11-р ангийн тест гэрийн даалгавар
Газар бид хоёр
Хүүе хулгайч аа гэж сөөнгө хоолойгоор хэн нэг хүн дуудав. Ямар өөдгүй амьтныг дуудаж байгаа юм бол доо гэж санаад эргэж хартал нөгөө хүн араас мань даллаж байв. Намайг дууджээ. Намайг ингэж дууддаг болж шүү. Ийм гутамшигт хоч зүүнэ гэж насан туршдаа бодоогүй явснаас ч тэр үү, бүх бие минь зарсхийн чичирч, цэвдэг хүйтэн гар зүрхний минь базах шиг боллоо. Надад өгсөн аймшигт хочийг аглаг уулын ширэнгэн ой мод, нэг нь нөгөөдөө зарлах шиг цуурайтуулан давтав. Би зогссон ч үгүй дахин эргэж ч харсангүй, урьд шөнийн зөөлөн цасанд цайсан уулын эгц бэл рүү тракторынхаа жолоог мушгиж, араасаа чирсэн аварга гуалингуудаар ойн хөрсийг цастай нь хамт гахай шиг онгичин зүтгүүллээ.
Уулын бэлийн тэхий дунд хүрээд, огцом эргэж жолоогоо мушгитал трактор маань хажуулдан налж зогтой л хавиргаараа газар шүргэчихсэнгүй. Үүнээс би юундаа айх билээ. Харин араас чиргүүлсэн гуалингуудын чихрах нь “Хүүе хулгайч аа” гэж дуудах шиг чихэнд эвгүй сонсогдоно. Модны бөгс хэвгий газар шарван гулсаж, замын хажуугийн нарийн модыг орвонгоор нь хуу татах нь аварга могой сүүлээрээ шарвах мэт. Битүү бөглүү ширэнгэн ойн дунд хөрөөний дуу тасралтгүй хяхтнан энд тэнд мод лүгхийн газар унах нь сонсогдоно. Уулын бэлд бууж, мод цагаалж байгаа нөхдийгхөө дэргэд авчирсан модоо хаячхаад нөгөө л жимээрээ уулын тагтад хүрэхээр эгч өөд мөлхөн хөрөөдөн мацлаа. Шөнө турш лавсан орсон цаг өглөөгүүр арилгах төлөвтэй байснаа дахин бударч эхлэв.
ЭХ
1. Хулгайч аа, гэж дуудуулахад яагаад бүх бие нь зарсхийн чичирч, цэвдэг хүйтэн гар зүрхий нь базах шиг болов.
А. Надад өгсөн аймшигт хочийг аглаг уулын ширэнгэн ой модны савдаг хэлсэн учраас
Б. Битүү бөглүү ширэнгэн ойд дунд хөрөөний дуу тасралтгүй хяхтнан энд тэнд мод лүгхийн газар унахдаа “Хулгайя аа” гэж дуугарах шиг болоод, сэтгэлд байнга сэв үлдээдэг байсан учраас
В. Хулгайч аа, гэж дуудуулахад трактор маань хажуулдан налж унах гэсэн учраас
Г. Гутамшигт хоч зүүнэ гэж насан туршдаа бодоогүй явснаас
Е. Хулгайч аа гэж сөөнгө хоолойгоор хэн нэг нь хэлэхийг харвал ёстой нүдээр үзэшгүй муухай амьтан байсан учраас
2. Эхийн хэрэг явдалд ямар цаг хугацааг тусгасан бэ?
А. Зуны бүрхэг тэнгэртэй өдөр
Б. Навчис хийссэн намрын улирал
В. Хавсарга шуургатай хаврын улирал
Г. Цас орсон өвлийн улирал
Д. Хугацааг тодорхой тусгаагүй
3. Тракторын жолооч “ Би юундаа айх билээ” гэж ямар үед хэлсэн бэ?
А. Гуалингуудаар ойн хөрсийг цастай нь хамт гахай шиг онгичин зүтгүүлэхдээ
Б. Трактор хавиргаараа газар шүргэчихсэнгүйд
В. Уулын бэл рүү буухад
Г. Ширэнгэн ойн дунд хөрөөний дуу тасралтгүй хяхтнан дуугарахад
Д. Лавсан орсон цас өглөөгүүр арилгах төлөвтэй байснаас дахин ороход
4. Эхийн гол санаанд тохирохгүй хэлцийг сонгоорой.
А. “Хэдхэн төгрөгний төлөө монголчууд байгаль, амьтнаа их сүйтгэж байна. Байгаль их нарийн тогтолцоотой. Мод их тайрснаас болж бороо орохгүй байж болно шүү дээ. Хүрээлэн байгаа орчноо хайрлахгүй бол Монголын унаган байгаль алдагдана”. У. Жадо ринбүүчий
Б. “ Нэг сүйдсэн байгаль дахин сэргэхдээ тун удаан, хамгийн багадаа л нэг жил эсвэл бүр дахин сэргэгдэхгүй устан алга болдог” /banjig.net ээс/
Г. “Бусармаг ашиг олзыг биш, шийтгэлийг сонгож ав. Шийтгэлд нэг удаа гутарна, нөгөөгөөс нь болж үүрд зовох болно” /Хилон/
Д. “ Нутгийн минь байгалийг хөрөөдөхийг нь хөрөөдөж, ухахыг нь ухаж дуусгах нь. Энэ нэг ч биш боллоо. Байгаль биднээс өшөөгөө авч эхэллээ” /Сонингоос/
Г. “ Хүн байгалийн хуулийг зөрчихгүйй бол байгаль хүнээс хүнийрхэхгүй” А.И. Герцен
5. Эхийн зорьсон санааг илэрхийлсэн баймж утга бүхий өгүүлбэрийг олоорой.
А. Би зогссон ч үгүй дахин эргэж ч харсангүй, урьд шөнийн зөөлөн цасанд цайсан уулын эгц бэл рүү тракторынхаа жолоог мушигв.
Б. Надад өгсөн аймшигт хочийг аглаг уулын ширэнгэн ой мод, нэг нь нөгөөдөө зарлах шиг цуурайтуулан давтав.
В. Намайг дууджээ. Намайг ингэж дууддаг болж шүү
Г. Ямар өөдгүй амьтныг дуудаж байгаа юм бол доо гэж санаад эргэж хартал нөгөө хүн араас минь даллаж байв.
Д. Араас чиргүүлсэн гуалингуудын чихрах нь “Хүүе хулгайч аа” гэж дуудах шиг чихэнд эвгүй сонсогдоно.
6. Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
А. “Зүрх зүссэн үг”, “ хийх ёстой ажил” “ Сүйтгэл” гэсэн санаа бүхий 3 цогцолбор
Б. “ Ой мод” гэсэн санаа бүхий 1 цогцолбор
В. “ Зүрх зүссэн үг”, “ Миний ажлыг ээ” гэсэн санаа бүхий 2 цогцолбор
Г. “Гутамшигт хоч”, “ Жинхэнэ сүйтгэл”, “Уулын араншин” , “ Лавсан орсон цас” гэсэн санаа бүхий 4 цогцолбор
Д. “Хулгайч”, “Үг”, “ Ойн цуурай”, “ Тракторчин”, “Өвлийн цас” гэсэн санаа бүхий 5 цогцолбор
7. Эхийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой.
А. хэрэг явдлыг цагийн дарааллаар цувуулан өгүүлсэн хүүрнэмж
Б. Хэрэг явдлыг учир шалтгааныг тайлбарласан тайлбарламж
Г. Юмсын шинжийг зураглан тоочсон тоочимж
Д.Ойлголт ухагдахууныг үгүйсгэж баталсан эргэцүүлмж
Г. Тоочимж эргэцүүлэмж холилдсон хэв маяг
8. “ Битүү бөглүү ширэнгэн ойн дунд хөрөөний дуу тасралтгүй хяхтнан энд тэнд мод лүгийн газар унах нь сонсогдоно. ... Уулын бэлд бууж, мод цагаалж байгаа нөхдийнхөө дэргэд авчирсан ...” гэсэн эхийн хэсгийг дараах байдлаар хувиргавал ямар хувиргал болох вэ?
Бөглүү ширэнгэн ойн дунд
Бүтэн модыг хөрөөдөх дуу тасрахгүй
Энд тэнд мод лүгхийн унагахад нь
Ээрсэн хүчин техникээрээ чирч хүргэсэн ....
А. дэлгэрүүлэх
Б. Хураах
В. Тонгоргох
Д. Тонгоргох, хуурах
Е. Салаалах
9. Дээрх эхийн хэсэг эхийн найруулгын ямар төрөлд хамаарах вэ?
А. Албан бичгийн
Б. Эрдэм шинжилгээний
Г. Сонин нийтлэлийн
Д. Уран зохиолын
Е. Ярианы
10. “ Араасаа чирсэн аварга гуалангуудаар ойн хөрсийг цастай нь хамт гахай шиг онгичин зүтгүүллээ” өгүүлбэрийн дүрслэх ур маягийг илэрхийлсэн хэсгийг олоорой.
А. адилтгал
Б. Багасгал
В. Зүйрлэх
Г. Егөөдөл
Д. Ихэсгэл
11. “ ... Харин араас чиргүүлсэн гуалингуудын чихрах нь “Хүүе хулгайч аа” гэж дуудах шиг чихэнд эвгүй сонсогдоно” – өгүүлбэрийн онцолсон холбох үгийн утгыг олоорой.
А. Харьцуулсан
Б. Шалтгааны
В. Дөхөмчлөх, хялбарчлах
Г. Зүйрлэн шинжих
Д. Онцгойлон ялгах
12. “Уулын бэлд бууж, мод цагаалж байгаа нөхдийнхөө дэргэд авчирсан модоо хаячихаад нөгөө л жимээрээ уулын тагтад хүрэхээр эгц өөд мөлхөн хөрөөдөн мацлаа” өгүүлбэрийн утгыг зөв тайлбарласан хэсгийг олоорой.
А. Авчирсан модоо тракторынхаа хамт орхичхоод эгч өөд газрыг яван өгсөхдөө амар явах
Б. Чирч ирсэн модоо орхиод трактороор эгч өөд газрыг өгсөхдөө ташуулдан хэмжиж өгсөх
Г. Өндөр газар техник явдаггүй тийм учир жалга болон нам газрыг барьж явах
Д. Чирч ирсэн модоо тракторынхаа хамт орхиод эгц өөд газрыг өгсөхдөө явган дөрвөн хөллөж мацах
Е. Мод цагаалж байгаа нөхдийнхөө хамт орхиод эгц өөд газрыг өгсөхдөө хөрөөний ирний хэлбэр мэт хэчиж өгсөх
13. “ Модны бөгс хэвгий газар шарван гулсаж, замын хажуугийн нарийн модыг орвонгоор нь хуу татах нь аварга могой сүүлээрээ шарвах мэт” – өгүүлбэр нь ямар дүрслэх ур маягаар бүтсэнийг олоорой.
А. Хуу татагч аварга могой гэсэн ёгөөдөл, сүүлний маш их хүчтэйг шарвахтай зүйрлэсэн тул зүйрлэл
Б. Модны бөгс газар шарваж нарийн модыг сүйтгэж байгааг зөвхөн могойн сүүлтэй ажилтгасан тул адилтгал
В. Замын хажуугийн нарийн модыг орвонгоор нь хуу татах нь гэсэн тул хэтрүүлэл
Г. Хүчит тракторыг аварга могойтой адилтгасан адилтгал, модны бөгс газар шарваж нарийн модыг сүйтгэж байгааг зөвхөн могой сүүлтэй зүйрлэсэн тул зүйрлэл
Д. Хүчит тракторыг аварга могой гэсэн учир хэтрүүлэл, модны бөгс газар шарваж нарийг модыг сүйтгэж байгааг ёгтолсон ёгтлол
14. “ Уулын бэлийн тэхий дунд нь арайхийн хүрээд, огцом эргэж жолоогоо эв тааруулан мушгитал трактор маань газар шүргэчихсэнгүй” эхийн хэсэгт ямар ямар хувиргал хийсэн байна вэ?
А. дэлгэрэнгүйлэх, тонгоргох
Б. Хураах, дэлгэрүүлэх
В. Тонгоргох, дэлгэрүүлэх
Д. Тонгоргох, салаалах
Г. Дэлгэрүүлэх, хураах
15. “ Битүү бөглүү ширэнгэн ойн дунд хөрөөний дуу тасралтгүй хяхтнан энд тэнд мод лүгхийн газар унах нь сонсогдоно” өгүүлбрийн онцолсон үгийг солин найруулбэл аль нь оновчтой байх вэ?
А. чад чад хийх нь
В. Шад шадхийн хугарах нь
Г. Пид пид хийн унах нь
Д. Тор тор хийн унах нь
Е. Тар тар хийн унах нь
16. “ Модоо хаячихаад нөгөө л жимээрээ уулын тагтад хүрэхээр эгч өөд мөлхөн хөрөөдөх мацлаа” өгүүлбэр нь бүтцээрээ ямар өгүүлбэр вэ?
А. хэлхэц өгүүлбэр
Б. Хэллэг өгүүлбэр
В. Энгийн өгүүлбэр
Г. Нэрийн тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
Д. Үйл тодотгол гишүүн өгүүлбэртэй УНА
17. “-Хүүе” гэсэн өгүүлбэр нь ямар өгүүлбэр вэ?
А. Бүтэц, энгийн өгүүлбэр
Б. Бүтэц бус, дуудах аялга бүхий өгүүлбэр
В. Өгүүлбэр биш, баймжит бүтээвэр
Г. Бүтэц, анхааруулсан, энгийн өгүүлбэр
Д. Бүтэц бус, хандсан утгат өгүүлбэр
18. “-Хүүе хулгайч аа” гэж сөөнгө хоолойгоор хэн нэг хүн дуудав. Ямар өөдгүй амьтныг дуудаж байгаа юм бол доо гэж санаанд эргэж хартал нөгөө хүн араас минь даллаж байв. Намайг дууджээ. Намайг ингэж дууддаг болж шүү” өгүүлбэрүүд нь утгаараа:
А. ойролцоо
Б. Эсрэг
В. Зүйлчилсэн
Г. Төсөө
19. “Үүнээс би юундаа айх билээ” – өгүүлбэрийн онцолсон үгийг хэлцээр солин найруулбал тохирорыг олоорой.
А. зүрх зүсэх
Б. Зүрх гаргах
В. Зүрх амаар гарах
Г. Нүдээ бүлтийлгэх
Д. Зүрх алдах
20. “ Модны бөгс хэвгий газар шарван гулсаж, замын хажуугийн нарийн модыг орвонгоор нь хуу татах нь аварга могой сүүлээрээ шарвах мэт” НӨ-ийн онцолсон хэсэг нь ямар өгүүлбэр вэ?
А. байц өгүүлбэр
Б. Нэрийн тодотгол өгүүлбэр
В. Өгүүлэгдэхүүн өгүүлбэр
Г. Шууд тусагдахуун өгүүлбэр
Д. Шууд биш тусагдахуун өгүүлбэр
21. “ уулын таг” гэсэн үгийн утгыг олоорой.
А. уулын бэлээр орших армаг тармаг модтой хэсэг
Б. Уулын бэлийн тэхий дунд орших ойт газар
В. Уулын бүслүүр орчимд байх ой
Г. Уулын хавтгайвтар оройн битүү ой мод
Д. Уулын оройн хадтай хэсэг
22. “ Цэвдэг хүйтэн гар зүрхий минь базах шиг боллоо” өгүүлбэрийн онцолсон үг ямар гишүүн болох вэ?
А. Гол гишүүн буюу шууд тусагдахуун
Б. Гол дэлгэрүүлэгч буюу шууд бус тусагдахуун
В. Дэд дэлгэрүүлэгч буюу үйлийн тодотгол
Г. Дэд дэлгэрүүлэгч буюу нэрийн тодотгол
Д. Захын дэлгэрүүлэг буюу байц
23. “ нөгөө л жимээрээ мацлаа”- өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал аль нь тохирох вэ?
А. Харгуугаараа
Б. Налархайгаараа
В. Чаргаараа
Г. Зөргөөрөө
Д. Замаараа
24. Дараах холбоо үгүүдийг ажиглаад биеэр мэдэрснийг илтгэх утгатайг олоорой.
А. тасралтгүй хяхтнах
Б. Санаад эргэж
В. Жолоог мушгиж
Г. Онгичин зүтгэ
Д. Зарсхийн чичирч
25. “ шөнийн цасанд” гэсэн холбоо үгийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.
А. орны
Б. Гарал үүслийн
В. Цагийн
Г. Харьяаны
Д. Зориулалтын