Муу сурлагатнаас нэрт сурган хүмүүжүүлэгч болсон Песталоцци
2011-04-06,10:14
Швейцарийн нэрт сурган хүмүүжүүлэгч Песталоццигийн сургалтын арга нь Жакотогийн аргатай ойролцоо байсны зэрэгцээ сурагчийн оюун ухааны үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэн байлаа. Мэдлэгийг зүгээр л нэг хуримтлуулан цуглуулах биш, мэдлэгээ ашиглан үйл хэрэг болгох ёстой. Хүний бүхий л байгалийн
хүч, чадварыг хөгжүүлэх нь хүмүүжлийн зорилго, зөв хөгжсөн хүнийг бий болгох нь хүмүүжлийн зорилт, байгальтай зохицох нь хүмүүжлийн үндсэн зарчим, хөдөлмөр тоглоом, сургалт нь хүмүүжлийн арга хэрэглүүр хэмээн тэрбээр номолж байсан юм. Түүний сурган хүмүүжүүлэх арга ухаан нь өнөө хэр нь хоцрогдоогүй улам бүр шинэчлэн хэрэглэгдэж байна. Тэрбээр хүмүүжлийн ажил хамгийн энгийн зүйлээс эхэлж аажмаар хүндрэх ёстой гэж үзэхийн зэрэгцээ хүний сэтгэлзүйн амьдралд таван “физик-механик” хууль байдаг хэмээн тэмдэглэж байлаа. Энэ нь байнгын болон дарааллын хууль, уялдаа холбооны хууль, харилцан мэдрэмжийн хууль, учир шалтгааны хууль болон сэтгэлзүйн өөрийн ахуйн хууль юм. Эдгээр хуулийг сургалт, хүмүүжлийн ажилд мөрдөх ёстой гэж тэр үздэг байв. Ийнхүү түүний өгүүлсэн олон олон номлол, сурган хүмүүжүүлэх ухааны аргыг өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн багш нар үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский Песталоццигийн аргыг зохиогчдоо анхны ардын багш гэсэн цолыг зүй ёсоор авчирсан нээлт болсон гэж үздэг байлаа. И.Г. Песталоцци анхан шатны сургалтын ерөнхий үндсүүд, бага боловсролын тодорхой аргуудыг боловсруулсан бөгөөд түүний үзэл санааг дэлхийн томоохон сурган хүмүүжүүлэгчид болох Ф.В.А.Дистервег, Ф.Фребель, К.Д.Ушинский нар нэмэн хөгжүүлсэн юм. Өнөөгийн сурган хүмүүжүүлэх ухааны үндсийг тавигчдын нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү агуу хүний талаар товчхон өгүүлье.
Өнөөгийн сурган хүмүүжүүлэх ухааны үндсийг тавигчдын нэгд зүй ёсоор тооцогддог, Швейцарийн нэрт сурган хүмүүжүүлэгч Иоганн Генрих Песталоцци 1746 оны нэгдүгээр сарын 12-нд эмчийн гэр бүлд төржээ. Хар нялхаараа аавыгаа алдсан түүнийг ядуу тариачин ээж нь ганцаараа өсгөсөн аж. Песталоцци дунд сургуульд байхдаа сурлага муутай төдийгүй багш нарынхаа тэвчээрийг бардаг байсан гэдэг. Ямартай ч дунд сургуулиа чадан ядан төгссөн Песталоцци их сургуульд элсэн орж, өөрийгөө шашны номлогч болно гэж бодож байв. Гэхдээ дараа нь ард түмэндээ туслах талаар цаг үргэлж бодох болжээ. Энэ хүслээ хэрэгжүүлэхийн тулд хууль зүйн чиглэлээр суралцахыг хүссэн ч агрономич болсон гэдэг. Гэвч Руссогийн “Эмиль” зохиолыг уншсан нь Песталоццид онцгой нөлөө үзүүлсэн аж. Төрөлхийн зөөлөн зантай, хүний уй гашууг сэтгэл зүрхээрээ мэдэрч чаддаг Песталоцци орчноо сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүлээн авдаг байв. Их сургуулиа төгсөөд тэрбээр Нейгофид жижигхэн эдлэнтэй болж тариалан эрхлэн, хавь ойрын тариачидтайгаа харилцдаг болжээ. Харамсалтай нь Песталоццид аж ахуй эрхлэх авьяас байсангүй, Түүний хуримтлуулсан туршлага олигтой үр дүн өгөөгүйн зэрэгцээ материаллаг байдал нь өдөр ирэх тутам муудаж байв. Яг энэ үед тэрбээр анхаарал халамжгүй үлдэж байгаа тариачны хүүхдүүдэд түүний туслалцаа хэрэгтэй юм байна гэж бодож эхлэв. Ийнхүү амьдралынхаа чин зорилгыг олсон Песталоцци орон нутгийн нийгэмлэг болон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгтэйгээр 50 гаруй хүүхдийг цуглуулж, зун нь газар тариалангийн ажил өвөл нь гар урлалд сурган, өөрийн бүхий л хүч чадал, хөрөнгө мөнгөө хүүхдүүдийг хүмүүжүүлэх ажилд зарцуулж эхлэв. Гэвч түүний энэ хичээл зүтгэл талаар болж байлаа. Песталоццигаас цэвэрхэн, шинэ хувцас авсан хүүхдүүдийг эцэг эхчүүд нь хичээлд нь явуулахгүй, ажиллаж олсон мөнгийг нь хураан авчихдаг байлаа. Сургалтын үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахаа больсон Песталоцци сургуулиа хаав.
1780 онд Песталоцци “Бадарчны чөлөөт цаг” нэртэйгээр афоризмын эмхтгэл гаргалаа. Хэдийгээр энэ номыг уншигчид таагүй хүлээн авсан ч энэ номонд Песталоццигийн хожмоо түгэн дэлгэрсэн үзэл санаа тусгагдсан байв. Харин 1781 онд зохиогдсон “Ард түмэнд зориулсан ном. Лингард, Гертруда хоёр” өгүүллэг Песталоццид багагүй амжилт авчирав. Энэ өгүүллэгийн гол баатар ухаалаг, тосгондоо хүндлэгдсэн энгийн нэгэн тариачин эмэгтэй хүүхдүүдээ чадварлаг өсгөхийн зэрэгцээ тосгоныхныгоо сургууль байгуулахыг ятгаж чадна. Сурган хүмүүжүүлэх ухааны олон цуврал өгүүллэг гаргаж байсан Песталоцци тодорхойгүй хийсвэр мөрөөдлөөсөө ангижран “ард түмний зовлон шаналал гардаг нүхийг хаах хэрэгтэй” гэсэн хатуу эрмэг зорилготой боллоо. Гэвч харамсалтай нь хүмүүст сургууль байгуулж тохижуулах хүч, хөрөнгө байхгүй бол ээж нар нь л сургагч багшийн үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн Песталоцци үзэж байлаа. Залуу насандаа завсарласан ажлаа Песталоцци нас ахисан хойноо дахин эхлүүлэв. Швейцарийн Засгийн газар, тэр дундаа түүнийг дэмждэг байсан зарим гишүүд дайны үеэр тал нь эвдэрсэн Станц дахь сүмийн барилгыг сургууль болгоход зориулан өгөв. Песталоцци дайны дараа харж хандах хүнгүй үлдсэн зуу зуун хүүхдийг ямар ч туслагчгүйгээр хүмүүжүүлж эхлэв. Песталоцци захирал, багш, манаач, цэвэрлэгч гээд сургуулийн бүх ажлыг ганцаараа амжуулж байлаа. Гагцхүү түүний чин сэтгэл, өгөөмөр зан энэ их ажлыг нугалахад тус болж байсан гэдэг. Гэвч удалгүй Францын цэргийн хүчин орж ирэн түүний сургуулийн байрыг цэргийн эмнэлэг болгосон аж. Ингээд тэрбээр сургуулиа хаахаас аргагүй болов. Гэхдээ хэсэг хугацааны дараа Песталоцци Бургдорфд сургуулиа нээж дараа нь Ивердонд шилжүүлэн байгуулсан юм. Энд тэрбээр нэр алдарын оргилд хүрэв. Учир нь Бургдорф болон Ивердонд Песталоццигаас үлгэр жишээ авах гэсэн хүмүүс өдрөөс өдөрт олширч байлаа. Оросын эзэн хаан I Александр ч Песталоццигийн үйл хэргийг сонирхон, түүнд маш энэрэнгүй найрсаг хандаж байлаа. Гэвч ийнхүү сурган хүмүүжүүлэхийн салбарт нэр оргилд хүрсэн Песталоцци амьдралынхаа сүүлийн жилүүдийг уй гунигаар дүүрэн өнгөрөөсөн гэдэг. Ивердонд түүний туслахууд нь маргалдаж, Песталоцци өөрийн байгуулсан сургуулиа орхихоос өөр аргагүй болж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Нейгоф дахь эдлэндээ өнгөрөөсөн юм.