Сургуулийн 2010 оны "Хүрэл тулга" наадмын 1-ийн давааны шүлгүүдээс
“2010 оны хүрэл тулга наадам”
1-р шатны шүлэг
Картын барааны хүүхдүүд
Картын барааны хүүхдүүд бид
Өглөө наран мандхад
Өлөн ходоодтой хүмүүс сэрж
Өршөөл энэрэлгүй хорвоод
Өлгүүхэн дэлгүүрт наран тусахад
Өшөө хонзонгийн лангуун дээр нь
Лаа, шүдэнз, давс гурваас өөр
Лангуу дүүргэх бараагүй
Лай гаслангийн алаг хорвоод
Төрөл бүрийн бараа мэт
Түм бумаараа төрцгөөсөн билээ
Тасралтгүй үргэлжлэх оочир
Тартаг таа тулсан амьдралд
Танхил хүүгийн инээд цанганахад
Турж ицсэн хүмүүсийн царайнд
Туяа орж гэрэлтэн инээмсэглэж байлаа
Хоёр нас хүрэн хоёр гурваар алхаж байгад
Хоосон царайт хүмүүс
Хүнс хоолоор гачигдаж байхад
Хаа сайгүй ардчилалын урай цуурайтаж
Хоолны хонх мэт дуунаар
Хүн бүхний нүүрэнд
Хүнс тэжээлийн төлөө бус
Хүний эрхийн тулд гэх
Хүсэл зориг бадарч байсан юм
Картын барааны хүүхдүүд бид
Комунизмийг нураагаагүй ч
Гэртэй байга өлсөн хүүхдийнхэ царайг харсан
Хүн бүхний хүсэл зоргийг бадрааж
Хөдлөх гарынхан хүч нь болж өссөн юм
Картын барааны хүүхдүүд бид
Хүнс хоолоор дутмаг өссөн ч
Хүнээс илүү сэтгэлтэй
Хэнээс ч илүү тэвчээртэй
Цадхыг мэддэг цадаж чаддаг
Чихэр боовонд билуураагүй
Час улаан хацартай
Чамин дэгжин залуус юм шүү
Нийгэм нь хүртэл өөрчлөгдөж
Нэлээд хэдэн бараатай болсон
Нэрлэж үл гүйцэх дэлгүүрээр дүүрэн амьдралд
Нялхарч , нэхэл уйлдаг хүүхдүүдээс
Насаар ч ах намтраар ч илүү юм
Картын барааны хүүхдүүд бид
Кристал хүүхдүүд шиг бишээ
Төрөхдөө хүртэл тарчигхан амьдралд мэндэлсэн ч
Та нар шиг таарсан бүхнээ авах гэж
Тамтаггүй ааш авир гаргахгүй
Тун ч хүмүүжилтэй өссөн юм шүү
11г ангийн сурагч Ганчулуун
Шинэ жил
Саран авхайн тансагхан гоёлын
Сааны ширхэг гялбан байх шиг
Саатай торго нь гялалзах одод түгсэн шөнө
Санаа бодол тэлэх хорвоогийн нэгэн өнгө
Шингэн лимбийн эгшиг ургах нарнаас уянгалахдаа
Шижир алтан туяа нь зүрх нэвтлэн гийв
Шижгэр олон залуусыг эрдэм, ажилд дуудсаар
Шинэ жилийн өглөө эх оронд минь айлчлав
Саяар ардын минь өлгий, тансаг сайхан нутаг
Санаа нэгтэй түмний өөдлөн дэвжсэн газар
Сайхан монгол орны зүрх нь болсон хот
Саруул гэгээн амьдралын голомт болсон нийслэлд
Амжилт бүхнийг урин дуудсаар
Амгалан энэ дэлхийн түүхийг нэмсээр
Шижир туяагаа цацруулсаар
Шинэ жил айлчлан ирлээ
10б ангийн сурагч М.Чимэдцэеэ
Миний дөрвөн мөрт
Би эгэл жирийн хөвгүүн
Би ээжийн үр энхрийхэн нэгэн
Би дөрвөн мөртийн амтанд орсон шавилхан нэгэн
Дурламаар ,амталмаар бүр идмээр дөрвөн мөрт чи
Дуулмаар , уярмаар, бүр уйлмаар дөрвөн мөрт чи
Эгэл хөвгүүн миний сэтгэлийг гижигдэж
Энгүй их найргийн онгод руу хөтөлнөм
Амьдралын аз жаргалын бадгийг би
Анхны хайрын үгийг
Азай буурлын сургаалыг
Аальхан дүүгийнхээ яриаг
Дөрвөн мөрт чамд би багтаая
Дөмөгхөн шүлгээрээ онгодоо дуудъяа
Сэтгэлийн үгээ цаасан дээр буулгая
Үзэг минь хурдан, үг минь хурц байхыг би хүснэ
Итгэлийн минь охь болох дөрвөн мөрт минь
Сэтгэлийн минь дэм болсон дөрвөн мөрт минь
Ганцаардсан үеийн минь хань дөрвөн мөрт минь
Ганьхан зүрхний минь тал болох дөрвөн мөрт минь
Би чамайгаа хайрлан тэтгэж явна аа
Би чамайг дэвжээж найраг болгоно оо
Тойнд минь орших дөрвөн мөрт чамайгаа
Товилхон ном болгох хүслээ гүйцээнэ ээ.
11а ангийн сурагч Б.Шинэтөр
Сэтгэлийн өчил
Миний сэтгэлийн өчил
Зүрх сэтгэлийн минь үг
Амьдралын минь түлхүүр
Алаг нүдний минь нулимсаа
Аяа би амьдралын хатуу бүхнийг
Авьяас чадвараараа туулна гэж хэлэхгүй ээ
Алаг дэлхий доор амин аавдаа
Амьдралын хатуу бүхнээ сэтгэлийн өчлөөрөө дамжуулахсан
Ааваа гэж дуудах дуу
Зүрх сэтгэлд минь нэг л юмыг бодогдуулдаг
Газар дээрх ганцхан ижийгээ харах тусам
Ганган хээнцэр байдал нь алдагдах шиг
Гантай цогтой инээд нь хором хормоор устах шиг
Зүрх сэтгэлийг минь эмзэглүүлдэг
Ааваа би шөнийн саранд таныгаа даатгадаг та мэдэх үү
Ааваа би үдшийн салхиар үнсэлт дамжуулдаг та мэдэрдэг үү
Ааваа би таныхаа төрхийг тэнгэрт хардаг
Ачит аав минь ямар хүн бол ганц ч удаа харахсан
Алт мэт сургаалыг нь сонсохсон
Ижийтэй минь цуг инээж байхыг нь үзэхсэн
Элэг бүтэн жаргалыг нь энэ насандаа амсахсан ааваа !
10г ангийн сурагч Э.Пүрэвням
Сэтгэлээ хөгширтөл, үсээ цайтал
Сарны эгшгээр бүүвэй аялсан ижий минь
Духных нь үрчлээ миний насны тоогоор нэмэгдэж
Дундуур жаргалтай ижий минь миний л төлөө байж дээ
Бодол өнжөөн амирлах миний ижийн уулс
Буурал цагийн хүрдийг тоостой нь хамт эргүүлнэ
Цаг хугацааг ээж минь өөрийн үс шигээ самнаж
Цагаан саранд намайг даатгаж сүсэглэдэг билээ
Ганган үзэмж онгон хайрыг өгсөн ч
Гандсан алчуур , гунирлын үрчлээ л үлдэж
Хумсаа хугартал, нуруугаа бөхийтөл ажилласан
Хөөрхий ижийнхээ хөлсийг л би уудагсан
Ялгуун саран авхай хаяагүй тэнгэрийн мичидийг тоолж
Янагийн цагаан алчуур хэврэгхэн гэгч нөмрөхөд
Алдаж байж онодог гуниг баярын орог зайд
Өглөө бүр өргөдөг аятай сүү нь цалгисан юм
Бороо тасарч , цэцэг мөхсөн тэр хувь заяа чи
Бөөн харууслын хуудсыг эргүүлж битгий сөхөөрэй
Нүгэлт орчлонгийн атаархал нүцгэн цагаан мананд төөрч
Жирийн бус эгэлхэн замбуулинд жаргалын булгаас минь уучихвий дээ
Ээжээ балчирхан байхад энхрийлдэг байсан тэр гар чинь хайчсийн бэ
Бүлээн илчээрээ дулаацуулдаг байсан тэр инээд тань хайчсан юм бэ
Буруу үйл хийхэд зэмлэдэг байсан тэр сургамж чинь хайчсан юм бэ
Бүүвэй аялж унтуулдаг байсан эгэл хонгор хоолой чинь яасан юм бэ
Ээжээ Би аргал түүж гал ноцоож чадахгүй айж байна
Би аргамж сэлж морь тавьж чадахгүй айж байна
Би харанхуйн төгөл рүү таныгаа явуулахаас айж байна
Би бараан гуниг , харууслын нулимсаас айж байна
10г ангийн сурагч Н.Нандинцэцэг
Хайр биш шохоорхол байсан юм уу ?
Шиврэн дуслах бороотой
Дурсаншүлэглэж хүлээнэ
Шивнэн үлээх бүлээн салхинд
Дуулан жиргэн зохионо
хөх тэнгэрийн үүлэн нөмөр ч
орчлон ертөнцийн одыг дэрлүүлэн
саруултан гэрэлтэх сарыг тэврүүлж
салаад одсон хонгор чамдаа хэлнэ
амраг сэтгэлийн хайр асандаа
аянга цахилгаан мэт хүчтэй хурц
агшин төдийд мөхөн унтраад
аяа тэр хайр биш шохоорхол байсан
алсын харгуйгаас чамдаа
андын үнэн сэтгэлээр
аз жаргал өвөртлөн
ахин дахин амжилт хүсэн ерөөе
11г Билэгдэмбэрэл