Солонгост байгаа монголчуудынхаа хүсэлтээр нутгийн зураг оруулаа-Архангай аймаг
2011-07-03,21:59
Архангай нь Монгол улсын аймаг юм. Архангай нь Хангайн нурууны ар талд байрлах тул тэгж нэрлэсэн.Нутгийн өндөр цэг нь Чулуут голын эхэнд Хангайн гол нуруунд орших Харлагтайн Сарьдаг юм. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өвдөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир гол, Орхон гол, Чулуут гол, Суман гол, Хануй гол, Хүнүй гол зэрэг том гол мөрд, Өгий, Тэрхийн Цагаан нуур зэрэг нуурууд бий. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой.