Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz ohinn maani sonsood tas
  • Т.Галсан "Жирмийн сүлжээ" шүлэг бичлэгт Зочин: ёоох
  • 7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал бичлэгт Зочин:
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Manai hun untsangue hu yahu uur ulger
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
759269 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 132-р хуудас. | дараах >>

Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...

2011-04-06,10:19
Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...

Монголчуудад  хүнээр хүн  хийж  байсан арвин баялаг туршлага уламжлал бий . Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ  ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. Тухайлбал: үлгэр, тууль,зүйр үг ( хүн ахтай  ,дээл захтай ), цэцэн үг ( хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно) ,түргэн  хэллэг  (хүрэл илүүр, болор соруул), Жороо үг( Бүргэдийн бүдүүн шувуу , шувууны шонхор галуу ),мэтгэлцээн ,дайралцаан гэж янз янзаар нэрлэдэг үгэн  тулаан (хэн булхайцав хэлж өг ...) ,наадам үг  ,үгээр мохоох зугаа  ( хусан модон юун хэрэг ? урт нь уурга болдог, уртай нь аяга болдог ), гэх  зэргээр  аман зохиолын төрөл  зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын хэл яриаг зүгшрүүлж , урнаар өгүүлэх чадвартай болгож,хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж байсан  уламжлал бий .Үүнээс гадна  тоглоом наадгайг  их ашиглаж байсан.Ялангуяа  нэг  өвөрмөц зүйл бол монголчууд хүүхдийг хөлд  орлоо гээд  орхидоггүй  аль болохоор  хүүхдийг явган явуулж  байсанаар  барахгүй  хөл чангатай болгох олон зүйлийг бүтээсэн  байна .Үүнд : Барилдаан,морь уралдах, цүү хаях,нуугдаж тоглох,алчуур хаях, чоно тарвага болох , цагаан  тэмээ  гэх  зэргээр  олон олон  тоглоомууд ыг нэрлэж болно.  Энэ удаад зөвхөн   аман  зохиолын тухай  тайлбарлая.Хүүхдэд аливааг ойлгуулахдаа зүйр  үг, цэцэн үгийг  ихээр  ашигладаг байсан  нь хүүхдийн ёс  суртахуунд  асар  үнэтэй , хүчтэй  нөлөө болдог байжээ . Өөрөөр хэлбэл  цэцэлж , зүйрлэж хэлсэн үг хүний хэлэх гэсэн санааг нь бус дын сэтгэл  зүрхэнд нь тустал хүргэж өгдөг  ид шидийг  мэддэг, хэрэглэж чаддаг байсан  гэж ойлгогдоно.Жишээ нь  хүүхдийг аргал түүгээд ир гэхэд жаахан дурамжхан байхад нь үглэж  загнаж  хөөж туухын  оронд “ залхуугийн  гадаа түлшгүй , залгидгийн гэрт хоолгүй “гэгч болох нь дээ  гэхэд хүүхэд  инээгээд л  аргалдаа явна (Ийм  явдалыг  би өөрөө  харж байсан  юм) .Хүүхэд  ямарваа нэг  юмыг  хам хум  хийж  ,хайш яйш  хандахад “ Бушуу туулай  борвиндоо баастай  “гэж байдаг  юм гэж хэлэхэд  дараа нь хийх  зүйлдээ  аажуу ,нямбай хандаж эхлэх л болно.Хичээл  номоо үзэхгүй  алгуурлаад байх хүүхдэд “сурсан далай , сураагүй балай” гэдэг  юм гэх юмуу , “эзэн хичээвэл  заяа  хичээнэ “ гэдэг юм . Чиний  өмнөөс хэн ч юуч хийхгүй , хүсэвч хийж болдоггүй гэх мэтээр  хэлэхэд  сайн л үр  дүн гарна .Гэхдээ хий дэмий цэцэрхсэн  оноогүй  үг  тусгүй  гэдгийг  санахад  гэмгүй .Та хүүхдийг үнэн бөгөөд уран цэцэн  үгээр  хүмүүжүүлье гэж  бодож л байвал өөрөө ихийг уншиж  мэдэх хэрэгтэй .Амьдрал гэдэг үнэхээр аугаа багш . Та өөрөө алхам тутамдаа  суралцах хэрэгтэй .Таны мэдээгүйг ч хүүхэд тань мэдэж ойлгосон байж болно .Та бүхэнд зориулсан дараагийн  хэд хэдэн булан  зүйр үг, цэцэн үг,сургаал үг , онч мэргэн  үгээр  үргэлжлэн хүрэх болно .Бид  тодорхой тайлбар  зүүлт хийхийн дээр  яаж ашиглах вэ  гэдэг  талаар ч санал бодлоо  хэлнэ Түүнийг хэрхэн хүлээж авах яаж  хэрэглэхийг  эрхэм таны  билиг  оюун , сонголт  мэдэх буйз аа .Хүн  аливаа юмыг өөрийнхөөрөө ойлгож , өөрийнхөөрөө болгохыг эрмэлздэг. Заримдаа  бүр өөрөө   өөрөөсөө төөрөөд явчихдаг ч   байж магадгүй .Тиймийн учир  та  сайтар тунгааж өөрийнхөө сонголтоор  ашиглаарай .Яагаад заавал  аман  зохиол ашиглах  ёстой юм бэ? Тэрнээс ч илүү юм  өнөөдөр зөндөө  байна ш үү дээ гэж  бодож болох ч  сургаал үгээр  хүнийг  хүмүүжүүлж ирсэн нь  монголчууд бидний хувьд  чухам үнэн гэдэгтэй хэн ч маргахгүй .Тэр ч бүү хэл  сургаал үгийг  эрдэмтэд  “Суегар” үг буюу сайшааж  магтсан  ,урам хайрласан, “Чамилар” үг буюу  чамлаж голсон , буруушааж зэмлэсэн   гэж  хоёр янзаар  ангилж үзээд  ач  тусыг нь  сайтар  тайлбарласан нь ч байдаг  юм . Эрхэм таны  мэлмий  тунгалаг , оюун цэлмэг  байх болтугай .
бичсэн: sainsanaa төрөл: Эцэг эхчүүддээ зөвлөе | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4640 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Goy medeelel bna ulam tom Web site bolooroi unegui.mn shig amjilt tanai hamt olond
arsenal fen (зочин) хэзээ бичсэн: 22:20, 2016-10-09 | |
Bayrlalaa!
Uuniig oruulsan hund mash ih bayrlalaa! Bi Darhanii Turk Surguulid surdag manai surguulid Huneer hun hiih Monogl uhaan gej Sedevtei iltgeliin uraldaan zaralsan bi ene medeelleer uraldaand orood 1t oroh baihaa bayrlaa!
Zori хэзээ бичсэн: 22:52, 2013-03-05 | |
hi
nadad chinii bichsen aman zohioloor huuhsiig humuujuuleh tuhai sedev mash ih taalagdlaa.
bi chamt sanal neg bna
bi setguulzuin angiin oyutan l da. kursiin ajil,erdem shinjilgeenii hural geh met zuild aman zohoiloor huuhdiig humuujuuleh talaar tusgaj ogch bgaa.Ter tusmaa onoogiin tv-n huuhdiin geh nevtruulguuded aman zohioliin torol zuiliig tusgaj ogch bgaa eseh talar sudalgaa hiih gej bgaa.nadad heregt medeelel bval ene id-ruu chatlaarai.eper413@yahoo.com баярлах баярлах баярлах
undrah (зочин) хэзээ бичсэн: 00:23, 2011-05-11 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 132-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa