2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирлын
2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тушаалын хавсралт
2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх хэв шинжийн ерөнхий боловсролын сургуулийн бага,
суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох зорилгоор үнэлгээ /цаашид
“Төгсөх шалгалт” гэх/-г зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Төгсөх шалгалтын зорилго нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин
тогтоох нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхэд оршино.
2010 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг,
чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам”, мөн сайдын 2010 оны 517 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
болон энэхүү журам үүнд нийцүүлэн гаргасан төгсөх шалгалтын дэг, төгсөх шалгалтын ажлын удирдамж,
шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлалаар зохицуулагдана.
1.4. Төгсөх шалгалтын үндсэн зарчим.
1.4.1. Төгсөх шалгалтын агуулга нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, агуулгын үлгэрчилсэн хүрээнд нийцсэн байх.
1.4.2. Төгсөх шалгалт авах хэлбэр нь тодорхой, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний сонгох
эрхийг хүндэтгэсэн байх.
1.4.3. Төгсөх шалгалтын даалгавар нь туршигдсан, найдвартай байх.
1.4.4. Төгсөх шалгалтын явц, үр дүнгийн талаарх мэдээлэл нийтэд ил тод байх.
1.4.5. Төгсөх шалгалтын сэдэв, даалгаврын нууцлал баталгаатай байх.
Хоёр. Төгсөх шалгалтын шалгуулагч ба зохион байгуулагч
2.1. Төгсөх шалгалтын шалгуулагч
2.1.1. Ерөнхий боловсролын сургууль (цаашад “сургууль” гэх)-ийн V, IX, XI ангийн төгсөгч.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүрэн дунд боловсролын агуулга эзэмшсэн
суралцагч.
2.1.3. Албан бус болон орой, эчнээ, экстернат сургалтаар харгалзах түвшний боловсрол эзэмшсэн иргэд.
2.1.4. Тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох сургууль (цаашид сургууль гэх)-ийн
V, IX, XI ангийн төгсөгч.
2.1.5. Өмнөх жилийн суурь, бүрэн дунд боловсролын “хангалтгүй” буюу “0-59” гэсэн үнэлгээ бүхий суурь,
бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй иргэд тухайн хичээлийн жилийн эхэнд энэ тухай хүсэлт өргөдлөө
оршин байгаа газарт нь боловсролын үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг,
нийслэлийн Боловсрол соёлын газар /хэлтэс/-т гаргаж, зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд төгсөх
шалгалтад орж болно.
2.2. Төгсөх шалгалтыг зохион байгуулагч
2.2.1. Улсын хэмжээнд төгсөх шалгалтыг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Төгсөх
шалгалтын төв комисс /цаашид төв комисс гэх/-ыг БҮТ-ийн захирлын тушаалаар томилно. Төв комисс
нь орон тооны бус 7 гишүүнтэй байна.
2.2.2. Нийслэл болон хөдөө орон нутагт шалгалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах төгсөх
шалгалтын салбар комисс /цаашид салбар комисс гэх/-ыг тухайн аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын
газрын даргын тушаалаар боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, бүх шатны боловсролын төрийн
захиргааны ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш зэрэг хариуцлага хүлээх чадвартай
мэргэжлийн хүмүүсийг оролцуулан томилно. Салбар комисс орон тооны бус 7 гишүүнтэй байна.
2.2.3. Сургууль дээр төгсөх шалгалтыг зохион байгуулж явуулах төгсөх шалгалтын сургуулийн комисс
/цаашид сургуулийн комисс гэх/-ыг сум, дүүргийн Засаг даргын захирамжаар салбар комиссоос
томилогдсон төлөөлөгчөөр ахлуулан, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, захирал
(сургалтын менежер), багш нарыг оролцуулан томилно. Сургуулийн комисс орон тооны бус 5 гишүүнтэй байна.
2.2.4. Төв болон салбар комиссын зохион байгуулалт, ажлын чиг үүрэг төгсөх шалгалтын ажлын удирдамжаар
зохицуулагдана.
2.2.5. Сургуулийн комиссын ажлын чиг үүрэг төгсөх шалгалтын ажлын удирдамж, төгсөх шалгалтын дэгээр з
охицуулагдана.
Гурав. Төгсөх шалгалтын агуулга, хэлбэр
3.1. Төгсөх шалгалтыг дараах агуулгаар авна.
3.1.1. Бага боловсрол эзэмшигч монгол хэл, математик, англи хэлний хичээлийн агуулгаар 3 шалгалт өгнө.
3.1.2. Суурь боловсрол эзэмшигч монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/, математик, физик, химийн
хичээлийн агуулгаар 4 шалгалт өгнө.
3.1.3. Бүрэн дунд боловсрол эзэмшигч монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/, математик, сонгон
судалсан хичээлийн агуулга /англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын
түүх, нийгмийн тухай мэдлэг/-аар 3 шалгалт өгнө.
3.2. Шалгуулагч гадаад хэлний хичээлээс бусад хичээлийн шалгалтыг монгол хэлээр өгнө.
3.3. Төгсөх шалгалтыг тест сорилоор авна.
Дөрөв. Төгсөх шалгалтын бэлтгэл
4.1. Сургууль бүр хичээлийн жилийн I хагас жилд багтаан тухайн оны V, IX, XI ангийн суралцагчдын тоо
болон XI ангийн суралцагчийн сонгосон хичээлийн агуулгын чиглэлийг Боловсрол, соёлын газарт,
Боловсрол соёлын газар мэдээг нэгтгэн 2011 оны 2 дугаар сарын 15-ны дотор Боловсролын үнэлгээний
төвд ирүүлнэ.
4.1.1. Шалгуулагчдын талаарх мэдээллийг тусгайлан өгөгдсөн загварын дагуу цахим болон баталгаажсан цаасан
хэлбэрээр тус тус хүргүүлнэ.
4.1.2. Боловсролын үнэлгээний төвд нэгдсэн мэдээг өгснөөс хойш шалгалт өгөх шалгуулагчдын тоо, XI анги
төгсөгчийн хичээл сонголтыг өөрчлөхгүй.
4.2. Шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулах ажлыг Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнтэй
хамтран зохион байгуулна.
4.3. Шалгалтын материал /шалгалтын загвар дэвтэр, хариултын хуудасны эх, сорилын түлхүүр, шалгалтын дүн
мэдээг нэгтгэх маягт зэрэг/-ыг битүүмжлэх, салбар комисст хүргүүлэх, түүнтэй холбоотой нууцлалыг
төв комисс хариуцна.
4.4. Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-д хүргэгдсэн төгсөх шалгалтын материалыг хувилах, тараах, түүнтэй
холбогдох нууцлал, найдвартай байдлыг салбар болон сургуулийн комисс хариуцна.
4.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай сургуулийн шалгуулагчийн шалгалтын материалыг сургалтын
онцлогт тохируулан төв комисс тусгайлан бэлтгэж, хүргүүлнэ.
4.6. Салбар болон сургуулийн комисс нь төв комиссоос өгсөн шалгуулагчдын талаарх мэдээллийн дагуу
шалгалт авах анги, танхимыг бэлтгэнэ.
Тав. Төгсөх шалгалтын хугацаа, зохион байгуулалт
5.1. Төгсөх шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.
5.1.1. Бага боловсрол /Y анги/-ын төгсөх шалгалт.
2011 оны 5 дугаар сарын 16-ний өдөр
09:00 -10:00 Монгол хэл
2011 оны 5 дугаар сарын 18-ний өдөр
09:00 -10:00 Математик
2011 оны5дугаар сарын 20-ний өдөр
09:00 -10:00 Англи хэл
5.1.2. Суурь боловсрол /IX анги/-ын төгсөх шалгалт.
2011 оны 5 дугаар сарын 23-ний өдөр
09:00-10:30 Монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/
2011 оны 5 дугаар сарын 25-ний өдөр
09:00-10:30 Математик
2011 оны 5 дугаар сарын 27-ний өдөр
09:00-10:30 Физик
2011 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
09:00-10:30 Хими
5.1.3. Бүрэн дунд боловсрол /XI анги/ төгсөх шалгалт.
2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
09:00-10:30 Монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/
2011 оны 5 дугаар сарын 26-ний өдөр
09:00-10:30 Математик
2011 оны 5 дугаар сарын 28-ний өдөр
09:00-10:30 Сонгосон агуулга /сонгон судалсан аль нэг хичээл/
5.2. Зохион байгуулалт.
5.2.1. Төгсөх шалгалт нь жилд нэг удаа явагдах ба Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг эхэлж, дуусна.
5.2.2. Төгсөх шалгалтыг тогтоосон хугацаанд өдөрт нэг шалгалт авах бөгөөд журмын 5.1.1, 5.1.2, 5.1.3
дахь заалтаар зохицуулагдана.
5.2.3. Бага боловсролын төгсөх ангийн шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут, суурь, бүрэн дунд
боловсролын шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут байна.
5.2.4. Төгсөх шалгалттай болон төгсөх шалгалтгүй хичээлүүдэд жилийн эцсийн дүнгээр хангалтгүй буюу
“F” үнэлгээ авсан суралцагчийг төгсөх шалгалтад оруулна.
5.2.5. Хүндэтгэн үзэх шалтгаан (шалгалтын үед улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах хорооны
шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож байгаа болон мөн эцэг эх нас барах, өөрөө эмнэлгийн
яаралтай тусламж авах, байгалийн гамшиг тохиолдох гэх мэт)-аар төгсөх шалгалтад ороогүй
суралцагчийн шалтгаан нь баримтаар нотлогдсон тохиолдолд төгсөх шалгалттай хичээлийн жилийн
эцсийн үнэлгээ (хувь)-г төгсөх шалгалтын үнэлгээ болгон тооцно.
5.2.6. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги танхимыг орхин
гарсан тохиолдолд шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг үнэлж зохих оноог өгнө.
Зургаа. Шалгалтын материал засах, дүн гаргах, мэдээлэх
6.1. Шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлалыг Боловсролын үнэлгээний төв шалгалтын
материалын хамт хүргүүлж, сургуулийн комисс мөрдөж ажиллана.
6.1.1. Сургуулийн комисс нь шалгалтын материалыг засаж дүн, оноог шалгуулагч, олон нийтэд тухайн
өдөрт багтаан мэдээлнэ.
6.1.2. Салбар комисс нь шалгалтын дүн мэдээ, түүнд хийсэн хяналт-шинжилгээний материалын хамт
сүүлийн шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор төв комисст ирүүлнэ.
6.1.3. Аймаг, нийслэлийн салбар комиссоос ирүүлсэн шалгалтын үнэлгээг төв комисс нэгтгэнэ.
6.1.4. Төв комисс нь шалгалтын дүн, мэдээгээ БҮТ-д хүлээлгэн өгөх бөгөөд БҮТ бага, суурь,
бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн дунджийг аймаг, нийслэл болон улсын хэмжээнд
нэгтгэн гаргаж, тайланг БСШУЯ, Боловсролын хүрээлэнд хүргүүлнэ
Долоо. Өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх
7.1. Шалгуулагч болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш нар шалгалтын дүн, оноотой санал
нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө сургуулийн комисст бичгээр
гаргана. Сургуулийн комисс иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг 24 цагийн дотор шийдвэрлэж,
хариуг бичгээр өгнө.
7.2. Иргэд сургуулийн комиссоос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд харъяа салбар
комисст гомдол гаргаж болно.
7.2.1. Сургуулийн комисс энэ тохиолдолд тухайн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай протокол хөтөлж,
шалгуулагчийн шалгалтын дэвтэр, хариултын хуудсыг хувилж, хавсарган салбар комисст хүргүүлнэ.
7.2.2. Салбар комиссоос гаргасан шийдвэр эцсийнх байна.
7.3. Сургуулийн комисс нь шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх
боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй, бага насны хүмүүс буюу шүүхийн
шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй
бол өргөдлийг хүлээн авахгүй.