Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2009 оны G хувилбар
Хувилбар G1
Хэрлэнгийн хөндийд хурдан морь тарлаж байв. Тал нутгийн зун идэрхнээрээ, голын өмнөх гүвээнүүд хөвчийг нь тавьсан нум шиг тэнийлдэн цэнхэрлэж, агь бууралтсан газраас айраг цагаа үнэртэнэ. Морь тарлаж байм өдөр өө. Морьтой ардын үр сад гэсэндээ сэтгэл хөөрөн, хөл хөнгөрчээ. Уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийн дуу чихэнд бус зүрхэнд хадаад Хэрлэнгийнхээ энэ хөндийд ялгуум сайхан мориор давхиж нэг үзвэл нас залуужих мэт санагдана. Уяан дээр үрээ насны цагаан бор морь хазаар даран зогсоно. Хурдан морь шинжих эрдэм даанчиг байхгүй гэлээ ч би ухаанаараа дүүрэн мэлтэгнэх нүдийг нь хараад энэ лав түрүүлэх морь байна. Ийм хөлөг унасан хүн уужимхан сэтгэлтэй байлгүй яах вэ? Гэж бодлоо. Сэтгэл будангуйран бухимдах цагт “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэсэн үг яалаа гэлтэй билээ.
(С.Эрдэнэ)
1. Эхийн сэдвийг олоорой.
А. Хэрлэнгийн хөндийн тухай В. Үрээ морины тухай
С. Тал нутгийн тухай D. Морьтон ардын тухай
E. Цагийн улирлын тухай
2. Эхийн тулгуур өгүүлбэрийг олоорой.
А. Хэрлэнгийн хөндийд хурдан морь тарлаж байв.
В. Уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийн дуу чихэнд бус зүрхэнд хадна.
С. Морьтой ардын үр сад гэсэндээ сэтгэл хөөрөн, хөл хөнгөрчээ.
D. Уяан дээр үрээ насны цагаан бор морь хазаар даран зогсоно.
E. Тал нутгийн зун идэрхнээрээ
3. Эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ?
А. “Хэрлэнгийн хөндийд ... гэсэн үг яалаа гэлтэй билээ.” Гэсэн 1 цогцолбор
В. “Хэрлэнгийн хөндийд ... хөл хөнгөрчээ.” “Уяа тойрон гийнгоолох ... гэсэн үг яалаа гэлтэй билээ.” Гэсэн 2 цогцолбор
С. “Хэрлэнгийн хөндийд ... залуужих мэт санагдана.” “Уяан дээр үрээ насны ... гэсэн үг яалаа гэлтэй билээ.” Гэсэн 2 цогцолбор
D. “Хэрлэнгийн хөндийд ... залуужих мэт санагдана. ” “Уяан дээр үрээ насны ... түрүүлэх морь байна.” “Ийм хөлөг унасан хүн ... гэсэн үг яалаа гэлтэй билээ.” Гэсэн 3 цогцолбор
E. “Хэрлэнгийн хөндийд ... айраг цагаа үнэртэнэ.” “Морь тарлаж байм ... залуужих мэт санагдана.” “Уяан дээр үрээ насны ... түрүүлэх морь байна.” “Ийм хөлөг унасан хүн ... гэсэн үг яалаа гэлтэй билээ.” Гэсэн 4 цогцолбор
4. Эхийн найруулгын төрлийг тодорхойл
А. Албан бичгийн В. Эрдэм шинжилгээний С. Ярианы
D. Сонин нийтлэлийн E. Уран зохиолын
5. Эхийн хэв маягийг тодорхойл
А. Юмс үзэгдлийн шинж байдлыг дүрсэлсэн тоочимж
В. Хэрэг явдлыг хялбаршуулан өгүүлсэн тайлбарламж
С. Юмс үзэгдлээс үүдсэн ухаарлыг өгүүлсэн эргэцүүлэмж
D. Үйл явдлыг орон цагийн дарааллаар өгүүлсэн хүүрнэмж
E. Хэрэг явдлын үр дагаврыг тайлагнасан учирламж
6. Дээрх эхэд яагаад “... Тал нутгийн зун идэрхнээрээ ...” хэмээн дүрсэлсэн байна вэ?
А. Тал нутаг зуншаад удаагүй байгаа учир
В. Тал нутаг зуншиж эхэлж байгаа учир
С. Тал нутаг зуншлага тааруу байгаа учир
D. Тал нутаг зуншлага сайхан байгаа учир
E. Тал нутаг зунших янзгүй байгаа учир
7. Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.
“Аливаа эхийн суурь буюу хуучин мэдээллийг агуулсан хэсгийг ... ... гэнэ.”
А. Онцолбор В. Дэвсвэр С. Тодосгогч
D. Дэлгэрүүлэгч E. Гол
8. Дээрх эхийн “ ... энэ лав түрүүлэх морь байна ... “ гэдэгт ямар баймж үнэлэмж илэрч байна вэ?
А. Хүсэн мөрөөдөж байгаагаа илэрхийлсэн
В. Сануулан хориглох санааг илэрхийлсэн
С. Дурсан дурдаж байгаагаа илэрхийлсэн
D. Тааварлан барагцаалах санааг илэрхийлсэн
E. Итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлсэн
9. Дараах өгүүлбэрийн онцлон тодруулсан хэсгийн бүтцийг тодорхойл
Морьтой ардын үр сад гэсэндээ сэтгэл хөөрөн хөл хөнгөрчээ.
А. Зорилгын байц гишүүн өгүүлбэр В. Орны байц гишүүн өгүүлбэр
С. Шалтгааны байц гишүүн өгүүлбэр D. Цагийн байц гишүүн өгүүлбэр
E. Дүрийн байц гишүүн өгүүлбэр
10. Дээрх (9-р) өгүүлбэрийн хоёр бүрэлдэхүүнт цөм бүтцийг зөв тодорхойлсныг олоорой.
А. Морьтой ард В. Сэтгэл хөөр С. Миний сэтгэл
D. Ардын үр сад E. Үр сад
11. Дараах үгсээс утгазүйжсэн холбоо үгийг олоорой.
А. Үр сад В. Бор морь С. Энэ хөндий
D. Хөл хөнгөр E. Уяан дээр
12. Эхэд байгаа “ийм” хэмээх дотоод холбоос юуг төлөөлөн холбосон бэ?
А. Хэрлэнгийн хөндийг В. Тал нутгийн зуныг
С. Хүүхдүүдийн гийнгоолох дууг D. Үрээ насны цагаан бор морийг
E. Айраг цагааны үнэрийг
13. Дараах өгүүлбэрийн “хадаад” гэдгийг утгаар нь солин найруулбал аль үг хамгийн оновчтой тохирох вэ?
Уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийн дуу чихэнд бус зүрхэнд хадаад ...
А. Орилоод В. Сонсогдоод С. Үлдээд D. Цуурайтаад
E. Хангинаад
14. Дээрх (13-р) өгүүлбэрээс гол дэлгэрүүлэгч буюу харъяалахын тодотгол гишүүнийг олоорой.
А. Хүүхдүүдийн В. Чихэнд С. Зүрхэнд D. Дуу E. Уяа
15. Дараах өгүүлбэрийг салаалан хувиргасныг олоорой.
Хэрлэнгийн хөндийд хурдан морь тарлаж байв.
А. Хэрлэнгийн хөндийд хурдан морь тарлаж байв. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морь ирэлзэн ирэх эр хүний бахдал
В. Морь тарлаж байв.
С. Нүд алдам цэлийх Хэрлэнгийн уудам хөндийд хэсэг залуус хурдан морь тарлаж, баярлан хөөрч байв.
D. Хурдан морь тарлаж байв, Хэрлэнгийн хөндийд.
E. Шүүтийн говьд атан тэмээ уралдуулж байв.
16. Үгийн бүтцээр зөв задалсныг олоорой.
А. Үнэр-т---нэ В. Үнэ-р-т--нэ С. Үнэрт---нэ
D. ү-нэр-тэнэ E. Үнэн-р-т-нэ
17. Дараах холбоо үгсийн бүгдэд тохирох шинжийг олоорой.
Хэрлэнгийн хөндий, нутгийн ун, хүүхдүүдийн дуу, ардын үр сад
А. Хамжиж угсарсан холбоо үг
В. Найрч угсарсан үйлийн холбоо үг
С. Найрч угсарсан нэрийн холбоо үг
D. Дагуул үг нь бүгд цаг заасан үг
E. Цөм үг нь бүгд шинж заасан үг
18. Дараах өгүүлбэрээс үйл байдлыг зэрэгцүүлэн холбосон холбоосыг олоорой.
Морьтой ардын үр сад гэсэндээ сэтгэл хөөрөн, хөл хөнгөрчээ.
А. –Той В. –ын С. –Д D. –Н E. –Чээ
19. Доорх үгсээс төсөөт үг орсон хэсгийг олоорой.
А. Цовоо сэргэлэн В. Алд дэлэм С. Хайрлах дурлах
D. Наргих цэнгэх E. Харжигнах хэржигнэх
20. Дараах өгүүлбэрт нэрийн тийн ялгалын нөхцөлтэй үг хэд байна вэ?
Хэрлэнгийнхээ энэ хөндийд ялгуум сайхан мориор давхиж нэг үзвэл нас залуужих мэт санагдана.
А. 2 В. 3 С. 4 D. 5 E. 6
21. “Уужим сэтгэл” гэдэг үгийн эсрэг утгат үгийг ол.
А. Сайхан сэтгэл В. Бачуу сэтгэл С. Тэнүүн сэтгэл
D. Цайлган сэтгэл E. Зөөлөн сэтгэл
22. Эхээс түүвэрлэсэн өгүүлбэрүүдээс морины сайханд сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй өгүүлбэрийг олоорой.
А. Морьтой ардын үр сад гэсэндээ сэтгэл хөөрөн, хөл хөнгөрчээ
В. Ялгуум сайхан мориор давхиж нэг үзвэл нас залуужих мэт
С. Ухаанаараа дүүрэн мэлтэгнэх нүдий нь хараад энэ лав түрүүлэх морь байна гэж бодлоо
D. Ийм хөлөг унасан хүн уужимхан сэтгэлтэй байлгүй яахав
E. Уяан дээр үрээ насны цагаан бор морь хазаар даран зогсоно
23. Дараах өгүүлбэрт “алах” гэсэн үгийг “төхөөрөх” хэмээн нэрлэсэн нь зөв үү? Зөв хариултыг олоорой. “Самбуу гуайнх өнөөдөр хонь төхөөрөх гэнэ”
А. Зэхэх, бэлтгэх гэсэн огт өөр утгыг илэрхийлсэн учир буруу
В. Хатуу үг хэллэгийг ийнхүү эерүүлэн хэрэглэх ёс бий.
С. Өгүүлбэрийн утга алдагдсан байна.
D. Хонио бэлчээх гэсэн өөр санааг илэрхийлжээ
E. Төрөлх хэлний цэвэр байдлыг эвддэг этгээд үгийн нэг хэлбэр
24. “Мэлтэгнэх” гэдэг үгийн язгуурыг зөв тодорхойлоорой
А. Идэвхгүй дуурайх язгуур В. Идэвхтэй нэр язгуур
С. Идэвхтэй үйл язгуур D. Идэвхгүй дүрслэх язгуур
E. Идэхтэй дуурайх язгуур
25. Дараах үгсээс “санамж” гэдэгтэй төрөл биш утгат үгийг олоорой
А. Санаачил В. Сандал С. Санаа D. Санамсаргүй
E. Санал
26. Үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.
А. Би, чи, энэ, тэр, хар, бар, өдий, төдий
В. Сууц, явц, идэш, ууш, идээ, ачаа
С. Орох, ирэх, харах, савх, горхи, дурсах
D. Амтат, уст, цэцэгт, тэнгэрт, унт, гэрт
E. Дээш, хойш, агш, тогш, харш, багш
27. “нийлэх” хэмээх үгийн салаа утгат үгсээс доорх тайлбарт тохирох хэсгийг олоорой.
Үгийн тайлбар нь: Үг яриа харилцан тохирох
А. Эв нийлэх В. Зам нийлэх С. Хувь нийлэх
D. Хэл нийлэх E. Зүс нийлэх
28. Дээрх эхэд байгаа “тарлаж байм өдөр” гэдгийн “байм” гэсэнтэй адил бүтэц хэлбэржилттэй үг орсон хэсгийг олоорой.
А. Барим мод В. Чухам хэрэгтэй С. Цангам зун
D. Голын гарам E. Хана хэрэм
29. Монгол хэлний цагаан толгойд туслах эгшиг үсэг хэд байдаг вэ?
А. 4 В. 2 С. 9 D. 7 E. 6
30. 5 үсэг 4 авианаас бүтэх үгийг олоорой.
А. Уурга В. Сүрэг С. Хулан D. Хүрэн E. Уухай
31. Дараах өгүүлбэрийн таслалыг хасвал өгүүлбэрийн санаа өөрчлөгдөх үү? Зөв хариултыг олоорой.
“Төмөр, хүрз авав”
А. Гишүүдийн байр хэвээрээ тул өөрчлөгдөхгүй
В. Өгүүлбэрийн санаа өөрчлөгдөнө
С. Зөвхөн бүтэц нь өөрчлөгдөнө, санаа нь хэвээрээ
D. Өгүүлбэрийн санаа огт өөрчлөгдөхгүй
E. Өгүүлэхүүн гишүүний утга л өөрчлөгдөнө
32. Өнгөрсөн цагийн “-сан” нөхцөл залгахад аль үг нь бусдаасаа өвөрмөц бичигдэх вэ?
А. Ань В. Халь С. Ярь D. Сахь E. Тавь
33. Бүгдийг зөв бичсэн хэсгийг олоорой.
А. Аралаар, бодолоор, өвөлөөр В. Төлчинөөр, оёдолчиноор, жинчнээр
С. Гэрлээр, болроор, өдрөөр D. Ачитнаар, модочноор, хүчитнээр
E. Дэвтэрээр, өвгөдөөр, малчинаар
34. Дараах өгүүлбэрийг крилл бичигт зөв хөрвүүлснийг олоорой.
А. Ариун явдалт намыг бурхан мэт тахь
Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндлэл
В. Ариун итгэлт намыг бурхан мэт тахь
Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл
С. Ариун явдалт ламыг бурхан мэт тахь
Асрал ихт найзыг тэнгэр мэт хүндлэл
D. Ариун явдалт ламыг бурхан мэт тахь
Асрал ихт ноёдыг тэвэр дүүрэн хүндлэл
E. Ариун явдалт ламыг бурхан мэт тахь
Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндлэл
35. Жинхэнэ нэр бүтээх”- ” дагавар авах үг аль нь вэ?
А. Хөшилд В. Цэнгэлд С. Тэмцэлд
D. Барилд E. Гүйлд
36. Нэрийн тийн ялгалын нөхцөлөөр буруу хувилгасныг олоорой
37. Монгол бичгээр “- ” гийгүүлэгчээр төгсдөг үгийг олоорой
А. Онов В. Завь С. Жив D. Зов E. Хэлэв
38. “Монголын Нууц товчоон” зохиолд монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн эхийн тухай:
Оюунтай төрсөн ... эх, оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бүсэлж, Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойлыг түүж явж, өчүүхэн хөвүүдээ хайран тэжээв ... гэж урнаар өгүүлсэн байдаг. Энэ хэн бэ?
А. Бөртэ В. Алун-гуа С. Өэлүн D. Хулан
E. Хуагчин
39. Доох зохиолуудын дарааллыг ажиглаад зөв зүй тогтлыг олоорой.
А. Д. Нацагдорж “Миний нутаг”, Ц. Дамдинсүрэн “Монгол нутаг” Б. Явуухулан ”Би хаана төрөө вэ?”, Б. Лхагвасүрэн “Боржигоны бор тал”
В. Д. Нацагдорж “Цэнхэрлэн харагдана”, Ц. Дамдинсүрэн “Хэрлэн”, Б. Явуухулан “Тэхийн зогсоол” Б. Лхагвасүрэн “Буруу энгэртэй дээл”
С. Д. Нацагдорж “Миний хэнз хурга”, Ц. Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь”
Б. Явуухулан “Говь”, Б. Лхагвасүрэн “Боржигоны бор тал”
D. Д. Нацагдорж “Дөрвөн цаг”, Ц. Дамдин сүрэн “Монгол нутаг”, Б.Явуухулан
“Сохор зоосны дууль”, Б. Лхагвасүрэн “Говь”
E. Д.Нацагдорж “Сэхээтэн”, Ц. Дамдин сүрэн “Зугаацахаар мордсон нь”,
Б. Явуухулан “Мөнгөн хазаарын чимээ”, Б. Лхагвасүрэн “Үр могой”
40. Ч. Лодойдамба “Тунгалаг тамир” романы Батын дүрийн гол онцлог юу вэ?
А. Санаа муутай ч гэм хоргүй
В. Гашуун хувь тавилантай ч зорьсон зорилготой
С. Гэнэн цагаан ч уур уцаар ихтэй
D. Сайхан сэтгэлтэй ч баяжих сонирхолтой
E. Цагаан цайлган ч хор шартай
ХОЁРДУГААР ХЭСЭГ
2.1. Цэгийн оронд тохирох үгсийг харгалзуулан монгол гэрийн эдлэл хэрэглэлийн нэрийг бүтээгээрэй. (5 оноо)
а. тоононы............ 1. Оосор
в. унины............... 2. Тотго
с. хананы........... 3. Сагалдарга
d. хаалганы......... 4. цамхаг
e. өрхний.............. 5. Үдээр
2.2. Хэлц өгүүлбэрийг гол санаатай нь зөв харгалзуулаарай (5 оноо)
а. саваагүй нохой саранд хуцах 1. Найдваргүй болох
в. ямааны айраг лонхондоо исгэсэн 2. Цаг хугацаа чухал
с. эмээлээ гэдсэндээ авах 3. Өөрөө өөртөө зөв
d. гайхахдаа дуулах 4. Хоосон санаархах
e. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги 5. Хийх юмгүй
2.3. Дараах үгсэд байгаа хамтрахын тийн ялгалын салаа утгыг нягтлан зөв харгалзуулаарай (5 оноо)
а. Доржтой гэрлэ 1. Юмыг өөртөө авч ирэх утга
в. Заантай тулалд 2. Хоорондоо нийлэх утга
с. Дүүтэй яв 3. Харилцан тэмцэх утга
d. Түүнтэй ижил 4. Нэг юмыг нөгөөтэй адилтгах утга
e. Олзтой ир 5. Хамтран үйлдэх утга
2.4. Доорх найраглалуудын зүйл хэсгийг зөв харгалзуулаарай.
а. Д. Равжаа “Цаасан шувууны үлгэр” 1. Уянгын найраглал
в. Ц. Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь” 2. Бэсрэг найраглал
с. Б. Явуухулан “Тэхийн зогсоол” 3. Сургаал найраглал
d. Д. Пүрэвдорж “Хар цас” 4. Магтаал найраглал
e. П. Бадарч “Есөн эрдэнийн орон” 5. Дууль найраглал