Сургамжит өгүүллэг-1
Яаж харна тэгж харагдана
Францад хүнд ажил хийдэг хүмүүсийн үзэл бодлын талаар сэтгэгдлийг нь авч судалгаа хийх зорилгоор ажилтан нэгэн барилгын компани дээр очжээ.
Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь “Чи сохор юм уу?” гэж бухимдуу хэлээд “Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан даргын тушааснаар тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатан шатан, энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна.Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ л байна даа” гэв.
Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр очжээ.Тэгээд жаахан эмээсхийн, өмнөх хүнээс асуусан асуултаа тавьжээ.
Харин нөгөө ажилчин “Уран барилга барих барилгын чулуу бэлдэж байна.Хэдийгээр нэг хэвийн хүнд ажил ч гэсэн гэр бүл, үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү дээ.Үүнээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ” гэв.Ийм хариулт сонссон судлаач бага зэрэг зориг орон гуравдахь хүн дээр очин: “Та юу хийж байгаа юм бэ?” гэж асуухад нөгөө эр:
“та харахгүй байна уу? гээд тэнгэр лүү заагаад “Ариун гэгээн сүм барьж байна.” гэж хариулжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ гурван ажилчин яг ижилхэн ажил хийж байсан байна.
Реклам
Хаврын нэг сайхан өдөр Бруклины
гүүрэн дээр хараагүй гуйлгачин
гуйлга гуйн сууж байна.
Тэрээр энгэртээ “төрөлхийн сохор”
гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй
гуйлгачны дэргэдүүр өнгөрсөөр
байлаа.
Үүнийг харсан реклам сурталчилгааны ажилтан пайзны ард нэг юм бичээд тэр талаар нь харуулж тавиад явжээ. Энэ л бүх юмны эхлэл болов.Хараагүй гуйлгачны өмнүүр өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж байлаа.
Учир нь сурталчилгааны ажилтны бичсэн ганц өгүүлбэрт их утга учир байлаа.Юу гэж бичсэн бол?
“Навч цэцэг нахиалсан хаврын сайхан өдөр... Гэтэл би хаврыг харж чадахгүй байна.”
Туйлшрал
Шинжлэх ухааны нээлтүүд, зохион
бүтээгчдийн том үзэсгэлэнд арван
жилийн сургуульд сурдаг нэгэн хүү
оролцжээ.Тэр хүү “dihydrogen
monokside” бодисыг хүнсэнд
хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад
болохгүй байсан ч гэсэн маш хатуу
чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ.
Тэрээр томоос том самбарт тухайн бодисыг хор уршгийг ийнхүү жагсаажээ.
1. Маш их хөлрүүлж бөөлжүүлдэг
2. Байгальд асар их хор нөлөө учруулдаг хүчлийн борооны үндсэн элемент
3. Хэрэв хийн хэлбэрт шилжих юм бол гал түймрийг дэврээх аюултай
4. Амьсгалах үед хоолой руу, эсвэл уушгинд орвол шууд үхэлд хүргэнэ
5. Хөрсний эндэгдлийг бий болгодог
6. Машины тоормозны хүчийг сааруулдаг
7. Үхлийн хорт хавдруудын үүсгэгчийг агуулдаг.
Хүүгийн бичсэн энэ самбарыг нэг цагийн дотор 50 хүн ирж уншжээ.Дөчин гурван хүн эрчимтэй дэмжиж, хориглох талаар санал нийлж цаашид дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлжээ.Зургаан хүн тээнэгэлзэж харин 1 хүн л хориглох гээд байгаа зүйл нь H2O буюу амьд ертөнцийг тэтгэгч ус гэдгийг хэлжээ.
Хүүгийн энэ төсөл нь “Бид хэр хурдан хууртаж туйлширдаг вэ?” гэдэг тэмцээнд нэгдүгээр байр эзэлжээ.Хүү, “Маш хялбараар эргүүлж утгыг нь өөрчилснөөр буруу ойлголт төрүүлж,нийгмийн хандлагыг өөрчлөх нь тун амархан. Тиймээс юмыг заавал мэргэжлийн хүнээс асууж лавлах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм” гэжээ.
Сургамж өгөх дурсамж
Нэг багш ярьж байлаа.”Хичээлд
хэрэгтэй гэж боддог нэгэн аргыг
хэрэглэдэг байсан юм.Хичээлээ
тайлбарлахдаа сурагчдын анхаарлыг
байнга төвлөрүүлэхийн тулд хэн
нэгнийг гэнэт босгон асуудаг байв.
Мэдэж байгаа тохиолдолд нэмэх, мэдэхгүй байгаа тохиолдолд хасах тавьдаг байв.Улирлын сүүлд нэмэх хасахууд нь нэгдэн дүн болдог байв.Асуугдсан хүүхэд хэрэв мэдэхгүй байгаа бол тохиолдолд асуултыг дуудлаганд оруулж байгаа шиг “Хэн хариулах вэ?” гэж асуугаад зарим хүүхдийг өрсөлдүүлэх гэж “Зөв хариулсанд нь хоёр нэмэх өгнө” гэдэг байлаа.Мэдээж мэдэхгүй нь хасахаа авна.
Нэг өдөр сурлагатай сайн гэж боддог байсан сурагчаасаа “Яагаад чи гараа өргөхгүй байна? Зөв хариулж хоёр нэмэх авахыг хүсэхгүй байна уу? Гэхэд “Үгүй ээ, би хүсэхгүй байна” гэж хариуллаа. “Яагаад” гэж асуухад “Яагаад гэвэл, мэдэхгүй бол хасах авна шүү дээ” гэлээ.Энэхүү хариулт намайг буруу арга хэрэглэдгийг минь мэдрүүлж өгсөн юм.Хамгийн сайн сурагч минь хүртэл буруу хариулахаас айдаг юм байна.”тэгвэл чи багш байсан бол яах байсан бэ? “ гэж би асуулаа. Энэ асуултыг хүлээж байгаагүй нь мэдээж, баахан бодолхийлснээ: “Хэрэв
би багш байсан бол, мэддэгт нэмэх өгнө, гэхдээ мэддэггүйд нь хасах өгөхгүй” гэв.
Бусад хүүхдүүд рүү хандаж “Та нар юу гэж бодож байна? “ гэхэд бүх сурагчид маань ярилцсан юм шиг “Бид ч бас найз шигээ боддог” гэлээ.
“За! Тэгвэл үүнээс хойш мэддэггүйд хасах өгөхгүй!” гэхэд сурагчид маань бүгд босон алга ташицгаав.Би одоо их баяртай хичээлээ зааж байгаа.Сурагчид маань ч хасах авахаас айхаа больсон учир асуусанд хариулахаар бүгд гар өргөдөг болсон.
Зүрхнийхээ үгийг сонс
Хэнд ч мөрөөдлийг тань
хулгайлахыг бүү зөвшөөр.
Ямар ч үе байсан хамаагүй
зүрхнийхээ үгийг чагна!
Энэ өгүүллэгт эдлэн газруудаар явж уралдаанд орох эмнэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ.
Хүүг дунд ангид байхад багш нь: “Том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж даалгавар өгчээ.
Хүү шөнөжингөө суун, нэгэн адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн юм бичжээ.Мөрөөдлийнхөө бүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа.Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр,хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа.
Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтэй нь 7 хуудас зохион бичлэгээ багшдаа өглөө.Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “Тэг” бас хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.
Хүү багшаасаа “Яагаад би тэг авч байгаа юм бэ? гэж асуулаа.”Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “Чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ.Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө шаардлагатай.Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно.Үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй.Хэрэв биелэгдэх бодитой зорилго шинээр бичиж ирвэл, чиний дүнг өөрчилж болох юм” гэлээ.
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв.Тэгтэл аав нь “За хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт “ гэлээ.Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулалгүй багшдаа өгөнгөө “Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй..” гэв.
Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна.Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хойморын хананд нь өлгөөстэй...
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна!
Тэд ялсан гэхдээ яаж?
Хэдэн жилийн өмнө Сеатлын тусгай
Олимпод тахир дутуу есөн тамирчин
100 метрийн гүйлтийн уралдаанд
оролцохоор гараан дээр бэлэн болсон
байв.
Гарах дохио өгөхөд бүгд урагшаа зүтгэлээ.Магадгүй бүгд тэр дороо хөдлөөгүй байж болох юм, гэхдээ ихэнх нь түрүүлэх хүсэлтэй байлаа.
Гараанаас холгүй нэгэн залуу бүдэрч унаад уйлж эхлэв.Нөгөө найман уралдагч түүний уйлахыг сонсоод яарахаа больж эргэж харцгаалаа.
Бүгд буцаж эргэж түүний дэргэд ирлээ.Тэдний дундаас Даун Сендромын өвчтэй охин тонгойн уйлж байгаа залууг үнсээд “Энэ нь түүнийг зоригжуулах болно.” гэж хэллээ.
Дараа нь бүгд бие биенээсээ сугадан бариа хүртэл хамтдаа алхлаа.Стадионд байгаа бүх хүмүүс босон удтал алга нижигнүүлэн ташицгаав.
Та ер нь хэн нэгэнд туслахаар замаа өөрчилж байсан уу? Алхаагаа удаашруулан хэн нэгнийг сугадаж байв уу?
Тэнд байсан хүмүүс одоо ч энэ түүхийг дурсан ярьцгаадаг.
Учир нь бидэнд түрүүлэхээс илүү чухал зүйл бий.Удах эсвэл чиглэлээ өөрчилсөн ч гэлээ хамгийн гол нь бусдыг түрүүлэхэд нь бас туслах хэрэгтэйг мартаж болохгүй.
Хэн нь баян бэ?
Нэг баян хүн хүүхдээ дагуулан
хөдөө явжээ.Түүний зорилго нь
хүмүүсийн ядуу тарчиг, хомс
амьдралыг хүүдээ харуулах гэсэн
юм байжээ.Тэгээд нэг үнэхээр ядуу
айлд хонов.
Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ, “За тэгээд замд явах таалагдав уу? гэж асуухад хүү нь “Тиймээ, маш их таалагдлаа” гэж хариулжээ.
“Ядуу амьдрал ямар байдгийг хараа биз дээ”
“Тиймээ”
“Тэгвэл энэ бүхнээс ямар сургамж авав ?”
“Манайх гэртээ ганц л нохойтой, тэднийх 4 нохойтой.Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн 100 км үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэдний тэнгэрийн од нь харагддаг.Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг.
Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй.
Төгсгөлд нь хүү “Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд баярлалаа аав аа!” гэв.
Хожимдсон харамсал
Дээр үед тосгоны нэг эмэгтэйг
жирэмсэн байхад нь нөхөр нь өөд
болжээ.Эмэгтэй нэг өдөр ууланд явж
байгаад шархадсан суусар
олжээ.
Ганцаардаж зовсон жирэмсэн эмэгтэй суусрыг арчилж, тойлон эдгээгээд өөртөө хань болгохоор гэртээ тэжээжээ.
Суусар эмэгтэйд дасч үргэлж хажууд нь явдаг болов.Хэдийгээр гэрийн тэжээмэл амьтан биш ч гэсэн бүсгүйн амьдардаг орчинд нэлээд дасчээ.
Хэдэн сарын дараа эмэгтэй амаржив.Ганцаараа нялх үрээ асарч, гэр орныхоо ажлыг хийх гэж нэлээд зүдэрч байлаа.
Нэг өдөр эмэгтэйд ажил гараад хүүхдээ хэдэн хором гэртээ орхиод гарах хэрэгтэй болов.
Суусар ч гэрт үлдэж гэнэ.Хэдэн хормын дараа эмэгтэй гэрийнхээ хаалган дээр иртэл суусрын ам нь цус болсон байв.Эмэгтэй галзууртлаа уурлан тэр дор нь суусрыг цохиж алжээ.
Гэтэл яг энэ үед гэрээс хүүхдийнх нь уйлах дуу гарах нь тэр.Эх хүүхдийнхээ байгаа өрөө үрүү ухасхийв.
Өрөөнд ороход хүүхэд орон дээрээ хэвтэж байсан бөгөөд харин орны хажууд хэдэн хэсэг тасарч үхсэн могой байжээ...
Мотоциклийн осол
Залуу хархүү хайртай бүсгүйгээ
сундлан мотоцикльтэй давхиж
байлаа.Тэд асар хурдтай буюу 180
км/цагийн хурдтай давхиж байсан
бөгөөд тэдний хооронд ийм яриа
өрнөжээ.
Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү.
Бүсгүй: Гуйж байна хурдаа багасгаач дээ!
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ!
Бүсгүй: Би чамд хайртай ! Гэхдээ хонгор минь жаахан хурдаа багасгал даа. !
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!
Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...
Маргааш нь сонин хэвлэлд ийм мэдээ нийтлэгджээ.Мотоциклийн осол.Тоормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ.Тэр 2-ы нэг нь газар дээрээ амь насаа алджээ.
Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа.Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тоормос нь эвдэрснийг ойлгожээ.Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй.Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлчийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ зүүлгээд өөрөө амиа алджээ.
Ажлаа дуусгаад намайг хайрлаач.
Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй юу баярлан
-“Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?
-“Утсаар ярьж байгааг харахгүй байна уу? “
Хүн бүрийн хийх дуртай зүйл өөр өөр байдаг.Жишээ нь: ээж утсаар ярих дуртай, аав машины тухай ярих дуртай. Утас,машины тухай яриа эхлэхэд бүх ажлыг хойш нь тавьдаг. Бас гэрт нь зочин ирэх болоход хүүг хэн ч тоодоггүй. Яалтай ч билээ.Ээжээ нь утсаа хаалаа.Харин дараа нь гал зуухны сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж гарлаа.
Хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган “Ээжээ танд туслах уу?” гэхэд ээж нь нухацтай хараад “За чи ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга.Ядарч уналаа.”Хүү ийм үгэнд маш дургүй байлаа.Ядарсан, ийм юмнаас болж, тийм юмнаас болж ядарсан...
- Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ би танд тус...
- За за дараа хоолон дээр ярья.Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учир ажлаа дуусгаж чадсангүй.Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна.За миний хүү явж тогло!
- “Ээжээ та ядарсан гээ биз дээ.. “ –“Тэгээд”
- “Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчихлаа” -Тэгээд би яах вэ?”
- “Мэдэхгүй...” Хүү хийж болохгүй зүйлүүдийг сайн мэддэг байлаа. Гэтэл гэнэт тог тасарчихлаа.Ээж “Одоо яаж лаа олноо” гэж үглэсээр шүүгээ саваа онгичиж эхлэв.Жаалхүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв.Хийн дэнлүүний гэрэлд үлгэр яриулж байснаа санан үлгэрийн баатруудыг сэтгэлдээ олж харан сууж байгаад ядарсандаа булцгар гараа ч татах чадалгүй болтлоо нойрондоо дарагджээ.Хүүгийн гар буйдан даган уналаа.Тог ирлээ.
Ээж нь хүүгээ чимээгүй болсныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа.Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх баланс тооцоогоо дургүйцсэн нүдээр харав.Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрчээ.Хүүгээ сэрээхээс болгоомжлон духан дээр нь үнслээ.Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг “Ээжээ ажлаа дуусахаар нь намайг хайрлаарай за” гэв.
Өөрийгөө хайрлуулахын тулд “цаг авч” байгаа хүүгээ хараад ээж өглөө болтол мэгшин уйлав.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Дараа завтай үедээ өшөө ихийг оруулахыг бодоорой.