Энэ тестээр шалгалттай шүү 11-ийн сурагчидаа
Монгол хэлний шалгалтын материал
А хувилбар
Нэгдүгээр хэсэг
Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй
Цагаан турууны голын хөвөөнд ирлээ.Хангайн нуруунаас эх авсан энэ цовоо цэнгэг голын урсгалаас унага дааганы хөнгөн төвөргөөн хүүхдийн инээд,болжморын жиргээ сонсогдоно.Түүний зэрэгцээ голын хөвөөндөх хуучин хүрээний тууринд үлдсэн амьгүй сүмийн өнчин хонх салхины аясаар хааяа нэг хангир жингэр хийнэ.Харин Цагаан турууны гол идэр залуухнаараа ажээ.Ус гол хүн шиг залуу хөгшний ялгаатай ажээ.Сэтгэлд ийнхүү цагаан долгис цалгиулах уулын гол шиг идэр залуугийн цог заль үргэлж хөвөлзөн хөөрч байдагсан бол юутай жаргал билээ.Хаанахын далай тэнгис ирээ юм болоо ? гэмээр хахир дуутай дун цагаан цахлай шувууд Цагаан турууны цовоо долгисыг шүүрэн цойлон ниснэ.Сүмийн хонхны дуу голын шуугиан, цахлайн хашгираан бүхэн эрт эдүгээг санаашруулах хөгжмийн уянгат найрал болж холхид уриалах ажээ.
1. Эхийн сэдвийг ол
А. Цахлай шувууны тухай
Б. Голын урсгалын тухай
В. Найрал хөгжмийн тухай
Г. Өнчин хонхны тухай
2. Эхийн тулгуур өгүүлбэрийг ол
А. Түүний зэрэгцээ голын хөвөөндөх хуучин хүрээний тууринд үлдсэн амьгүй сүмийн өнчин хонх салхины аясаар хааяа нэг хангир жингэр хийнэ.
Б. Хаанахын далай тэнгис ирээ юм болоо ? гэмээр хахир дуутай дун цагаан цахлай шувууд Цагаан турууны цовоо долгисыг шүүрэн цойлон ниснэ.
В. Сэтгэлд ийнхүү цагаан долгис цалгиулах уулын гол шиг идэр залуугийн цог заль үргэлж хөвөлзөн хөөрч байдагсан бол юутай жаргал билээ.
Г. Харин Цагаан турууны гол идэр залуухнаараа ажээ.
3. Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
А. 3 Б. 2 В. 1 Г.4
4. Эхийн найруулгын төрлийг тодорхойл
А. Эрдэм шинжилгээний Б. Сонин нийтлэлийн
В. Ярианы Г. Уранзохиолын
5. Эхийн хэв маягийг тодорхойл
А. Хэрэг явдлын мөн чанарыг учирлан өгүүлсэн учирламж
Б. Хэрэг явдлын учир шалтгааныг тайлбарласан тайлбарламж
В. Юмсын шинжийг зураглан тоочсон тоочимж
Г. Юмс үзэгдлийг харьцуулан дүгнэсэн эргэцүүлэмж
Д. Үйл явдлыг дараалан өгүүлсэн хүүрнэмж
6. Дээрх эхийн “залуугийн цог заль үргэлж хөвөлзөн хөөрч байдагсан бол юутай жаргал билээ” гэдэгт ямар баймж үнэлэмж илэрч байна вэ?
А. Тааварлан барагцаалах санааг илэрхийлсэн
Б. Нотлох санааг илэрхийлсэн
В. Дурсан дурдах санааг илэрхийлсэн
Г.Хүсэн баясах санааг илэрхийлсэн
Д.Сануулан хориглох санааг илэрхийлсэн
7. Дараах өгүүлбэрийн онцлог тодруулсан хэсгийн бүтцийг тодорхойл
Хангайн нуруунаас эх авсан энэ цовоо цэнгэг голын урсгалаас унага дааганы хөнгөн төвөргөөн хүүхдийн инээд,болжморын жиргээ сонсогдоно.
А. Дүрийн байц ГӨ Б. Цагийн байц ГӨ В. Хамжсан тодотгол ГӨ
Г.Харьяалахын тодотгол ГӨ Д. Орны байц ГӨ
8. Дээрх өгүүлбэрийн 3 бүрэлдэхүүнт цөм бүтцийг ол
А. Хангайн нуруунаас эх авсан Б. Цовооо цэнгэг голын ус
В. Болжморын жиргээ сонсогдоно г. Энэ голын урсгалаас
9. Дээрх өгүүлбэрээс үгийн санжсан холбоо үгийг ол
А. Цовоо цэнгэг Б. Голын урсгал В.хүүхдийн инээд г. Болжморын жиргээн
10. Эхэд байгаа “Харин” хэмээх холбоо үг ямар утга үүрэгтэй вэ?
А. Нэг хэрэг явдлыг нөгөөд лавшруулан холбох
Б. Нэг хэрэг явдлыг нөгөөтэй эсрэгцүүлэн холбох
В. Хэрэг явдлын цагийн дарааллыг илэрхийлэх
Г. Хэрэг явдлын шалгаант холбоог илэрхийлэх
Д. Нэг хэрэг явдлыг нөгөөтэй адилтган холбох
11. Дараах өгүүлбэрийн “Цалгиулах” гэдгийг утгаар нь солин найруулбал аль үг хамгийн оновчтой тохирох вэ? /Сэтгэлд ийнхүү цагаан долгис цалгиулах уулын гол шиг идэр залуугийн цог заль үргэлж хөвөлзөн хөөрч байдагсан бол юутай жаргал билээ./
А. Мэлмэрүүлэх Б. Хөвөлзүүлэх В. Цацруулах Г. Үерлүүлэх Д. Халгиулах
12. Дараах өгүүлбэрийн тодруулсан хэсэг өгүүлбэрт ямар гишүүн болсон бэ?
Ус гол хүн шиг залуу хөгшний ялгаатай ажээ
А. Гол дэлгэрүүлэгч гишүүн шууд бус тусагдахуун
Б. Гол дэлгэрүүлэгч гишүүн харъяалахын тодотгол
В. Дэд дэлгэрүүлэгч хамжсан тодотгол
Г. Захын дэлгэрүүлэгч байц
Д. Дэд дэлгэрүүлэгч үйлийн тодотгол
13. Үгийн бүтцээр зөв задалсныг ол
А.цалги-уул-0-х Б. Цал-гиу-лах В. Цалгиул-0-х
Г. Цал-ги-уул-0-х Д. Ца-лги-уул-0-х
14. Дараах холбоо үгсийн бүгдэд тохирох шинжийг ол
Унага даага, идэр залуу, ус гол , цог заль, далай тэнгис
А. Төсөөт үг угсран холбогдсон
Б. Ойролцоо утгат үг зэрэгцэн холбогдсон
В.Эсрэг утгатай үг зэрэгцэн холбогдсон
Г. Эсрэг утгатай үг угсран холбогдсон
Д. Ойролцоо утгат үг угсран холбогдсон
15. Дараах өгүүлбэрээс үйл байдлыг адилтган холбох холбоосыг олоорой
Хаанахын далай тэнгис ирээ юм болоо ? гэмээр хахир дуутай дун цагаан цахлай шувууд ниснэ.
А. Хаанахын б. Ирээ в. Гэмээр г. Цахлай д. Юм болоо
16. Дээрх өгүүлбэрийн “хахир” гэдэг үгтэй төсөөт үгийг ол
А. Махир Б. Тахир В. Бархир В. Цэхэр Г. Цахир
17. Дараах өгүүлбэрт нэрийн тийн ялгалын нөхцөлтэй үг хэд байна вэ?
Түүний зэрэгцээ голын хөвөөндөх хуучин хүрээний тууринд үлдсэн амьгүй сүмийн өнчин хонх салхины аясаар хааяа нэг хангир жингэр хийнэ.
А. 8 б. 7. В. 9 Г. 5 Д. 6
18. Дараах өгүүлбэрүүдээс Цагаан турууны голын цовоо цэнгэг байдлыг илэрхийлээгүй хэсгийг ол
А. Голын урсгалаас голын унага дааганы хөнгөн төвөргөөн сонсогдоно.
Б. Голын урсгалаас хүүхдийн инээд сонсогдоно.
В. Голын урсгалаас болжморын жиргээ сонсогдоно.
Г. Голын хөвөөнд өнчин хонх хааяа нэг хангир жингэр хийнэ
Д. Голын урсгалаас идэр залуугийн цог заль хөвөлзөн хөөрнө.
19. Дараах харилцан ярианд “ок” гэсэн харь үг хэрэглэсэн нь зөв үү? Зөв хариултыг олоорой
- найз аа, би чиний захисан номыг чинь авчирсан.
- ок, баярлалаа
А. Харь үг нь тухайн улсын нийгэмд гарсан томоохон өөрчлөлтийг дагаж нэвтэрдэг учраас
Б. Төрөлх хэлний цэвэр байдлыг эелдэг эвддэг этгээд үгийн нэг хэлбэр
В. Хүмүүсийн хооронд дотно харилцаа тогтоодог тул зөв
Г. Харь үг хэрэглэхгүй байх нь боловсролгүйн шинж
Д. Ийм үг яриа хөөрөөг хошин наргиантай болгодог учир зөв
20. Дараах 5 үгсээс төрөл биш утгат үгийг олоорой
А. Сэтгэл б. Сэтгүүл В. Сэтэрхий Г.Сэтгэхүй Д. Сэтгэмж
21. “урсгалаас” гэдэг үгийн язгуурыг зөв тодорхойл
А. Идэвхтэй нэр язгуур Б. Идэвхгүй дүрслэх язгуур
В. Идэвхтэй үйл язгуур Г. Идэвхгүй дуурайх язгуур
22. үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг ол
А. Энэ, тэр, түүний, хааяа, харин, юутай
Б. Сонсох, үлдэх, ялгах, хөөрөх, тархи, нисэх
В. Цагаан, цовоо, цэнгэг, уянгат, хөнгөн, хуучин,
Г. Гол, хөвөө, нуруу, урсгал, хаана, шувуу
Д. Хангай, хүрээ, хүртэл, далай, хахир, холхи
23. 7 үсэг 5 авианаас бүтэх үгийг олоорой
А.данслах, б. Хавтгай В. Жагсаал Г. Залгамж Д.хайруул
24. Дараах өгүүлбэрт байгаа хашилтыг хасвал өгүүлбэрт утга санааны өөрчлөлт орох уу? зөв хариултыг олоорой
“Ирэхгүй” ээжээ зүүдэлж байхад чинь сэрээчихсэн бол, их нүгэлтэй намайгаа уучлаарай.
А.Утга санаа нь огт өөрчлөгдөхгүй
Б. Зөвхөн өгүүлбэрийн бүтцэд л өөрчлөгдөнө.
В. Зөвхөн үйлийн эзэн л өөрчлөндөнө.
Г. Тухайн үг шууд утгатай болох учир өөрчлөгдөнө.
Д. Өгүүлбэрийн гишүүдийн байр хувирахгүй учир төдий л өөрчлөгдөхгүй
25. Өгөх оршихын тийн ялгалын “-д” нөхцөл залгахад аль үг өвөрмөц бичигдэх вэ?
а. Сургууль б. Дуурь в. Боть г. Хавь е. хань
26. Бүгдийг зөв бичсэн хэсгийг ол
А. Болно, хөвөнө, нэмнэ Б. Харна, өрөнө, эрэнэ
В. Асана, дөхөнө, бүтэнэ Г. Хөгжинө, дэвшинэ, амьдарна
Д. Бөхлөнө,үнэлэнэ, хагалана
27. “Монголын нууц товчоо” зохиолд Чингисийг төрснийг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?
А. Их дуугаар газар доргитол чарлаж Б. Их баясгалантай инээж
В. Ямар ч онцлох тэмдэггүй Г. Солонго татуулж
Д. Баруун гартаа шагайн чинээ нөж атгаж
28. Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир” романы Эрдэнийн дүрийн гол онцлог юу вэ?
А. Баян эрдэм ч үгүй Б. Ухаантай ч догшин ширүүн
В. Ядуу ч эрдэм номтой Г. Мунхаг ч сайхан сэтгэлтэй
Д. Суусан газраасаа шороо атгах сэргэлэн, амьдрах ухаантай
29. Дува сохор, добу мэргэн 2 хэний хөвгүүд вэ?
А. Батцагаан Б.Торголжин баян
В.Их нүдэн Г.Тамачи
30. Хабул хаан хэдэн хөвгүүнтэй вэ?
А. 5 Б. 6 В. 7 Г. 8
31. Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэ лээ
Дараах 4 мөрт хэний ямар зохиолын хэсэг вэ?
А. Т.Галсан “Жирмийн сүлжээ
б. Хуульч Сандаг “Ботгоноос салж жинд хөллөсөн ингэний үг”
В. Б.Явуухулан “Тэхийн зогсоол”
Г. Д.Пүрэвдорж “Сэгс цагаан богд”
32. Жинхэнэ нэр бүтээх “- “ дагавар авах үг аль нь вэ?
А. Нөх Б. Хэр В. Бич Г. Шив Д. Тат
33. Тийн ялгалын нөхцөл буруу залгасныг ол
34. Монгол бичгээр “н” дэвсгээрээр төгссөн үгийг ол
А. Сана Б. Суна В. Зана Г. Шуна
35. дараах нөхцөлөөс эс хувилгагч нөхцөлийг ол
А. -сан4 б. -схий В. гтун2 Д. –в
Хоёрдугаар хэсэг
2.1 Дараах үгсэд байгаа харьяалахын тийн ялгалын нөхцөлийн утгыг нягтлан зөв харгалзуулаарай
А. Гарын хуруу 1. Хэмжээ дамжааны утга
Б. Сарын цалин 2. Цаг хугацааны утга
В. Шүдний сойз 3. Адилтгасан утга
Г. өглөөний нар 4. Бүхэл хэсгийн утга
Д. Тэнгэрийн цэнхэр 5. Зориулалтын утга
2.2 Хэлц өгүүлбэрийг гол санаатай нь зөв харгалзуул
А. Цадахад цагаан хурганы сүүл хатуу 1. Бүтэшгүй зүйл
Б. Шувуу хэдий өндөр нисэвч сүүдэр нь газар 2. Ачийг санахгүй
В. өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах 3. Цагийг нь тулгах
Г. өглөө хазаар, орой ташуур 4. Хэмжээтэй юм хэмжээндээ
Д. Хар усан дээр өрөм тогтоно 5. Хэт цамаархах
2.3 Доорх зохиолуудад юуны тухай голлон өгүүлсэн байдаг вэ? зөв харгалзуул
А. “Алтан ордны үйсэн дээрх бичиг” 1. Архины ашиг, хорын тухай
Б. “Өнчин хөвгүүний цэцэлсэн шастир” 2. Алтан ургийг тасалдуулахгүйн тухай
В. “Мандухай сэцэн хатны домог” 3. Халхыг буруутган ойрдыг зөвтгөх
Г. Убаши хун тайжийн домог” 4. Ойрдыг буруутган халхыг зөвтгөх
Д. Хув Нагваралын тууж” 5. Эх үрсийн элбэрлийн тухай
2.4 Дараах өгүүллэгүүд хэний зохиол болохыг харгалзуул
А. “Цагаан сар ба хар нулимс” 1. Б.Ренчин
Б. “Гүнж” 2. С.Пүрэв
В. “Азын цэнхэр уулс” 3. С.Эрдэнэ
Г. “Малын хөлийн тоос” 4. Д.Нацагдорж