10-р ангийн МХУЗ-ын хичээлийн тест-2
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Д.Намсрай
ЖАМУХЫН ӨЧИЛ / өгүүллэгийн хэсгээс/
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас, монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмнгэнэлт түүхийг өгүүлнэ… Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж өайсан тэр жил… Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс хүрэнттэл цаазалж, Жамухыг суллаад өгүүлэв.
Эв эе эвдрэцэж олонтоо будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь! Эгнэгт нөхөрлөлөө бататгаж, эгүүрт хамт түшилцэж шүтэлцэн явтүгай чи! хэмээн өршөөлийг үзүүлэв.Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь:-Өндөр их хаан суудалдаа чи заларч, өрлөг есөн жанжны чинь тоо бүрэн байхад би илүүдэх биз дээ анд минь! Чамд зай тавьж өгье! Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж, гал шатна. Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Дээр тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдгийг гийгүүлэх сар нэгэн байг! Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг!
Өсөх насандаа Ононы мөсөн дээр шагалцан наадаж өдгөө идэр цагтаа бүх монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр, нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд, хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдарыг даяар монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргөөд өөрөө би амиа тэвчье! Олны санаа бүү хоёрдог! Өлмий өвдөг доор чинь өөрийгөө ивж өгье хаан анд минь!!! чиний нэр улам аугаа болог! Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол, дөрвөн зүг найман зовхист чиний алдар, урьд хожид үзэгдээгүйгээр дуурсагдах болно.
Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж нөгөө нь хагацья! Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь! чи намайг өршөө!... Өршөөхдөө цаазалж өршөө! Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахья!... Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж, цус гаргалгүйгээр намайг алуулагтун! Үтэр түргэн тонилгогтүн! Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг! гэвэй.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж, шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж, цус гаргалгүй үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж…аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж агсах зэвсэг хуяг дуулгыг нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогыг … эр хүн эвдрэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг тармаг сахал дээр нулимсан дусал гилтгэнэв. Хаадын зарлиг ёсоор болж мөнх тэнгэрийн таалалд нийцэв.
…Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж, нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.
1. Чингис хаан яагаад Жамухын нөхдийг цаазалсан бэ?
A. Жамухыг суллахын тулд
B. Жамухтай нөхөрлөхийн тулд
C. Эзэндээ үнэнч байж чадаагүй учраас
D. Олон аймгийн цуст тэмцлийг төгсгөхийн тулд
E. Багын андыг нь барь авчирсан учраас
2. Жамухыг жинхэнэ баатар эр гэдгийг харуулсан бадрангуй аяст сэтгэлийн илэрхийлэл болсон хэсгийг олоорой
A. Хаан Жамухын суу алдрыг даяар монгол мэднэ
B. Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй
C. Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж гал шатна
D. Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахья!...
E. Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж, цус гаргалгүйгээр намайг алуулагтун!
3. “Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв” гэсэн нь эхийн зохиомжийн аль хэсэгт хамаарах вэ?
A. Эхлэл
B. Зангилаа
C. өрнөл
D. туйл
E. тайлал
4. Эхийн цогцолборуудад гарчиг өгчээ. Зөв дарааллыг олоорой.
A. Жамухын өчил, Тэнгэрийн зарлиг, Өршөөл, Гунигт хагацал, Эмгэнэлт түүх, Түүхэн сургамж
B. Эмгэнэлт түүх, Тэнгэрийн зарлиг, Жамухын өчил, Өршөөл, гунигт хагацал, Түүхэн сургамж
C. Эмгэнэлт түүх, Өршөөл, Жамухын өчил, Тэнгэрийн зарлиг, Гунигт хагацал, Түүхэн сургамж
D. Жамухын өчил, Эмгэнэлт түүх, Өршөөл, Тэнгэрийн зарлиг, Гунигт хагацал, Түүхэн сургамж
E. Өршөөл, Эмгэнэлт түүх, Жамухын өчил, Тэнгэрийн зарлиг, Гунигт хагацал, Түүхэн сургамж
5. Эхийн сэдэв нь аль вэ?
A. Хагацал B Нөхөрлөл, хагацал C Тэмүүжингийн ялалт D Хаадын зарлиг E Цуст тэмцэл
6. Эхийн гол санааг олоорой.
A. Улсын эзэн болохын тулд буруутныг шийтгэх B Хааныг хүлэг баатрын ёсоор оршуулах C Хаадын зарлиг тэнгэрийн таалалд нийцэх
D. Нөхөрлөлдөө үнэнч байх нь амжилтын үндэс E. Хаадыг цус гаргалгүй хороох
7. Уран сайхны дүрслэл бүхий хэсгийг олоорой.
A. өвс хүрэнттэл цаазалж, ноён салхинаа B. болжмор жиргэж, боол иргэдийг C. зарлиг болгов, амраг тармаг сахал
D. өршөөлийг үзүүлэв, талын болжмор E. гэрээсийг биелүүлж, нулимсан дусал
8. “Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гилтгэнэв.” Эхийн гадаад холбох хэрэглүүрийн утгыг олоорой.
A. Шалтгаан B. Орон C. Цаг D. Жишин харьцуулах E. Хамтрах
9. “Түүхэн сурвалж” цогцолборын санааг илэрхийлсэн хэсгийг олоорой.
A. …гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ… B.Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай!
C.Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе! Өчих өчил минь гүйцлээ. D… нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.
E. Эв эе эвдрэцэж олонтоо будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь!
10. “Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтайяа бөхөлзөнө.” гэсэн өгүүлбэрийн үйл явдал аль улиралд болж байна вэ?
A. Хавар B. Намар C. Өвөл D. Зун E. Яргуй дэлгэрэх цаг
11. “… эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтайяа бөхөлзөнө.”дүрслэх ур маягийн алинд нь хамаарах вэ?
A. Адилтгал B. Ёгтлол C. Зүйрлэл D. Ихэсгэл E.Амьдчилал
12. Эхийг зохиогчийн баймжит санаа илүү илэрсэн хэсгийг олоорой.
A. Жамухыг суллаад өгүүлэв B. Чиний нэр улам аугаа болог! C. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай!
D. Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв.
E. Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг тармаг сахал дээр нулимсан дусал гилтгэнэв.
13. Эхийн найруулгын төрлийг тодорхойлоорой.
A. Албан бичгийн B. Эрдэм шинжилгээний C. Сонин нийтлэлийн D. Уран зохиолийн E. Ярианы
Өгүүлбэр
14. Дээр тэнгэрт нар нэгэн байг!
Дэлүүн болдгийг гийгүүлэх сар нэгэн байг!
Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг! Гэсэн хэлний нэгжүүд утгын ямар харьцаанд байна вэ?
A. Ойролцоо B. Эсрэг C. Төсөөт D. Зүйлчилсэн E. Утгыг харьцаагүй
15. “…Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтайяа бөхөлзөнө.”өгүүлбэрт ямар хувиргал хийснийг олоорой.
A. Хураах B. Дэлгэрүүлэх C. Салаалаh D, Тонгоргох E. Дэлгэрүүлэгч гишүүд нэмсэн
16. “Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв.”гэсэн өгүүлбэрийн “нөхдөдөө” гэдэг нь өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
A. Гол дэлгэрүүлэгч, харьяаны тодотгол B. Захын дэлгэрүүлэгч, байц C. Захын дэлгэрүүлэгч, шууд бус тусагдахуун
D. Дэд дэлгэрүүлэгч, үйлийн тодотгол E. Гол дэлгэрүүлэгч, шууд бус тусагдахуун
17. “Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв.” Гишүүн өгүүлбэр нь ямар утгатай вэ?
A. Цагийн утгатай B. Тодотгосон утгатай C. Шалтгааны утгатай D. Орны утгатай E. Зорилгын утгатай
18. “Чингис хаан тэргүүнээ өргөж, шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.” өгүүлбэрийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
A. Зэрэгцсэн хэлхэц өгүүлбэр B. Угсарсан хэлхэц өгүүлбэр C. Жинхэнэ нийлмэл өгүүлбэр
D. Зэрэгцсэн хэллэг өгүүлбэр E. Угсарсан хэллэг өгүүлбэр
19. “Жамухыг суллав.” Өгүүлбэрийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
A. Хоёр бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр B. Хэлхэц өгүүлбэр C. Цөм бус өгүүлбэр D. Хэллэг өгүүлбэр E. Гурван бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр
20. “Агсах зэвсэг хуяг дуулгыг нь асаан, анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж… аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, хүлэг баатрын ёсоор оршуулагтун!” өгүүлбэрт ямар хувиргал хийснийг олоорой.
A. Хураах B. Дэлгэрүүлэх C. Салаалах D. Тонгоргох E. Дэлгэрүүлэгч гишүүд нэмсэн
21. “хялганы толгой” холбоо үгэнд тохирох шинжийг олоорой.
A. Үгийн санжсан B. Хэл зүйжсэн C. Утга зүйжсэн D. Бүхэл зүйжсэн E. Үйлийн холбоо үг
22. “Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай!” гэсэн өгүүлбэр хэлэх зорилго аялгын хувьд ямар өгүүлбэр бэ?
A. Асуух B. Анхааруулах C. Захирах D. Заах E. Хүүрнэх
Үг бүтээвэр
23. Дараах өгүүлбэрт үйл үгийн холбох нөхцөлтэй (нөх хол) үг хэд байна вэ? Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж… аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг минь тахиж агсах зэвсэг хуяг дуулгыг нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун!
A. 1 B. 2 c. 3 D.4 E. 5
24. “Хаадын зарлиг ёсоор болж… “ гэдгийн “болж” гэсэн үгтэй адил үүрэг бүхий хэсгийг олоорой
A. “Хаадын зарлиг ёсоор болсоор… “ B. “Хаадын зарлиг ёсоор боловч… “ C. “Хаадын зарлиг ёсоор болохоор… “
D. “Хаадын зарлиг ёсоор болно… “ E. “Хаадын зарлиг ёсоор бололгүй… “
25. Бүгд нэг утгын зүйлчлэлд хамаарах үгс бүхий хэсгийг олоорой
A. Жанжин, эр хүн, салхи, өргөө, туг, сүлд, бүс B. Хаан, боол, иргэд, зэвсэг, жанжин, эр хүн C. Хад чулуу, нар, сүлд, сар, салхи, тал
D.язгууртан, эх тэнгэр, зэвсэг, хуяг дуулга E. өргөө, туг, сүлд, бүс, зэвсэг, хуяг дуулга
26. “нөхөрлөлөө” гэсэн үгэнд орсон үйл үг бүтээх утга үүрэг бүхий бүтээврийг олоорой
A. Нөх B. –р C. –л(ө) D. –л E.-өө
27. Бүгд үл хувилах үг бүхий хэсгийг олоорой
A. өндөр, нэг, цагаан, хар, бэрх, буурал, армаг тармаг B. нэг, цагаан, хар,бэрх, буурал, бөхөлзөнө өндөр
C.өндөр, болжмор, цагаан, хар, бэрх, буурал, боол, иргэд D. жиргэж, нэг, цагаан, хар, бэрх, буурал, нөхөрлөө
E. Өндөр, нэг, цагаан, хар, салхи, буурал, армаг тармаг.
28. Дараах үүсмэл үгсийн утга, бүтцийг ажиглаад бусдаасаа ялгаатай үгийг олоорой .
A. Тэмцэл B. Цаазал C. Нөхөрлө D. Хаягла E.Бүсэл
29. Дараах холбоо үгсийг уншаад “алтан” гэсэн үг шууд утгаараа орсон хэсгийг ол .
A. Алтан бүс B. Алтан шарил C. Алтан нар D. Алтан амь E. Алтан ураг .
30. Дараах үйл үгсээс бүгд тусах утга бүхий хэсгийг олоорой .
A. Жиргэх , гудайх, бөхөлзөх, төгсөх, баригдах, B. чагнах, цаазлах, суллах, өршөөх, тэвчих, бүслүүлэх,
C.Эвдрэлцэх, шүтэлцэх, заларах, шатах, тасрах, D. Шагалцах, наадах, тэвчих, нөхчих, хагацах
E. Нөхөрлөх, үхэх, нөхөрлөх, бүслүүлэх, жиргэх,
31. “Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн саохинаа гудайсан хялганы толгой гадуудалтайяа бөхөлзөнө .”гэсэн өгүүлбэрээс доорх тайлбарт тохирох үг нь аль вэ? /эс тусах, цагаар төгсгөх нөхцөлтэй, төгс өгүүлэхүүн.
A. Жиргэх B. Гудайсан C. Бөхөлзөнө D. Гашуудалтайяа E. Салхинаа
32. Дараах үгсийн аль нь тодорхой олон тоог заасан вэ?
A. Хаан B. Болжмор C. Хүмүүс D. Боол иргэд E. Есөн жанжин
33. “Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс хүрэнттэл цаазлав”. өгүүлбэрийн гол санаатай тохирох хэлц нэгжийг олоорой .
A. Цэр нь цээжинд , бөөр нь бөгсөнд байг B. Дайран дээр давс нэмэх C. Эрхийг сурхаар ,бэрхийг сур
D. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө E. Хоёрын хооронд гурвын дунд
34. Цэгийн оронд тохирох үгийг сонгоорой
өнөөдөр, дээр, урд хожид , дээгүүр………………
A. Доор B. Аргамаг C. Тэр жил D. Аугаа E. Улам
Уран зохиол
35. “Алтан нурууны нэг аргил аргалын дүрсэлсэн боловч хүн төрөлхтний гол эмгэнэл буруугаа дэндүү хожуу ухаардаг аймшигт алдааны тухай жигтэй уран , хураангуй ,бараг”Манзушир”бурхан л өөрөө бичвэл яаж бичихийн үлгэр байхаар төгс сайхнаар өгүүлсэн юм”гэсэн товч дүгнэлт нь хэний ямар зохиолынх вэ?Д.урианхай
A. С.Эрдэнэ”Өвгөн шувуу” өгүүллэг B. П.Пүрэвоүрэн “Өшөө” өгүүллэг C. Ц.Түмэнбаяр “Цагаан сүүний домог “ өгүүллэг
D. Д.Батбаяр”Мэлхий” өгүүллэг E. Ж.Лхагва”Эвэр” өгүүллэг
36. Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир “романы Должингийн дүрийн онцлог .
A. Хүссэнээ бүтээдэг ,овжин сэргэлэн B. Өөрийн хайр сэтгэлийн төлөө тэмцэгч
C.Номхон хүлцэнгүй , сүсэг бишрэлтэй D. Итгэл хайр дүүрэн , эх оронч E. Тэмцэл зорилгыг олж авсан баатарлаг эр
37. “Монголын нууц товчоо “ зохиолд :
Хөрст дэлхий хөрвөж , хөвчин улс хяралдаж
Хөнжилдөө унтах завгүй , хөнөөлдөн тэмцэж байв…хэмээн шүлэглэсэн нь хэдий үеийн монголчуудын нийгмийн байдлыг дүрсэлсэн вэ?
A. Хүннүгийн үе B. Сянбингийн үе C. XIII зууны үе D. XY-XYIIзууны үе E. XXзууны үе
38. Гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн үндсэнд залгахад холбох эгшиг авдаггүй нөхцөлийг ялган тэмдэглээрэй.
39. Гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн үндсэнд залгарад холбох эгшиг авдаг нөхцөлийг ялган тэмдэглээрэй.
40. “хаан,баатар, цээж, зуун, боол” гэсэн үгэнд урт эгшиг буруу бичсэн хэсгийг олоорой .”
ХОЁРдУГААР ХЭСЭГ
Санамж:
1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоогоорой .
2. 2.1 зохиолын нэрийг сэдэвтэй нь зөв харгалзуулаар
1. Алтан ордны үйсэн дээрх бичиг
2. Мандухай цэцэн хатны домог
3. Убаши хунтайжын домог
4. Өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир
5. Цогтын хадны бичиг
а. “… Ард түмнийг өнчин хүүгээр төлөөлүүлж хаад ноёдоос хүчтэй гэдгийг харуулсан…”
b. “…Цэргийн албанаа моридох гэж буй хүү, түүнийг үдэн гаргаж байгаа эх хоёрын сэтгэлийн дуулал...”
с. “…тархай бутархай байдлыг халж нэгдмэл байдлыг тогтоохын төлөө явуулсан тэмцэл. ”
d. “…ноёд феодлуудын дайсагнал ард түмний эв нэгдэлтэй амьдрах хүсэл эрмэлзэл…”
е. “…гүнээ сэтгэгч алс бодлоготны зөөлөн сэтгэлийн уярангуй байдал…”
2.2. Хэлцүүдийг эсрэг утгаар нь зөв харгалзуулаарай.
1.нүүр өгөх
2.хорголоо тоолох
3.сүлд нь тэнэх
4.нүд халтирах
5.салхи зажлах
А.нүд булаах
В.морьтой явах
С.нүүр буруулах
D.дүлий дүмбэ оргих
Е.гар султай