Мянга нэгэн шөнийн үлгэрээс "Юнан хааны шадар сайдын тууж"
2011-05-18,12:18
Юнан хааны шадар сайдын тууж
Загасчин өгүүлрүүн: Урьд эрт цаг Персийн хот, рум*/ газар Юнан гэдэг нэгэн хаан байжэээ. Цэргийн олон жанжинтай , амь сахиул нартай их баян хаан атал уяман өвчтэй ажгуу . хаан э«двийн эм тан ууж тос тэргүүтэн түрхэвч огт үл эдгэх агаад нэгээхэн бээр оточ эс анагаажээ . Тэр хотод оточ Дубан нэртэй нэг сүрхий оточ байжээ . Тэр бээр Грек, Перс, Вазиант, Араыб, Сир, таван хэл мэдэх агаад анагаах ухаан, одон мичдийн орны үндсийг мэдэх бүлгээ . Бас амьд ба хатсан тустай ба хортой бүхий л өвс ургамал цөмийг танина . Бас гүн ухаан мэднэ.Тэр хотод ирж хэд хонотол тэр газрын хаан уяман өвчтэй агаад нэгээхэн бээр оточ , мэргэд анагааж эс чадав гэж дуулаад маргааш өглөө хамгийн сайн хувцас юугаа шилэн өмсөөд Юнан хаанд бараалхаж өлмийн дор сөгдөн амрыг эрэд “аяа хаан, ёи муу өвчинтэй агаад нэгээхэн бээр оточ домч улс эс эдгээн чаджээ . хэмээн дуулав. Би нэг ч эм тан өгөлгүй , нэг ч удаа тос эс хүргэн анагаасугай хэмээвээс хаан өгүүлрүүн:
“Чи хэрхэн анагаах вэ?Хэрэв чи намайг эдгээх аваас чамайг үр хүүхдий чинь өнөр баян болгож юу хүссэн есөн хүслий чинь хангаж хамт зоог барьдаг хүндэт зочин болгоно” гээд ямбны хувцсаар * шагнав. Тэгээд “Ай оточ минь, ямар өдөр , ямар цагт намайг эмнэх вэ? Яарч үзээрэй” гэхэд нь оточ маргааш анагаамуй гэжээ .
Оточ тэндээс хот орж нэгэн байшин хөлслөн аваад ном судар эм тан өвс ургамал зөөж хураагаад өвс нухаж эм болгон нэгэн модон алхны ишинл сайтар түрхэж бас нэг бөмбөг зэхлээ . Маргааш өглөө нь хаанд бараалхаж “гадаа уралдах талбайд гарсугай” гээд ийн өгүүлрүүн: “Энэхүү модон алхны ишнээс сайтар атгаж, энэхүү арьсан бөмбөлөгийн цохиж элдсүгэй . Бүх биеийн хөлс гарч алхны ишэнд шингээсэн эм биед тарахын сацуу даруй халуун усаар биеийг сайтар угаагаад сайн хучиж унтвал эл муу өвчин нэгмөсөн арилмуй” гэжээ .
Юнан хаан зогсоогоороо алх ба бөмбөлөгийг авч моринд мордоод элдэж гартал хамаг биед хөлс цуигаж алхны ишинд түрхсэн эм бүх биед тарахын хэр халуун усаар биеийг сайтар угаагаад, харьж таг унтжээ .
Дубан оточ маргааш өглөө хаанд бараалхан өлмийн дор сөгдөн ёслоод ийн шүлэгрүүн:
Сайн бүхнийг чи өргөж эцгээ гэж нэрлэвч
Сааргүй бас үл нэрлэх хүн буй ажаам.
Гэрэл шатсан сайхан царайгаар чи одоо
Гэнэ муугийн харанхуйг заяаны магнайнаас тонилгоюу
Цагийн нүүр ямагт хүйтэн зэвүүн атугай ч
Чиний царай үргэлж гэгээн тунгалаг болой!
Элбэг баян өгөөмөр уулс уул толгодыг дэвтээхийн адил
Энгүй их хишиг буянаа чи над хайрлажээ .
Баян тансгийн хязгааргүй их ойд чи өглөөгүүр
Дээдийнг хүссэн ёсоор болгодог ажаам.
Гэж битүүхэн өгүүлэв.
Хаан угтан тосож хажуудаа залж суулгаад үнэт хувцсаар шагнав. Юнан хаан өчигдөр халуун усаар биеэ угаасны дараа мөнөөхөн уяман яр алга болж, бие нь цалин шиг цагаахан болсонд сэтгэл сэргэж , бие ихэлд амарсан байжээ . Тэгээд сайхан ширээ засаж Юнан хаан Дубан оточ энэ хоёр энэ тэрийг хүүрнэлдсээр өдрийг бараад үдэш орой болсон хойно хоёр мянган динар зоос шагнаж ,, мориор гэрт нь хүргүүлжээ . Юнан хаан отчийн уран мэргэн, аргатайг нэн магтжээ . “Энэ оточ миний өвчнийг гаднаас жигтэйхэн мэргэн анагаав. Ийм хүнийг ихэд тахин хүндэлж , насан турш хамт зоог барьж байх хэрэгтэй” гэж өгүүлжээ. Хаан дараа нь шөнө бие өвчингүй туйлын амар жаргалтай нойрсоод маргааш нь бас л Дубан отчийг дуудан ирүүлж сайхан ширээ засуулан өдөржин жаргаад, үдэш орой болсон хойно ямбын таван хувцас мянган динар зоос шагнаад хариулжээ.
Юнан хааны нэг шадар сайд туйлын харамч хорт муухай санаатан нэн атаач өөдгүй хүн байжээ .
Хаан Дубан отчийг машид дотночлон асар их хишиг хүртээхийг үзээд атаархан сэтгэл, төрж дотроо муу санасан хүний чадал нь ил дорой нь нууц явдаг г гэж үг байдаг билээ . Тэрхүү шадар сайд Юнан хаанд бараалхаж , өлмийн тус газар үнэсээд , “Аяа цагийг эзэлсэн хаан минь, чиний ивээлээр би өдий зэрэгт хүрлээ . Одоо чамд нэг зүйл зөвлөхийг хүснэм. Чамайг хэл хэмээвээс эхэлмүй, бүү хэл хэмээвээс эс хэлсүгэй гэхэд нь хаан энэ үгэнд нь сэтгэл зовнин”Чи хэлэхийг хүснэ үү?” гэсэнд урьдын үгэнд “Хэрэг явдлын үүсгүүрийг эс бодох хүн хувь заяаны нөхөр биш” гэдэг билээ . Чиний оточ бол чиний хаан байх хугацааг хороох гээд байхад чиний хишиг хүртээдэг нь буруу мэт санагдана. Түүнийг хэт өргөмжлөвөл биедээ ихэд татах нь би хажуунаас их айна гэжээ .
хааны царай барсхийж , “Чи хэнийг хэлээд байнам?” гэсэнп “Ай хаан та унтаж байвал сэрэгтүн! Би оточ Дубаныг хэлнэм” гэхэд нь Хаан өгүүлрүүн.
“Ай муу заяат тэрбээр миний бүхнээс дотночлон үзэх нөхөр даруй мөн. Өөр ямар ч оточ эдгээж эс чадах өвчин надад туссаныг гагцхүү тэр хүн анагаасан билээ . Одоо цагт тийм эрхэм хүн дорно хийгээлд өрнөдийн гүрэнд хаана ёч байхгүй . Чи дэмий юм ярина . Өнөөдрээс эхлэн би түүнд сар бүрийн мянган динар зоосны цалин өгмүй . Ер нь би түүнтэй хаан ширээгээ хуваан эзэлсэн ч багадмуй . Би ас Синдбад хааны тухай мэдэх тул чамайг лав атаархсны улмаас ийнхүү ярьж байна гэж бодож байна...” гэжээ гээд Шахразада үлгэрээ таслав.
Тав дахь шөнө эхлэхэд Дуньязада , “Ай эгч минь нойр чинь эс хүрэх аваас үлгэрээ гүйцээн ярьмуу” гэсэнд Шахразада өгүүлрүүн:
“Юнан хаан , ай шадар сайдаа, чи энэхүү оточ хүнд атаархан түүнийг алахыг хүсжээ . Хэрэв тэгвэл , Ас Синдбад хаан шонхорыг алаад хожим хэрхэн гэмшсэн лүгээ алил больюу” хэмээвээс “Ай Цагийг эзэлсэн хаан минь, намайг өршөөгөөрэй! Тэр яасан юм бол ?” гэж шадар сайд асуужээ .
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1432 удаа