11-р ангийн тест гэрийн даалгавар 2
Нэгдүгээр хэсэг
Хэлдэг гурав хийдэг ганц Ц.Дамдинсүрэн
…Гэрийн дотор чимээгүй нам гүм болов.Өвгөн Цог олон юм бодож эргэцүүлж эхлэв.Шинэ нутагт нүүе гэхэд хэдэн тэрэг хөдлөх юм байхгүй,тэргээ шаая гэхэд толгой өюдөж,бие ядраад байх юм,биеэ эмнүүлье гэхэд докторт өмсөж очих бүтэн дээлгүй,дээл хийлгэе гэхэд Сүрмаагаас өөр оёж чадах хүн байхгүй.Сүрмаагаар оёулъя гэхэд хоний нь хариулах хэрэгтэй.Хонь хариулъя гэхэд толгой өвдөөд байх юм.Хүний чинь настай болоход үр хүүхэд нь тэжээгээд ясыг нь амруулдаг байх юм.Манай хамаг ажлыг хийдэг байсан хүүхэн Мандах эр дагаад алга боллоо.Хүү гэж энэ Доной ундах идэхээс өөр юм мэдэхгүй амьтан.Үүнийг хүмүүжүүлэх ажилд сургая гэхэд бодоод үг хэлэх гэтэл толгой манараад,нүд нь анилдаад урьдаар жаахан дуг хийлгүй горьгүй шиг санагдлаа.
Эмгэн ёх ёх гэж хэдэн удаа суниагаад:
- Өвгөн өө,өнөөх гангийн цоорхойг засна гэсэн юу болов?гэж шаардахад өвгөн үг хэлэхийн оронд хүнгэнэтэл хурхирав.
- Эдэнтэй чинь ингэж хэрэлдсээр байгаад бүр тэнхээ барагдах юм гээд эмгэн ёх гэж суниав.
- За би нэг хажуулъя.Хүү минь хурганы уут оёх хэдэн утас имэрч бай гэв.
- Үгүй,тэр утсыг чинь би ердөө имэрч чаддаггүй юм.Тэр жил яагаа вэ,Лувсангийн айл байхад намайг утас нийтгэ гээд байхлаар би хэдэн утас нийтгээд үзсэн юм.Түүнийг цөм буруу эрчтэй нийтгэж гээд намайг загнаж байсан.Бас буруу эрчтэй нийтгэчвэл яршиг.Ээж минь ноосны чинь гарц болно. Тэрний оронд Сүрмааг ирэхээр л нийтгүүлбэл боллоо.
- Та нар дандаа Сүрмаа Сүрмаа л гэх юм.Тэр чинь хүний бүсшүй үр шүү дээ. Сүрмаа бид хоёр өөр энэ гэрт ажил хийдэг хүн алга.Цог та хоёр ажил хийе,хийх хэрэгтэй гэж ярьдгаас биш,хийдэг ажил огт байхгүй.Хааяа морь унаад дэмий айл хэссэнээ ажил хийсэн юм шиг үнэрхэх юм Сүрмаа бид хоёр энэн айлын хамаг ажлыг хийж гүйцэхгүй боллоо гэж хэлтэл гаднаас бэр Сүрмаа орж ирэв…Гэтэл гэрийн дотор нялх хурга майлах сонстов.Сүрмаа гурван хурга гаргаж арагт хөмрөн тавив.
Эх
1.Өвгөн Цогийн бодол эргэцүүлэл эцэсдээ юу болов?
A.Тэргээ засаж эхэлсэн
B.Докторт очиж эмнүүлэхэр штйдсэн
C.Сүрмаагаар дээл оёулахаар болсон
D.жаахан дуг хийхээр санагдсан
E.Хүү Донойгоо загнаж усны гангийн цоорхойг засуулсан
2.Сүрмаагаас өмнө энэ гэрийн хамаг ажлыг хэн хийдэг байсан бэ?
A.Хүү Доной
B.хүүхэн Мандах
C.өвгөн Цог
D.эмгэн Буниа
E.хүргэн хүү
3.Хүү Донойгийн ганц чаддаг зүйл ньюу вэ?
A.Гэрийн гаднах бүх ажлыг нугалах
B.Өдөр бүр хонио хариулах
C.Хурганы уут оёх
D.Морь унаад дэмий айл хэсэх
E.Утас нийтгэх
4.Эмгэн Буниа юу гэж худал ярьсан бэ?
A.Та нар дандаа Сүрмаа Сүрмаа л гэх юм.Тэр чинь хүний бүсгүй шүү дээ
B.Эдэнтэй чинь ингэж хэрэлдсээр байгаад бүр тэнхээ барагдах юм
C.Сүрмаа бид хоёр энэн айлын хамаг ажлыг хийж гүйцэхгүй боллоо
D.Үгүй,тэр утсыг чинь би ердөө имэрч чаддаггүй юм
E.Хүү гэж энэ Доной ундах идэхээс өөр юм мэдэхгүй амьтан. Үүнийг хүмүүжүүлэх ажилд сургая
5.Өөдлөхөд санах сэрэх, уруудахад ундах идэх”гэсэн хэлцийн онцолсон хэсгийгн мөч чанарыг хэний ямар үйл илэрхийлж байна вэ?
A.Сүрмаа гурван хурга гаргаж арагт хөмрөн тавив
B.Хүү Доной хэдэн утас нийтгээд үзсэн бэ
C.Өвгөн Цог олон юм бодож эргэцүүлж эхлэв
D.Хүүхэн Мандах эр дагаад алга боллоо
E.Эмгэн гангийн цоорхойг засна гэсэн юу болов?гэж шаардав
6.Эхийн хэрэг явдал аль улирйлд болж байна вэ?
A.намар
B.өвөл
C.хавар
D.зун
E.тодорхой биш
7.Эхийн сэдвийнг оновчтой тодорхойлсон хэсгийг олоорой.
A.Мал төллөж ажил ид өрнөж буй тухай
B.Бусдыг хөдөлмөрийг ашиглаж буй тухай
C.Арчаагүй залхуучуудын тухай
D.Гэрийн доторх хэрүүл тэнцлийн тухай
E.Усны ганг засах тухай
8.Эхийн гол санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг ол.
A.Шийдсэн залхууд шиврээ бороо шалтаг болох
B.Залхуу хүний “за”олон
C.Нойрноос морио,чөмөгнөөс хутгаа
D.Зүтгэл тэжээнэ,залхуу гутаана
E.Зун амарч,өвөл зутрах
9.Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
A.Таарсан таар шуудай”,ажилч Сүрмаа “гэсэн санаатай 2цогцолбороос
B.Өвгөний олхиогүй бодол”,Эмгэний үглэл”,Хүүгийн аргацаасан хариу”,Сүрмаагийн ажил, гэсэн санаатай 4цогцолбор
C.Залхуугаас заяа зайлна”гэсэн санаатай 1цогцолбор
D.Гэрийн дотор чимээгүй”,өвгөний хурхиралт”,эмгэний үглэл”,хүүгийн бүтэлгүйтэл”,эмгэн онгирсон нь”,Сүрмаа ирэв гэсэн санаатай6цогцолбор
E.Өвгөний хурхиралт”,худалж эмгэн”,арчаагүй хүү гэсэн саннтай 3цогцолбор
10.Зохиолд эмгэн ёх гэж хэдэн удаа суниагаад”гэж залхуу байдлыг илэрхийлсний дараа зохиолч улам лавшруулан үнэлсэн тулгуур өгүүлбэр аль вэ?
A.Үүнийг хүмүүжүүлэх ажилд сургая гэж бодсон
B.Бас буруу эрчтэй нийтгэчвэл ярьшиг
C.Эдэнтэй чинь ингэж хэрэлдсээр байгаад бүр тэнхээ барагдах юм
D.Тэрний оронд Сүрмааг ирэхээр л нийтгүүлбэл боллоо
E.Өнөөх гангийн цоорхойг засна гэсэн юу болов?гэж шаардав.
11.Эхийн дараах хэсгийн хэв маягийн зөв тодорхойлсныг олоорой.
…Гэрийн дотор чимээгүй нам гүм болов.Өвгөн Цог олон юм бодож эргэцүүлж эхлэв.Шинэ нутагт нүүе гэхэд хэдэн тэрэг хөдлөх юм байхгүй,тэргээ шаая гэхэд толгой өвдөж,бие ядраад байх юм,дээл хийлгэе гэхэд Сүрмаагаас өөр оёж чадах хүн байхгүй.Сүрмаагаар оёулъя гэхэд хоний нь хариулах хэрэгтэй…
A.Өвгөн эргэцүүлсэн учраас эргэцүүлэмж
B.Хөдлөх юм байхгүй,толгой өвдөх,ядраад байх,бүтэн дээлгүй,гэх мэт тоочсон учир тоочимж
С.Чимээгүй болсон ,өвгөн бодсон гэх мэт үйл явдалтай учир хүүрнэмж
D.Дээл хийлгэе, хүн байхгүй, хариулах хэрэгтэй гэх мэт тайлбарласан учир тайлбарламж
E.Эргэцүүлэл буюу хүүрнэмж холилдсон хэв маяг
12.Өвгөн Цогийн гачлантай бодит учрыг бүгдийг зөв тохируулсан хэсгийг олоорой.
1. Нүүе гэхэд А.толгой өвдөж ядрах
2. Тэргээ шаая гэхэд Б.Оёх хүн байхгүй
3. Бие эмнүүлэе гэхэд В.Тэрэг хөдлөхгүй
4. Дээл хиилгэе гэхэд Г.Хонь хариулах хэрэгтэй
5. Оюулъя гэхэд Д.Бүтэн дээлгүй
13.”…Өвгөн Цог олон юм бодож эрэгцүүлж …”гэж эхэлсэн цогцолбор зохиолын өгүүлэгдэхүүний алинд хамааралтай вэ?
А.Тайлал В.Өрнөл
С.Зангилаа D.Туйл E.Төгсгөл
14.”Гэтэл…”гэж эхэлсэн цогцолборын гадаад холбоосын солин найруулбал аль нь тохирох вэ?
A.Ингэвч B.Тэгснээр C.Ингэснээр
D.Тэгтэл E.Тиймийн тул
15.Хүү гэж Доной унтах идэхээс өөр юм мэдэхгүй амьтан.Үгүй тэр утсыг чинь би ердөө имэрч чадахгүй юм.Бас буруу эрчтэй нийтгэчвэл яршиг.Ээж минь ноосны чинь гарц болно...”гэх мэт хүүгийн хэл яриа,үйлдийн дүгнэвэл аль хэлц хамгийн тохирох вэ?
A.”Сайн үйлсийн шагнал нь түүнийг бүтээхэд оршдог /Р.Эмерсон/
B.”бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй “/М.Ломоносов/
C.Сэтгэлийн шаналгааг мартахад биеийн хөдөлмөр тус болдог
/Т.Ливий/
D.”залхуу хонинд өөрийнх нь ноос тээр болдог”/Т.Фуллер/
E.Цагийг алдана гэдэг аажмаар амиа хорлож байна гэсэн үг
/Э.Янг/
16.Хүний чинь настай болоход үр хүүхэд нь тэжээгээд тэтгээд ясыг нь амруулдаг байх юм…”гэсэн онолсон өгүүлбэр ямар утгыг илэрхийлж байна вэ?
A.Шинжийн утга B.Хандах утга C.Цагийн утга
D.Шалтгааны утга E.Орны утга
17.”…дээл хийлгэе гэхэд Сүрмаагаас өөр оёж чадах хүн байхгүй”өгүүлбэрийн онцолсон өгүүлбэрт санаагаараа тохирох хэлцийг сонгоорой.
A.Бэлгийн морины шүдийг татаж үздэггүй
B.Сайн хүний нөлөөнд сайн явах
C.Гадаа гарч эр гэрт орж эм болох
D.Гуймхай мөртлөө голомхой
E.Загасны морь усгүй
18.жаахан дуг хийлгүй горьгүй шиг санагд,ёх ёх гэж хэдэн удаа суниа,бүр тэнхээ барагдах юм,цөм буруу эрчтэй нийтгэ,ажил хийе,хийх хэрэгтэй гэж ярьдгаас биш,хийдэг ажил огт байхгүй,дэмий айл хэссэнээ ажил хийсэн юм шиг үнэрхэх”гэсэн шинж чанаруудын эсрэг уигыг илэрхийлэх хэлцийг сонгоорой
A.дээлээ даахгүй B.нусан бурантаг C.ард нь үлдэх
D.борви бохис хийлгүй E.нүднээс гарах
19.”Үүнийг хүмүүжүүлэх ажилд сургая гэхэд бодоод үг хэлэх гэтэл толгой манараад,нүд нь анилдаад урьдаар жаахжн дуг хийлгүй горьгүй шиг санагдллаа”өгүүлбэртэй ойролцоо санаа бүхий хэлцийг олоорой
A.нэг гараараа нөгөө гараа барих
B.таарсан таар шуудай
C.хайлсан тугалга шиг
D.харцаараа удирдах
E.зориг шулуудах
20.Эмгэн ёх ёх гэж хэдэн удаа суниа”гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсэг нь утгаараа ямар өгүүлбэр бэ?
A.мэдрэх B.Зөвших C.Харилцах D.Батлан онцлох E.ялган дуудах
21.Сүрмаа энэ айлын хамаг ажлыг хийх”гэсэн өгүүлбэрийн цөм бус бүтэцтэй хэсгийг олоорой
A.Ёүрмаа хийх B.Сүрмаа ажлыг хийх C.Сүрмаа энэн айлын хамаг ажлыг хийх D.Ажлыг хийх E.Сүрмаа хамаг ажлыг хийх
22.Өгөгдсөн өгүүлбэрүүдийг ажиглаад салаалах хувиргал хийснийг олоорой
A.Хонь хариулах гэтэл толгой өвдөж…
B.Хүү минь хурганы уут оёх…
C.Яршиг бас буруу эрчтэй нийтгэчвэл…
D.Сүрмаа бид хоёр хийж гүйцэхгүй…
E.Сүрмааг ирэхээр л тэрний оронд нийтгүүлэх…
23.”…Толгой өвдөж, ядраад байх юм өгүүлбэрийн бүтцийг зөв тодорхойлсныг олоорой
A.Үйлийн хоёр эзэнтэй хэллэг өгүүлбэр
B.Үйлийн нэг эзэнтэй хэлхэц өгүүлбэр
C.Энгийн өгүүлбэр
D.Бүтэц бус өгүүлбэр
E.холимог нийлмэл өгүүлбэр
24. “… Би хэдэн утас нийтгээд үзсэн юм.”өгүүлбэрийн онцолсон үг ямар утгатай вэ?
A.нийлүүлэн ороон сүлжих B.хэсэг хэсгээр тасдах C.эрчийг гаргах D.орооцолдоог гаргах E.имрэн эрчилж томох
25.Бүгд утгын нэг зүйлчлэлд багтах үгтэй хэсгийг олоорой
A.олон,өнөөх,хэдэн,хоёр B.Цог,Доной,хурганы уут,Сүрмаа
C.хүмүүжүүл,сурга,бод,суниа D.толгой,нүд,бие,анилд
E.Гэр,тэрэг,дээл,утас
26”…биеэ эмнүүлье гэхэд докторт өмсөж очих дээлгүй”гэсэн өгүүлбэрийн онцолсон үг нь:
A.бүдүүлэг үг B.хуучин C.харь хэлний үг
D.этгээд үг E.доромж үг
27.Үгийг санжсан холбоо үг аль нь бэ?
A.гангийн цоорхой B.ундах идэх
C.тэр жил Dхүмүүжүүлэх ажил E.гэрийн дотор
28.”тэр утсыг чинь би имэрч чаддаггүй юм”гэсн өгүүлбэрийн бүхэл зүйжсэн үгийг олоорой
A.би имрэх B.чаддаггүй юм C.тэр утсыг
D.би чаддаггүй юм E.утсыг имрэх
29.Бүгд нэрийн холбоо үгтэй хэсгийг олоорой
A.олонюм,ундах идэх,үр хүүхэд
B.үг хэлэх,хурганы уут,хамаг ажил
C.нялх,хурга,нүд нь анилд,хүүхэн Мандах
D.шинэ нутаг,бүсгүй үр,хүмүүжүүлэх ажил
Е.хэдэн тэрэг, өвгөн Цог ,бодож эргэцүүл