Сургамжит өгүүллэг-2
Сүхээ ирлэх
Нэг ойд хоёр модчин мод бэлтгэж байжээ.
Нэг модчин өглөө эртлэн босч ажилдаа
гараад өдөр хоол унд гэлгүй өдөржин
ажиллаад орой нар жаргасан хойно харьдаг
байв.
Харин нөгөөх нь сайхан амарч босоод унд цайгаа ууж ажилдаа гараад орой нар шингэхээс өмнө гэртээ харьдаг байв.
Сарын дараа хоёр модчины ажлыг дүгнэхэд сүүлийн модчин эхнийхээс түрүүлсэн байв.
Эхний модчин уурлаж:
- Би энэнээс эрт босч ажилд гараад харанхуй шөнө хүртэл зогсолтгүй ажилладаг байхад яагаад надаас түрүүлдэг билээ? гэж заргалдав.
Гэтэл нөгөө модчин инээмсэглэн:
- “Та үүнд гайхаад байх хэрэггүй.Таныг зогсолтгүй ажиллаж байхад чинь би заримдаа амарч, амрах хугацаандаа сүхээ ирлэдэг байсан юм.
Хурц сүхээр илүү бага хүч зарцуулан их ажил хийдэг юм” гэжээ.
Жинхэнэ дурлал
Нэгэн залуу хархүү нэг бүсгүйн
араас удаан гүйжээ. Бүсгүй тэсэлгүй
эргэн хараад:
- Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ?
Залуу:
- Би чамд хайртай.Бүр дэндүү их хайртай.
Бүсгүй:
- Эгч минь миний араас ирж байгаа.Тэр надаас илүү хөөрхөн.Би чамайг тоохгүй, чи түүн дээр оч.
Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бүсгүй ирж байгааг хараад нөгөө бүсгүйд уурлан:
- Яагаад худлаа хэлэв ?
Бүсгүй:
- Харин чи өөрөө яагаад худлаа хэлэв.Хэрэв үнэхээр надад хайртай бол чи эргэж харахгүй байх байсан юм.
Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй гэжээ.
Уучлахын ач тус
Нэгэн удаа галт тэргээр аялаж явахдаа
Жонн хэмээх залуутай танилцан хамт
аялах боллоо. Тун удалгүй нөгөө залууг
алс холын шоронгоос суллагдаад явж
байгааг мэдлээ.
Харин энэ хугацаанд гэрийнхэн нь түүнийг нэг ч удаа эргээгүйгээр үл барам нэг ч захиа бичээгүй байна.Гэтэл залуу гэрийнхэн нь ядуу, харанхуй бүдүүлэг болохоороо эргэж ирээгүй, захидал бичээгүй байх гэж бодон, үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж байв.
Тэдэнтэй төвөггүй ойлголцох гэж өмнө нь захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээн авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж тэмдэг тавихыг хүсчээ.Хэрэв түүнийг уучлаагүй хүлээж авахгүй бол тэр залуу галт тэрэгнээс буулгүй цаашаа хаашаа ч юм бэ? явах хэрэгтэй байлаа.
Гэрлүүгээ дөхөх тусам түүний сэтгэл маш их догдолж, цонхоор гадагш харах зориг нь хүрэхгүй байгааг анзаарлаа.Тэгээд түүний өмнөөс модыг би харъя гэлээ.
Ердөө нэг минут ч хүрэлгүй би түүний гараас татаж, “Тэрийг хардаа” гэж хэлсэн юм.Түүний нүдэнд нулимс цийлэгнэж “Би итгэж байсан юм.” гэж хэлэв. Нэгэн алимны модыг тэр чигээр нь цагаан туузаар чимэглэжээ.
Энэ сайхан зүйлийг харах агшинд олон жил дотор нь хадгалагдаж зовоод байсан бүх зовлон гуниг, харуусал ор мөргүй арилав.
“Уучлаагүй бол,
Хайрлаж чадахгүй бол ...
Хайргүй амьдрал утгагүй шүү дээ”
Станфордын түүх
Өнгө зүс, хэв маяг муутай, элэгдэж гандсан хувцастай
настай өвгөн, эмгэн 2 Бостоны галт тэрэгний буудлаас
явсаар Харвардын их сургуулийн ректорын өрөөнд орохоор зэхтэл нарийн бичиг нь сандран босч ирээд өмнүүр нь хөндөлсөв.Өвгөн “Ректор дээр ормоор байна” гэж хэлэхэд нарийн бичиг нь “Ректор маш завгүй байгаа.Өнөөдөр та 2-той уулзах ямар ч завгүй гэжээ.” Өвгөн эмгэн 2 “тэгвэл хүлээе дээ” гэв. Нарийн бичиг эргээд ширээндээ суув.Хэдэн цаг өнгөрсөн ч эмгэн, өвгөн 2 суусаар байлаа. Эцэст нь нарийн бичиг тэсэхээ байгаад ректорт байдлыг хэлээд “зөвхөн хэдхэн минут л уулзаж болохгүй юм уу? Тэгэхгүй бол энэ 2 хөгшин явах янз алга гэж зөвлөжээ.Залуу ректор дуртай, дургүй хаалгаа нээн эмгэн, өвгөн 2-ыг оруулав.Ректор хөдөөний ийм хүмүүст угаасаа дургүй нэгэн байлаа.Яаж өөрийг нь зориглон зорьж ирснийг нь ойлгохгүй байна.Уур нь хүрч царай нь барайсан ректор тун янзгүй угтав.Эмгэн ярьж эхлэв.Харвардын их сургуульд сурч байсан хүүгээ нэг жилийн өмнө алдсан байлаа.Хүү нь Харвардад сурч байхдаа маш их аз жаргалтай байсан учир түүний дурсгалын хөшөөг түүний хашаан дотор босгох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Эмгэний яриаг сонсоод ректор уярах нь бүү хэл бүр ихээр уурлан чанга дуугаар “Хатагтай бид Харвардад сураад нас барсан бүх хүмүүсийн хөшөөг сургуулийн хашаан дотор босгоё гэвэл энэ хашаа оршуулгын газар болох байлгүй.”Үгүй дээ хүү минь хөшөө бишээ? Бид танай сургуульд хүүгийнхээ нэртэй барилга барьж өгч болох юм.”Барилгаа” гэж ректор давтаад “Та ер нь нэг барилга ямар үнээр босдогийг мэдэх үү? Хамгийн сүүлд ашиглалтанд орсон хэсэг л гэхэд 7 сая хол давсан зардлаар боссон шүү дээ” ректор ингэж хэлээд яриаг төгсгөх хариулт хэлчихлээ гэсэн шиг маадгар харж байлаа.Эмгэн чимээгүйхэн нөхөр лүүгээ эргэж хараад “Ийм том сургууль байгуулахад хэрэгтэй мөнгө ердөө л энэ гэж үү, тийм бол хоёулаа яагаад өөрсдийн их сургуулийг байгуулж болохгүй гэж” гэхэд нөхөр нь зөвшөөрсөн байдалтайгаар толгойгоо дохижээ.Ректор гайхсандаа дуугарч чадсангүй.Ноён, хадагтай Легенд Станфорд өрөөнөөс сугадалцан гарлаа.Тэндээс шууд Калифорны Пало Альёо явцгаажээ.Дараа нь Харвардын хувьд юу ч биш болсон хүүгийнх нь нэрийг үүрд дэлхийд дуурсгасан их сургуулийг байгуулсан нь АНУ-ын хамгийн алдартай их сургуулийн нэг болох Станфорд байлаа.Энэ сургууль нь одоо хөрөнгө санхүүгийн боломжоороо дэлхийд 3-т ордог.
Хараацай
Хараацай шувуу нэг залууд дурлажээ.Өдөр
бүр цонхны тавцан дээр нь сууж түүнийг
хардаг байлаа.Нэг өдөр зоригоо чангалж
байгаад түүнд “Залуу минь би чамд
дурлажээ.Өдөр бүр чамайг харахаар цонхон
дээр чинь ирж суудаг” гэжээ.
Залуу уурлан “Чи бол шувуу, би бол хүн.Хүн шувуу 2 яаж бие биедээ дурлах юм бэ?” гээд хөөрхий хараацайг хөөжээ.
Хараацай эргэж ирээд “Би чамд ер саад болохгүй.Хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё.” гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөгөөд явуулжээ.
Хараацай дахин эргэж ирээд “Залуу минь гадаа хүйтэрч байна.Чамтай найзууд болцгооё.Намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна.” гээд “Эсвэл би халуун орон руу нүүдэллэх болох нь намайг аваач дээ” гэж гуйсаар байлаа.Гэвч залуу зөрүүдлэн түүнийг авах нь бүү хэл хөөгөөд бүх цонхоо хаажээ.
Хэсэг хугацааны дараа залуу ихэд гэмшив.Зун болж цэцэг, навч дэлгэрэхэд залуу, бусад хараацайнаас түүнийг асууж сураглахад хэн ч хараагүй байв.Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очиж учраа хэлжээ.
Мэргэн ухаантан “Хараацай 6 сар л насладаг юм.Амьдралд зарим боломж ердөө л ганцхан удаа гарч ирдэг.Ашиглахгүй бол нисээд явчихдаг.Түүн лугаа адил хүмүүс амьдралд ганц л удаа учирдаг.Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисч яваад хэзээ ч эргэж дахиж олдохгүй.”
Юмыг мэдэрч тунгааж бай! Чи амьдралдаа хэдэн хүний үнэ цэнийг мэдрэлгүйгээр явуулсан бэ? Чамд эргээд ирэх болов уу? Эсвэл тийм хүн дахиж гарч ирэх болов уу? Амьдралдаа хэдэн хараацайг хөөж явуулсан бэ?
Тэнэг үү эсвэл ухаалаг уу?
Австралийн нэг долларын зоосон
мөнгө нь хоёр долларын зоосон
мөнгөнөөсөө том юм байна.Үүнийг
хүүхдүүд хоорондоо ихэд гайхан
ярилцдаг байжээ.
Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу? жижгийг нь авах уу?” гэж асуухад Жон “Том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларыг оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв.
Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахь байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ.Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг асуужээ.
Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд “Чи чинь тэнэг юмуу? Хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх гэж албаар асуухад чи асуух тоолонд нь нэг долларыг авах юм.” гэхэд Жон инээмсэглэн “Анх надаас асуухад нь би 2 долларыг нь авсан бол бүтэн жилийн туршид надаас хэн ч асуухгүй. Би 1233 доллар цуглуулж чадахгүй байсан юм” гэж хариулжээ.
Амьдралыг өөрчилсөн мөч
Сурагч байсан үе...
Манай ангийн нэг хүүхэд харьж явах нь
харагдав.Түүнийг Роберт гэдэгюм.Бүх ном
дэвтрээ, сургуулийн хувцас хунараа
барьчихсан явж байлаа.
Би дотроо “Энэ нөхөр ч сургуулийн шүүгээнд зарим юмаа хийгээд үлдээчихэж мэддэггүй мангар амьтан байна даа” гэж бодож явав. Тэгээд долоо хоногийн сүүлээр болох хөл бөмбөгийн тэмцээний талаар бодож байлаа.
Ингэж бодож явж байтал өөдөөс нэлээд хэдэн хүүхэд гүйгээд ирэв. Тэд Робертын хажуугаар өнгөрөхдөө түүнийг дайран унагав.Роберт өнхрөн шавар дээр унаж, барьж явсан бүх юм нь гараас нь алдрав. Нүдний шил нь ч бас унажээ.Өндийн босч байгаа түүний харц маш их уйтгар, гунигтай байгааг би ажигласан юм.
Дотроо түүнийг өрөвдөн шууд л гүйж очин, тусалж байхдаа, түүний нүдэнд нулимс дүүрсэн байхыг харав.Нүдний шилийг нь газраас авч өгч байхдаа би түүнд “Эднийг битгий тоо” гэхэд тэр маш их баярлан “Баярлалаа” гэв.Газар унасан бүх номыг нь авч байхдаа гэр нь хаа байдгийг асуув.Тэгээд түүний гэр манай гэрийн ойролцоо байдгийг мэдлээ.Би харайн босч, “Би яагаад чамайг огт хараагүй байдаг билээ” гэв. Роберт надад хувийн сургуулиас энгийн сургууль руу буюу манай ангид шилжиж ирснээ тайлбарлав.Ингэж би анх удаагаа хувийн сургуулийн хүүхэдтэй танилцаж билээ.
Уг нь бол тийм ч гунигтай хүүхэд биш байлаа.Харин ч хөгжилтэй байлаа.Бидэнтэй хамт хөл бөмбөг тоглохыг урихад дуртайяа хүлээж авав.Амралтыг өдрүүдийг хамтдаа өнгөрүүллээ.Роберт ганц надад ч биш бусад найзуудад маань ч таалагдлаа.Даваа гаригийн өглөө түүнтэй нөгөө л олон номоо буцаагаад зөөж байхтай нь тааралдав.Би түүнд “Найз минь чи ингэж ном зөөгөөд байх юм бол гарын чинь булчин зангираад өгөх юм байна даа” гэхэд тэрээр дотноор инээмсэглээд талыг нь надад бариулсан юм.Тэр өдрөөс хойш бид 2 дотно үерхэж эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа дунд сургуулиа төгслөө.
Лицейгээ төгсөж их сургуульд орох болов.Роберт Нью-Иоркийг, би хөлбөмбөгийн багийн тэтгэлгээр менежмент сурахаар болов. Роберт дунд сургуулиа онц дүнтэй төгсөж 1-д орсон юм.Би түүнийг үргэлж “Чи ч номын хэнхэгтэй хүн шүү “ гэж явуулдаг байлаа.
Төгсөлтийн баяр болоход сургуулийн захиргаа Робертыг баярын ёслол дээр үг хэлэхийг хүсэв.Ёслолын танхимд найз минь тун их ичингүйрэн орж ирсэн ч нүдний шилтэй царайлаг сайхан залуу харагдаж байлаа.Охид түүн рүү маш их шохоорхсон байдлаар харж байсан учир ялимгүй атаархал төрж байсныг нуух юун.Түүний дэргэд очин “Чи чадна.Битгий сандар” гэж зоригжуулав.Найз минь “Баярлалаа” гээд индэрт гаран хоолойгоо засаад ярьж эхлэв.
- Өнөөдөр бол бидний, бидэнд тусалсан, хүнд хэцүүг даван туулахад минь дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархах өдөр.Ээж, аав, багш, багийн дасгалжуулагч, ... ялангуяа найз нартаа.
Энд би та бүхэнд нөхөрлөл бол хамгийн нандин бэлэг гэдгийг хэлмээр байна.Та бүхэнд нэгэн түүх ярьж өгье.... Ингэж хэлээд Роберт, бид 2-ын танилцсан өдрийг ярьж эхлэв.Би гайхан дэргэдэх хүмүүс рүүгээ харж байв.
Бид 2-ын танилцсан тэр өдөр Роберт амиа хорлохоор явж байжээ.Ном хувцсаа барьж явсны шалтгаан нь үхсэнийх нь дараа ээж нь ирж юмыг авч явахад хэцүү байна байх гэж бодсоных гэнэ.Харин даваа гаригийн өглөө эргүүлээд авч явж байсан нь амиа хорлохоо больсных гэнэ.
Ярианы төгсгөлд Роберт “Баярлалаа найз минь, чи намайг тэр өдөр аймшигт төгсгөлөөс аварсан юм шүү” гээд над руу харав.Сургуулийн хамгийн сайн сурлагатай сурагчийн хамгийн нууцлаг түүхийг сонсож байхдаа том заал нам гүм болсон байлаа. Робертын ээж, аав над руу гүнээ талархсан харцаар харж байсан юм.
Би энэ олон жил тэр өдрийг түүнд тийм ихээр нөлөөлснийг огтхон ч мэдээгүй юм.
Нэг дулаахан харц
Нэг сайхан үг хүртэл
Хүний амийг аварч чаддаг...
Инээмсэглэл
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа
нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ.
Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө
хүний сэтгэлийг сэргээжээ.Сэтгэл нь
сайхан болсон нөгөө хүн маань саяхан
өөрт нь тусалсан нэг найздаа баярласан
талархаснаа илэрхийлээгүйгээ санажээ.
Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.Зурвасыг авсан найз нь маш их баярлан, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө өгч орхижээ.
Зөөгч хүү хэзээ ч ийм их цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд хийж орхив.
Хөгшин гуйлгачин тун их баярлажээ.Бүхэл бүтэн 2 өдрийн турш хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юм санж.Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан тул гадаа чичирч байсан бяцхан гөлгийг гэртээ оруулж, дулаан хонуулахаар болж, хөлдөж үхэх аюулаас аварчээ.
Гөлөг дулаан хонох болсондоо, өвгөн элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд паацагнан гүйж, эрхэлж тоглон байв.
Шөнө дундын үед гэнэт байшинд утаа униар болон түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ.Өвгөн сэрээд, айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан ИНЭЭМСЭГЛЭЛ-ийн ач тус байсан юм.
Хоёр найз
Хоёр сайн найз байжээ.Их сургуулиа
төгсөөд нэг нь төрсөн нутаг руугаа буюу
Мардин руу, нөгөө нь Станбулд үлджээ.
Нэг өдөр Станбулд үлдсэн найз нь Мардин дахь найзындаа айлчилж, тэнд байхдаа нэгэн сайхан охиныг харан дурлажээ.Найзынхаа хөршийн охин болохыг мэдэж, найзаараа танилцуулав.Эцэст нь тэр охинтой гэрлэжээ.
Хэсэг хугацааны дараа Мардин дахь найзын ажил төрөл бүтэлгүйтэж эхэлжээ.Ганц арга олсон нь автобусанд суугаад ажил төрөл нь сайн байгаа Станбул дахь найздаа очих байв.Ингээд Станбулд очин найзынхаа ажил дээр очин, нарийн бичигт нэрээ хэлээд орохоор бэлджээ.Нарийн бичиг нь түүнийг оруулсангүй.Учир нь дарга нь түүнийг танихгүй гэжээ.Найзынхаа гаргасан хуншгүй занд гомдох уу, эсвэл мөнгөгүй дээ гутрах уу? яахаа мэдэхгүй алхаж явлаа.
Гэтэл замд нь нэгэн хөгшин түүнтэй тааралдаад яагаад ийм байдалтай явж байгааг асууж гэнэ.Эхэндээ нэг их юм ярьсангүй.Сүүлдээ болсон явдлыг бүгдийг ярьжээ.Хөгшин хүүд: “Би хөгшин болсон хүн, надад өв хөрөнгө үлдээх хүн алга.Чамд хэрэгтэй байгаа мөнгийг би өгье. Тэгэхдээ зээлж биш хүүгээ гэж бодоод шүү дээ.Угаас надад төрсөн хүү байхгүй гэжээ.Эхэндээ татгалзсанаа сүүлдээ аргагүй зөвшөөрчээ.
Нутагтаа эргэж очоод ажлаа цэгцлээд хотынхоо баячуудын нэг болж чаджээ.
Нэгэн удаа Стамбул уруу ажлаар очихдоо нөгөө найзтайгаа тааралдаж гэнэ.Хэдий уулзахыг хүсээгүй боловч яах ч аргагүй нүүр тулж гэнэ.Тэгээд тэднийхооронд ийм яриа өрнөжээ.
-Тэр өдөр их хэцүү байдалтай байхдаа чамтай уулзах гэж ирсэн.Харин чи намайг хүлээж аваагүй гэхэд
-Тэр өдөр гарч явахдаа нэгэн хөгшин хүнтэй тааралдсан уу?
-Тийм чи яаж мэдэж байгаа юм бэ?
-Тэр хүн аав минь байсан юм.Чамайг ирснийг сонсоод яахаа бодсон юм.Хэрэв би чамд мөнгө зээлүүлсэн бол чи насан туршдаа надаас халгаж явах байсан.Ийм байхыг хүсээгүй болохоор араас чинь аавыгаа явуулсан юм.Аавын минь чамд өгсөн мөнгө миний мөнгө байсан шүү.
Мардин дахь найз нь хэсэг чимээгүй байснаа
-Чиний эхнэр, миний танилцуулсан тэр бүсгүй бол миний сүйт бүсгүй байсан юм ш дээ гэжээ.