Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Manai hun untsangue hu yahu uur ulger
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: Nice
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: zailaa22T gah tutu Mai
  • Монголын ёс заншил бичлэгт Ichko (зочин): Vneheer goy towch bogood todorhoi bailaa bayrlalaa ih zvil medej
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
757106 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 88-р хуудас. | дараах >>

Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн"

2011-05-25,14:34
 Болдоггүй бор өвгөн

Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байж гэнэ. Энэ өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг ажээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, ннсдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байжээ.

Болдоггүй бор өвгөн "Хув хар хониноос минь хундан цагаан хурга гараасай! Хурмаст тэнгэрээ тахих юм сан" гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув хар хониноос нь хундан цагаан хурга гарсанд хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаад, хурганы уутанд хийж хээр тавиад, хонио буцаагаад ирсэн чинь хурмастын хон хэрээ нисч ирээд хурганых нь нүдийг ухчихсан байж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, нисэж очоод хон хэрээний нүдийг ухчихаж гэнэ.

Гэтэл хурмаст тэнгэр хон хэрээний минь нүдийг ухав гэж уурлаад нисдэг бор морийг нь идүүлэхээр хоёр чоноо явуулж гэнэ. Үүнийг Болдоггүй бор өвгөн мэдээд нисдэг бор морио зүүн талдаа, нисдэггүй бор морио баруун талдаа солиод аргамжиж гэнэ. Хурмаст хааны хоёр чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчихаж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, хөөж очоод хоёр чононы арьсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьж гэнэ.

“Хан хурмаст” хилэгнэж, Болдоггүй бор өвгөнийг ниргүүлэхээр хоёр луугаа явуулжээ. Болдоггүй бор өвгөн үүнийг мэдэж Болзоотын бор толгой дээр хонио хариулж явснаа хурган дахаар мануухай босгочихоод өөр газар яваад өгчээ. Хоёр луу* Болзоотын бор толгойг ниргээд явчихжээ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж нисэж хөөж очоод хоёр лууны сүүлийг тас цавчаад явуулчихжээ.

Хан хурмаст Болдоггүй бор өвгөнийг туршуулахаар хоер сармагчнаа явуулав. Өвгөн үүнийг мэдэж. чоно идсэн нисдэггүй бор мориныхоо шивхийг буцалгаад сууж байжээ. Хан хурмастын хоёр сармагчин ирээд хар овоохойны цоорхойгоор шагайж гэнэ. Өвгөн үүнийг хараад буцалгасан шивхээ цацаад хоёр сармагчны нүүрийг шалз түлээд явуулжээ.

Хан хурмаст уурлаж. Болдоггүй бор өвгөнийг элчээр дуудуулсанд өвгөн хурмастын хааныд ирж гэнэ. Хан хурмаст:

- Чи яагаад хэрээний минь нүдийг сохлов гэжээ.

- Хув хар хониноос минь хундан цагаан хурга гарвал хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаж байтал хон хэрээ нисч ирээд хоёр нүдийг нь ухаад явчихлаа. Тэгэхээр нь хон хэрээний нүдийг ухсан гэв.

- Тэгвэл тэр чиний зөв. Харин яах гэж хоёр чононы минь арьсыг хоншоорт нь унжуулаад тавив? гэж Хурмаст асууж гэнэ.

- Тэр хоёр чононд нисдэг бор морийг минь идээд ир гэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд ир гэсэн үү? гэж өвгөн хариу асууж гэнэ.

- Нисдэг бор морийг чинь ид гэж явуулсан юм.

- Тэгвэл тэр хоёр чоно чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би түүний арьсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан гэж гэнэ.

- Тэгвэл тэр чиний зөв. Харин өвгөн чи мииий хоёр лууны сүүлийг яагаад тас цавчсан билээ? гэж Хан хурмаст асуув.

- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн үү? Болзоотын бор толгойг ниргээд ир гэсэн үү? гэж өвгөн асуув.

- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн.

- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг ниргэхийн оронд Болзоотын бор толгойг нүүрс болтол ниргэхээр нь би хоёр лууны сүүлийг тас цавчсан гэв.

- Тэгвэл тэр чиний зөв. Харин яагаад хоёр сармагчны минь нүүрийг шалз булз түлэв? гэхээр нь өвгөн:

- Та Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гэсэн үү? Бор овоохойг нь цоолоод ир гэсэн үү? гэж асуув.

- Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гэсэн гэж гэнэ.

- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг хорлохын оронд бор овоохойг минь цоолоод ураад байхаар нь би нүүрийг нь түлсэн гэжээ. Хурмаст хаан:

- Тэгвэл тэр чиний зөв гэжээ.

Ингээд Болдоггүй бор өвгөн долоон бор хоньтойгоо, нисдэг бор морьтойгоо амар сайхан жаргажээ.
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (41) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 14774 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH SAINSANAA
Зочин хэзээ бичсэн: 15:00, 2025-04-21 | |
Мааш гоё үлгэр шүү. Яаж Болдоггүй Бор өвгөн Хурмастын хааныг амьтнуудыг явуулж байгааг мэдсэн юм бол?
Азаа (зочин) хэзээ бичсэн: 13:01, 2025-03-14 | |
goy boljee aimar goy bna
Зочин хэзээ бичсэн: 20:34, 2024-09-30 | |
Hi
Nice good baby sexy
Erdembileg хэзээ бичсэн: 17:59, 2024-09-24 | |
Thank you
Khulan (зочин) хэзээ бичсэн: 00:04, 2021-02-11 | |
Alishuuu
Зочин хэзээ бичсэн: 16:48, 2020-12-09 | |
goy ulger shuu
сэксчин (зочин) хэзээ бичсэн: 21:50, 2019-11-14 | |
Naadhiig chin bi 5 nastaigaasaa sonssoor baigaad tseejiltsen hha
Зочин хэзээ бичсэн: 20:02, 2019-03-25 | |
tus boiioo
molor хэзээ бичсэн: 17:27, 2018-10-22 | |
Yiduduttutufuzozrgjxdzit
Зочин хэзээ бичсэн: 16:38, 2018-02-04 | |
Зочин хэзээ бичсэн: 16:34, 2018-02-04 | |
EHDEE L HURGANIIHAA NUDIIG .NISDEGGUI BOR MORI,USTEI DEEL,TSOOLUULSAN GER EDREE TULUULEH L BAISIIM DA HE HE
Hilen xap хэзээ бичсэн: 18:22, 2018-01-29 | |
uneheer goy ulger bn oo bichihed gar ovdoh yum bnoo gehdee goyoo kkkk ylanguya ovgon n
Зочин хэзээ бичсэн: 15:03, 2018-01-27 | |
Ene vlgeriin gol utga sanaag heleed ogooch
Зочин хэзээ бичсэн: 18:55, 2017-12-21 | |
goy bolj
jambalragchaa хэзээ бичсэн: 14:10, 2017-06-30 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 88-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa