Сургамжит өгүүллэг-3
Нэгэн гайхамшигт дурлалын түүх
Ноён Менделсон тун царай муутай,
намхан бас эвгүй бөгтөр нуруутай хүн
байлаа.
Менделсон нэгэн өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ.Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнтэй охинтой юм байжээ. Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ.
Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон хайрын сэтгэлийг хүлээн авах нь бүү хэл өөдөөс нь ч эгцэлж харахыг хүсдэггүй байлаа.Салахын алдад Менделсон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ.Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан өөрийгөө Менделсон диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа. Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээ байсан нь хөөрхий Менделсоны урам хугарчээ.Маш их хүч гарган хичээж ярьсан ярианы төгсгөлд Менделсон охиноос нэг асуулт асуув.
-Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү? Бүсгүй
-Мэдээж гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй.
Бүсгүй түүнээс “харин та итгэдэг үү?” гэж асуув.Менделсон огтхон ч тээнэгэлзэлгүй “тэгэлгүй яахав” гээд үргэлжлүүлэн “эрэгтэй хүүхэд төрөхөд бурхан түүний гэрлэх бүсгүйг тодорхойлдог юм.Намайг төрөхөд бурхан надад чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм.Тэр үед би бурханд эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно.Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож түүний минь хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болгооч дээ. гэж гуйсан юм” гэжээ.
Менделсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн түүн рүү харцаа чиглүүлэв.Залуу бүсгүй Менделсоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа.
Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ.Энэ түүх бол үлгэр биш германы алдарт хөгжмийн зохиолч Менделсоны эмээ, өвөө 2-ы хайрын түүх юм.
Амжилтын түлхүүр
Тэр өдөр Алиса охины хувь заяаг шийдэхээр тийм нэгэн явдал болжээ.Хичээлдээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ.Гунигтай сэтгэл нь тавгүй байв.Сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв.Үргэлж базаахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгаа анзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандлын өнцөгт суув.Суусны дараа нөгөө буланд нь өөрийн үеийн нэг охин сууж байгааг анзаарчээ.Тэр охин сургуулийн дүрэмт хувцастай, бас гартаа ном барьсан байлаа.Алиса энэ охин бас муу дүн авсан учир гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа байх даа гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв.Өөрийгөө ангийнхаа Жиссикатай харьцуулж эхлэв.Өнгөрсөн жил ээж аавынх нь авч өгсөн бичгийн ширээнд үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жиссика их л сайрхаж ярьдаг бас хувиараа багш хөлсөлж, хичээлээ заалгадаг байв.Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурдаг байх байсан гэж Алиса бодов.Гэтэл Алиса охиных 2хон өрөө байшинд амьдардаг учир тэр дүү нартайгаа нэг өрөөнд байдаг,аав ээж 2 нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жиссикатай харьцуулахад олон хүндрэл байлаа.Алиса энэ бодлоосоо салахын тулд дэргэдэх охинтойгоо яриа өдөж эхлэв.”Чи юу уншиж байгаа юм бэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа бас ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад ярьж өгчээ.Ингэж ярьж байхдаа охины царай гэрэлтэж байв.Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай сурагч гэдэг нь тодорхой байлаа.Тэр охин өнгөрсөн жил сургуулт завсардсан, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч, анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв.Алиса гайхан яагаад сургууль завсардсаныг нь яг асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ.”Алив миний охин ээж нь дугуйг нь засуулчихлаа.Одоо хичээлдээ явж болно” гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэхээ мэдэхгүй дэмий л “баяртай” хэмээн арай гэж хэлжээ.Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан чимээгүй суув.Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр шалтгаануудад тохож бодсон байлаа.Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй хэдий ч тэр охин огтхонч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг.Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав.Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж, хичээлээ хийж эхлэв.
Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан
байлаа.
Диваажинд төрөх амаргүй
Нэгэн ядуу хөдөөний хүн хорвоог
орхижээ. Нүдээ нээгээд хартал
диваажингийн үүдэнд зогсож байлаа.
Урд талд нь нэгэн баян хүн зогсож байв.Тэгтэл нэг Тэнгэр элч ирээд диваажингийн хаалгыг алтан түлхүүрээр нээлээ.Эхлээд нөгөө баян дотогш оров.Харин тэгэхэд диваажингийн баяр хөөр болж байгаа, хөгжим дуугаран бөөн дуу хуураар угтаж байгаа сонсогдов.
Тэгж байтал хаалга дахин онгойгдон, дотор чимээгүй байхад хөдөөний хүн дотогшоо орлоо.Нэгэн Тэнгэр элч угтаж аваад “Тавтай морил, хөдөөний анд минь” гэж л хэлэв.Тэгэхэд :
- Нөгөө бөөн дуу чимээ хаачсан бэ? яагаад бүжиг бүжиглэхгүй байгаа юм бэ?” гэж хөдөөний хүн их л чанга дуугаар хашгирав.Тэр:
- Та нар баян хүнийг орохоор дуу дуулж, бүжиг бүжиглэж угтсан, би ядуу хүн л дээ. гэхдээ миний ядуу амьдрал дэлхий дээр үлдсэн биз дээ.Диваажинд бүгд адил биш билүү” гэхэд
- Тиймээ бүгд адилхан баян, ядуу бүгд адил.Гэхдээ анд минь юу гээч.Өдөр бүр хэдэн зуун ядуу хүн диваажинд ирдэг.Харин баян хүн зуун жилд ганц ирдэг юм.Учир нь мөнгө бол маш том шалгуур юм.” гэж Тэнгэр элч хариулав.
Найз
Вьетнамын дайны дараа гэртээ харих
гэж буй нэгэн цэрэг Сан-Францискогоос
гэрлүүгээ залгалаа.
-Ааваа ээжээ би харих гэж байна.Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.
-Тэгэлгүй яахав.Найзтай чинь танилцахдаа баяртай байх болно.
-Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна.Найз минь дайны үеэр бөмбөгөнд өртөж шархтаад нэг хөл, нэг гаргүй болчихсон.Өөр очих газаргүй байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч.
-Үүнийг сонсоход харамсалтай байна хүү минь, түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.
- Үгүй ээ ээжээ, ааваа түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсч байна.
-Хүү минь түүнийг биднээс дюу хүсч байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно.Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс ийм мэт зүйл бидний амьдралд төвөг дарамт болохыг зөвшөөрөхгүй.Чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир.
Яг энэ үед хүү утсаа тасаллаа.
Хүүгийн гэр бүл хүүгээсээ хэсэг хугацаанд сураг сонссонгүй холбоо тасрав.Хэд хоногийн дараа Сан-Францискогын цагдаагийн газраас гэр лүү нь залгаж хүүгийн нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсан мэдээг дуулгав.Цагдаа нар үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.
Гүн эмгэнэлд автсан эцэг, эх 2 нь тэр даруй Сан-Франциско руу нисэн очиж, хүүгийнхээ цогцсыг танихаар хотын морг уруу очив.Аав, ээж 2 нь хүүгээ тэр дор нь танилаа.Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан, зүйлийг мэдээд харамсан амаа барьжээ.
Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.
Итгэл
Дайны хамгийн хүнд өдрүүд байлаа.
Өдөр бүр хамгийн ширүүн, хайр
найргүй тулалдаан болж байсан өдрүүд
байлаа.
Цэрэг эр хамгийн сайн найз нь дайсны суманд өртөн унахыг харжээ. Сум мөндөр мэт шаагиж байлаа. Цэрэг эр дэслэгч дээрээ очин,
-Нөхөр дэслэгчээ, маш хурдан гүйгээд найзыгаа аваад ирье.Найз минь тэнд буудуулчихлаа.дэслэгч цэрэг рүүгээ чи чинь галзуураа юу гэсэн байдалтай хараад
-Тэгэх хэрэг байгаа юм уу? найз чинь бараг шүүр шанага болтлоо буудуулсан хэдхэн минутын дараа нас барна.Амьд гарах ямар ч боломжгүй.Тэгэхлээ чи бараг дэмий юмны төлөө амиа золиослон явж байна гэсэн үг.Чи тэнд очлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Цэрэг эр дэслэгчээсээ ахин шамдан гуйсан учир аргагүйдэн явахыг зөвшөөрчээ. Мөндөр мэт шүрших суманд оногдолгүй мөлхсөөр арай гэж найзынхаа дэргэд ирэв.Дараа нь найзыгаа үүрэн эргээд мөлхсөөр нуувчиндаа авчрав.Дэслэгч цусанд хутгалдсан найзад нь үзлэг хийгээд
-Би чамд хэлсэн шүү дээ.Амиараа дэнчин тавиад явах хэрэггүй.Юу ч өөрчлөгдөхгүй гэж.Найз чинь нас барсан байна.
-Нөхөр дэслэгчээ амиараа дэнчин тавьж явсан минь их юм өөрчилсөн. Намайг очиход найз минь амьд байсан юм.Тэгээд намайг хараад маш их баярлаж байсан.Найзынхаа итгэл дүүрэн харцтай,баярлаж тэнийсэн сэтгэлээр дүүрэн байсан тэр агшинг би юугаар ч солихооргүй тийм сайхан агшин байсан юм” гээд түүний сүүлийн үгийг эхэр татан хэлжээ.
“Хайрт найз минь чамайг ирнэ гэдгийг би мэдэж байсан юм.”
Өгч чаддаг байх нь чухал
Хэдэн жилийн өмнө эмнэлэгт
ажилладаг байлаа. Тэр үед маш хүнд
өвчтэй нэг охин хэвтсэн юм.
Түүний амьдрах цорын ганц бөгөөд сүүлийн арга нь таван настай дүүгээс нь цус авч хийх байлаа.
Учир нь бяцхан хүү энэ өвнөөр өвчилсөн боловч ид шидийн гэж болох байдлаар эдгэжээ.Шинжилгээ авахад хүүгийн цуснаас энэ айхтар өвчний вирусыг дардаг дархлал илэрчээ.
Эмч таван настай бяцхан хүүд байдлыг тайлбарлан, эгчдээ цусаа өгч чадах эсэхийг асуухад хүү “Эгч минь эдгэж аврагдах юм бол өгье” гэжээ.
Ингээд 2 хүүхдийг зэрэгцүүлэн хэвтүүлээд хүүгийн цуснаас аван эгчид нь хийж байлаа.Эгчийнх нь царай гэрэлтэн улайж эхлэв.Гэвч хүүгийн царай цонхийж цайж байлаа.Гэсэн хэдий ч хүү аврагдаж байгаа эгч рүүгээ харан инээмсэглэн хэвтэж байв.
Хэсэг хугацааны дараа хүүгийн нүдэнд бага зэрэг айдас гуниг тодорсоор эмчээс
- Эмчээ би үхэх болж байна уу гэж асуув.Бяцхан жаал эмчийн хэлснийг буруу ойлгосон байжээ.Тэрээр эгчдээ цусаа өгөхийг зөвшөөрөхдөө өөрийнх нь бүх цусыг юүлээд эгчид нь өгөөд харин өөрийгөө үхнэ гэж бодсон байв.
Харахын тулд заавал
нүдтэй байх албагүй
Тэрээр энэ гацаанд анх удаа ирж байгаа
тул очоод газар мэдэхгүй тул ийш тийш
харан зогсож байв .
Тэгээд замын хажууд тавьсан машины арын суудалд ганцаараа сууж байгаа жаалхүүгээс
- “Ах нь энэ гацаанд анх удаа ирж байгаа юм л даа Цэцэрлэгийн хажууханд талхны газар байгаа гэж хүмүүс хэлсэн юм”
Хүү машины цонхыг онгойлгон
-“би ч гэсэн эндхийх биш л дээ . Гэхдээ та баруун тийш явах хэрэгтэй юм шиг байна” гэв. Нөгөө хүн гайхан ,хүүгээс “яаж мэдсэнийг нь” асуухад хүү инээмсэглэн ,
-Далдуу модны анхилуун үнэрийг та үнэртэхгүй байна гэж үү ? Бас шувуудын жиргээ тэр зүгээс сонсогдож байв . Тийм л дээ , гэхдээ тэр анхилуун үнэр ,шувуудыг жиргээ цэцэрлэгээс бус, зүгээр нэг тэр хавьд ургасан ганц модноос үнэртэж байж болно шүү дээ. Ганц модноос ингэж ихээр үнэртэхгүй . Тэгээд ч замбага Цэцэг бас үнэртэж байна .Та ч гэсэн сайн үнэрлээд үзэх юм бол тэр зүгээс шинэхэн талхны үнэр ч бас ирж байна .
Нөгөө хүн нүдээ бага зэрэг анин сайтар үнэрлэсэнд үнэхээр хүүгийн хэлснээр шинэхэн талхны үнэр үнэртэв. Тэгээд хүүд баярласан талархсанаа илэрхийлэн мөнгөн дэвсгэрт гарган хүүд өгөхөөр сунгангаа жаалхүүгийн сохор болохыг анзаарчээ . Баярлаж талархсанаа илэрхийлж байсан хүний дуу гэнэт намжсанд хүү өөрийг нь сохор гэдгийг нөгөө хүн анзаарсныг мэдээд нүдээ нуун толгойгоо нөгөө тийш эргүүлэв . Тэгээд:
- би гурван жилийн осолд орсон юм . Дахин харахыг ямар их хүсдэг гээч ! Харин таны нүд эрүүл , та бүхнийг хардаг байх тийм үү? Нөгөө хүн хүүгийн заасан зүг рүү явангаа:
- Харин одоо хардаг эсэхдээ итгэлтэй биш болчихлоо Харин чамайг надаас сайн хардаг гэдэгт л итгэлтэй байна гэжээ.
Барилгачин
Хөгшин барилгачин тэтгэвэртээ гарах
цаг болжээ .Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ
илүү их цаг өнгөрөөх нь таатай байлаа .
Угтаа бол тэтгэвэртэй гарна гэдэг хөгширснийх . Тэгээд ч мэдээж авч байсан цалингаа үгүйлэх л байх … Ямар сайн байхав дээ . Дарга нь ч сайн барилгачинаа явуулах дургүй л байв .Тийм болохоор түүнээс бас нэг байр барьж өгөхийг гуйж гэнэ . Барилгачин ч зөвшөөрч ажилдаа орж гэнэ . Гэвч хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандахгүй байгаа нь илт байлаа . эхнээсээ л энэ ажлаа тэгж ингэж байгаад дуусгах гэсэн янзтай бас чанаргүй барилгын материал хэрэглэж байв . Өөрийнхөө зүрх сэтгэлээ зориулж байсан ажлаа иймэрхүү байдлаар дуусгах юу нь сайхан байхавдээ.
Байр ч баригдаж дуусаад дарга нь ч шалгахаар ирж гэнэ .Тэгээд байрны түлхүүрийг барилгачинд өгөөд :
“Энэ бол чиний байр , миний чамд өгч буй бэлэг !” гэж гэнэ . Барилгачин шоконд оржээ . Ямар их ичсэн гэж санана . Барьсан байр нь өөрийнх нь гэж мэдсэн ч болоосой ! Тэгсэн бол ингэж барих байсан гэж үү? Бид яг ийм байдаг . Өдрөөс өдөрт өөрсийнхөө амьдралыг бүтээн босгож байдаг . Бид ихэнхдээ хийж байгаа ажилдаа өөрийнхөө чадах бүхнээ зориулдаггүй. Тэгээд дараа нь шоконд орж өөрсдийнхөө барьсан гэртээ амьдрах болсноо мэддэг . Хэрэв дахин хийх боломж гарвал илүү өөрийг хийх байсан даа гээд л ... Гэвч яая гэхэв цаг хугацааг эргүүлж авчирч чадах биш дээ. Барилгачин бол та юм . Өдөр бүр нэг хадаас хадаж, нэг банз тавьж , эсвэл нэг хана босгодог . “Амьдрал бол өөрийн чинь бүтээл юм “ гэж нэгэн суут ухаантан хэлсэн байдаг. Таны өнөөдрийн хийсэн сонголт, шийдвэр маргааш амьдрах гэрийг тань бий болгодог. Тийм болохоор энэ сонголтоо ухаантай хийх нь маш чухал юм шүү гэдгийг бүү мартаарай …
Мөнгө хэрэггүй юм шиг ажиллла.Хэн ч гомдоогоогүй юм шиг хайрла.
Таньд үйлчилж
байгаа хүмүүсийг
үргэлж санаж бай
Нэлээд хэдэн жилийн нэг зүсэм
бялуу задгай 30 мөнгөөр зарагдаж байх үед 10 настай бяцхан охин амттай зүйл худалдаж авахаар кафед оржээ.Зөөгч бүсгүй гүйж ирэн юу захиалахыг нь асуужээ.
-Шокаладтай бялуу ямар үнэтэй вэ?
- 50 мөнгө
Охин халаасаа уудлан задгай мөнгө гаргаж ирэн тоолж байснаа:
-Тэгвэл мөхөөлдөс ямар үнэтэй вэ? гэж асуухад зөөгч бүсгүй бага зэрэг тэвчээр алдан:
-35 мөнгө гээд охиныг шавдуулахын тулд ийш тийш харан яарч байгаагаа илэрхийлэв.Учир нь олон хүн үйлчлүүлж байсан тул зөөгч бяцхан охинд ийнхүү бага зэрэг ундууцжээ.Энэ охинд цагаа зарцуулах сонирхолгүй байв.Бяцхан охин:
-Эгч ээ тэгвэл би нэг мөхөөлдөс авъя гэлээ.
Зөөгч бүсгүй бяцхан охины мөхөөлдсийг авчирч өгөөд нөгөө ширээ рүү очиж захиалга авч эхлэв.Бяцхан охин мөхөөлдсөө идэж,дуусаад мөнгөө кассанд өгөв.
Зөөгч бүсгүй ширээг цэвэрлэхээр очоод нүд нь нулимсаар дүүрч, дуугарч чадахгүй хэсэг зогсжээ.Учир нь мөхөөлдөс идсэн аяганыхаа хажууд бяцхан охин 15 мөнгө орхиод гарсан байжээ.
Бяцхан охины мөнгө шокаладтай бялуу авч хүрэлцэхээр байсан ч үйлчлэгч бүсгүйд цайны мөнгө өгөхийн тулд 35 мөнгөний мөхөөлдөс авч идсэн байв.
Хайрын захиа
Расим хичээлээ таран гэртээ ирээд
өөрт нь хаягласан захиа байхыг олж
харав.Дотор нь эрээн гоё зурагтай
цаасан дээр ингэж бичсэн байв.
“Хүндэт Расим Таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хөөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. Энэ хорвоо дээр таниар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувьд чин хүсэл минь билээ.Гэвч та бид 2-ын нас бага учир хэдэн жил хүлээх нь зөв гэж бодож байна.Одоохондоо танд өөрийгөө нууц хэвээр нь үлдээсэн гэж бодож байна.Та хариугаа энэ хаягаар баталгаатай сайн дугтуйлж явуулаарай.Аав минь их хатуу хүн учир намайг тэр болгон гэрээс гаргадаггүй.Одооноос өөрийгөө таны сүйт бүсгүй гэж болох уу? Би гэртээ их уйддаг.Таниас хариу захиа авахыг хүсч байна.” гэсэн байв.
16 настай Расимд бусад сурагчдын л адил хүнийг хайрлах , хайрлуулах хүсэл байсан нь мэдээж.
Тэр захиаг уншаад сэтгэлд нь нэг оч үсрэх шиг л болов . Тэгээд тэр нэгэн үл таних охинд ухаанаа алдталаа дурлав. Тэр орой кино үзэхээр гарах гэж байснаа болиод өрөөндөө орон охинд хариу болгон уртаас урт гэгч нь захиа бичив. Захиагаа шуудангийн хайрцагт хийчихээд алхаж байхдаа өөрийгөө 10 насаар том болсон мэт санаж байв.
Өөрийгөө Бэдиа гэх тэр охин Расимын захианд маш нямбай нь аргагүй хариу бичнэ. Х эрэв Расим захиагаа ганц 2 хоногоор хоцроовол охин дэлбэрэх шахам бухимддаг байв. Тэгээд захиандаа “танд ямар их хайртайг минь, бас таны захиаг уншаад ямар их баяр хөөр болдгийг минь мэдсээр байж хөөрхий намайг юунд ингэтэл удаан хүлээлгэнэ вэ? тэгээд захиагаа их богинохон товч байх юм. Нэг зүйл хүсэхэд захиагаа арай гаргацтай бичээрэй” гэсэн байв. Расим тоогдохын тулд хэдэн цаг суун ноороглон байж роман шиг урт захиа бичдэг болов. Бэдиа их хөгжилтэй охин байв. Заримдаа захиандаа ийм зүйл асуудаг байв. “Хоёулаа гэрлээд бал сараа Италид тэмдэглэх үү? Эсвэл Швед явах уу? энэ 2 улс ямар вэ? Ард түмэн нь юу эрхэлдэг юм бол? Тийшээ явахад ямар ямар улсаар дамжих бол? Чи .......-ийн ......зохиолыг уншсан уу? Чи ямар орноор аялах дуртайгаа бас бичээрэй” гэх мэт.
Хүү сүйт бүсгүйдээ гологдохгүйн тулд газар зүй болон уран зохиолын эргүүлж түүнийхээ мэдэхийг хүссэн асуултад хариулах гэж бүтэн өдөржингөө суудаг болов. Бэдиа нэг захиандаа гомдсон тухайгаа бичжээ. “Тантай уулзахаар шийдээд сургуулиасаа гарч ирэхийг чинь хүлээж байлаа. Гэвч таныг хараад миний сүйт залуу гэхээс их санаа зовсон. Хувцас чинь шавар болчихсон байсан. Жаахан хүүхэд шиг ноцолдсон юм уу? тэр байдлыг чинь хараад таныг ичээхгүйн тулд уулзаагүй буцсан.” гэжээ. Расим захиаг уншаад их ичив. Тэр өдрөөс эхлэн хувцаслалтаа их анхааран цэвэрхэн хувцасладаг болов. Бэдиа бас нэг захиандаа Расимыг хичээлээ тараад шууд харихгүй орой болтол тэнэлээ гэж гомдлов. Өдөржингөө Расимыг бодоод гэртээ байж байхад өөр охидын араас гүйгээд байдаг юм уу? гэсэн байв. Расим энэ хорвоо дээр Бэдиагаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдгээ бичээд дахин гудамжаар дэмий хэсэхээ болин тааралдсан охид руу шохоорхсон харцаар харахаа болив.
Нэгэн орой Расимын ээж аавд нь их л санаа нь зовсон байдалтай олж мэдсэн зүйлийнхээ тухай ярив. “Хүү минь Бэдиа гэдэг охиноос салахаа байжээ. Өнөөдөр өрөөг нь цэвэрлэж байгаад захиаг нь оллоо. Хүү минь биднийг орхиод явах нээ! гэв.
Харин аав нь ер санаа зовсон янзгүй , харин ч эсрэгээр нь ёжтой гэгч нь инээмсэглээд “Хонгор минь битгий санаа зовоо. Расимд хайрын захиа бичдэг охин нь би байхгүй юу. Хүү сүүлийн үед их залхуу болоод байсан юм. Багш нь ч чи бид 2 ч ер хэн ч Расимд алдаагүй цэвэр бичихийг зааж дийлээгүй шүү дээ. Тэгээд эцэст нь бодож олсон юм. Расимын охинд бичиж байгаа захианы ачаар зөв цэвэр бичиж сурч энэ жил сургуулиа сайн төгсөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнийг хэлэхэд би зөв сайхан бичихийг чамд захиа бичиж байгаад л сурсан юм шүү дээ” гэв.