Цахим багш - Монгол хэлний зөв бичих хялбар арга бүхий электрон хичээл
2011-04-03,13:49
Асуулт хариултууд
1. Бүтээлийг хэн хэрэглэх вэ?
• ЕБСургуулиудын голчлон зөв бичгийн дүрэм үзэж байгаа 1-6 ангийн сурагчид
• Монгол хэлний хичээл зааж байгаа БАГШ НАР
• Их дээд сургуулиудын СУРАЛЦАГЧИД, албан хэрэг хөтөлдөг АЛБАН ХААГЧИД
• Монгол хэлээр зөв бичиж сурах шаардлагатай байгаа БҮХ ХҮМҮҮС
Жич: Та зөвхөн зөв бичих дүрмийн програмыг л хэрэглэхэд ихээхэн хэрэглээтэй
болохыг ойлгож, мэдрэх болно.
2. Ямар үнэтэй вэ, хаанаас авч болох вэ?
Номын худалдааны газруудаар 15000₮-р зарагдаж байгаа.
3. ЦАХИМ багш хичээлийн давуу тал?
- Монгол хэлээр зөв бичих алгоритмыг хэрэглэсэн програм хангамж бүхий бүтээл
- Програм хангамж, видео хичээлүүд, тоглоом, цээж бичиг, дасгал, электрон ном,
сорилго тест, лавлах болон нэмэлт материалуудтай
- Дүрст үзүүлбэр, видео байдлаар хичээлийг зааж сорилго, шалгалт авна.
- Суралцагч бие дааж ажиллах боломжтой, мэдээллийн технологийн давуу талыг
ашигласан алсын зайн сургалтын хэлбэр
4. ЦАХИМ багш хичээлээс юу сурах вэ?
• Үсгийн ангилалтай танилцаж үгийг бүтээж хувилгаж сурна.
• Үгийг бүтцээр нь задалж сурна, бүтцээр задалсан үгийн бүтээврийн төгсгөл,
эхлэлийг товчоор тодорхойлж сурна.
• Томъёоны хэлтэй болно. Ингэснээр зөв бичих хялбар аргатай болно.
• Монгол хэлний 400 000 үг 3-хан янзын төгсгөлтэй болохыг, 400 гаруй залгавар
(дагавар, нөхцөл) 3-хан төрлийн эхлэлтэй байдгийг мэдэж 16 сая (хувилсан)
үгийг зөв бичихэд дөрөвхөн дүрмээр бичдэгийг мэднэ.
• Зөв бичих арга, алгоритмыг эзэмшиж үг нэг бүрийг зөв бичих аргад суралцана.
• 60 гаруй дүрмийг хураангуйлан 6 бүлэг болгосон хүрдтэй болно.
• Зөв бичих 5-н дарааллаар ажиллаж алдаагүй бичиж сурна.
• Хураангуй хүрд ашиглан зөв бичсэнээ шалгах аргатай болно.
5. Хэн зохиосон бэ?
Зохиогчид хэсгээс харна уу.
6. Ямар нэгэн алдаа гарвал яах вэ?
- Манай Монгол улсад Windows XР хэрэглэгчид их олон бөгөөд ихэнх хэрэглэгчид
маань жинхэнэ (original) хувилбарыг хэрэглэгддэггүй билээ. Ийм учир XP
хэрэглэгчдийн хувьд програм эхлэх үед алдааны мэдээлэл гаргаж болзошгүй.
Энэ алдааны мэдээлэл гарч байгаа учир нь ЦАХИМ багш хичээл нь бүрэн
хамгаалагдсан, хамгаалалтын тусгай програм ашиглаж байгаа юм.
Энэ алдааг хэрхэн засах талаар АЛДААГ ЗАСАХ хэсгээс харна уу.
7. ЦАХИМ БАГШ хичээлийг өөрийн компьютерт хэрхэн сууриллуулж, яаж ажиллах вэ?
- Сууриллуулах видео заавар болон Хэрэглэх заавар (татаж авах) хэсгийг
ашиглана уу.
Жич: Танд ямар нэгэн асуулт болон асуудал байгаа бол comment буюу сэтгэгдэлээ үлдээнэ үү.

Wednesday, April 21, 2010
Tuesday, April 20, 2010
Бүтээлийн агуулга, жишээ (2010.05.10-с худалдаанд гарна)
Бүтээлийн үндсэн нүүр ба Электрон хичээлийн CD
Үндсэн дэлгэц (Асаах улаан товчыг дарна уу)
Цээж бичиг (Сонсоод бичих ажил)
Дасгалын ажил (Нөхөж бичих ажил)
Электрон ном (Лавлах, нэмэлт материал)
Зөв бичих дүрмийн програм хангамж
Видео хичээл (9 бүлэг бүхий 31 хичээл)
Жишээ №1
Жишээ №2
Жишээ сорилго
"Манлай жолооч" зөв бичих дүрэм бүхий компьютерийн тоглоом

Friday, February 26, 2010
ЦАХИМ БАГШ (2010.05.10-с худалдаанд гарна)
Зөв бичиж сурах хялбар арга
Багш нарт оршил болгох нь
Өнөөдрийг хүртэл зөв бичих дүрмийг заахад доорх үндсэн дутагдал гаргасаар байна. Сургалтын уламжлалт технологийн хоцрогдол болон түүний арга зүйн үндэстэй холбоотойгоор сургалтын нэгжийг багасгах гэж нэрлэж болмоор байна. Өөрөөр хэлбэл нэг дор,нэгж хугацаанд заавал зохих харилцан шүтэлцээтэй дүрмийг таслан хэсэглэн зааж,бүхэл бүтэн тогтолцоог алдагдуулснаас хүүхдэд тогтолцоот мэдлэг чадвар суухгүй байна. Тухайлбал:
• Төрөл ухагдахуунуудын хоорондын амин холбоог тасалж өөр өөр хичээл болгон үзсэнээр тэдгээрийн цаг хугацааны хувьд нэгдмэл байх нөхцөлийг алдагдуулдаг.
• Цаг хугацааны хувьд өөр өөр завсруудад хуваагдан судлагдсан мэдлэгийн элементүүдийг нэг орон зайд байвал зохих байранд нь тавин,тэдгээрийн харилцан нөхцөлдөх зүй тогтол,харьцуулан жишигдэх,ижил төстэй болон ялгаатай талуудыг илрүүлэн тавих боломжгүй болдог.
• Харилцан холбоотой юмс үзэгдэл,шинж чанар,зүй тогтол бие биеэс нь саланги тусгаар байдлаар судалдаг.
• Хичээлийн агуулгын хэлний тогтолцоог ялган таниулж тухайн шинжлэх ухааны аливаа баримтыг олон төрлийн хэл ярианы , зураг дүрслэлийн, товч бичиглэлийн томъёоны гэх мэт-ээр илэрхийлэх боломжийг үл ашиглах зэрэг дутагдал байна. Дээрх дутагдалыг арилган зөв бичих хялбар арга байна.
Зөв бичих хялбар арга гэдэг нь:
1. Зөв бичих алгоритмийг хэрэглэх
2. Зөв бичихэд томъёоны хэл хэрэглэх явдал юм.
- Зөв бичих алгоритм гэдэг нь:
Та оюуны таван үйлдэл хийхэд гарцаагүй зөв бичих болно
- Хэл бичигт томъёоны товч бичиглэл
Хэл ашигласан нь зөв бичсэн эсэхээ шалгах аргатай болсон явдал юм.
Энэ аргын:
• Шинжлэх ухааны үндэслэл нь: -тогтолцоон шинжилгээний арга судлалд тулгуурлах
• Сэтгэл зүйн үндэс нь: -зөв бичих баримжаа эзэмшүүлэх
• Дидактикийн үндэс нь: -нэгжийг томсгон заах арга
Ач холбогдол, давуу тал
• Монгол хэлээр зөв бичих алгоритм, програм хангамж бүхий бүтээл
• Програм хангамж, видео хичээлүүд, тоглоом, цээж бичиг, дасгал, электрон ном, сорилго тест, лавлах болон нэмэлт материалуудтай
• Дүрст үзүүлбэр, видео байдлаар хичээлийг зааж сорилго, шалгалт авна.
• Суралцагч бие дааж ажиллах боломжтой, мэдээллийн технологийн давуу талыг ашигласан алсын зайн сургалтын хэлбэр
Хэрэглэгчид
• Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид
• Монгол хэлний хичээл заадаг бүх багш нар
• Их дээд сургуулиудын суралцагчид, албан хэрэг хөтөлдөг бүх хүмүүс
Цахим сурах бичгийн чадвар
Нэг. Түлхүүр мэдлэг эзэмшинэ.
Түлхүүр мэдлэг гэдэг нь:
1. Үсгийн ангилалтай танилцана.
2. Үгийг бүтээж хувилгаж сурна.
3. Үгийг бүтцээр нь задалж сурна.
4. Бүтцээр задалсан үгийн бүтээврийн төгсгөл ба эхлэлийг товчоор тодорхойлж сурна.
5. Товч тодорхой хийж сурснаар томъёоны хэлтэй болно. Ингэснээр зөв бичих хялбар аргатай болно.
Тайлбар: Монгол хэлний үг 400000 гаруй гэж эрдэмтэд тооцоолсон байдаг.Түүн дээр 400 гаруй дагавар,нөхцөл залгаж бид хоорондоо ярилцдаг билээ.Тэр яриагаа бичиж тэмдэглэхэд зөв бичих дүрэм хэрэгтэй болдог.Тэгвэл зөв бичих гэдэг нь
Дээр дурдсан 400000 үгэн дээр 400 гаруй дагавар нөхцөл залгах нийлц дээр балархай эгшиг бичих эсэхийг шийдвэрлэхийг хэлж байгаа юм.
Жишээ нь: Дараах үгийн бүтцийг ажиглаарай. Хам+т+р+л+ж+уул+сан+ы Хам гэсэн язгуур утгат хэсгийн араас 7 утгат хэсэг угсруулан залгажээ. Ийм ч учраас монгол хэлийг залгамал хэл гэдэг байна. Тэгэхээр энэ бүтээврүүдийн эхлэл төгсөглийг мэдэж байж зөв бичих юм.
Хоёр. Зөв бичих баримжаа эзэмшинэ
1. Монгол хэлний 400 000 үг 3-хан янзын төгсгөлтэй болохыг мэднэ.
2. Монгол хэлний 400 гаруй залгавар (дагавар, нөхцөл) 3-хан төрлийн эхлэлтэй байдгийг мэднэ.
Дээрх 2 мэдлэгийг эзэмшсэнээр 16 сая (хувилсан) үгийг зөв бичихэд дөрөвхөн дүрмээр бичдэгийг мэднэ.
Монгол хэлний үгийг бүтээх,хувиргах утгат хэсгүүдийн нийлц дээр ердөө дөрөвхөн дүрэм хэрэглэгдэж байна.
1. Балархай эгшиг бичих эсэх
2. Балархай эгшгийг гээх эсэх
3. “Ь” тэмдэг “И” болох эсэх
4. Я,Ё,Е-нөхцөлийг Ъ,Ь тэмдгээр тусгаарлах дүрэм байгаа юм.
Гурав. Зөв бичих арга буюу алгоритмыг эзэмшинэ
1. Зөв бичих товч бичиглэл буюу томъёоны хэл болон баримжаагаа ашиглан үг нэг бүрийг зөв бичих аргад суралцана.
2. Зөв бичих аргатай болсноор 60 гаруй дүрмийг хураангуйлан 6 бүлэг болгосон хүрдтэй болно.
Аливаа үгийг зөв бичихийн тулд нарийн дэс дараалалтай үйл хийж, зөв үр дүнд хүрэх, зөв буруу бичсэн эсэхээ шалгадаг аргыг зөв бичих алгоритм гэнэ. Зөв бичих “алгоритм буюу мөрдлөг” нь үгийг бичихийн тулд зураг дээрх 5 дарааллаар ажиллахад алдаагүй бичиж чадахаар барахгүй өөрийн болон бусдын зөв бичсэн эсэхийг шалгаж чадна.
Дөрөв. Өөрийгөө шалгах аргатай болно.
1. Зөв бичих дүрмийн хураангуй хүрдээ ашиглан зөв бичсэн эсэхээ шалгах аргатай болно.
2. Компьютерийн програм болон сургах тоглоом ашиглан зөв бичих аргад суралцана.
Saturday, February 20, 2010
Бүтээлийн багийнхан
“ЦАХИМ БАГШ” сургалтын бүтээгдэхүүнийг зохиогчид
Боржгин Санги овогтой Намжилдарьягийн БАЯРТОГТОХ
Багш Н.Баяртогтох нь Монгол хэлний заах барилд жинтэй хувь нэмэр оруулж байна.
1. Зөв бичих бичих алгоритм ба зөв бичих дүрмийг хураангуй боловсруулж мөн авиа зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйг заах хөлгөн тогтолцооны аргыг боловсруулж монгол хэл бичгийн заах өвөрмөц технологи бий болгосон.
2. ХМ -30 хариу мэдээлэл авах төхөөрөмж бүтээж сургалтанд ШБОС –г нэвтрүүлсэн.
3. Танин мэдэхүйн баяр баясгаланг хүүхдэд өгч сургалтын албадлагагүй болгодог сэтгэхүйн ба хөдөлгөөнт 10 гаруй тоглоом, хэрэглэгдэхүүнийг бүтээсэн.
4. Багш сурагчдад зориулсан заах аргын зөвлөмж 10 гаруйг бичиж нийтийн хүртээл болгосон.
5. Монгол хэлний 5 тэнхимийг хийж улмаар боловсронгуй болгож “Цүнхэнд багтдаг тэнхим” –ийг бүтээсэн.
6. Монгол хэлний хичээлийг багцалж 180 минутийн ведио хичээл хийсэн нь зайны сургалтын чухал хэрэглэгдэхүүн болсон. Багш Баяр тогтох нь 5000 гаруй шавь нартаа аялгуу сайхан монгол хэлний ав сангаас хүртээж 130 гаруй гарын шавь багшийг бэлтгэсэний дотроос Улсын гавъяат багш 1, ардын гэгээрлийн тэргүүний ажилтан 17, арга зүйч багш 72, улсын ур чадварын уралдааны багш 8 төрүүлж өгсөн багшийн багш юм.
Энэ хүний сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулсан 38 жилийн нөр их хөдөлмөрийг тоон утгад шилжүүлбэл:
- 306000 дэвтэр зассан нь 3300 боть ном редакторласантай тэнцэж
- 15 жил эрхлэгч, зөвлөх багш хийхдээ 12600 цагийн хичээлд сууж зөвлөсөн нь ямар ч завсаргүйгээр 2 жил зөвөлгөө өгсөнтэй тэнцэж
- 12 жүжиг найруулан жүжгийн дугуйлангийн сурагчдаар тоглуулахад дунджаар 2016 цаг илүү зарцуулсан нь 2,5 жилтэй дүйцэж байна.
Багш Н. Баяртогтох нь багшлах хугацаандаа жил бүр 0,5 жилийн ажил давуулан хийж 38 жилд 57 жилийн ажлыг гүйцэтгэжээ. Багш Баяртогтох нь монгол хэл заах өвөрмөц арга боловсруулсан бүтээлч багш төдийгүй шинийг санаачлагч, найруулагч, тамирчин, "Уяач" – зөвлөгч, зохион байгуулагч, боловсролын шинэчлэлийг хошуучлагчын нэг билээ.
Н.Баяртогтох багшийн бүтээлийн жагсаалт
1. Зөв бичих дүрмийн алгоритм /ном/ 1986 он
2. Монгол хэлний сургалтын тоглоом /ном/ 1993он
3. Монгол бичгээр зөв бичих хялбар арга /ном/ 1995 он
4. Зөв бичих хялбар арга /ном/ 1998 он
5. Зөв бичих дүрмийн хураангуй /загварчлал/ 1970 – 1999 он
6. "ХМ – 30" шалгах аппарат ШБОС. Гэрчилгээ №1477 / 1978.01.18 /
7. "Манлай жолооч" сургалтын тоглоом. ШБОС – 1984 он. Гэрчилгээ №8442
8. "Арга билэг" тоглоом / Монгол бичигт сургах/ ШБОС. Гэрчилгээ №354 1993.01.30
9. Монгол бичигт сургах хэрэгсэл. ШБОС. Гэрчилгээ №783. 1993.02.05
10. Сургалтын ажлынг боловсронгуй болгох асуудал /ном/ 1999 он
11. Багшийн ур чадвар /ном/ 2004 он
12. Өвөрмөц хэлцийн уурхай /ном/ 2007 он
13. Өвөрмөц хэлцийн зүйлчилсэн толь /ном/ 2009 он
14. Бичил кабинет /ном/ 2001 он
15. Видео хичээл /180 минут / 1995 он
16. Зөв бичих арга / цахим хичээл / 2009 он
17. Зөв бичих хялбар арга / цахим ном / 2008 он
18. Зөв бичих арга /компьютерийн програм/
19. "Манлай жолооч" тоглоомын програм
Олхонууд Сайхан овгийн ДАГВАДОРЖИЙН ДЭЛГЭРСАЙХАН
1998 – 2004 онд МУШУТИС, Компьютерийн техник менежментийн сургуулийн Програм хангамжийн технологийн профессорын багийн ахлах багш, 2002 оноос одоог хүртэл Мэдээллийн технологи, програм хангамжийн СТАРСОФТ ХХК-ыг үүсгэн байгуулагч, системийн шинжээч, 2006 оноос одоог хүртэл Мэдээллийн технологийн СТАРС дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна. Компьютерийн ухааны докторант.
• Сурах бичиг, ном зохиол, э-сургалтын бүтээгдэхүүн зохиосон ажлууд
- 2002 онд МИДАС ТББ захиалгаар Э-сурах бичиг,Монгол тусламжийн систем
- 2002 онд Старсофт ХХК захиалгаар Электрон сурах бичиг /Монгол Улсын зохиогчийн гэрчилгээ - 1426/
- 2003 ШУТИС, КТМС-д Объект хандлагат програмчлал – С++ электрон сурах бичиг
- 2004-2007 онд "Объект хандлагат програмчлал – С++" - Зайн сургалтын видео хичээл, электрон сурах бичиг
- 2010 "Цахим багш" Монгол хэлний зөв бичих дүрмийн электрон хичээл
Бүтээлийн:
1. Компьютерийн програм хангамж, тоглоом, график дизайныг
- Жаргалсайханы БИЛГҮҮН
2. Компьютерийн цээж бичгийн програм хангамжийг
- Баялагсүрэнгийн ГҮРБАЗАР
3. Электрон хичээлийг бэлдсэн
- Ганболдын ГАНТӨМӨР
4. Компьютерийн дасгалын програм хангамжийг
- Ш.БАЛЖИННЯМ

Wednesday, February 10, 2010
Бүтээлийг ашиглаж болох хүмүүс
Хэрэглэгчид
• Ерөнхий боловсролын сургуулиудын бүх СУРАГЧИД (Голчлон зөв бичгийн дүрэм үзэж байгаа 1-6 ангийн сурагчид илүү өргөн хэрэглэнэ)
• Монгол хэлний хичээл заадаг бүх БАГШ НАР
• Их дээд сургуулиудын СУРАЛЦАГЧИД, албан хэрэг хөтөлдөг АЛБАН ХААГЧИД
• Монгол хэлээр зөв бичиж сурах шаардлагатай байгаа БҮХ ХҮМҮҮС
• Ерөнхий боловсролын сургуулиудын бүх СУРАГЧИД (Голчлон зөв бичгийн дүрэм үзэж байгаа 1-6 ангийн сурагчид илүү өргөн хэрэглэнэ)
• Монгол хэлний хичээл заадаг бүх БАГШ НАР
• Их дээд сургуулиудын СУРАЛЦАГЧИД, албан хэрэг хөтөлдөг АЛБАН ХААГЧИД
• Монгол хэлээр зөв бичиж сурах шаардлагатай байгаа БҮХ ХҮМҮҮС
Wednesday, February 3, 2010
АЛДАА ЗАСАХ
Та E-bagsh.exe-g ажиллуулах үед дараах цонх гарч ирээд алдаа гарч болзошгүй.
Алдаа гарах шалтгаан нь:
Манай Монгол улсад Windows XР хэрэглэгчид их олон бөгөөд ихэнх хэрэглэгчид
маань жинхэнэ (original) хувилбарыг хэрэглэгддэггүй билээ. Ийм учир XP
хэрэглэгчдийн хувьд програм эхлэх үед алдааны мэдээлэл гаргаж болзошгүй.
Энэ алдааны мэдээлэл гарч байгаа учир нь ЦАХИМ багш хичээл нь бүрэн
хамгаалагдсан, хамгаалалтын тусгай програм ашиглаж байгаа юм.
Алдааг дараах байдлаар засаж болох юм.
1. Үргэлжүүлэн ажиллуулах: Програм эхлэх хүртэл Cancel товчийг олон дарж ажиллуулах.
2. Энэ файлыг татаж аваад өөрийн компьютерийн дурын газар хуулаад ажиллуулах.
Windows XP дээр алдаа гарч байгааг зассан програмыг энд дараад татаж авна уу.