Энэ тестээр шалгалттай шүү 11-ийн сурагчидаа-2
Монгол хэлний шалгалтын материал
Б хувилбар
Нэгдүгээр хэсэг
Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй
Хур наадан шаагьж, саальчин бүсгүй цагаан гэрээсээ хувингаа барин гараад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн алхална.Өглөөний улаан нар туссан уулын энгэрийн цахиур гялтганан, үхрийн хашааны шон дээр суусан турлиахууд харин зүүрмэглэсээр.Нэг юмны сайхан нь нөгөөдөө нөлөөлдгийг юухнаас ч мэдэж болно.Хурын наадах дуунд Ононы намжаа хүрэн шугуй, шон дээр зүүрмэглэх турлиахууд хүртэл бас ч тэрүүхэндээ ертөнцийн намуун тайвны нэг сайнхыг үзүүлнэ.Байгальд амар төвшин ,бадрангуй дэврэнгүүн аль аль нь хосолжээ.Хөл нүцгэн алхлах саальчин бүсгүй багын явдлыг сэтгэлд гэнэт ургуулан, бид хиймэл гоо сайхныг харан харсаар жинхэнэ байгаль эхийн гоо сайхныг мохоо мэдрэх болж дээ.хэмээн бодогдов.Бачуу гоё гутлаар хотын цардмал дээгүүр таваргасаар яваад шүүдэртэй ногоон дэлгүүр хөл нүцгэн явахад ямар байдгийг бараг мартжээ.Хурын наадам балчир цагийн саруул өдрүүдийг зүрх шимширтэл санагдуулан байлаа. /С.Эрдэнэ/
1. Эхийн сэдвийг ол
А.Өглөөний улаан нарны тухай
Б. Ононы намжаа хүрэн шугуйн тухай
В. Байгалийн сайхны тухай
Г. Саалчин бүсгүйн тухай
2. Эхийн тулгуур өгүүлбэрийг ол
А. Хур наадан шаагьж, саальчин бүсгүй цагаан гэрээсээ хувингаа барин гараад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн алхална
Б. Байгальд амар төвшин ,бадрангуй дэврэнгүүн аль аль нь хосолжээ.
В. Хөл нүцгэн алхлах саальчин бүсгүйн багын явдлыг сэтгэлд гэнэт ургуулна.
Г. Бачуу гоё гутлаар хотын цардмал дээгүүр таваргасаар яваад шүүдэртэй ногоон дэлгүүр хөл нүцгэн явахад ямар байдгийг бараг мартжээ.
3. Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
А. 3 Б. 1 В. 4 Г. 2
4. Эхийн найруулгын төрлийг тодорхойл
А. Эрдэм шинжилгээний Б. Сонин нийтлэлийн
В. Ярианы Г. Уранзохиолын
5. Эхийн хэв маягийг тодорхойл
А. Хэрэг явдлын мөн чанарыг учирлан өгүүлсэн учирламж
Б. Хэрэг явдлын учир шалтгааныг тайлбарласан тайлбарламж
В. Юмсын шинжийг зураглан тоочсон тоочимж
Г. Юмс үзэгдлийг харьцуулан дүгнэсэн эргэцүүлэмж
Д. Үйл явдлыг дараалан өгүүлсэн хүүрнэмж
6. Дээрх өгүүлбэрт ямар баймж үнэлэмж илэрч байна вэ?
Бид хиймэл гоо сайхныг харан харсаар жинхэнэ байгаль эхийн гоо сайхныг мохоо мэдрэх болж дээ хэмээн бодогдов.
А. Өгүүлэгч этгээдийн харамсаж халагласан өнгө аяс
Б. Өгүүлэгч этгээдийн уурлан бухимдсан хандлага
В. Өгүүлэгч этгээдийн гомдож гунигласан аяс
Г. Өгүүлэгч этгээдийн баярлан бахадсан өнгө аяс
7. Дараах өгүүлбэрийн онцлог тодруулсан хэсгийн бүтцийг тодорхойл
Бачуу гоё гутлаар хотын цардмал дээгүүр таваргасаар яваад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн явахад ямар байдгийг бараг мартжээ.
А. Дүрийн байц ГӨ Б. Цагийн байц ГӨ В.Зорилгын байц НӨ
Г. Шалтгааны байц Г
8. Өгүүлбэрийн 3 бүрэлдэхүүнт цөм бүтцийг ол
А. Бүсгүй хувингаа барь Б. Хур наадан шаагь
В. Өглөөний нар тус Г. Ертөнцийн намуун тайван
9. “Амар түвшин, бадрангуй дэвэргүүн” гэдэг нь
А. Үгийн санжсан Б. Хэлзүйжсэн
В. Утгазүйжсэн Г.Бүхэлзүйжсэн
10. Эхэд байгаа “саруул өдрүүд” гэдэг холбоо үг нь хам бүтцийн ямар утгатай вэ?
А. Цэлмэг өдөр гэсэн утгаар хэрэглэжээ.
Б. Нартай өдөр гэсэн утгаар хэрэглэжээ.
В. Жаргалтай өдөр гэсэн утгаар хэрэглэжээ.
Г. Тунгалаг өдөр гэсэн утгаар хэрэглэжээ.
11. “ Хөл нүцгэн алхлах саальчин бүсгүй багын явдлыг сэтгэлд гэнэт ургуулан” гэдгийн “ургуулан” гэдэгтэй утгаараа хамгийн дөт үгийг ол
А.Сэрхийлгэн Б. Бодогдуулан В. Гуниглуулан Г. Уяруулан
12. Дараах өгүүлбэрийн тодруулсан хэсэг өгүүлбэрт ямар гишүүн болсон бэ?
Бачуу гоё гутлаар хотын цардмал дээгүүр таваргасаар яваад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн явахад ямар байдгийг бараг мартжээ.
А.Гол дэлгэрүүлэгч гишүүн Б. Дэд дэлгэрүүлэгч
В. Захын дэлгэрүүлэгч Г. Цөм бүтцийн гишүүн
13. Үгийн бүтцээр зөв задалсныг ол
А. Сааль-чин Б.саа-ль-чин-0 В. Сааль-0-чин Г. Саа-ль-чин
14. “Хиймэл гоо сайхан-байгаль эхийн гоо сайхан” гэдэг нь
А. Эсрэг утгат Б. Ойролцоо утгат
В. Утгын хамааралгүй Г. Төсөө утгат
15. “Алхална-алхана” гэсэн 2 үг утгын ямар хамааралтай вэ?
А. Ялгаагүй адилхан Б. Огт хамааралгүй В.Бага зэрэг ялгаатай Г. Эсрэг утгатай
16. Буриад аялгууны ахимаг насны эмэгтэйг нэрлэсэн үгийг ол
А. Авгай Б. Самган В. Эмгэн Г. Бүсгүй
17. Дараах өгүүлбэрт үйлийн эс төгсгөх нөхцөлтэй үг хэд байна вэ?
Хур наадан шаагьж, саальчин бүсгүй цагаан гэрээсээ хувингаа барин гараад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн алхална.
А. 5 б. 3. В. 4 Г. 2
18. Дараах өгүүлбэрүүдийг хам бүтцийн хүрээнд ажиглаад өгүүлэгчийн үлэмж илэрсэн хэсгийг олоорой.
А. үхрийн хашааны шон дээр суусан турлиахууд харин зүүрмэглэсээр
Б. Өглөөний улаан нар туссан уулын энгэрийн цахиур гялтганана.
В. Байгальд амар төвшин ,бадрангуй дэврэнгүүн аль аль нь хосолжээ.
Г. Хур наадан шаагина.
19. “Хурын наадах дуунд Ононы намжаа хүрэн шугуй, шон дээр зүүрмэглэх турлиахууд хүртэл бас ч тэрүүхэндээ ертөнцийн намуун тайвны нэг сайнхыг үзүүлнэ” гэсэн өгүүлбэрт
А. Хур, шугуй 2 нь сайхныг үзүүлсэн гэсэн санаа
Б. Шугуйд байгаа турлиах сайхныг үзүүлсэн гэсэн санаа
В. Хур, турлиах 2 нь сайхныг үзүүлсэн гэсэн санаа
Г.Шугуй, турлиах 2 нь сайхныг үзүүлсэн гэсэн санаа
20. “Хиймэл гоо сайхан, цардмал дээгүүр” гэдгийн “мал, мэл” нь ямар бүтээвэр вэ?
А. Утга үүргийн хувьд хамааралгүй бүтээврүүд
Б. Огт өөр утга үүрэгтэй бүтээврүүд
В. Адил утга үүрэгтэй бүтээврүүд
Г. Ойролцоо утга үүрэгтэй бүтээврүүд
21. “Шимширтэл” хэмээх үгийн язгуур нь
А. Шим б. шимш в. Шимшир Г. Шимширтэл
22. Турлиах гэдэг нь
А. Гялгар хар өнгөтэй айл малын ойролцоо сүрэглэн амьдардаг 1 зүйлийн шувуу
Б. Мод тоншиж хорхой шувуу идэж амьдардаг 1 зүйлийн шувуу
В. Шулуун том хошуутай, бүх бие нь хар, далавч нь ногоовтор 1 зүйлийн махчин
шувуу
Г. Гургуултай төстэй сүүл охор нэгэн зүйлийн шувуу
23. “Уулын энгэр” гэдгийн эсрэг утгат үгийг ол
А. Уулын бэл Б. Уулын хормой В. Уулын хяр Г. Уулын ар
24. Бачуу гоё гутлаар хотын цардмал дээгүүр таваргасаар яваад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн явахад ямар байдгийг бараг мартжээ. Гэдэгт
А. 3 өгүүлэхүүний төв байна Б. 4 өгүүлэхүүний төв байна
В. 5 өгүүлэхүүний төв байна Г.6 өгүүлэхүүний төв байна
25. “алхлах” гэдгийн “л” нь
А. Үйл үг бүтээх дагавар Б. Нэр үг бүтээх дагавар
В. Нэрийн холбох нөхцөл Г. Үйлийн холбох нөхцөл
26. Буруу бичсэн үгийг ол
А. Амьдарлынхаа б.хилэгнэсэн В. Бичнээс Г. Бусадын
27. “МНТ” зохиолд
Хар усыг цалгитал
Хад чулууг хэмхэртэл
Харь дайсныг довтолж
Хаан чамд тусалъя” гэсэн нь уран дүрслэлийн ямар арга вэ?
А. Адилтгал Б. Зүйрлэл В. Хэтрүүлэл Г. Төлөөлөл
28. Бэгзийн Явуухулан нь
А.Яруу найрагч Б.Үргэлжилсэн үгийн зохиолч
В. Жүжгийн зохиолч Г. Шог зохиолч
29. Тэмүүжин хөвгүүний өвөө хэн бэ?
А. Дааридай отчигон Б. Сачи бэхи В. Бартанбаатар Г. Хадаан
30. Өүлэн эх татаарын нутгаас нэгэн хөвгүүн авч хүмүүжүүлдэг тэр хөвгүүний нэр
А. Хөхөчү Б. Борохул
В. Шихихутаг Г. Хүчү
31. Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ
Дараах 4 мөрт хэний ямар зохиолын хэсэг вэ?
А. Т.Галсан “Жирмийн сүлжээ
б. Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь”
В. Б.Явуухулан “Тэхийн зогсоол”
Г. Д.Пүрэвдорж “Сэгс цагаан богд”
32. Монгол бичгээр богино эгшгийг уртаар тэмдэглэдэг үгийг олооорой
А. Дэл Б. Хэл В. Гол Г. Бал Д.сөл
33. Тийн ялгалын нөхцөлийг зөв ялгасныг ол
34. Монгол бичгээр “Д” дэвсгэрээр төгсөөгүй үгийг ол
А. Дад- Б. Од- В. Наад- Г. Гомд-
35. Дараах нөхцөлүүдээс хувилгагч нөхцөлийг ол
А. -Сан4 Б. -жээ 4 В. чих Г. Бал4, вал4
Хоёрдугаар хэсэг
2.1 Хэлц өгүүлбэрийг гол санаатай нь зөв харгалзуул
А. Ухнанд явсан хүү, ямаа ишиглэсэн хойно ирэх 1. Сандралд орох
Б. Ямааны мах халуун дээрээ 2. Ажил нь бүтэмжгүй
В. Айсан нохой 10 хоног хуцах 3. Цаг тухайд нь
Г. Ишиг эврээ ургахаар , эхийгээ мөргөх 4. Уршиг тарьсан
Д. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? 5. Ачийг санахгүй
2.2 Өгүүлбэрийн цэгийн оронд утга тохирох үгсийг зөв харгалзуулан олж, хүлэг морины тухай нэгэн цогцолборыг бүтээгээрэй
А. Өлөн чоно ............. 1. Цохиулшгүй
Б. Өшөөтөн дайсан .............. 2. Гүйцэшгүй
В. Муу эзэнд .............. 3. Хүршгүй
Г. Мухар ташуураар ................. 4. Барьшгүй
Д. Хангайн салхинаас өөр юм......... 5. Учиршгүй
2.3 Доорх зохиолуудад юуны тухай голлон өгүүлснийг зөв харгалзуул
А. Б.Ринчен “Шүхэрч Бунияа” 1. Байгалиа хамгаалах тухай
Б. Ч.Лодойдамба “Шаргачин” 2. Сэтгэлийн хатны тухай
В. Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч” 3. Хэл сурах нь чухал тухай
Г. Д.Маам “Өндөр Сүхээ гуай” 4. Хүн чанарын тухай
Д. С.Эрдэнэ “Малын хөлийн тоос” 5. Авьяас сонирхолын тухай
2.4 Дараах өгүүллэгүүд хэний зохиол болохыг харгалзуул
А. “Хайрын нарсан төгөл” 1. Ц. Дамдинсүрэн
Б. “Хачин хурим” 2. Б.Ренчин
В. “Ламбагуайн нулимс” 3. С.Эрдэнэ
Г. “Гүнж” 4. Д.Нацагдорж