Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2007 оны B1 хувилбар
Хувилбар В-1
1.Дараах үүсмэл үгсийн бүтэц, утгыг ажиглаад бусдаасаа ялгаатай үгийг ол.
А. Эмч В.Галч С. Тогооч D. Сэтгүүлч
2. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад аль үг нь бусдаасаа ялгаатай бичигдэх вэ?
А. Онол В. Гэрэл С. Гутал D. Сүрэл E. Эрэл
3. Зөв бичсэн үгийг ол.
А. Гаргъя В. Бодоё С. Суръя D. Хэлэе E. Харая
4. Зэрэгцүүлэн холбохын “-ж” нөхцөл залгахад бусдаасаа ялгаатай бичигдэх үгийг ол.
А. Сорь В. Гунь С. Уль D. Захь E. Хунь
5. “Урам” гэсэн үгийн “а” авианд үл тохирох шинжийг ол.
А. Балархай В. Уруулын биш С. Эр чанга
D. Уйтан E. Хэлний хойгуур
6. “Ямаа” гэсэн үгэнд хэдэн авиа, хэдэн үсэг байна вэ?
А. 4 авиа, 5 үсэг В. 4 авиа, 4 үсэг С. 5 авиа, 4 үсэг
D. 4 авиа, 3 үсэг E. 3 авиа, 4 үсэг
7. Алдаатай бичсэн үгийг ол.
А. Судлалын В. Хөдлөлийн С. Ачлалын
D. Аялалын E. Эдлэлийн
Уншиж ойлгоод задлал хийх эх
Намар
Намар надад аймшигтай санагддаг. Гуниг нөмөрсөн хүмүүс. Бөгтийсөн гудамж. Надаас тасарсан навчис газраар нэг хөглөрч ...... Хөглөрөх навчис хүмүүсийн хөлд гишгэгдэхэд доромжлуулсан мэт санагддаг. Санаа алдахад минь салхи исгэрэх шиг жихүүцэл төрдөг. Намар надад аймшигтай санагддаг.
Гинших навчсын чимээ гэртээ байхгүй эмээг минь санагдуулдаг. Харц минь шарлаж, хагдарч сэмэрсээр нүв нүцгэнээрээ хамгийн сүүлчийн бээрсэн шувуу цээжний гүнд үүрээ засдаг. Тэр шувуу надтай хамт даарч, тэр шувуу надтай хамт дуугаа хурааж, зөвхөн насны тухай, өвлийн тухай бодлогоширно. Намар надад эмгэнэлтэй санагддаг. Зүсэр бороо нь зүүгээр шивих шиг зүсийг минь, арьсыг минь гэмтээж орхидог.
Удахгүй өвөл болно. Удахгүй үс минь цайна. Бүр цав цагаан болно. Удахгүй зүрх даарч, амьсгал цантаж эхэлнэ. Гар, хөл, нүд, уруул, бүгд цав цагаан болно. Хөмсөг ч ялгаагүй. Гишгэсэн мөр, инээд минь хүртэл цагаан болно. Удахгүй хүмүүс бүгдээрээ над шиг болно. Намар бидэнд юу бэлдсэнийг хараач.
8. Эхийн сэдэв аль нь вэ?
А. Намрын улирлын тухай
В. Намрын навчны тухай
С. Насны хяруу, өтөл насны тухай
D. Намрын уйтай өдрүүдийн тухай
E. Намар аймшигтай байдаг тухай
9. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл.
А. Хүүрнэмж В. Тайлбарламж С. Тоочимж
D. Эргэцүүлэмж E. Харьцууламж
10. Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ?
А. “....аймшигтай санагддаг, .... гэмтээж орхидог, ...намар бидэнд юу бэлдсэнийг хараач” гэсэн 3 цогцолбор
В. “ ...аймшигтай санагддаг, ...эмгэнэлтэй санагддаг” гэсэн 2 цогцолбор
С. “ ...гэмтээж орхидог, ...намар бидэнд юу бэлдсэнийг хараач” гэсэн 2 цогцолбор
D. Бүхэлдээ 1 цогцолбор
E. “ ... аймшигтай санагддаг, ... намар бидэнд юу бэлдсэнийг хараач” гэсэн 2 цогцолбор
11. Эхийн гол санаанд тохирох хэлцийг ол.
А. Уруудахад унтах идэх, өөдлөхөд санах сэрэх
В. Уулыг цас дардаг, эрийг нас дардаг
С. Цаасан дээр нэртэй
D. Өвлийн тэнгэр цастай, үүрсэг хүн гийчтэй
E. Мөнх настай, мөнгөн дөрөөтэй
12. Дээрх эх найруулгын ямар төрөлд хамаарах вэ?
А. Уран зохиолын найруулга В. Сонин найруулга
С. Эрдэм шинжилгээний найруулга D. Албан бичгийн найруулга
E. Ярианы найруулга
13. “ ... Гинших навчсын чимээ гэртээ байхгүй эмээг минь санагдуулдаг.” Гэсэн өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг / хэрэглүүр / ашигласан байна вэ?
А. Адилтгал В. Зүйрлэл С. Төлөөлөл
D. Хүншүүлэл E. Хэтрүүлэл
14. Дараах дүрслэх ур маяг /хэрэглүүр / бүхий нэгжүүдийн алинд нь зүйрлэл илэрч байна вэ?
А. Гинших навч В. Шувуу бодлогоширч
С. Зүсэр бороо зүүгээр шивих шиг D. Шувуу цээжний гүнд үүрээ засдаг
E. Зүрх даарч, амьсгал цантаж эхэлнэ
15. “Намар надад аймшигтай санагддаг. Гуниг нөмөрсөн хүмүүс.
Бөгтийсөн гудамж. Надаас тасарсан навчис газраар нэг хөглөрч...
Хөглөрөх навчис хүмүүсийн хөлд гишгэгдэхэд доромжлуулсан мэт санагддаг. Санаа алдахад минь салхи исгэрэх шиг жихүүцэл төрдөг. Намар надад аймшигтай санагддаг.” Гэсэн эхийн хэсэгт үйл үг давхардсан тоогоор хэд байна вэ?
А. 18 В. 13 С. 12 D. 14 E. 17
16. Дээрх эхийн хэсэг /15-р сорил/-т ороогүй үгсийн аймгийг ол.
А. Тооны нэр В. Орон цагийн нэр С. Үйл үг
D. Чимэх үг E. Тэмдэг нэр
17. “Надад” гэсэн үгийн язгуур аль нь вэ?
А. Над В. На С. Би D. Надад E. Миний
18. “Бэлдсэнийг” гэсэн үгийг зөв задалсан хэсгийг ол.
А. Бэл+н+д+сэн+ийг В. Бэлэн+д+сэн+ийг С. Бэлд+сэн+ийг
D. Бэл+д+сэн+ийг E. Бэлдсэн+ийг
19. Дараах үүсмэл үгсийг уншаад 2 дагавар, 1 нөхцөл орсон үгийг ол.
А. Бодлогоширно В. Доромжлуулсан С. Бичүүлсэн
D. Санагдуулдаг E. Амьсгал
20. Дараах холбоо үгсээс найрч угсарсан холбоо үгийг ол.
А. Надад санагдах В. Жихүүцэл төрөх С. Зүсэр бороо
D. Хамт бодлогошрох E. Цав цагаан
21. Бүгд нэг утгын зүйлчлэлд хамаарах хэсгийг ол.
А. Надад, намар, хүмүүс, үс
В. Навч, чимээ, нүд, уруул
С. Хөл, үс, гудамж, мөр
D. Дуу, хөмсөг, гэр, зүрх
E. Гар, хөл, уруул, нүд
22. “ ... Гуниг нөмөрсөн хүмүүс” гэдэг өгүүлбэрт “гуниг” гэсэн үг ямар гишүүн болох вэ?
А. Өгүүлэгдэхүүн В. Байц С. Шууд тусагдахуун
D. Тодотгол E. Шууд бус тусагдахуун
23. “ ... Гуниг нөмөрсөн хүмүүс” гэсэн өгүүлбэрт тохирох шинжийг ол.
А. ЗНӨ В. 1 бүрэлдэхүүнт өгүүлбэр
С. 2 бүрэлдэхүүнт өгүүлбэр D. 3 бүрэлдэхүүнт өгүүлбэр
E. Хураангуй өгүүлбэр
24. Дараах холбоо үгсээс бүхэлзүйжсэн холбоо үгийг ол.
А. Өвөл болох В. Цав цагаан С. Хүмүүс бүгдээрээ
D. Санаа алдах E. Цантаж эхлэх
25. Дараах өгүүлбэрүүдээс “Тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр”-ийг ол.
А. Намар надад аймшигтай санагддаг.
В. Зүсэр бороо нь зүүгээр шивэх шиг зүсийг минь арьсыг минь гэмтээж орхидог
С. Намар бидэнд юу бэлдсэнийг хараач
D. Тэр шувуу надтай хамт даарч, тэр шувуу надтай хамт дуугаа хурааж, зөвхөн насны тухай, өвлийн тухай бодлогоширно.
E. Надаас тасарсан навчис газраар нэг хөглөрч...
26.” ... Намар бидэнд юу бэлдсэнийг хараач.” Гэсэн өгүүлбэр хэлэх зорилго, аялгын хувьд ямар өгүүлбэр вэ?
А. Асуух өгүүлбэр В. Анхааруулах өгүүлбэр
С. Хүүрнэх өгүүлбэр D. Захирах өгүүлбэр E. Батлах өгүүлбэр
27. “Санаа алдах” гэсэн өвөрмөц хэлцтэй ойролцоо утгатай хэлцийг ол.
А. Нойр алдах В. Ам алдах С. Шүүрс алдах
D. Нүд алдах E. Ухаан алдах
28. “Монголын нууц товчоо” зохиолын 96-р зүйлийн орхигдсон /Ван ханаас Тэмүүжинд хандаж хэлсэн/ үгсийг нөхөхөд аль хэсэг нь дарааллаараа тохирохыг ол.
“................................................чинь хариуд
Хагацсан улсыг чинь.............................өгье
.................................................чинь хариуд
Бутарсан улсыг чинь ............................өгье
.....................................цээжинд байг
......................................бөгсөнд байг”
А. Булган дахны, цуглуулж, хамтатгаж, хар булган дахны, бөөр нь, цэр нь
В. Хар булган дахны, хамтатгаж, булган дахны, цуглуулж, бөөр нь, цэр нь
С. Булган дахны, хамтатгаж, хар булган дахны, цуглуулж, цэр нь, бөөр нь
D. Булган дахны, цуглуулж, хар булган дахны, хамтатгаж, цэр нь, бөөр нь
E. Хар булган дахны, хамтатгаж, булган дахны, цуглуулж, цэр нь, бөөр нь
29. “Галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөх” гэсэн хэлцтэй ойролцоо утгатай хэлцийг ол.
А. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө
В. Ааг идсэн илжиг, адуу дагаж гүйнэ
С. Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ
D. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд
E. Урд хөл гишгэвэл, хойд хөл дагана.
30. Дараах үгсийг уншаад, цэгийн оронд тохирох үгийг ол.
А. Бүслүүр В. Дээвэр С. Өрх D. Хаалга E. Зуух
Тооно, унь, багана, хана, ..............................
31. Дараах холбоо үгсийг уншаад “гар” гэсэн үг шууд утгаараа орсон хэсгийг ол.
А. Гар татах В. Гар харах С. Гараар оёх
D. Хүнд гар E. Гараа гаргах
32. “Нүднээс гарах” гэсэн хэлцтэй эсрэг утгатай үгийг ол.
А. Таргалах В. Ядрах С. Гүйх D. Аялах E. Хичээх
33. Ойролцоо болон эсрэг утгатай үг хоёулаа орсон хэсгийг ол.
А. Цувж явсан барснаас, цуглаж суусан шаазгай дээр
В. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал
С. Илжиг таргалбал, эзнээ өшиглөх
D. Зэмлэх үгийн ил нь, магтах үгийн далд нь
E. Олзны үүдийг нээж, гарзны хаалгыг хаах
34. Дараах үгсийг уншаад, харь үгийг ол.
А. Бууз В. Тэмцээн С. Ногоо D. Үнэг E. Хөдөө
35. Дараах үгсийг уншаад, нутгийн алгууны үгийг ол.
А. Ялман В. Ботго С. Аранга D. Сэвгэр E. Даага
36. Дараах үгсийг уншаад, нэр томъёог ол.
А. Харандаа В. Сургууль С. Тэгшитгэл
D. Ухаан E. Шуудай
37. “Асар том” гэсэн холбоо үгийн “асар” гэсэн үгийг зөв бичсэн хэсгийг ол.
А. В. С. D. E.
38. Зөөлөн дэвсгэрээр төгссөн хэсэг аль нь вэ?
А. В. С. D. E.
39. Заахын тийн ялгалын нөхцөлийг зөв дагуулсан хэсгийг ол.
А. В. С. D. E.
40. Тодотгон холбохын “-сан/-сэн” нөхцөлийг зөв дагуулсан хэсэг аль нь вэ?
А. В. С. D. E.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
2.1. Дараах үгсийн аймгуудыг тохирох үгтэй нь зөв харгалзуул /5 оноо/
а. Холбох үг 1. Гадна
в. Орон цагийн нэр 2. Эсвэл
с. Тэмдэг нэр 3. Хага
d. Чимэх үг 4. Ямар
e. Төлөөний нэр 5. Гонзгой
2.2. 1-р хэсэгт өгсөн “Намар” гэсэн эхтэй холбогдол бүхий дараах өгөгдөл ба санааг зөв харгалзуул. /4 оноо/
а. Намрын улирлын уйтай байдал 1. Шинэ санаа
в. Санааг илэрхийлэхдээ дүрслэх 2. Төрмөл санаа
ур маягийг чадмаг ашигласан
с. Намрын бодит байдлыг танин мэдэж 3. Гол санаа
өөрийн үнэлэмж дүгнэлтээр хандсан
d. Насны хяруу, өтөл нас хаяанд ирсэн 4. Зорьсон санаа
2.3. Дараах ойлголтуудыг тохирох нөхцхлтэй нь зөв харгалзуул /5 оноо/
а. Хүндэтгэн захирах 1. -сан
в. Ирээдүй цагаар төгсгөх 2. -д
с. Тодотгон холбох 3. -вч
d. Өгөх оршихын тийн ялгал 4. -гтун
e. Дутатган холбох 5. –на
2.4. Дараах зохиолчдыг бүтээлтэй нь зөв харгалзуул. /6 оноо/
а. Б.Лхагвасүрэн 1. Их тэнгэрийн дүлий
в. Д.Нацагдорж 2. Цахилж яваа гөрөөс
с. С.Буяннэмэх 3. Ээж ээ
d. Ц.Дамдинсүрэн 4. Боржигоны бор тал
e. Д.Батбаяр 5. Дөрвөн цаг
f. Л.Ванган 6. Чөтгөр