харшилтай.”гэж орилов.Харин эмч сувилагч нар бүгд инээлдэв.Би дахиад л орилсон.Тэгж л өөрийнхөө амьдрах хүслээ илэрхийлэхийнзэрэгцээ тэр хүмүүсийн ч эмчлэх хүслийг нь бадраасан юм гэж ярьж билээ.
Жэри зөвхөнэмч нарын ачаар бус өөрийнхөө өөдрөг хандлагын ачаар амьд гарсан юм.Түүний энэ яриа надад шинэ сургамж болсон шүү.
Өдөр бүр эрч хүчтэй амьдрах боломж байдаг гэдгийг түүнээс л сурсан юм.
Бүх зүйл миний сонголтоос хамаардаг гэдгийг ч бас………
Эхийн сэтгэл
Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн
эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд
ээж нь түүнийг цасан гоо гүнжээс илүү
хөөрхөн гэж хэлэхэд нь итгэдэг байжээ.
Охин цав цагаахан царайтай ,мойл хар нүдтэй гэнээ.Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ.Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.
Охин эхлээд түүнд нь итгэсэнгүй,учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа.Гэвч он жил өнгөрөхөд яалт ч үгүй бодит байдалтай тулгарчээ.Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн ,мойл хар нүд нь хялар байлаа,нуруу нь хус шиг шулуун биш ажээ.Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байжээ.Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядах сэтгэлээр солигдлоо.Гэрлэх нас болсон ч түүнийг хайрлах хүн байсангүй.Дээр нь хэчнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа.
Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв.Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ.Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж байхыг хүссэн байна.Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуйн дунд амьдрах болов.Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга л байлаа.
Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв.Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг харахыг илүү их хүсчээ.Мөн бусдад дарамт болохгүй амьдрах байв.Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав.Түүний өмнө нэн дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа.Нүүрэн дээрх батга нь оргүй алга болж ,монхор хамар нь засарч ,зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь олгиолон намирч байв.Урьдынхаасаа илүү өндөр болжээ.Бүсгүй дэргэдээ байсан эмчийг тэврэн авч “Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна.Миний нүүрний өө сэв үлдсэнгүй ,та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу хэмээн хашгарлаа” Эмч хариуд нь:
-Үгүй, охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм.Тэр надад хэрэггүй гэсэн юм” гээд инээмсэглэжээ.
Гурван өдөр идэх элсэн чихэр
“Тереза эх” хэмээн алдаршсан гэлэнмаа
Энэтхэгийн Калькутта хотын ядууст зориулан
“Хайрын гэр” нэртэй асрамжийн газар
байгуулжээ.
Энд гуйлга гуйж амьдрахаас өөр аргагүй болсон ядуусыг хүлээн авч сувилдаг бөгөөд Тереза эх өөрийн амьдралыг ядуу тарчигтаа арга нь барагдсан өлсгөлөнгөөр үхэж олон мянган энэтхэгчүүдийн төлөө зориулсан учир түүнийг Нобелийн энх тайвны шагналаар шагнажээ.
Нэг удаа Калькутта хотын “Хайрын гэр” асрамжийн газрын элсэн чихэр дууссан тухай яриа гарчээ.
Тэр орой хотод амьдардаг нэгэн хүү ээждээ “Ээжээ, би өнөөдрөөс эхлэн 3 хоног элсэн чихэр идэхгүй.Харин идээгүй элсэн чихрийг минь надад өгөөрэй” гэжээ.
Гурван өдөр хэмнэсэн элсэн чихрээ “Хайрын гэр” асрамжийн газар авчирч өгсөн гэдэг.
Тереза гэлэнмаа хэцүү байдалд орох бүрдээ сайхан сэтгэлт хүүг санан санан сэтгэлээр уналгүй ядууст туслах ажлаа хийдэг байжээ.
Халуун сэтгэл
Энэтхэгийн Ариун хэмээн алдаршсан
Сонда Шин дүн өвлийн цагаар ууланд нэг
хүнтэй хамт явж байжээ.
Гэтэл замын хажуугийн цасан дунд нэгэн хүн үхсэн мэт хэвтэж байхыг хараад түүний цээжийг дарж үзтэл зүрх нь цохилж байлаа.
Сонда Шин тэр хүнийг “үүрээд явцгаая” гэж хэлэхэд хамт явсан хүн:
-Та өөрөө үүрээд яв даа гээд орхиод явчихжээ.
Сонда Шин тэр хүнийг үүрэн уулын бэрх замаар хүчлэн зүтгэв.Тэр халууцаж, биенээс нь хөлс гарч байсан учир биенийх нь халуунд осгож үхэх гэж байсан өнөөх хүний бие гэсэн ухаан оржээ.
Сонда Шиний тамир тэнхээ барагдаж унах шахан байтал үүрүүлж явсан хүн нь сэргэж, бие биедээ дэм болон цааш явжээ.
Нэлээн явж байтал зам дээр нэгэн хүн үхчихсэн хэвтэж байв.Тэр хүн бол Сонда Шинтэй хамт явж байгаад түрүүлж явсан хүн мөн байсан бөгөөд хүйтнийг тэсвэрлэж чадалгүй хөлдөж үхсэн байжээ.
Дайны үеийн хагас
цагийн амсхийлт
Америкийн иргэний дайны үед хоёр
талын байлдааны чухал түшиц газрын
төлөө тулалдаж, ээлжлэн эзэлсээр байлаа.
Байлдааны талбар өмнөд, умардын шархдагсад ба амь үрэгдэгсдээр дүүрч, шархагсдыг сүүлчийн “ус, ус” гэж ёолон сонстоно.
Энэ үед умардын нэгэн цэрэг даргадаа үхэх гэж буй тэдгээр шархдагсдын сүүлчийн хүсэлтийг биелүүлж, ус уулгах зөвшөөрөл хүсчээ.
Харин дарга нь дайсны суманд өртчихнө шүү гээд халгаасангүй.Гэтэд нөгөө цэрэг шалсаар байсан тул арга буюу зөвшөөрчээ.
Өнөөх цэрэг нэг гартаа ус, нөгөө гартаа аяга бариад исгэрэх сумны өөдөөс явлаа.Тэгээд хамгийн ойр хэвтэж байгаагаас нь эхлэн дайсан манайх гэж ялгалгүй хүн бүрт ус уулгаж байв.
Хэсэг хугацаа өнгөрөхөд дайсны цэргүүд түүнийг юу хийж байгааг нь ойлгож эхлэв.Тэгээд түүн рүү буудахаа болив.Ингээд цэрэг талбай дундуур чөлөөтэй явж, үхэх гэж буй цэргүүдэд ус уулгаж, тайвшралын үгийг эцсийн удаа шивнэж явлаа.
Ийнхүү түүнийг ийш тийш явж, шархагдагсдад ус өгч байх үед дайны талбар нэг цаг хагас түр амсхийсэн гэж Америкийн цэргийн түүхэнд тэмдэглэгдсэн байна.