Үлгэр туульс
2011-05-18,12:07
Үлгэр туульс
Үлгэр домог баатарлаг туульс нь эрт дээр үеэс эхлэн хүмүүсийн гоо сайхныг ба оюуны хэрэгцээг хангаад зогсохгүй, ёс суртхуун, сурган хүмүүжүүлэх хэрэгцээнд зориулагдсаар иржээ. Үлгэр нь өөрийнхөө адал явдлууд, баатруудынхаа дүрээр дамжуулан хүний ёс суртхууны чанар харьцааг илэрхийлж үнэн шударга ёс, эх оронч, хүнч энэрэнгүй үзэл суртлыг номлодог байна. Монгол ардын үлгэр баатарлаг туульс нь (Ядуу дордсын өмөг түшиг болсон Авай Гэсэр хаан) (Харийн дайснаас эх орноо хамгаалж ард олноо энх амар жаргуулсан Жангар)зэрэг ард түмний олон үе дараалан шүтэн бишэрч даган дууриаж ирсэн хүмүүжлийн үлгэр жишээч дүрүүд олон байна. Үлгэрт ямагт муу муухай хар хорын хүчин ялагдаж, сайн сайхан ариун шудрага ялэн дийлж төгсдөг бөгөөд энэ нь үнэн шударга хэрэг гарцаагүй ялах тавилантай болохыг зөгнөсөн сайн сайханд итгүүлэн үнэмшүүлсэн санааг агуулсан байдгаараа онцлогтой юм. Ардын үлгэрүүд нь зөвхөн ёс суртхууны, хүмүүжлийн арга төдий бус урлаг уран сайхны амт шимтийг олгогч гоо зүйн хүмүүжлийн чухал хэрэглүүр мөн билээ. Учир нь үлгэр ардын гайхамшигт уран сэтгэмж, чимэглэл, зүйрлэл зэргээр маш баялаг байдаг. Үлгэрийн үйл явдлууд сонирхолтой, дүрүүд нь нэн тод томруун, хэллэг нь уран гоё байдаг тул түүнийг ойлгох, тогтооход нэн хялбар хөнгөн байдгийг бид мэднэ. Ийм учраас үлгэр нь хүүхдийн оюун санаа, гоо сайхны хүмүүжилд өргөн дэлгэр хэрэглэгддэг билээ.бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1917 удаа