Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2010 оны B хувилбар
ХУВИЛБАР В
Нутгын айраг
Ах маань энэ жил бас л ирж хөхүүр айраг авчрав. Ээжийн явуулсан хөхүүрэнд аавын
Адуунд бахтаад ирсэн мэт санагдана.
Цээлийн нууранд олон адуу шаагин орoход Хангайн булагаас зорьж ирээд амарч амжаагүй лам шувуунууд усаа харамлах мэт орь дуу тавин нисч, адуун дээгүүр хэдэнтээ өнгөрөхүй усны захад хулган зогссон хэнз халтар унага тэдний сүүдрээс цочин давхийж, түүнийгээ булзааруулaхын тулд эргийн ногоон зүлгэн дээгүүр тонгочин давхина.
Аагаа багтааж ядсан тарган байдаснууд нуурын гол руу их л лав орoход адууны зах барьдаг асман зээрд хойноос нь очмоор санагдавч хээр азарганаас баахан эмээн Тэгээд хялалзан , “энэ муу хөгшин хээр норсон дэлээ даахгүй “ гэж сэм бодовч ноднин жилийн хазуулсан хөндүүр гараагүй тул албаа ус цавчлан бодлоо сарниулж нүглийг умартана. Олон адуу уснаас шаагин гарч саамын зэл рүү цувахад
Сагагнаас нь ус дуслан онгож байгаа өвсөнд адууны мөрөөр шүүдэр үлдэнэ.
Сэлэнгийн шар намар , замын тоос, ажлын цуурай тэнгэрт хадаж ахын авчирч өнсөн хөхүүртэй айраг усанд орж байгаа адуу шиг шаагина.
Ж. Лхагва
1.Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг дугуйлаарай.
1. Асман зээрд хээр азарганаас баахан эмээнэ.
2. Ээжийн явуулсан хөхүүрэнд аавын адуу багтаад ирсэн мэт санагдана.
3. ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг адуу шиг шаанина.
4. Олон адуу уснаас шаагин гарна
5 Цээлийн нууранд олон адуу шаагин орно.
А. 2,5, 1,4,3 В. 2,5,3,1,4 С.2,5,4,3,1 Д. 2,5,1,3
Е.2,5,4,1,3
2. Дээрх эхийн жинхэнэ нэрийг утгаар нь зүйлчилбэл ямар утгын зүйлчлэл байхгүй байна вэ?
А. Хүний зүйл В. Ургамлын зүйл С. Хий үзэгдлийн зүйл
Д. Сэтгэхүйн зүйл Е. Хүний бүтээсэн зүйл
3. Дээрх эхийн хэв маягийг тодорхойлно уу.
А. Тоочимж в. Эргэцүүлэмж С. Тайлбарламж
Д. Учирламж Е. Хүүрнэмж
4. Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн байна вэ?
А. Уран зохиолын найруулга в.Албан ыичгийн найруулга
С.сонин нийтлэлийн найруулга
Д. Ярианы найруулга Е. Эрдэм шинжилгээний найруулга
5. Дээрх эхийн сэдвийг олоорой.
А. Нүүр, усны тухай в.аав, ээжийн тухай с.Айрагны тухай
Д.Адууны тухай е. Ажил хөдөлмөрийн тухай
6.Дээрх эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.
А. Хэнз халтар унага эргийн ногоон зүлгэн дээгүүр тонгочин давхина.
В. Ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг усанд орж байгаа адуу шиг шаагина.
С. Нууранд адуу шаагин ороход лам шувуунууд усаа харамлах мэт
орь дуу тавина.
Е. Асман зээрд байдаснуудын хойноос очмоор санагдавч хээр азарганаас
баахан эмээнэ.
7.Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ?
А. “Ах маань ............ирсэн мэт санагдана “ , “ Цээлийн нууранд........нүглийг
умартана,” “Олон адуу............шүүдэр үлдэнэ.” “ Сэлэнгийн шар
намар..........адуу шиг шагшина “ гэсэн 4 цогцолбор.
В. “Ах маань........шүүдэр үлдэнэ “ ,“ Сэлэнгийн шар намар............ адуу шиг
шагшина гэсэн 2 цогцолбортой .
С. Ах маань ............ ирсэн мэт санагдана, “ Цээлийн нууранд.......шүүдэр
үлдэнэ” .” Сэлэнгийн шар намар ...........адуу шиг шагшина гэсэн 3 цогцолбор
Д. 1 цогцолбороос бүтсэн бичил эх
Е. Ах маань ..........ирсэн мэт санагдана”,” цээлийн нууранд .........тонгочин
давхина” ,” Аагаа багтааж ядсан .............нүглийг умартана”,” олон
адуу...........шүүдэр үлдэнэ”,” Сэлэнгийн шар намар...........адуу шиг шуугина”
гэсэн 5 цогцолбор
8. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлгэлсэн хэсгийг олоорой
А. Хөхүүр, айраг , лам шувуу , хэнз хурга , адуу,шүүдэр
В. Ах ,хөхүүр, айраг,нуур, адуу, ус
С. Ах , ээж, аав,айраг, адуу,ажил
Д. Хөхүүр айраг, цээлийн нуур , хангайн булга , хөндүүр , бодол
Е. Халтар унага, байдас , асман зээрд, хөгшин зээр, хөхүүртэй айраг
9.Дараах өгүүлбэрээс шинэ санааг илэрхийлсэн дүрслэх ур маягийг ол,
Ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг усанд олж байгаа адуу шиг шаагин
А. Зүйрлэл В. Төлөөлөл
С. Ихэсгэл Д . адилтгал е,Тойруулал
10,дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг ол,
Хэлний дүрслэх хэрэглүүрээр оновчтой , уран шинэ дүр дүрслэл содон санаа
Бүтээхийг эхийн .....................гэнэ.
А. Зорьсон санаа В.төрсөн санаа С .гол санаа
Д. Шигэ санаа Е . төгс санаа
11.Бүгд баймж үнэлэмж, сэтгэл хөдлөлийг өнгө аяс илтгэсэн хэсгийг ол.
А......ирснэ мэт .....энэ муу,..........харамлах мэт ...........бас л ирж,...
Их л лав ,...........адуу шиг шаагина
В......цочин давхийж ,.......очмоор санагдавч ,........энэ муу,......баахан
Эмээн
С. ........харамлах мэт ,.........бас л ирж ,............ирсэн мэт,...........
сэм бодовч ,............ энэ муу,.........орь дуу тавих
Д. ..........ирсэн мэт,................. сэм бодовч,..............орь дуу
тавих,...........их л лав,...............тонгочин давхина
Е. ..........очмоор санагдавч,........сэм бодовч,.......орь дуу тавих,...........
Энэ муу,.........адуу шиг шаагина
12. Дараах үгсийн аль нь хэл зүйжсэн холбоо үг вэ?
А. Хөхүүр айраг С. Хангайн булга
В. Нуурийн зах Д. Лам шувуу Е.ноднин жил
13.Дараах холбоо үгсийн зүй тогтлийг ажиглан цэгийн оронд тохирох үгийг ол,
Адуун дээгүүр, замын тоос, усны захад, хөхүүртэй айраг, гараагүй тул, саамын зэл
..........
А. Халтар унага В. Ноднин жил С.шар намар
Д. Авчирч өгсөн Е. Хөгшин хээр
14. “Ээжийн явуулсан хөхүүрэнд аавын адуу багтаад ирсэн мэт санагдана”гэсэн
Өгүүлбэрийн онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
А. Харьяаны тодотгол гишүүн өгүүлбэр
В. Байц гишүүн
С. Шууд тусагдахуун гишүүн
Д.өгүүлэхүүн гишүүн
Е.шууд бус тусагдахийн гишүүн
15. “Лам шувуунууд адуун дээгүүр хэдэнтэй өнгөрхүй усны захад хулган зогссон
хэнз халтар унага сүүдрээс нь цочин давхийнэ” гэсэн өгүүлбэрээс гол
дэлгэрүүлэгч гишүүнийг ол
А. Сүүдрээс
В. Адуун дээгүүр
С. Усны захад
Д. унага
Е. Хэдэнтээ
16 .”Ах маань энэ жил над нэг хөхүүр айраг авчрав” гэсэн өгүүлбэрт үл
тохирох шинжийг олоорой.
А. Бүтэц в. Дэгэрэнгүй С. Хүүрнэх
Д. Энгийн е. Хоёр бүрэлдэхүүнт
17. “ Лам шувууд адуун дээгүүр хэдэнтэй өнгөрөхүй хэнз халтар унага тэдний
сүүдрээс цочив” гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг сонгоорой.
А. Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ
В. Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
С.Үйлийн тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
Д.Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ
Е. Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ
18. “Цээлийн нууранд олон адуу шаагин ороход лам шувуунууд усаа харамлах
мэт орь дуу тавин ниснэ. Гэсэн өгүүлбэрийн тонгоргол өгүүлбэр аль
нь вэ?
А. Цээлийн нууранд олон адуу шаагин орно.
В. Лам шувуунууд усаа харамлах мэт орь дуу тавин ниснэ.
С. Цээлийн нууранд олон адуу шуугин ороход лам шувуунууд усаа
харамлах мэт орь дуу тавин нисэх нь ах бид хоёрын анхаарлыг татав
д. Лам шувуунууд усаа харамлах мэт орь дуу тавин нисэх нь
Цээлийн нууранд олон адуу шаагин орсных.
Е. Цээлийн нууранд олон адуу шаагин орход лам шувуунууд усаа
харамлах мэт орь дуу тавин ниссэн үү?
19.” Хэнз халтар унага эргийн ногоон зүлгэн дээгүүр давхина “ гэсэн
Өгүүлбэрийн цөм бүтцийг зөв тодорхойлсныг сонгоорой
А. Хэнз халтар унага давхина в. Унага зүлгэн дээгүүр давхина
С. Унага давхина д.халтар унага давхина
Е. Хэнз унага давхина
20. дараах зэргэдийг ажиглан, ойрлцоо зэргэдийг олоорой.
А. Харахад царайгүй харчгар, Үзэхэд үзэмжгүй үрчгэр
В. Зүтгэвэл зүйлийг олно,Зогсвол залхууг олно
С. Атгахад атаг дүүрэхгүй, Тавихад тал дүүрнэ
Д. Хортон гартаа устай, Ачтан гартаа тостой
Е. Хаан хүний хүү хар торгон дээлтэй, Ноён хүний хүү ногоон торгон
дээлтэй
21. “Ээжийн явуулсан хөхүүрэнд аавын адуу багтаад ирсэн мэт санагдана”
Гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маяг юу вэ?
А. Адууг хөхүүрэнд бахтсан мэтээр багасгаж, айрагний шуугих чимээг
адууны шаагих чимээтэй адилтгасан.
В.Нутгаа санасан сэтгэлийг илэрхийлсэн тойруулал
С. Өссөн төрсөн нутгаа адуугаар төлөөлүүлж, айрагны шуугих чимээг
Адууны шаагихтай зүйрлсэн
Д.Айрагны шуугин исэх чимээг адуутай адилтгасан
Е. Адууг хөхүүрэнд багтаасан мэтээр дүрсэлсэн багасгасан хэтрүүлэл
22. “ Хэнз халтар унага лам шувуунуудын сүүрээс цочин давхийж , түүнийгээ
булзааруулахын тулд эргийн ногоон зүлгэн дээгүүр тонгочин давхина” гэсэн
өгүүлбэрийн " түүнийгээ” гэдэг нь ямар холбоос вэ?
А. Шинж чанарыг төлөөлсөн холбоос в. Цагийг төлөөлсөн холбоос
С. Орныг төлөөлсөн холбоос д. Юмыг төлөөлсөн холбоос
Е. Үйлыг төлөөлсөн холбоос
23.Эхийн хоёр баганыг харгалзуулан гуравдугаар баганын шинжтэй тохируулаарай
1. хөхүүр а. Багтах 1. Нэрийн хамжих холбоо
2. аавын в. адуу 2. Нэрийн найрах холбоо
3. хөхүүрэнд с. Айраг 3.үйлийн хамжих холбоо
4. сэм д. Бодох 4. Үйлийн хамжих холоо
А. .а.1, .д.2, .с,3 , ,в, 4
В. .с.1, .а.2, .б.3, .д.4
С. .а.4, .д.4 .б.3, .с.1
Д. .с1 .б.2, .а.4 .д.3
Е. .с.3 .д.2 2.а.4 .б.1
24. Дараах үгсийг ажиглаад төрөл биш үгийг олоорой
А.Эвт в. эвлэл С. Эвэр д. Эвсэл е. Эвцэл
25. “Өнгөрөхүй” гэсэн үгийг үеэр зөв тасалсныг олоорой
А. Өн-гө-рө-хүй в.Өнгөр-хүй С. Өн-гөр-хүй
д.Өнгө-рө-хүй
26. “лам шувууд адуун дээгүүр хэдэнтэй өнгөрхүй, усны захад хулган зогссон
халтар унага тэдний сүүдрээс цочин давхина” гэсэн өгүүлбэрийн онцолсон
үгийг аль нөхцөлөөр солин найруулбал өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй вэ?
А. –д в. –хаар4 -хлаар с. –нгаа4
д. –аад 4 е. –саар4
27. аль үг нь үгийн сангийн үндсэн утгаа хадгалж байна байна вэ
А.Тураг мах В.Махан төмөр С.Яс махны тасархай Д. Махан орчуулга Е. махан толгой
28.Дараах жагсаалтад үнийн сангийн найруулгын үүргээр аль үг илүүц вэ?
А.Сархад Б.Эрээлж С.Хатагтай Д. Мутар Е.Адуу
29.”Эзэмшүүлэх” гэсэн үгийг бүтцээр нь зөв задалсныг олоорой.
А. Эз+мш+үүл+0+х в.эзэн+ш+үүл+0+х с. Эзэн+мш+үүл+0+х
Д.эзэмш+үүл+0+х е.эзэм+ш+үүл+0+х
30. Дараах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг ол.
А. Эрхтны, газарчилъя, хоололоо, хувиргасаныг, багшид
В. Шархтны, товчилъё, ажиллаа, ариутгасныг, тогоочид
С. Өвчтөний, жолоодоё, тослолоо, тавагласныг, эмчид
Д. Төрөлхтгы, хайчилъя, эмхэллээ, олсныг, баншыг
31. “Өвөөгийн, хөхүүрэнд, захад, азарганаас, сагагнаас” гэсэн үгсийг бүтээврээр
задалж үзээд бүтээврийн ямар хувиргал болохыг тодорхойлоорой.
А.тонгоргох в.хураах с. Салаалах
д.дэлгэрүүлэх е. Аль нь ч биш
32.”Аагаа багтааж ядсан тарган байдаснууд нуурын гол руу их л лав орход асман
зээрд үрээ хойноос нь очмоор санагдавч хээр азарганаас баахан эмээнэ “ гэсэн өгүүлбэрт ерийн, үүсмэл биш, ганц тоот жинхэн нэр хэд байна вэ?
А. 6 в. 5 с. 4 д.3 е. 2
33.” Ноднин жилийн хөндүүр “ гэсэн холбоо үгийн харьяалахын тийн ялгалын
нөхцөлын утгыг олоорой.
А. Бүхлийн хэсгийг засан хэсэг
в. Уул юм хэний, юуны эзэмшилд буй утга
с. Цаг хугацааны хэсэг
д. Шинж чанар заасан утга
е. Тоо ширхэг, хэмжээ заасан утга
34. Дараах өгүүлбэрийг уншаад аман зохиолын ямар төрөл зүйл болохыг
тодорхойлоорой
а. в. с. д. е.
35.”Сан хүү” гэсэн холбоо үгийн “хүү” гэсэн хобоо үгийг зөв бичсэнийг олоорой.
а. в. с. д. е.
36.”erdeni” гэсэн холбоо үгэнд тохирхох нөхцөлтэй хэсгийг олоорой
а. в. с. д. е.
37.Бүх үг нь холбох эгшгийн дүрмээр бичигдсэн хэсгийг олоорой.
а. в. с. д. е.
38.” Монголын нууц товчоо” зохиолын нэгдүгээр бүлэгт Есүхэй баатар Татарт хорлогдон арай ядан гэрт хүрч “Миний дотор муу байна .....Тэмүүжин хөвүүнийг түргэн авчир” гэхэд дэргэд нь хэн байсан бэ?
А. Чирха в. Бэлгүүтэй с. Даридай отчигин
Д. Дэй Сэцэн е. Мэнлиг
39. “Хув Нагваралын тууж” зохиолын гол үзэл санаа юу вэ?
А.Ард түмний энх амгалан, эв нэгдлийн хүслэнг илэрхийлсэн.
В. Халх, Ойрдын ноёдын хагарлыг дэмжсэн.
С. Ойрдын ноёдын харгис хэрцгий, дайнч байдлыг шүүмжилсэн.
Д. Халх ойрдын ноёдын эв нэгдлийг бататгах тэмцлийг дэмжсэн.
Е.Халхийн ноёдын харгис хэрцгий , дайнч байдлыг шүүмжилсэн.
40. Ц. Дамдин сүрэн гуай “ Чемодантай юм” өгүүллэгтээ Цээмаа, Бумаа хоёрын уулзан ярилцаж байгаа хэсэгт нэгэн хогийн савны тухай дүрсэлсэн байдаг. Энэ нь юуг харуулсан хэрэг вэ?
А. Тэдний уулзаж байгаа газрын бохир байдлыг
Б.хүний гадаад байдал , дотоод сэтгэл хоёрын ялгааг
С.Нар жаргаж байгааг тод томруун харуулхын тулд
Д. Цээмаагийн шуналтай занг хогийн савтай зүйрлэхийн тулд
Е. Тэр хоёрт ярианы сэдэв гаргахын тулд
Хоёрдугаар хэсэг
2.1. Чөлөөт бус холбоо үгийн хэв шинжийг тохирох жишээтэй нь зөв харгалзуулаарай
1. ҮС+БЗ А.Ам алдвал барьж болдоггүй
2. ҮС+ХЗ В. Манан хүдэнт уулсын орой
3.БЗ+ҮС С.Нам гүмхэн нэгэн үдэш
4. УЗ+ХЗ д. Нэг гэрт толгой холбох
5.БЗ+УЗ е.Төв аймгын засаг дарга
2.2.Хэлцүүдийг ойрлцоо утгаар нь зөв харгалзуулаарай.
1. Өлөн гэдэс өвчүүтэй наалдах. А. Сүүнд халсан хүн тараг үлээх
2. Үнээ үхэхдээ сүү оров в. Дотор газраас өр нэхэх
3. хэрээ хэрээнийхээ харыг гайхав. С.Гар бариад бугуй барих
4. Сандрахдаа сар өөд самардах д. Ниргэсэн хойно нь хашхирах
5. Амташсан хэрээ арван гурав эргэх е. Эргүү шулга хоёр бие биеэ хэлэв гэх шиг
2.3. Найруулнын төрөлыш үишээтэй нь зөв харгалзуулаарай.
1. Уран зохиолын найруулга А. МУ-н Ерөнхий сайд хуулийн
төсөл өргөн барилаа
2. Албан бичгийн найруулга В. Монгол таргийн хөрөнгийн
Микрофлор, амт, чанар Болгар
тарагтай ихээхэн ойролцоо байна
3. Сонин нийтлэлийн найруулага С. Мужаан 3. Доржийн ажиллсан
хоногийн хөлсийг тооцон олгохийг
эя-бо Ж. Алтанд зөвшөөрсүгэй.
4. Эрдэм шинжилгээний найруулга д. Ажил нь жаахан хэцүү юмаа.
5. Ярианы найруулга За уулзнаа хоёулаа.
Е. Хөндий талын зэрэглээ мярлзан
жирлзэх нь холоос үзэхэд сонин.
2.4. Дараах зохиолын нэрсийг ишлэлтэй нь зөв харгалзуулаарай.
1. Зуны цагт баруун баруун дамнуурчны таван гудамжны шавар
үлэмж, үнэр ханхлах нь үнэхээр таван багц хүжийг шатаавч үл
дарагдмаар.
2.”Хун галуу, нагал хавч, хурын үүл, хурмастын хишиг, ясны
хайртай Янжин, янагийн хайртай Чанцал. Татлаа татуулахуу
3.Их мөрний хөвөөнд үнэт эрдэнэ гээчээд эрж яваа юум шиг
урагш хойш тонголзон холхих нэгэн хүний хэлбэр төрхийг
алсаас хахад нар шингэх үеийн хайлаас модны сүүдэр шиг
тахир агаад нэн өндөр.
4. Энэ үед Дорж гуайг хархад их үер юм уу, салхинд хэсэг
Мөчрөө хугалуулсан боловч ялж гараад навч дэлгэн байгаа
бүдүүн улиас шиг байв.
5. Энэ хойд хадат ааргийг дээр үед Шээзгий толгод гэдэг
байсан юм. Нээрэнч холоос харахад чандмалан хөмөрсөн
гурван шээзгий шиг харагддаг юм л даа.
А. С. Эрдэнэ “Малын хөлийн тоос”
В. П. Пүрэвсүрэн “Өшөө”
С. Д. Нацаг дорж “Ламбагуайн нулимс”
Д. Д. Мягмар “Үер”
Е.Ч.Лодойдамба “Хугараагүй ноён нуруу”