7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал
7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал |
Батлав...................с/м Я.Отгонбат
7-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“А” вариант
Халуун сэтгэл
Энэтхэгийн Ариун хэмээн алдаршсан Сонда Шин дүн өвлийн цагаар ууланд нэг хүнтэй хамт явж байжээ
Гэтэл замын хажуугийн цасан дунд нэгэн хүн үхсэн мэт хэвтэж байхыг хараад түүний цээжийг дарж үзтэл зүрх нь цохилж байлаа.
Сонда Шин тэр хүнийг “үүрээд явцгаая” гэж хэлэхэд хамт явсан хүн:
-Та өөрөө үүрээд яв даа гээд орхиод явчихжээ.
Сонда Шин тэр хүнийг үүрэн уулын бэрх замаар хүчлэн зүтгэв.Тэр халууцаж, биенээс нь хөлс гарч байсан учир биенийх нь халуунд осгож үхэх гэж байсан өнөөх хүний бие гэсэн ухаан оржээ.
Сонда Шиний тамир тэнхээ барагдаж унах шахан байтал үүрүүлж явсан хүн нь сэргэж, бие биедээ дэм болон цааш явжээ.
Нэлээн явж байтал зам дээр нэгэн хүн үхчихсэн хэвтэж байв.Тэр хүн бол Сонда Шинтэй хамт явж байгаад түрүүлж явсан хүн мөн байсан бөгөөд хүйтнийг тэсвэрлэж чадалгүй хөлдөж үхсэн байжээ.
Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгэнэ үү?
1. Эхийн гол санааг зүйр цэцэн үг, хэлцээр илэрхийлнэ үү?
2. Эхийн тулгуур нэгжийг олж бичнэ үү?
3. Тодруулсан өгүүлбэрээс үйлдэгчдийг олно уу?
4. Доорх үгийг үгзүйн бүрэн задлалаар задлана уу?
алдаршсан
5. Дараах өгүүлбэрийн санааг олно уу?
Авах хүн бөхийх
Өгөх хүн гэдийх
6. “ Ажил хийвэл ам тосдоно” зүйр үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү?
7. Монгол бичгээр бич
Хүмүн -ү газар жиргаху -бар хөбчи -йин модун- ду зобажу йабу.Нигэ хойар хүмүн ирэбэ.
7-р ангийн Монгол хэлний хичээлийн 1-р улирлын шалгалтын материал
“В” вариант
Халуун сэтгэл
Энэтхэгийн Ариун хэмээн алдаршсан Сонда Шин дүн өвлийн цагаар ууланд нэг хүнтэй хамт явж байжээ
Гэтэл замын хажуугийн цасан дунд нэгэн хүн үхсэн мэт хэвтэж байхыг хараад түүний цээжийг дарж үзтэл зүрх нь цохилж байлаа.
Сонда Шин тэр хүнийг “үүрээд явцгаая” гэж хэлэхэд хамт явсан хүн:
-Та өөрөө үүрээд яв даа гээд орхиод явчихжээ.
Сонда Шин тэр хүнийг үүрэн уулын бэрх замаар хүчлэн зүтгэв.Тэр халууцаж, биенээс нь хөлс гарч байсан учир биенийх нь халуунд осгож үхэх гэж байсан өнөөх хүний бие гэсэн ухаан оржээ.
Сонда Шиний тамир тэнхээ барагдаж унах шахан байтал үүрүүлж явсан хүн нь сэргэж, бие биедээ дэм болон цааш явжээ.
Нэлээн явж байтал зам дээр нэгэн хүн үхчихсэн хэвтэж байв.Тэр хүн бол Сонда Шинтэй хамт явж байгаад түрүүлж явсан хүн мөн байсан бөгөөд хүйтнийг тэсвэрлэж чадалгүй хөлдөж үхсэн байжээ.
Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгэнэ үү?
1. Эхийн гол санааг зүйр цэцэн үг, хэлцээр илэрхийлнэ үү?
2. Эхийн түлхүүр нэгжийг олж бичнэ үү?
3. Тодруулсан өгүүлбэрээс үйлдэгчдийг олно уу?
4. Доорх үгийг үгзүйн бүрэн задлалаар задлана уу?
Барилгачдынхаа
5. Дараах өгүүлбэрийн санааг олно уу?
Зэмлэх үгийн ил нь дээр
Магтах үгийн далд нь дээр
6. “ Шунал ихэдвэл шулам болно” зүйр үгээр гол санаа нь гарах эх зохион бичнэ үү?
7. Монгол бичгээр бич
Алиба ажил –й нигэ хойар хонуг –йиар хойси талбиху –ду хэн чү хижү өгхү үгэй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
баярлалаа