Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2010 оны B хувилбар
Хувилбар C
Шаргачин
Буу зогстгүй шахам нижгэнэн,машины дохио чимээ үргэлжлэн дуугарч,шаргачны үсрэх цойлох нь ховордон,цэлмэг нүд бүлтгэнэн манантаж,босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа.Машин дотроос “Хар барам чинь оногдохгүй нь.Ёо,ёо,ямар ихн донсолдог юм бэ?Толгой хагалчих нь.Аль вэ сум аваад аль!Өмнө барьж байгаад мулталж орхи.Аа,мондиос болж гараа шалбалж орхилоо.Чамайг уу даа! “гэх зэрэг дуу сонстож байлаа.Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суугаад хөмхийгөө зуун,салхинд бага зэрэг гандсан нүүрээ барайлган,барьж ядсан заналхийлэл нүдэнд нь туяарсан нэг үг дууралгүй “Толгойгоо цохих,гараа шалбалах чинь юу ч биш.Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь дэндэж байна. “гэж сэтгэлдээ дахин дахин шивэгнэн явжээ.Үнэндээ,хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ.
1. Эхийн үйл явдлын зөв дараалалд оруулсан хэсгийг олоорой.
1) Аа,мондиос чинь болж гараа шалбалж орхилоо
2) Хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэнцэл байжээ
3) Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь дэндэж байна
4) Толгойгоо цохих,гараа шалбалах чинь юу ч биш
5) Шаргачны үсрэх цойлох нь ховордон...
a. 5,1,3,4,2 b.5,1,4,2,3 C.5,4,1,3,2 D.5,2,4,3,1 е.5,1,4,3,2
2.Дээрх эхийн жинхэнэ нэрийг утгаар нь зүйлчилбэл ямар утгын зүйлчлэл байхгүй байна вэ?
a.хүний зүйл b.Амьтны зүйл c.Гариг эрхсийн зүйл d.Ургамлын зүйл е.Хүний бүтээсэн зүйл
3.Дээрх эхийн хэв маягийнг тодорхойно уу.
a.Хүүрнэмж b.Тоочимж c.эргэцүүлэмж d.Тайлбарламж е.Учирламж
4.дэжэрх эхийн найруулгын ямар төрлөөр бичигдсэн байна вэ?
a.Албан бичгийн найруулга b.Эрдэм шинжилгээны найруулга c.Уран зохиолын найруулга
d.Сонин нийтлэлийн найруулах е.Ярианы найруулга
5.Дээрх эхийн сэдвийг олоорой
a.Шаргачны тухай b.Харгис зангийн тухай c.Амьдралын тэнцлийн тухай d.Байгаль хамгааллын тухай е.Хүн,байгалийн хүйн холбоо
6.Дээрх эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой
a.Шаргачны үсрэх цойлох нь ховордон,цэлмэг нүд нь бүлтгэнэн манантаж ,босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа.
b. b.Толгойгоо цохих,гараа шалбалах чинь юу ч биш
c. Гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь дэндэж байна
d. Шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэнцэл байжээ
e. Хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан
7.Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
a. “Буу...бууж байлаа “,Машин дотроос... сонстож байлаа”, “Гагцхүү...дуугаралгүй “, “Толгойгоо цохих...шивэгнэн явжээ”, “Үнэндээ...тэмцэл байжээ. 5цогцолбор
b. “буу...бууж байлаа “, “Машин дотроос...сонстож байлаа “, “Гагцхүү...шивэгнэн явжээ “,Үнэндээ...тэмцэл байжээ” 4цогцолбор
c. “Буу...сонстож байлаа “, “Гагцхүү...шивэгнэн явжээ “, “Үнэндээ...тэмцэл байжээ 3 цогцолбор
d. “Буу...сонстож байлаа “, “Гагцхүү...тэнцэл байжээ 2 цогцолбор
e. 1цогцолбороос бүтсэн бичил эх
8.Дээрх эхийн тулгуур үгсийн зөв бүлэглэсэн хэсгийг олоорой
a. Шаргачин,буу,машин,толгой,гар,тэмцэл,нэг хүн,дуу
b. Шаргачин,дохио чимээ,буу,дуу,машин,монди тэмцэл нүд
c. Шаргачин,хөөгчид,жолооч,буу,дуу,машин,тэнцэл,нүд
d. Шаргачин,буу,дуу,толгой,гар,хууль,тэмцэл, чих
e. Шаргачин,чих,нүд,хөмхий,нүүр,дуу,тэмцэл,хууль
9.Дараах өгүүбэрээс шинэ санаа илэрхийлсэн дүрслэх ур маягийг тодорхойлоорой
“Үнэндээ,хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэнцэл байжээ”
a. Адилтгал
b. Ихэсгэл
c. Төлөөлөл
d. Тойруулал
e. Хүншүүлэл
10.дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой
a. Төрсөн санаа
b. Гол санаа
c. Зорьсон санаа
d. Шинэ санаа
e. Төгс санаа
11.Бүгд баймж,үнэлэмж,сэтгэл хөдлөлийн өнгө аяс илтгэсэн хэсгийг олоорой
a. ...хар барам чинь,...зогсолтгүй шахам,...мултаж орхи,...хөгжилтэй тохиол
b. ...мондиос чинь болж,...ононгдохгүй нь,...цэлмэг нүд,...бууж байлаа
c. ...эрхлэх чинь л,...дахин дахин,...ямар их,...толгойгоо цохих
d. ...Үэнэдээ,...ёо,ёо,...аваад аль!,...шивэгнэн явжээ
e. ...ямар их донсолдог юм бэ?,...чамайг уу даа!,...шивэгнэн явжээ
12.дараах үгсийн аль нь бүхэлзүйжсэн бэ?
a. Машин дотроос
b. Энэ явдал
c. Мулталж орхи
d. Үсрэх цойлох
e. Толгойгоо цохих
13.Дараах холбоо үгсийн зүй тогтлын ажиглан,цэгийн оронд тохирох үгийг олоорой
Зогсолтгүй шахам,машины дохио,шалбалж орхилоо,босоо чих,дахин дахин,хөгжилтэй тохиол...
a. Нэг хүн
b. Гараа шалбалах
c. Тоглон эрхлэх
d. Жолоочийн ард
e. Энэ явдал
14.”Шаргачин үсрэх цойлох нь ховордоно”гэсэн өгүүлбэрийн онцолсон үг өгүүдбэрт ямар гишүүн болох вэ?
a. Харьяаны тодгол гишүүн
b. Шууд тусагдахуун гишүүн
c. Шууд бус тусагдахуун гишүүн
d. Үйлийн тодгол гишүүн
e. Өгүүлэгдэхүүн гишүүн
15. “Буу зогсолтгүй шахам нижгэнэн,машины дохио чимээ үргэлжлэн дуугарч,шаргачны ү срэх цойлох нь ховордоно”гэсэн өгүүлбэрээс гол дэлгэрүүлэгч гишүүдийг олоорой
a. Шаргачны
b. Буу
c. Дохио
d. Машины
e. чимээ
16. “Хүмүүс гэмгүй амьтны амьдралаар тогложээ”гэсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг ол
a. бүтэц
b. хүүрэмж
c. энгийн
d. гурван бүрэлдэхүүнт
e. дэлгэрэнгүй
17. “Шаргачны үсрэх цойлох нь ховордоно”гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойллолтыг ол
a. Хамжсан тодотгол гишүүн өгүүбэртэй УНӨ
b. Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр
c. Үйлийн тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
d. Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ
e. Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ
18. “Хөөгчид энэн явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэнцэл байжээ”гэсэн өгүүлбэрийн тонгоргол аль нь вэ?
a. Шаргачин хоёр амийн төлөө ширүүн тэнцэл хиймсэн
b. Хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан
c. Хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачид хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэнцэл байсан юм шүү!
d. Хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачид хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэнцэл байсан нь харамсалтай
e. Шаргачны,хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэнцэл нь хөөгчдөд богино хугацааны хөгжилтэй тохиол байсан
19. “Босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа”гэсэн өгүүлбэрийн цөм бүтцийг зөв тодорхойлсныг ол
a. Босоо чих нь бууж байлаа
b. Чих нь алгуураар бууж байлаа
c. Босоо чих нь хойшоо бууна
d. Чих нь бууна
e. Чих нь хойшоо бууна
20.Дараах зэргэдийг ажиглан,төсөөт зэргэдийг олоорой
a. Хорлох нэгнийг үгнээс нь,Ачлах нөхрийг ажлаас нь
b. Биеэ мэдвэл хүн,Бэлчээрэй мэдвэл мал
c. Даага эхдээ ялдам,Дархан дөшиндөө ялдам
d. Цэцэнд хоёр чих зөөлдөх,Тэнэгт ганц хэл олдох
e. Усан далай булгаас эхтэй,Ухаан далай номоос эхтэй
21. “Гэвч энэ удаа түүний хойноос будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон зугтааж байгаа зээрийг юу болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа”гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маяг юу вэ?
a. Зээр суманд гүйцэгдэхгүй гэж хэтрүүлсэн
b. Олноор гарч буй сумыг будаатай адилтгасан
c. Анчдыг дайсан гэж оруулсан
d. Шунал оргилно гэж бэлгэдсэн
e. Зээрийг гүйцэхгүй зовж байгаа мэтээр егөөдсөн
22. “Толгойгоо цохих,гараа шалбалах чинь юу ч биш.Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглохн чинь дэндэж байна”гэсэн өгүүлбэрийн “харин”гэдэг холбоос ямар холбоос вэ?
a. Шалтгааны утгатай гадаад холбоос
b. Зорилгын утгатай гадаад холбоос
c. Болзох утгатай холбоос
d. Эсрэгцэх утгатай гадаад холбоос
e. Ялгах утгатай гадаад холбоос
23.Эхний хоёр баганыг харгалзуулан гуравдугаар баганын шинжтэй тохируулаарай
1.хөмхий А.хугацаа I.үйлийн найрах холбоо
2.богино В.дохио II.нэрийн хамжих холбоо
3.их С.зуух III.үйлийн хамжих холбоо
4.машины D.донслох IV.нэрийн найрах холбоо
a.(1.A.I),(3.D.III),(4.B.IV),(2.C.II)
b.(2.A.II),(3.B.III),(1.C.I),(4.D.IV)
c.(3.D.III),(1.C.IV),(2.A.II),(4.B.IV)
d.(4.D.I),(2.B.II),(1.C.III),(3.A.IV)
e.(1.D.I),(3.B.IV),(2.C.II),(4.A.III)
24.Дараах үгсийг ажиглан төрөл биш үгийг олоорой
a. Бодрол
b. Бодолт
c. Бодис
d. Бодол
e. Бодлого
25. “Дуугаралгүй”гэсэн үгийг үеэр зөв тасалсныг олоорой
a. Дуу-гар-лгүй
b. Дуу-гар-алгүй
c. Дуу-га-ралгүй
d. Дуу-га-рал-гүй
e. Дуу-га-ра-лгүй
26. “Толгойгоо цохих,гараа шалбалах чинь юу ч биш”гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг ал нөхцөлөөр солин найруулбал өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй вэ?
a. –нгаа4
b. –ж
c. –нгуут2
d. –вал4
e. –магц4
27.Аль үг нь үгийн сангийн үндсэн утгаа хадгалж байна вэ?
a. Дугараа барих
b. Холбоо барих
c. Нэр барих
d. Сэтгэлээ барих
e. Гэр барих
28.дараах жагсаалтад үгийн сангийн найруулгын үүргээр аль үг нь илүүц байна вэ?
a. Таван хялгас
b. Сүг
c. Овоохой
d. Бөндгөр
e. үс
29. “Султгах”гэсэн үгийг бүтцээр нь зөв задалсныг олоорой
a. сул+тга+0+0+х
b. сул+т+га+0+х
c. сул+д+га+0+х
d. султга+0+0+х
e. сулд+га+0+х
30.Дарах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг олоорой
a. унагаллаа,уншсаныг,халих,бодъё,тасла
b. ишгэллээ,бодсоныг,урилга,саная,хазла
c. тугаллалаа,бичсэнийг,солбих,тэгье,талла
d. ботголлоо,явсныг,ханьсах,идэе,тасал
e. хургаллаа,идэснийг,хавирах,уншъя,тагла
31. “Нүдэнд,салхинд,ховордон,манантаж,дэндэж”гэсэн үгсийг бүтээвэрээр задалж үзээд бүтээврийн ямар хувиргал болохыг тодорхойлоорой
a. хураах
b. дэлгэрүүлэх
c. салаалах
d. тонгоргох
e. аль нь ч биш
32. “Машины дохио чимээ үргэжлэн дуугарч,шаргачны цэлмэг нүд нь бүлтгэнэн манантаж,босоо чих алгуураар хойшоо бууж байлаа”гэсэн өгүүлбэрт эс тусах,үүсмэл үйл үг хэд байна вэ?
a. 3
b. 4
c. 5
d. 6
e. 7
33.”Жолоочийн ард” гэсэн холбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцалийн утгыг олоорой
a. Бүхлийн хэсгийн заасан утга
b. Уулюм хэний,юуны эзэмшилд буй утга
c. Шинж чанар утга
d. Тоо ширхэг,хэмжээ заасан утга
e. Орших байр,орон зай заасан утга
34.”Монголын нууц товчоо”зохиолын хоёрдугаар бүлэгт Өэлүн үжин ихсийн газар тайлгын идээ өргөхөд хоцорч ирдэг бөгөөд энэ үед
“Урьж чамд өгөх ёсгүй
Учирвал чи идэх ёстой!
Хүргэж чамд өгөх ёсгүй
Хүртвэл чи идэх ёстой!” гэж хэн хэлдэг вэ?
a. Таргудай
b. Тодойн Гиртэ
c. Чирха өвгөн
d. Орбай Сохатай хоёр
e. Сочигэл
35.”Мандухай цэцэн хатны домог”-ийн гол үзэл санаа юу вэ?
a. Эмэгтэйчүүд нь эрчүүдээс дутахгүй төр улсыг удирдан жолооддог гэдгийг харуулсан
b. Феодалын бутралынг зогсоож,төр улсаа тогтоон барьж,нэгдэх үйл явдлыг дэмжсэн
c. Эмэгтэй хүний хүнлэг,тусч,сайхан чанарыг харуулсан
d. Феодалын бутралаас болж ард түмний амьдрал хүнд хэцүү болж байгааг шүүмжилсэн
e. Өвөг дээдэстээ үнэнч байхыг харуулсан
36.Д.Нацагдорж “Ламбагуан нулимс”өгүүллэгт “гэвш Лодонг улаан шарыг тунуулсаар,Цэрэнлхамйг цагаан харыг гялбалзуулсаар”гэж дүрсэлсний учир юу вэ?
a. Лодонг лам хүн гэдгийг тодруулах зорилгоор дүрсэлсэн
b. Цэрэнлхамыг ганган эмэгтэй гэдгийг харуулах зорилгоор дүрсэлсэн
c. Хүний сэтгэлийн дотоод илрэлийг гадаад өнгө үзэмжтэй нь нийцүүлэн дүрсэлсэн
d. Лодонг лам,Цэрэнлхамыг ганган эмэгтэй хүн гэдгийг харуулахын тулд ингэж дүрсэлсэн
e. Тэр хоёрын өмссөн хувцас эрс тэс ялгаатайг харуулахын тулд ингэж дүрсэлсэн
Хоёрдугаар хэсэг
2.1 Чөлөөт бус холбоо үгийн хэв шинжийг тохирох жишээтэй нь зөв харгалзуулаарай
1.ҮС+ХЗ A.Орон орноос ирсэн байна
2.УЗ+БЗ BГолоо тасартал гомдох боллоо
3.ХЗ+ХЗ C.Үржил шимт газар шороо
4.УЗ+ХЗ D.Эх орны ирээдүйн төлөө
5.ҮС+ҮС E.Хүйтэн харцтай нэгэн хүн
2.2 Хэлцүүдийг ойролцоо утгаар нь зөв харгалзуулаарай
1.Шоодшх хүний шазуур үмхий А.Хийморийн нь тугал зажилсан
2.Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр В.Мянган өдөр сүүдэр болохоор нэг өдөр хүн яв
3.Ухаанд нь ухна ишиг үхсэн С.Буруу ишилсэн сүх шиг
4.Барын сүүл болохоор батганын толгой бол D.Амнаас атганд буй нь дээр
5.Ямаа гэхээр тэмээ гэх Е.Санаа муут шавар дотортой