Зүйр цэцэн үг
Зүйр цэцэн үгэнд шударга явдал, эрэлхэг зоригийг бахдан, ажил хөдөлмөрийг дээдэлж, аж амьдралд саад тотгор болсон залхуу хойрго, үнэнч шударга бус явдал, муу муухай үйлийг шоолон шүүмжилж үзүүлсэн байдаг. Зүйр цэцэн үгийг дуудаж сургуулилахад юуны өмнө утгыг нь сайн ухаарч ойлгосны үндсэн дээр хэлэх хэрэгтэй. Тэгэхдээ зүйр үг бол их төлөв зүйрлэн жишсэн утгатай байдаг тул харьцуулж буй зүйлийг нь дууны аялгаар тодотгож, санааг нь илэрхийлэхэд анхаарах нь чухал.
Ардын аман зохиолыг хүүхдийн хүмүүжилд хэрэглэхээс гадна хүмүүжлийн эх сурвалж дээр олгох мэдэлгийн нэг чухал зүйл юм. Зүйр цэцэн үг нь ард түмний олон үеийн турш бүтээсэн аман зохиолын чухал хэсэг юм. Зүйр цэцэн үгийг утга зохиолын салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд тэдгээр нь ард түмний өвөрмөц амьдрал, тэмцэл, хүсэл мөрөөдлийг илтгэн харуулж байдаг.
Амьдралын үнэнийг мэдэж, хорвоогийн нүүрийг танин, сайныг дуурайж саарыг жигшихэд зүйр цэцэн үг тусална. Сураад баршгүй эрдмийн далай, судлаад дуусашгүй бодисын далай болсон зүйр цэцэн үгэнд "Жаргалыг хүсвэл эрдмийг ухаар" гэсэн нь Эрдмийг сурснаар элбэг дэлбэг амьдарна гэж сургасан бол "Завсрын саадыг зориг ялж, замын холыг унаа туулна" гэж аливаа саадыг зориг тэвчээртэй байж туулна гэсэн санааг илтгэжээ. Мөн "Олны хүч эвэндээ, олсны хүч эрчиндээ" гэж олон хүн эвтэй бол эрчилсэн дээс шиг хүчтэй, эрчтэй байна гэж сургажээ. Зүйр цэцэн үгийн утгыг ухаарч ахуй амьдралдаа зөв хэрэглэе.