Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2009 оны Е хувилбар
Алчуур зангидсан хуур
Өвөө өөд болоод сар гаруй боллоо. Гэрийн хоймор байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоо дөчин ес хоног бооно. Нэг өглөө зүүн хамар дээгүүр улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ.......цай цүү болсноо дараа нь том сийрсэн малгайтай, нүдний тас хар шилтэй ах надад,_за хүү дэгдчих, урлагийн бригад ирлээ гээд айл саахалтыхнаа хөөгөөд ир гэлээ.....орж ирснээсээ хойш туж л нүүр нүдээ будсан гоё эгч нөгөө сийрсэн малгайтай ахад хандаж,-найруулагч аа, би ямар дуугаа дуулах юм бэ? Гэж зузаан уруулаа бөмбөлзүүлэн дуугарав. Нөгөө өндөр ах, -өө ашгүй хууртай айл байна... гэснээ ухасхийн хоймор байсан хуурыг шүүрэн авах зуураа –бас алчуур боочихсон нандин эд байхнээ...гээд алчуурыг хуу татахад, хуурын ногоон халзан морин толгойн том аягатай нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав.
1. Эхийн эхлэл, гол, төгсгөлийн тулгуур өгүүлбэр бүхий хэсгийг олоорой.
А. Өвөө өөд болоод сар гаруй боллоо.
Цай цүү болов.
Өө ашгүй, хууртай айл байна.
В. Говьчуул гашууддаг заншилтай.
Долоон долоон дөчин ес хоног бооно.
Нэг өглөө зүүн хамар дээгүүр улаан тугтай машин гарч ирлээ.
С. ....ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боолоо.
Манай гадаа тоосоор тугин зогсуут хэдэн хүн бууж ирлээ.
...айл саахалтын хнаа хөөгөөд ир гэлээ.
D. говьчууд хуурын нудэнд гуниг унгахгүй гэж гашууддаг заншилтай. Бас алчуур боочихсон нандин эд байхнээ...гээд алчуурыг хуу татав.
...хуурын ногоон халзан морин толгойн том аягатай нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав.
Е. Долоон долоон дөчин ес хоног бооно ...Найруулагч аа, би ямар дуугаа дулах юм бэ?
...Хоймор байсан хуурыг шүүрэн авав.
2.Эхийн төрсөн санааг илэрхийлсэн тулгуур үгсийг олоорой.
А. Алчуур, гуниг, хоног, сар, хоймор
В. Өвөө, хуур, заншил, найруулагч, нулимс
C. машин, хүн, хуур , ах, заншил, алчуур
D. говьчууд, сар, хоног, ах, эгч,хүү
Е. Өвөө, алчуур, хүү,найруулагч, цай,айл
3.Эхийн санааг тодорхойлоорой.
А. Урлагийн хүмүүсийн амьдралын хэв маягийг харуулсан.
В.Амьтай бүхэн бөхдөг хорвоогийн жамыг харуулсан.
C. миний өвөг дээдэстэй хамт ёс заншил минь үгүй болж байна.
D. монгол хүний амьдралын хэв маягийг харуулсан.
Е. Говьчуудын аж амьдралын тухай харуулсан.
4.шинэ санааг илэрхийлсэн дүрслэх ур маягийг тодорхойлоорой.
“Хуурын ногоон халзан морин толгойн том аягатай нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав”
А.Тойруулал
В.Төлөөлөл
C.Амьдчлал
D.Багасгал
Е. Адилтгал
5. Зохиогчийн шүүмжлэлтэй хандсан өнгө аяс бүхий үнэлэмжийг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
А. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагахгүй гэж ингэж гашууддаг заншилтай
В.Гоё эгч... зузаан уруулаа бөмбөлзүүлэн дуугарав.
C. За хүү дэгдчих, урлагийн бригад ирлээ гээд айл саахалтынхнаа хөөгөөд ир гэлээ.
D. Өө ашгүй , хууртай айл байна ... гэснээ ухасхийн шүүрэн авах зуураа,... гээд алчуурыг нь хуу татахад нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав.
Е. Урлагийн бригад ирлээ гээд айл саахалтынхаа хөөгөөд ир гэлээ.
6. Дээрх эхийн сэдвийг тодорхойлоорой .
А. Говьчуудийн тухай
В. Амьдралын жам ёсны тухай
C.Хүний хувь заяаны тухай
D.Монгол төрх , монгол ахуйн тухай
Е.Монгол заншил , уламжлалын тухай
7.Эхийн хэв маягийг олоорой
А.Хүүрнэмж
В. Тайлбарлаж
C.Эргэцүүлэмж
D. Тоочимж
Е. Учирламж
8. Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.
Сэдэв, гол санаа хоёрын нэгдэл болсон богино нэрлэлтийг...............гэнэ.
А.Дүгнэлт
В.Бүтэц
C. Зохиомж
D.Өгүүлэгдэж буй юм
Е. Гарчиг
9.Эхийг уншаад “найруулагч”-ийн дүрийг тодотгосон дүрслэл бүхий хэсгийг олоорой.
А.Өндөр, малгайтай, гоё,нандин
В.Дэгдчих, хөөгөөд ир, шүүрэн авах, хуу татах
C. Том, аягатай, шилтэй, хууртай
D.Дүүрэн, ногоон, сийрсэн, өндөр
Е. Хуу, тат,-тас хар халзан, зузаан
10. Дараах өгүүлбэрийн утгыг харьцааг тодорхойлоорой
“Өвөө өөд болоод сар гаруй боллоо. Гэрийн хойморт байдаг хуурын ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар боллоо”
А . Зүйлчлэл C. Эсрэг Е. Ижил
В. Төсөөт D. Ойролцоо
11.Дараах өгүүлбэрийн баймж утгыг тодорхойлоорой .
“Говьчуул хуурын нүдэнд гуниг унгахгүй гэж ингэж гашууддаг заншилтай “.
А. Зайлшгүй баймж C.Бололцоот баймж
Е. Таамагласан баймж
В. Бодит баймж D.Хэм хэмжээт баймж
12.Дараах өгүүлбэрийн шинжид тохирох тодорхойлолтыг олоорой
“Долоон долоон дөчин ёс хоног бооно. “
А. Энгийн, хүүрнэх, гурван бүрэлдэхүүнт , цөм өгүүлбэр
В. Энгийн, хүүрнэх, гурван бүрэлдэхүүнт , цөм бус өгүүлбэр
C.Энгийн, хүүрнэх ,хоёр бүрэлдэхүүнт, цөм өгүүлбэр
D. Энгийн. Хүүрнэх, хоёр бүрэлдэхүүнт , цөм бус өгүүлбэр
Е. Энгийн, захирах, гурван бүрэлдэхүүнт, цөм өгүүлбэр
13.Дараах өгүүлбэрийн бүтцийг тодорхойлоорой.
“Найруулагч аа, би ямар дуугаа дуулах юм бэ? гэж зузаан уруулаа бөмбөлзүүлэн дуугарав.”
А. Угсарсан нийлмэл өгүүлбэр
В. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
C.Холимог нийлмэл өгүүлбэр
D. Жинхэнэ нийлмэл өгүүлбэр
Е. Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр
14.Бүхэлзүйжсэн холбоо үг бүхий хэсгийг олоорой.
А. Тас хар, авах зуур, сар гаруй
В. Гуниг унага-, өөд бол-, айл бай-
C. нэг өглөө, нөгөө ах, хэдэн хүү
D. Айл саахалт, цай цүү, ногоон халзан
Е. Нүдний шил, хууртай айл, зузаан уруул
15.Дараах өгүүлбэрийн онцолсон үг ямар гишүүн болох вэ?
“Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ.”
А. Өгүүлэгдэхүүн C.Байц Е. Шууд бус тусагдахуун
В. Өгүүлэхүүн D.Шууд тусагдахуун
16. Эхэд орсон өгүүлбэр ямар хувиргалаар илэрснийг тодорхойлоорой.
“-Өө ашгүй, хууртай айл байна.”
А. Хураах C. Дэлгэрүүлэх Е. Ижилсүүлэх
В.Салаалах D. Тонгоргох
17.Цэгийн оронд тохирох үгийг зөв дарааллаар байрлуулсан хэсгийг олоорой.
“.....Хайраа илчилсэн ........минь- Эх хэл
Хар нүдэнгээсээ сонссон.......минь- Эх хэл
Хаана ч, хэзээ ч............минь-Эх хэл
Ханашгүй яруу.........минь- Эх хэлО.Дашбалбар
А. Амин сүнс, шидэт эгшиг, ятга, ардын дуу
В.ятга, шидэт эгшиг, амин сүнс, ардын дуу
C. шидэт эгшиг, ардын дуу, амин сүнс, ятга
D. ардын дуу, ятга, шидэт эгшиг, амин сүнс
Е. Ятга, амин сүнс, ардын дуу, шидэт эгшиг
18.Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
А.Амьдралын мөн чанар бол мөнхийн урсгал.
В.хүн магтаалд боолгон,мартахуйд шингэдэг.
C.Хувь заяа оньсого мэт , нэр алдар хуурамч болой.
D.Марташгүй хань нөхөрт хагацашгүй муу үгийг бүү өгүүл.
Е. Хүмүүс бие биенийхээ тулд л амьд явдаг.
19.Онцолсон хэлц өгүүлбэрийг утгаар нь солин найруулбал аль нь тохирох вэ? “Говьчуул хуурын нүдэнд гуниг унгахгүй гэж ингэж гашуудаг заншилтай.”
А. Цээж тэний- В. Хийморь доройт- C.сүүдэр унага-
D. Урам хугар- Е.сэтгэлээр унага-
20.Дараах үгсийн аймгийн жишээтэй нь зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
1. нэг,дөчин ес,сар гаруй a. Төлөөлөх үгс
2. би,ямар, хэдэн, нөгөө b.тооны нэр
3. гоё, нандин, улаан, дүүрэн c. Орон цагийн нэр
4. зүүн, хойш, дээгүүр, d. Тэмдэг нэр
A.1a2b3c4d В.1c2b3a4d C.1b2a3d4c D.1c2a3b4d Е.1d2c3b4a
21.Эхэс дараах хэл зүйн тайлбарт тохирох үгийг олоорой.
ерийн, үүсмэл, ганц тоот, заахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр
А.гуниг В.хоног C.хуурын D.дуугаа Е.уруулаа
22.Дараах үгсийн утга, бүтцийг ажиглаад бусдаасаа өвөрмөц үгийг олоорой.
А.байршил В.заншил C.түншил D.ууршил Е.гаршил
23.Харьяалахын тийн ялгалын нөхцөлийн утгыг жишээтэй нь зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
1.орны a.гэрийн хоймор
2.зориулалтын b.хуурын толгой
3.бүхэл хэсгийг c. Эгчийн алчуур
4.эзний d.нүдний шил
A.1d2c3a4b B.1b2c3a4d C.1a2d3b4c D.1c2d3a4b Е. 1b2a3d4c
24.Дараах холбоо үгсийг ажиглаад, үндсэншуудутгаараа байгаа үсийг олоорой.
А.нүд алд- В.нүд унага- С. Нүд хуур- D.нүд чил- Е.нүд булаа-
25.Дараах үгсэд бүгдэд нь тохирох дүрэмийг тодорхойлоорой.
“заншил,дөчин, эгшиж,дэгдчих”
А. Эгшигт гийгүүлэгч өмнөө буюу хойноо заавал эгшигтэй бичигдэнэ.
В. Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч эгшигтэй бичигдэнэ.
C. Эгшигт гийгүүлэгч эгшиггүйдэхэд хүрвэл гээхгүй
D. дараалсан хоёр заримдаг гийгүүлэгч аль нэг талдаа эгшигтэй бичигдэнэ.
Е. Үгийн дунд орсон “ж,ч,ш,”-ийн дараа”и” бичнэ.
26. дараах үгсээс төрөл биш үгийг олоорой.
А.урлал В. Урла С. Урлаг D.урлаач Е.урлаа
27.Дараах үгсээс харь үг бүхий хэсгийг олоорой.
А.машин, бргиад, лүндэн, C.рашаан, ус, шанд Е.нандин, сийрсэн, хамар
В.хөнөг, хой,ганжин D.хайрхан, урт хорхой, хээрийн амьтан
28.Дараах үгсийг утгатай нь зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
1.цангах, ангах, агших,эгших a. Ойролцоо утгат үг
2. өвөө, ах, эгч, хүү b. Төсөөт утгат үг
3.тус, ус,ач, бач c.эсрэг утгат үг
4.уужуу,аажуу,тайвуу d.зүйрчилсэн утгат үг
A.1a2b3c4d B.1d2c3b4a C.1d2a3c4b D.1c2a3b4d Е. 1b2d3c4a
29.Дараах үгсээс үйл язгуур бүхий хэсгийг олоорой.
А.гуниг, хоног, алчуур C.нүдэнд, гашуудаг, хоног Е.найруулагч, саахалт, ачгатай
В.зузаан, өндөр,ногоон D.боочихсон, амжаагүй, шилтэй
30.Дараах бүтцээр зөв задалсныг олоорой.
А.Бөм-бөлж-үүл-0-н C.Бөм-бө-лз-үүл-н Е.Бөмбө-лз-үүл-0-н
В. Бөмбө-лз-үүл-н D.Бөмбөлз-үүл-н
31.Дараах агуулгын тайлбараас бурууг нь олоорой.
А.Ч.Лхамсүрэнгийн”Хурандаа” найраглалд ардын хувьсгалаар төрж, түүний батлан хамгаалах гавьъяат замналтай амь амьдралаа холбосон эгэл жирийн эр цэргийн тухай өгүүлжээ.
В. Ц. Гайтавын “Дамдины Сүхбаатар” найраглалд монголын дэх дарлагч, дарлагдагч хоёр ангийн зөрчил улам хурцдаж , ард түмний эсэргүүцэл улам гаарч, хуучин нийгмийг өөрчлөх түүхэн үед шилжсэнийг харуулжээ.
С.Б.Явуухулангийн “Сохор зоосны дууль”-д хөдөлмөрийн хүний хөлс хүч болон хүн хүлэг болсон хөлсний тариачны амьдралыг эзэрхэг дэглэмийн дотроос сонгон дүрсэлжээ.
D.Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг” найраглалд Халх голын дайн монгол нэгэн өрх гэрийн амьдралд ямар их хөнөөл, гамшиг учруулсныг харуулжээ.
Е.Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал нь залуу насны хайр дурлалын сэдэвтэй бөгөөд хөдөөгийн нэгэн тосгонд хөгжмийн удирдаачаар ажилсан Замбага бүсгүйн хоёр жилийн амьдралыг харуулжээ.
32.Дараах зохиолын нэр ба дүрүүдийг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
1.Тунгалаг тамир a.Данзан, Оюундарь, гүн Балданцэрэн
2.Их хувь заяа b.Хатанбаатар Магсаржав, га гоён
3.Хувьсгал танаа өчье c.Дугаржав
4.Үүрийн туяа d. Ширчин, Батбаяр, Насанбат, Жамсранжав
5.Цаг төрийн үймээн е.Итгэлт,Төмөр, Эрдэнэ
A.1a2b3c4d5е B.1е 2d3c4b5a C.1е2b3c4d5a D.1b2a3е4d5c Е. 1d2е3a4b5c
33.Дараах шүлгийн цэгийн оронд доорх өгөгдлөөс зөвийг сонгоно уу?
“Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө, би
Цан хүүлэг савсаж, үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж , мөс болох халилд
........................................................................
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө, би”
А.Зузаан түмэн үед монгол хүний идээшсэн
В.Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
C.Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
D.Миний өвөг дээдсийн морин хуурайд наалдсан.
Е. Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух тошсон.
34.зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд тохирохыг олоорой.
“Дамдин Сүхбаатар”,”Тээрэмчин”,”Хувьсгал танаа өчье”,”Хурандаа”.....................
А.Учиртай гурван толгой C.Залуу нас Е.Их хувь заяа
В. Тэхийн зогсоол D.Их тээлийн даваа
35.Б.Лхагсүрэнгийн”Боржигоны бор тал” шүлгийн дараах хэсгийн уран сайхан ямар аргаар дүрсэлсэн бэ?
“Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над рүү цацан хатуугаас хатуу байсан”
А.хураангуйлал В. Сөөлжүүлэл С.харшуулал D.бууруулал Е. Ахиулал
36.Цэгийн оронд уран зохиолын төрөл зүйлүүдээс тохирохыг олоорой.
“Харилцан ярианы хэлбэрээр бичсэн, туульс болон уянгын зохиолын дүрслэх аргын боломжийг нэгтгэсэн шинжтэй бие даасан туульсыг зохиолыг....................гэнэ.” А. Тууж В. Найраглал С. Роман D.Өгүүллэг Е. Жүжиг
37.Бүх үг нь холбох эгшгийн дүрмээр бичигдсэн хэсгийг олоорой.
38. Дан зөөлөн дэвсрээр төгсөн үгтэй хэсгийг олоорой.
39.Дараах өгүүлбэрийн тодруулсан үгийг монгол бичгээр бичсэнийг олоорой.
40.Дараах үгсийг утгатайн зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
Хоёрдугаар хэсэг
2.1 Зохиолын нэр ба ишлэлийг зөв харгалзуулаарай
1.Алтан ордын үйсэн дээрх бичиг a.”...Өргөж үл болох үүдтэй билээ. Алхаж үл болох үүдтэй билээ...”
2. Мандухай цэцэн хатны цомог
3.Убаши хун тайжийн тууж b.”...Дөрөв ойрад зарааны үс,хөрөөний шүд
4.Хувь Нагваралын тууж болж Бат дөрвөлжин болж,байнга цуг байдаг...”
5.Цогтын хадны бичиг c.”...Хаан эзэндээ захирагдах хүрвэс
Хаалга доор нь унаж өг...”
d.”...Халх онигудын газар хол болбоос бээр
Хайрлан санагалзахын аргаар нэгэн буй...”
е.”...Цавьдар морь чинэгтэй,бор морь чимэгтэй
Өдөр балар,шөнө тодорхой...”
2.2 Хэлцүүдийг эсрэг утгаар нь зөв харгалзуулаарай.
1. нүүр өгөх a. нүд булаах
2. хорголоо тоолох b. морьтой явах
3. сүлд нь тэнэх c. нүүр булаах
4. нүд халтирах d. дүлий дүмбэ оргих
5.ам хуурайгүй е.гар султай
2.3 Хэлц холбоо үгийн хэв шинжтэй тохирох үгтэй нь зөв харгалзуулаарай.
1. ХЗ-ХЗ a.ард түмний эрх чөлөө
2. ҮС-ҮС b. тэр жилийн ган гачиг
3. ХЗ-УЗ c. байн байн дурсаж байх
4. БЗ-ҮС d. алтан ургийн удам угсаа
5. УЗ-ҮС е. Сарийн доор бодол хөврөх
2.4 Найруулгын төрлийг жишээтэй нь зөв харгалзуулаарай.
1. Алтан бичгийн найруулга a.хэл нь булчинлаг эрхтэн, хөндлөн судалт булчингаас 2.Эрдэм шинжилгээний найруулга тогтоно. Хэлний гадна талаар салст бүрхэвч хучдаг
3.Сонин нийтлэлийн найруулга b.Ижий минь инээгээд надруу ирэхэд Энхэн
4.Уран зохиолын найруулга замбуутивийн наран над дээр л асгардаг байсан.
5.ярианы найруулга c.Төв талбайг таа мэднэ тээ? Тэрний чинь тэрүүхэнд.
d.Монгол Улсын Их Хурлын тогтоол:Төрийн тусгай
хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарчим арга хэмжээний тухай.
е. Монгол Улсийн Засгийн газраас “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.