Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2010 оны D хувилбар
Нутгийн тэнхээ
Дөчин таван оны чөлөөлөх дайны үед тэсрэлтэд битүү бэртээд дайны талбарт ухаангүй хэвтэж байсан монгол байлдагчийн зөвлөлтийн цэргийн анги олж хээрийн эмнэлэгт сувилсаар засрал олж амжаагүй тул тэр чигт нь нүүлгэн авч явжээ. Тэр шархтай байлдагч Сибирийн гүнд ухаан орсон боловч хэл орсонгүй. Харин аажимдаа сонсгол орж орос үг дуулсаар орос хэл сурсан боловч монгол хэл нь таг мартагджээ. Төөрч будилсаар арваад жилийн дараа нутагтаа ирээд ганц ч монгол үг мэдэхгүй байхад нь нутгийн хүмүүс гайхаж, зарим нь ч “Ихээхэн маяг сураа шив дээ?” хэмээн муучилж гэнэ. Танил найз нь унаа машин олоод төрсөн нутагт нь аваачвал мань хүн Бумбат Улаан Өндөр хэмээн нутгийнхаа уулыг гэнэт таниад баярлахдаа: Ээ ээ Бумбуут Улан Уундуур? Хэмээн хашхирч, далан зад үсрэх мэт болоод монгол хэлээр ярьдаг болсон гэд эг.
1.Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг хэлнэ.
1.Монгол хэлээр ярьдаг болсон гэдэг.
2.Засрал олж амжаагүй тул тэр чигт нь нүүлгэн авч явжээ.
3.Орос хэл сурсан боловч монгол хэл нь таг мартагджээ.
4.Дөчин таван оны чөлөөлөх дайны үед тэсрэлтэд битүү бэртээд...
5.Ихээхэн маяг сураа шив дээ?
A. 4,2,5,3,1, b.4,2,3,1,5, C.4,2,5,1,3, d.4,2,3,5,1, E.4,3,2,5,1,
2.Дээрх эхийн жинхэнэ нэрийг утгаар нь зүйлчилбэл ямар утгын зүйлчлэл байхгүй байна вэ?
А. Хүний зүйл b. гариг эрхсийн С. Сэтгэхүйн зүйл
d.Ургамлын зүйл Е. Хүний бүтээсэн зүйл
3.Дээр эхийн хэв маягийг тодорхойлно уу.
A.Тайлбарламж C.Хүүрнэмж E.Учирламж
b.Тоочимж d.Эргэцүүлэмж
4.Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн байна вэ?
a.Албан бичгийн найруулга с.Уран зохиолын найруулга е.Ярианы найруулга
b.Эрдэм шинжилгээний найруулга d.Сонин нийтлэлийн найруулга
5.Дээрх эхийн сэдвийг олоорой.
а. Хүний тусч энэрэнгүй сэтгэлийн тухай
b.Дайны хор уршгийн тухай
c.Нутгаа санасан хүний тухай
d.Орос Монголын ахан дүүсийн харилцаа
e.Төрсөн нутгийн тухай
6.Дээр эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.
А.Дайны талбарт ухаангүй хэвтэж байсан монгол байлдагчийн зөвлөлтийн цэргийн анги олж хээрийн эмнэлэгт сувилсаар.....
b.Төөрч будилсаар арваад жилийн дараа нутагтаа ирээд...
с. Орос үг дуулсаар орос сурсан боловч монгол хэл нь таг мартагджээ.
d. Ээ ээ Бумбуут Улан Уундуур ? хэмээн хашхирч, далан зад үсрэх мэт болоод монгол хэлээр ярьдаг болсон гэдэг
е. Тэр шархтай байлдагч Сибирийн гүнд ухаан орсон боловч хэл орсонгүй
7.Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
А. “Дөчин таван оны...авч явжээ.”,”Тэр...хэл орсонгүй “ ,”Харин...мартагджээ”,
“Төөрч...муучилж гэнэ.”,”Танил найз...болсон гэдэг”гэсэн 5 цогцолбор
b.”Дөчин таван оны...авч явжээ”,”Тэр...мартагжээ”,”Төөрч...муучилж гэнэ”,”Танил найз...болсон гэдэг 4 цогцолбор.
c.”Дөчин таван оны...авч явжээ”,”Тэр...мартагжээ”,”Төөрч...болсон гэдэг” гэсэн 3 цогцолбор
d.”Дөчин таван оны...мартагжээ.”,”Төөрч...болсон гэдэг”гэсэн 2 цогцолбор
e. 1цогцолбороос бүтсэн бичил эх
8.Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.
А. Дайн, байлдагч, тэсрэлт, эмнэлэг,сонсгол, хэл,ухаан,үг,Бумбат Улаан Өндөр,хүмүүс, маяг
b.Дайн, байлдагч,эмнэлэг,засрал,сонсгол, хэл, ухаан,үг,маяг, уул,хүмүүс
с.Дайн,байлдагч,тэсрэлт,шарх,эмнэлэг,сонсгол,Сибир,ухаан,үг,Бумбат Улаан Өндөр,машин
d.Дайн,байлдагч,зөвлөлтийн цэргийн анги,сонсгол,хэл,ухаан,үг,Бумбат Улаан
Өндөр,маяг,унаа,нутаг
Е.Дайн,байлдагч,шарх,зөвлөлтийн цэргийн анги,ухаан,монгол,орос,хэл,үг,нутаг,Бумбат Улаан Өндөр
9.Дараах өгүүлбэрээс шинэ санаа илэрхийлсэн дүрслэх ур маягийг тодорхойлоорой.
“Тэр шархтай байлдагч Сибирийн гүнд ухаан орсон боловч...”
А.Адилтгал b.Ихэсгэл с.Төлөөлөл d.Зүйрлэл е.Хүншүүлэл
10.Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.
Эхийн төгс санаанд зохиогчийн үзэл бодол, хүсэл санаа,сэтгэлийн аяс хөдлөлийн илтгэсэн баймж үнэлэмж ил ба далд шурган орсныг......................... гэнэ.
А. Төрсөн санаа b.Гол санаа c.Зорьсан санаа d.Шинэ санаа е.Төгс санаа
11.Бүгд баймж, үнэлэмж,сэтгэл хөдлөлийн өнгө аяс илтгэсэн хэсгийг олоорой.
А. .....ганц ч, ...зарим нь ч,....сураа шив дээ?,....Ээ ээ
b. ...аажимдаа,...мэдэхгүй байхад нь,...ганц ч, ...Ээ ээ,...баярлахдаа
с. ....муучилж гэнэ,....гэнэт,....сураа шив дээ?,....ухаангүй
d. ....таг мартагжээ,.... тэр чигт нь,....таниад,.....хашхирч
e. ...ганц ч, ....сураа шив дээ?,...ярьдаг,...зад үсрэх
12.Дараах үгсийн аль нь Б.З холбоо үг вэ?
А.Унаа машин b.Тэр байлдагч с.Төөрч будил d.Жилийн дараа е.Мэдэхгүй байхад
13.Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглан,цэгийн оронд тохирох үгийг олоорой.
Хэвтэж байсан,дайны талбар,амжаагүй тул,монгол байлдагч, ярьдаг болсон,хээрийн эмнэлэг,.........
А.Цэргийн анги c. Нутгийн уул е.Монгол үг
b.Арваад жил d.Жилийн дараа
14.”Дайны талбарт ухаангүй хэвтэж байсан” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
А.Хамжсан тодотгол гишүүн b.Өгүүлэхүүн гишүүн с.Шууд бус тусагдахуун гишүүн d.Үйлийн тодотгол гишүүн е.Байц гишүүн
15.”Тэсрэлтэд битүү бэртээд дайны талбарт ухаангүй хэвтэж байсан” гэсэн өгүүлбэрээс захын дэлгэрүүлэгч гишүүнийг олоорой.
А.Тэсрэлтэд c. Битүү e. Талбарт
b.Ухаангүй d.Дайны
16.”Танил найз нар нь унаа машин олов”гэсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг олоорой.
А.Бүтэц b.Хүүрнэх с.Хоёр бүрэлдэхүүнт d.Энгийн е.Дэлгэрэнгүй
17.”Дөчин таван оны чөлөөлөх дайны үед тэсрэлтэд битүү бэртэв” гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг сонгоорой.
А.Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ
b.Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
с. Үйлийн тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
d.Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ
e.Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ
18.”Дайны талбарт ухаангүй хэвтэж байсан монгол байлдагчийг зөвлөлтийн цэргийн анги олжээ.”гэсэн өгүүлбэрийн тонгоргол аль вэ?
А.Зөвлөлтийн цэргийн анги монгол байлдагчийг олжээ.
b.Дайны талбарт ухаангүй хэвтэж байсан монгол байлдагчийг зөвлөлтийн цэргийн анги олсон нь сайн юм болжээ.
С.Дайн талбарт ухаангүй хэвтэж байсан монгол байлдагчийг зөвлөлтийн цэргийн анги олсон юм уу?
d.Монгол байлдагч дайны талбарт ухаангүй хэвтэж байжээ.
Е. Зөвлөлтийн цэргийн ангийн олсон монгол байлдагч дайны талбарт ухаангүй хэвтэж байжээ.
19.”Байлдагч дайны үед тэсрэлтэд битүү бэртжээ” гэсэн өгүүлбэрийн цөм бүтцийг зөв тодорхойлсныг олоорой.
А.Байлдагч бэртэнэ b.Байлдагч битүү бэртэнэ
с. Байлдагч тэсрэлтэд бэртжээ
d.Байлдагч дайнд бэртжээ
е.Байлдагч дайны үед тэсрэлтэд бэртжээ
20.Дараах зэргэдийг ажиглан, төсөөт зэргэдийг олоорой.
А.Хүн гэмээ мэдэхгүй, Тэмээ гэдгэрээ мэдэхгүй
b.Ус дусаах үүлийг улс хотлоор таашаа,Хөлс цутгах нарыг хэн бүгдээр зэмлэх
с.Үгийн өвгөн утгын таяг тулмай, утгын өвгөн үгийн таяг тулмуй
d.Өглөгч ядуу түмэнд нэртэй, Харамч чадуу гүрэнд хочтой
е.Эцсэн моринд ташуур олон,Зүдэрсэн хүнд ноён олон
21.”Ээ ээ Бумбуут улан Уундуур? Хэмээн хашхирч ,далан зад үсрэх мэт болоод монгол хэлээр ярьдаг болсон гэдэг” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маяг юу вэ?
А.Чанга дуугаар хашхирахыг далан зад үсэрнэ гэж хэтрүүлсэн
b. Чанга дуугаар хашхирахыг далан зад үсэрнэ гэж адилтгасан
с.Чанга дуугаар хашхирахыг далан зад үсэрнэ гэж зүйрлэсэн
d.Байлдагчийн монгол хэлээрээ гэнэт ярихыг далан зад үсрэхтэй адилтган ихэсгэсэн
e.Байлдагчийн монгол хэлээрээ гэнэт ярихыг далан зад үсрэхтэй зүйрлэн ихэсгэсэн
22.”Тэр шархтай байлдагч Сибирийн гүнд ухаан орсон боловч хэл орсонгүй”гэсэн өгүүлбэрийн “Тэр” гэдэг холбоос ямар холбоос вэ?
1.Төөрч a.Байлдагч 1.Үйлийн найрах холбоо
2.Монгол b.Эмнэлэг 2.Нэрийн хамжих холбоо
3.Битүү c.Будилах 3.Үйлийн хамжих холбоо
4.Хээрийн d. Бэртэх 4.Нэрийн найрах холбоо
a.[1.a.1],[3.d.3],[4.b.4] ,[ 2.c.2] b.[2.a.2],[3.b.3],[1.c.1],[4.d.4]
c.[4.d.1.],[2.b.2.],[1.c.3.],[3.a.4.] d.[1.d.1.],[3.b.4.],[2.c.2.],[4.a.3.]
e.[3.d.3.],[1.c.1.],[2.a.2.][2.a.2.][4.b.4.]
24.Дараах үгсийг ажиглан төрөл биш үгийг олоорой.
А. Олбор b. олбог c. олдвор d. олз e.ололт
25.”Аваачвал” гэсэн үгийг үеэр зөв тасалсныг олоорой.
А. А-ваач-вал b.ав-аач-вал с. Аваач-вал d.а-ваа-ч-вал е.ав-аа-ч-вал
26.”Төрсөн нутагт нь аваачвал мань хүн Бумбат Улаан Өндөр хэмээн нутгийнхаа уулыг гэнэт таниад......”гэсэн өгүүлбэрийг онцолсон үгийг аль нөхцөлөөр солин найруулбал өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй вэ?
А.-нгаа4 b.-ж с.-тал4 d.-саар4 е.-аад4
27.Аль үг нь үгийн сангийн үндсэн утгаа хадгалж байна вэ?
А.Муухай харах с.Морь харах е. Гар харах
b.Царай харах d.Хүүхэд харах
28.Дараах жагсаалтад үгийн сангийн найруулгын үүргээр аль үг нь илүүц байна вэ?
А.Мэлхий b. Лагшин с.Өргөө d.Бие е.Тэргүүн
29.”Түргэвчилбэл”гэсэн үгийг бүтцээр нь зөв задалсныг олоорой.
А.түргэ-вч-л-0-0-бэл
b.түргэн-чил-0-0-бэл
c.түргэн-вч-л-0-0-бэл
d.түргэ-вчил-0-0-бэл
e.түр-гэн-чил-0-0-бэл
30.Дараах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг олоорой.
А.шуугьж,айргийг,таслалын,тамгалъя, түргэдэх
b.шаагиж, таргийг, зөвөллөөр,үсэглэе,нарийдах
с.баагьж, нутгын,аяллын,хавтаслая,өргөдөх
d.уугьж,будгын,уучлалаар,хайчилъя,уртдах
e.нуугиж,худгийн,хөдөллөөс,тааруулъя,богинодох
31.”Нутгийн, утсаар,өндрөөс,нөхөд,цэргийн”гэсэн үгийг бүтээврийн ямар хувиргал болохыг тодорхойлоорой.
А.хураах b. дэлгэрүүлэх с. Салаалах d.тонгоргох е.аль нь ч биш
32.”Төөрч будилсаар арваад жилийн дараа нутагтаа ирээд ганц ч монгол үг мэдэхгүй байхад нь нутгийн хүмүүс гайхаж,зарим нь ч “Ихээхэн маяг сураа шив дээ? Хэмээн муудалцаж гэнэ”гэсэн өгүүлбэрт тусах, үүсмэл биш үйл үг хэд байна вэ?
А.6 b.5 c.4 d.3 e.2
33.”Зөвлөлтийн цэрэг”гэсэн холбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцөлийн утгыг олоорой.
a.Бүхлийн хэсгийг заасан утга
b.Уул юм хэний, юуны эзэмшилд буй утга
c.Шинж чанар заасан утга
d.Тоо ширхэг , хэжээ заасан утга
e.Орших байр,орон зай заасан утга
34.Дараах өгүүлбэрийг уншаад аман зохиолын ямар төрал зүйл болохыг тодорхойлоорой.
35.”Хогийн шүүр” гэсэн холбоо үгийг “шүүр”гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой.
36.” “гэсэн үгэнд бүгд тохирох нөхцөлтэй хэсгийг олоорой.
37.Бүх өнгө нь холбох эгшгийн дүрэмээр бичигдсэн хэсгийг олоорой.
38.”М.Н.Т” зохиолын тавдугаар бүлэгт Ван ханд хантан Тэмүүжиний тухай хэлэхдээ “Ам хэлэндээ
Аав хөвгүүн гэдэг боловч
Авир санаа нь
Адвиш өөр биш үү” гэж хэн хэлдэг вэ?
А. Алтан b. Хучар с.Жамуха d.Сэнгүн е.Өвөгжин ноён
39.Д.Равжаагийн”Ичиг ичиг” шүлэгт дэвшүүлсэн гол санаа нь юу вэ?
a.Ард түмний аж амьдралын хүнд хэцүү байдлыг дүрсэлсэн
b.Хүний амдралын эрээн бараан,ёс суртахууны доголдлыг шүүмжилсэн
c.Ихэс дээдэс, лам нарын эрх ашгийг хамгаалж дэмжсэн
d.Байгаль улирлын байдлыг хүн, амьтны настай жишин харьцуулсан
e.Аливаа зүйлийг хийхдээ сэтгэлээсээ хийж байхыг сургасан
40.Ч.Лодойдамба “Хугараагүй ноён нуруу” туужид “дорж гуайг харахад их үер юм уу, салхинд хэсэг мөчрөө хугалуулсан боловч ялж гараад навч дэлгэн байгаа бүдүүн улиас шиг байв”хэмээн дүрсэлсний учир юу вэ?
А. Модны мөчир хугалж болохгүй гэсэн утгыг гаргажээ.
b. Дорж гуай том биетэй эрэгтэй хүний учраас бүдүүн улиастай адилтган бичжээ. с.Дорж гуайн амьдралын ноён нуруу хугараагүй, хугарж дийлэх хүч ч байхгүй юм гэдгийг
бүдүүн улиасаар дүрслэн бичжээ.
d.Дорж гуайн амьдралын ноён нуруу хугараагүй,хугарсан боловч эргээд сэргэж байгаа тухай бүдүүн улиасаар дүрслэн гаргажээ.
Е. Байгалийн зураглалыг дүрслэн гаргажээ.
Хоёрдугаар хэсэг
2.1 Чөлөөт бус холбоо үг үгийн хэв шинжийг тохирох жишээтэй нь зөв харгалзуулаарай
1.ҮС-ҮС a. Хөхөө шувуу донгодож байна.
2.БЗ-ХЗ b.Мөнгөн өвлийн нэгэн шөнө
3.ХЗ-ҮС c.Төмөр замын өртөөн дээр
4.УЗ-БЗ d.Өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөнө
5.ҮС-ХЗ e.Гэрийн гадна гэдэн годон
2.2. Хэлцүүдийг ойролцоо утгаар нь зөв харгалзуулаарай.
1.Зангуу тариад эсгий хийнэ. a. Айсан хүнд аргал хөдөлнө
2. Өнгөнд хөлбөрч,өөхөнд умбах b. Алтны дэргэдэх гууль шарлана
3.Цочсон нохой цохноос айна. c. Сүүдрийг барьж салхийг харвах
4.Бух дагаж бяруу өвсөнд хүрнэ. d. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
5. Өдөр алдаад шөнө тэмтрэх e. Аав, ээжийн алган дээр бөмбөрөх
2.3.Найруулгын төрлийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.
1. Албан бичгийн найруулга а. Өсвөр үеийнхний хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт болно.
2.Сонин нийтлэлийн найруулга b.Айраг боловсруулах үед уургийн зүйл задарч хялбар шингэж боловсрох нэгдлүүд болж хувирна
3.Уран зохиолын найруулга С.Төрийн албан ёсны хэлэнд дүйх үг , нэр томьёо байхад гадаад үг, нэр томьёо хэрэглэхийг хориглоно .
4.Ярианы найруулга d. –Эх орондоо хайргүй адгийн шарууд байна уу?
5.Эрдэм шинжлгээний найруулга Е. Нарны гэрэл хурц болоход , Үүлгүй бол нэн сайн
2.4. Дараах зохиолын нэрээс ишлэлтэй нь зөв харгалзуулаарай.
1.Баруун дамнуурчны ба гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв. a.Д.Намдаг”Хөгшин чоно Ульсан нь”
2.Төрж өссөн нутаг нь гэвэл энэ Дулаан хайрхан мөн. Анх төрөхдөө ард бэлд нь төрөв.Идэр залуудаа эгц цавчим Ирмэгт нь орогноод эцсийн гурван жил арга буюу авирах хөлийн чадал доройтсон учир өвөр энгэрт нь хорогдох болжээ. B.Ц.Дамдинсүрэн”Багш шавь хоёр”
3.”Гучин нэгэн алд” давдан хэлснээ -Дөчин жил усны эрэг сахисан гэхэд даанч дээ. Бас болоогүй байна. c.Д.Нацагдорж”Ламбагуйн Нулимс”
4.Цэцэгмаагийн бие суларч доройтсон тул, хэрэв цэцэгтэй адилтгая гэвэл гудамжны тоосонд,дарагдаж хөлд гишгэгдсэн барагтайхан цэцэг шиг болжээ d.С.Эрдэнэ “Хулан Цамба хоёр”
5. Одоо Чингисийн дүрийг санагдуулах юм юу ч алга. Ердөө л нэг тарган шар өвгөн “ямар гайтай цас гээч вэ? Уул хөвчинд явахын арга алга. Зуд болдгоо боллоо.Арай чүү гэж ганц мэнж алаад...”гэж үглэсээр буу сумаа өлгөв.
Е.Д.Мягмар “Үер”