Ээлжит хичээлийн хөтөлбөр 2
Ээлжит хичээлийн хөтөлбөр
Батлав................................................./Я.Отгонбат/
Хичээлийн дугаар | № 8 |
Заах анги : | 9а анги |
Он,сар ,өдөр | 2011.02.21 |
1.Хичээлийн нэгж сэдэв : Хичээлийн ээлжит сэдэв: | “Монголын орчин үеийн уран зохиол” С.Буяннэмэх “Алсыг зорьсон алтан загас” |
2.Хичээлийн зорилго : | Суралцагчдад далд утгатай туужаас гол утга санааг ойлгох ,ойлгосноо зөв илэрхийлж ярих,нэгтгэн дүгнэх,задлан шинжлэх,сургамжтай талыг нь тусгаж авах зэрэг чадвар төлөвшүүлэх.. |
3.Хичээлийн зорилт: |
|
4.Хичээлийн хэлбэр : | Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр: 1.Эхэд суурилан харилцан мэдээлэл солилцох 2.Чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх 3.Шинэ мэдлэг олгох Зохион байгуулалтын хэлбэр 1.Багаар ажиллах 2.Асуулт хариулт
|
5.Арга технологи /хэрэглэх ерөнхий ,тодорхой аргуудын нэр/ |
1.Анализат уншлага 2. Тайлбарлан таниулах 3.Газрын зураг дээр заах 4.Асуулт хариулт 5.Сэдэвчилсэн зураг зурж санаа илэрхийлэх. |
6.Сургалтын материаллаг орчин ,хэрэглэгдэхүүн |
|
7. Хичээлийн бүтэц ,хугацааны төлөвлөлт : | 1.Сэргээн санах үе 5 мин 2.Төсөөлөл авах баримжаа үе 3 мин 3.Шинэ мэдээлэл авах үе 10 мин 4.Бүтээлч үйлийн орчин бүрдүүлэх үе 10 мин 5.Харилцан мэдээлэл солилцох 10мин 6.Даалгавар 2 мин
|
9. Хичээлийн үйл явц:
Хичээлийн бүтэц ,элемент
|
Багшийн үйл ажиллагаа |
Хугацаа минутаар |
Сурагчийн үйл ажиллагаа |
Сэргээн санах үе | -Багш сурагчидтай мэндлэн сурагчдыг 1-3 хүртэл тоолуулан 3 багт хуваана.Мөн самбарт он сар өдрөө бичнэ. Дараа нь өмнөх хичээлд үзсэн Д.Пүрэвдоржийн –Чингис шүлгийг баг тус бүрт хэсэглэн өгч уншуулна..
|
5 мин |
-Сурагчид багштай мэндлэн багт хуваагдан байраа эзлэн суугаад багийн нэг гишүүн гарч шүлгийн хэсгийг бусдадаа уншиж өгнө.
|
Төсөөлөл авах баримжаа үе
|
Багш сурагчдаас – Тууж гэж юу вэ? Далд утгат тууж гэж юу вэ ? гэж асууна.
Багш самбарт зурагт үзүүлэнг нааж зураг дээр юу байгааг асууж үзэх хичээлийнхээ гарчгийг таалгана.
|
3 мин |
-Сурагчид багшийн асуултанд гараа өргөн өөрийн бодож байгаагаараа хариулна.
Сурагчид багшийн наасан зургийг ажиглаад үзэх хичээлийнхээ гарчгийг таана.Ингээд дэвтэртээ он сар өдөр гарчигаа тавина.
|
-Шинэ мэдээлэл авах үе
| Багш Сономбалжирын Буяннэмэхийн/1902-1937/ товч намтарыг сурагчдад хэлж бичүүлнэ. Багш баг бүрт туужийн хоёр,хоёр хэсгийг өгч уншихыг даалгана.Багш дараах зааврыг өгнө. 1-р баг нэг ,хоёр 2-р баг гурав ,дөрөв 3-р баг тав ,зургааг уншаарай. |
10 мин |
-Сурагчид зохиолчын товч намтарыг сонсоод бичнэ. -Багууд багшийн зааврын дагуу өөр өөрийн хэсгийг уншина..
|
Бүтээлч үйлийн орчин бүрдүүлэх үе | Багш баг бүрт уншсан хэсгээ зургаар илэрхийлэн түүнийгээ тайлбарлаад багийнхаа уншсан хэсгийн гол утга санааг бусад багтаа ярьж өгөх заавар өгнө. Мөн тухайн багийн уншсан хэсэг дэхь үйл явдал яг хаана болж буйг газрын зураг дээр заахыг даалгана. |
10 мин |
Сурагчид багаараа хамтран багшийн өгсөн даалгаврыг бүтээлчээр хийж гүйцэтгэнэ. Баг тус бүр хоорондоо ярилцан гол үйл явдлыг зургаар илэрхийлэн бусад багтаа тайлбарлана. Мөн багийн гишүүн уншсан хэсгийнхээ гол үйл явдал,утга санааг бусад багтаа зургаас илүү дэлгэрэнгүй ярьж өгнө. .
|
Харилцан мэдээлэл солилцох | Багш урьдчилан бэлтгэсэн асуултуудыг багуудад суглуулна.Заавар: Багийн гишүүд баг дотроо ярилцаад багийн нэг гишүүн гарч хариулна.Ярилцах хугацаа 2 мин . |
10 мин | Багийн нэг гишүүн гарч асуултаа суглана. Багууд гишүүдтэйгээ ярилцаад нэг гишүүнээ гарган асуултанд хариулна. |
Гэрийн даалгавар | Ж.Пүрэвийн “Гурван зангилаа” романы тухай уншиж ирэх даалгавар өгнө. | 2 мин | Сурагчид даалгаврыг дэвтэртээ тэмдэглэн аваад гэртээ хийж гүйцэтгэнэ. |
Хичээлийн хэрэглэгдэхүүн
Д.Пүрэвдорж
“Чингис”
Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм. Тэмүүжин-Сумын зэвнээс гараагүй юм. Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм. Тэмүжин- Өрлөг түүхээс гарсан юм. Амар заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм Оонын халиун зоо шиг халхын саруул талд Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм Оно мөрний савд хур шиг шаагих адуунаас Онго хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм. Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн Туурга тусгаар монголын голомтыг тэр тулсан юм. Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд Хөө хуяг нөмөрсөн их монгол дэвсэн юм. Хатуу цагийн эрх,хүнд мөрийг дархалж Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж Түмэн-эхийн харайсан эх нутгийн бэлчирт Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм. Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургийг ярж Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм. Хүлэг морьдын туурай ,өрнө дорныг цөмлөж Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм. Тиймээ ,Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй Тиймээ, Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй Тиймээ,Чингис өндөр Алтайн зартай юм Тиймээ,Чингис өнөөдөр ч гэсэн зартай юм. Хойч үедээ тэр хар буруу санаагүй Хорин гангийн их гачаалд хатан Онон ширгээгүй Чингисийн их монгол ядарсан,гутарсан,задарсан Чиний хөх монгол ялсан хөгжсөн мандсан Ямар ч байсан Чингис хаан – Гарьд шиг хальж Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм. Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм. Тэмүүжин-Сумын зэвнээс гараагүй юм. Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм. Тэмүжин- Өрлөг Монголоос гарсан юм.
Сономбалжирын Буяннэмэхийн намтар /1902-1937/
С.Буяннэмэх нь 1902 онд Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.Зохиолч С.Буяннэмэх ардын хувьсгалын үйл хэрэгт бага залуугаасаа оролцож ,төр, улсын хариуцлагатай өндөр албан тушаалуудад ажиллаж байсан.1937 онд Гэндэн,Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн гэх улс төрийн хилс хэрэгт баривчлагдан цаазлагджээ.Түүнийг 1962 онд цагаатгасан юм.
Түүний гол бүтээлээс:”Холбоо шүлгийн цоморлиг”, “Ардын намын анхны шүлэглэл”, “Нарны эргэлт” зэрэг шүлэг, “Дайснаа дарсан Сүхбаатар”,”Баатар хөвгүүн Тэмүүжин”, “Малчин Товуудай”, “Харанхуй засаг” зэрэг тууж “Утга зохиолын үүд буюу уран зохиолд суралцах чуулган” шинэ уран зохиолын анхны хоёр дэвтэр номыг бичсэн.Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдын нэг ,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.
Асуултууд
1.”Алсыг зорьсон алтан загас” тууждаа зохиолч С.Буяннэмэх юуг сургамжлахыг зорьсон бэ?
2.Зохиолч С.Буяннэмэх “Алсыг зорьсон алтан загас” тууждаа хойд далайг зорьсон хоёр загасны аялалаар ямар үйл явдалын тухай далд утгаар илэрхийлсэн бэ?
3.Дараах хэсэгт юуны тухай гарч байна вэ? Тайлбарлана уу?
Гэтэл нэг их амьтан явах бөгөөд орой дээрээс нь оргилоон хар утаа бур бур хэмээн гарч ,үүл мэт үргэлжлэн бүрхэнэ.Цөл,Гил хоёр үүнийг үзээд их л айн одоо хэрхсүгэй гэж гайхан ядан байтал гэнэт төмөр бух мөөрөх мэт тэнгэр газар түрхэртэл их дуун гарахад хоёул нэн ихэд айн сандарч , орох газар олохгүй энд тэнд шургалан ядан байхад усны долгион нь улам бүр догширч ,өнөөх амьтан сүр сүр ,сүр сүр сүр гэж их чимээ гаргаж ойртон ирэхэд хоёул тогтож байхын аргагүй болоод тэр их долгион давалгаанд ийш тийшээ гуядагдан үхэн алдан түрэгдэн буцан явав.
4. Дараах хэсэгт юуны тухай гарч байна вэ? Тайлбарлана уу?
Хоёул чухам хаанаас ирж явааг мэдэхгүй гайхаж ядан байгаад гэнэт баруун тийш харвал нэгэн их бөгөөд урт могой мэт амьтан мөн их утаа оргилуулан догшин чимээ гаргаж айсуй тул хоёул их л сүрдэн эмээж ,зэргээр буцаад эргэж харалгүй дутаан одов.Тийнхүү нилээд хол гараад эргэж харвал тэр урт амьтан нь их гүүрний дээгүүр усыг хөндлөн огтолж ,...
1.”Алсыг зорьсон алтан загас” тууждаа зохиолч С.Буяннэмэх юуг сургамжлахыг зорьсон бэ?
2.Зохиолч С.Буяннэмэх “Алсыг зорьсон алтан загас” тууждаа хойд далайг зорьсон хоёр загасны аялалаар ямар үйл явдалын тухай далд утгаар илэрхийлсэн бэ?
*Дараах хэсэгт юуны тухай гарч байна вэ? Тайлбарлана уу?
Гэтэл нэг их амьтан явах бөгөөд орой дээрээс нь оргилоон хар утаа бур бур хэмээн гарч ,үүл мэт үргэлжлэн бүрхэнэ.Цөл,Гил хоёр үүнийг үзээд их л айн одоо хэрхсүгэй гэж гайхан ядан байтал гэнэт төмөр бух мөөрөх мэт тэнгэр газар түрхэртэл их дуун гарахад хоёул нэн ихэд айн сандарч , орох газар олохгүй энд тэнд шургалан ядан байхад усны долгион нь улам бүр догширч ,өнөөх амьтан сүр сүр ,сүр сүр сүр гэж их чимээ гаргаж ойртон ирэхэд хоёул тогтож байхын аргагүй болоод тэр их долгион давалгаанд ийш тийшээ гуядагдан үхэн алдан түрэгдэн буцан явав.
* Дараах хэсэгт юуны тухай гарч байна вэ? Тайлбарлана уу?
Хоёул чухам хаанаас ирж явааг мэдэхгүй гайхаж ядан байгаад гэнэт баруун тийш харвал нэгэн их бөгөөд урт могой мэт амьтан мөн их утаа оргилуулан догшин чимээ гаргаж айсуй тул хоёул их л сүрдэн эмээж ,зэргээр буцаад эргэж харалгүй дутаан одов.Тийнхүү нилээд хол гараад эргэж харвал тэр урт амьтан нь их гүүрний дээгүүр усыг хөндлөн огтолж ,...
1-р баг 1-р хэсэг
Д.Пүрэвдорж
“Чингис”
Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм. Тэмүүжин-Сумын зэвнээс гараагүй юм. Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм. Тэмүжин- Өрлөг түүхээс гарсан юм. Амар заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм Оонын халиун зоо шиг халхын саруул талд Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм Оно мөрний савд хур шиг шаагих адуунаас Онго хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм. Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн Туурга тусгаар монголын голомтыг тэр тулсан юм.
2-р баг 2-р хэсэг
Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд Хөө хуяг нөмөрсөн их монгол дэвсэн юм. Хатуу цагийн эрх,хүнд мөрийг дархалж Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж Түмэн-эхийн харайсан эх нутгийн бэлчирт Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм. Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургийг ярж Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм. Хүлэг морьдын туурай ,өрнө дорныг цөмлөж Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм. Тиймээ ,Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй Тиймээ, Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй Тиймээ,Чингис өндөр Алтайн зартай юм Тиймээ,Чингис өнөөдөр ч гэсэн зартай юм.
3-р баг 3-р хэсэг
Хойч үедээ тэр хар буруу санаагүй Хорин гангийн их гачаалд хатан Онон ширгээгүй Чингисийн их монгол ядарсан,гутарсан,задарсан Чиний хөх монгол ялсан хөгжсөн мандсан Ямар ч байсан Чингис хаан – Гарьд шиг хальж Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм. Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм. Тэмүүжин-Сумын зэвнээс гараагүй юм. Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм. Тэмүжин- Өрлөг Монголоос гарс