Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz oxndo unshij ogool
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz ohinn maani sonsood tas
  • Т.Галсан "Жирмийн сүлжээ" шүлэг бичлэгт Зочин: ёоох
  • 7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал бичлэгт Зочин:
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
760484 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 83-р хуудас. | дараах >>

Сургуулийн 2009 оны "Хүрэл тулга" наадмын 2-ын давааны шүлгүүдээс

2011-05-29,00:00
2-р шатанд шалгарсан сурагчдын шүлгүүд


Харц

Элдэв мууг бодогч нь өшөөрхсөн харцтай

Эх орноо  хамгаалж буй цэрэг нь эрэлхэг зоригт харцтай

Ээжийн хайраар эрхэлсэн хүүхэд инээмсэглэсэн харцтай

Энэ хорвоог уяраах чадалтай нь энхрийлмээр харцтай

Гунигтай нүдэнд нь нулимс цийлэгнэсэн  харцтай

Гал халуун баярын өдөр баярласан харцтай

Хайртай хүүгээ оргилд хүрэхэд бахархсан харцтай

Хүүгээ гэж хүлээсэн эх хөгширсөн харцтай

Тэгвэл энэ харц чинь

Тайвныг мэдэрч, уурыг таньсан

Танхилхан насны зан араншинг

Мэдүүлэгч юм байна                                                   7а Э.Жонон

Харц

Амар санаа хомс доголон нулимст хорвоод

Аврах тавилан үгүй долоон үеийн тэртээд

Атаа хорслын харц Чингисийн царайнд тусаж

Алунгоо эхийн ариун харц түүнийг хүмүүжүүлж иржээ

Тэмүүжиний найзтайгаа харьцах харц нэг л өөр

Тэмүүжиний эхтэйгээ харьцах харц бас нэг л өөр

Тэмүүжиний аавтайгаа харьцах харц нэг өөр

Тэмүүжиний Монголчуудтайгаа харьцах харц бас нэг л өөр

Тэр л ганцаар дэлхийн талыг эзлээгүй

Тэр андуудтайгаа хамт дэлхийн талыг эзэлсэн юм

Тэр атаа хорслын хүйтэн жихүүн харц

Дэлхийн талыг эзлэх гол зүрх болсон билээ.           8в Төгөлдөр


 

Харц

Амьдралыг харах миний

Анхны харц өнгөлөг

Гэгээн өглөөний нарыг ажих

Тунгалаг толь миний харц

Үгээрээ намайг зэмлэж

Харцаараа намайг ороолгох

Аавын минь харц бусдаас мэргэн

Анх үдээ нээж эхийгээ харсан тэр мөчид

Сайхан ижий минь надад харцаараа хүйн зөн хайрласан

Хөлд ороод бүдчин явахад минь

Харцаараа өвөө минь надад амьдралд хөгтэй байх ухаан заасан

Тэнэг бага явахад минь ирээдүйг заасан

Тэнгэрлэг багшийн минь харц нь ухаалаг

Арайхийн амьдралыг ойлгож эхлэхэд

Дэлхий намайг бүжгээр хангасан

Аав ээж ах дүү бүгдийг

Дэлхий өөрөө надад харцаараа бэлэглэсэн учир

                                                                           

                                                                                          8а Ч.Нямхүү

 

 

 

Харц

Хүнийг хайрлах сэтгэлийг

Харцаар нь мэдэж болно

Хүнийг хүлээх итгэлийг

Харцнаас нь ойлгож болно

Тэнгэр заяат монгол үндэстэнгүүд

Тэнэгэр орчлонд биесээ хайрладаг

Элгэндээ бүүвэйлсэн ээж

Эрхлүүлж өсгөсөн аав

Унасан эх орон

Угаасан тунгалаг мөрөн

Итгэсэн анд нөхөр

Идээшсэн гэр орон

Эрхэм ард түмэн

Энгүй тансаг дэлхий гээд

Хорвоо ертөнцийн бүх зүйлд

Хайртай гэж хэлэх боломжгүй

Харин энэ мэдээллийг

Харцнаас авч болно

Хүнийг хуурч чадна

Харцыг хуурч чадахгүй оршино       

 

                                                              8г Бүжинлхам

 

 

Харц

Нүдний минь харц юуг өгүүлж байна.

Найз нөхдийн дотно яриаг уу

Найдвар тавьсан шалгуурыг уу

Нандигнан бодсон тэр нэгэн хүмүүнийг үү

Хариулж надад хэлээд өгөөч

Хамгаас нууцлагдмал сэтгэл минь

Хатан ганц зүрх минь

Тийм ээ Харц минь найз нөхдийн дотно яриаг өгүүлж байна

Тийм ээ Найдвар тавьсан шалгуурыг хүлээнэ

Тийм ээ тэр нэгэн хүмүүнийг дурсаж байна    

                                                           8е Насантогтох

 

Харц

Сайхан харцтай охин бол чи

Сарнай шиг нүдтэй охин бол чи

Үлгэрийн дагинас шиг

Үнэхээр сайхан харцтай охин чи

Дур булаам чиний харцанд

Уянгын дуу эгшиглэж

Улиас модноос цэцэг ургах шиг

Тийм нүдэнд дулаахан

Тийм сайхан харцтай

Тийм үзэсгэлэнтэй харагддаг

Тэр охин бол чи юм шүү                                     8г Уламжаргал

Харц

Харцаараа чи намайг л хайрлана

Хайрын чинь үнэн мөнийг би нүд рүү чинь

Хараад л мэднэ

Хагацал үзсэн гэнэхэн харц минь

Юунд намайг ширтэнэ

Юунд намайг бодно

Гэрэлтэн бүлтгэнэх тэр мэлмийн чинь

Гэнэн цагаахан харц

Юунд намайг ширтэнэ

Юунд намайг бодно

Бүлтгэр алаг нүдний чинь

Бүлээхэн тэр харц чинь

Юунд намайг дулаацуулнам

Юунд намайг хайрланам                                                       8г Цогбаяр

Харц

Харц ижий минь намайг төрөхөд харцаараа энхрийлсэн

Харж ээж минь балчирхан намайгаа харцаараа бүүвэйлсэн

Харц аав минь намайг харцаараа хүмүүжүүлсэн

Харц дүү минь намайг харцаараа хайрласан

Харц багш минь намайг харцаараа сургасан

Харц анд минь намайг харцаараа хөгжөөсөн

Харц хайрт минь намайг харцаараа татсан

Харц эх орон минь намайг харцаараа өршөөсөн

Харц хүн харцаараа бусдыг хайрладаг

Харц хүн харцаараа хүнд хайрлуулдаг

Харц би харцаараа бусдад уурладаг

Харц би харцаараа бусдад уучлуулдаг                                  8а  Төгс-Эрдэнэ

 

Ганцаардал

Чимээгүй ирэх дурлалд итгээгүй мөртлөө

Чинийхээ дэргэд байсан мөчөө санана би

Чамд хэлэхдээ би

Чин зүрхээрээ ганцаардан хүлээж байна

Мөнхөд юм шиг хайрандаа чамайгаа

Мөдхөн наддаа ирээд

Мөрөөдлийн цангасан ганцаардлыг минь тайлна

Үүрд юм шиг  дурлалаа чамд өгье

Үүрдийн үүрд хоёул жаргая

Ганцаардал  гэдэг гангаас

Ганц чи минь намайг аварна

Гал шиг залуу дурласан ганц чамд зориулъя

Тэргэл сарны гялбаанд

Тээх сэтгэлийн үзүүрт

Тэнгэрлэг үерхэлдээ үнэнч яваарай                      

 

                                                                            Мөнхбаатар

 

 

 

 

 

 

 

Ганцаардал

Он цаг өнгөрсөөр

Жаргал зовлон хосолсоор

Зулын гэрэл сүүмэлзсээр

Гэрэл болохын цагт

Ганцаардлын завинд суусан

Тэнэгхэн хүү би

Гадаа хүйтэн байхад ч

Ганцаардалд нэрвэгдэж сууна

Уулсын дундаас ялгаран харагдах оргил нь чи явлаа

Ухаант хүмүүн төрөлхтний удам нь би явлаа

Тэнгэрт гийсэн өдрийн од нь би явлаа

Тэргэл сартай зүйрлэм сахиус би явлаа

Өөрийн хийсэн үйлдлээсээ болж

Өрөөлийн хамаг хараалыг барж

Өнгөт энэ хорвоод гутарч эхлэхийн цагт

Өөрөө чи ганцаардлыг мэдэрч сууна

 

                                                           10б Мөнгөнцэцэг 

 

 

                                                 Ганцаардал

Олон оддын дунд

Онгон саран ганцаарддаг

Орчлон ертөнцөд тэр

Нартай ханьсаад ганцаардахгүй

Үргэлж дэргэд минь байх

Өдөр хэдий ганцаарддаг ч

Үдэш бүрий болоход

Шөнөтэй ээлжлээд ганцаардахгүй

Энэ хорвоод ганцаарддаг ганцхан зүйл бий

Эгэл ертөнцөд ээлжгүй ганцхан зүйл бий

Энэ бол цаг

Энэ бол хугацаа

                                                                                          11в   Золбаяр

                                                  Ганцаардал

Намрын модод нүцгэрч

Намуухан салхинд ч найгана

Намуухан будраа цас

Намайг чамруу минь хөтлөхийг

Ганцаардлын оронд би доголон нулимастай харна

Ганган цэцэгс ч байхгүй

Гагцхүү би алтан гадас юм болов уу?

Ганцаардсан од ганцаардсан мод

Хүн мөнгөөр биш

Хүн хүнээрээ дутдаг юм байна                                         

                                                                                                Лхам-Очир

 

Ганцаардал

Бодол болон гунигт автах нь

Борхон зүрхийг минь ганцаардуулна

Бараахан тэнгэрээс бороо дуслах нь

Багахан насыг минь ганцаардуулна

Хайраа бодоод ганцаардахгүй атлаа

Хөгжилтэй бага насаа бодохоор ганцаардах юм

Үүлэн чөлөөгөөр,үлгэрийн орноор аялсан мэт атал

Үүрд биш зуур болохоор тэр юм болов уу?

Тэртээд өнгөрүүлсэн он жилүүд минь ч ганц

Тэргэл саран мэт бүүвэйн эгшиг ч ганц

Тэнгэр мэт элэгсэг хайр ч ганц

Тэгтэл би өөрөө хүртэл ганц гэж бодоод

Гуниглан ганцаардах нь тэр юм болов уу?

 

                                                     10а Халиунаа

 

Ганцаардал

Хүний энэхэн хорвоод

Хүн хүнээрээ дутдаг

Амьдарлын хатуу бүхэнд

Аав ээж андаа санадаг

Ганцаараа байх зовлонг

Ганц би үзээгүй

Гандсан намрын навч шиг

Гунигтай, уйтгартай, ганцаарддаг

Хайртай хүнээ алдахдаа ганцаардана

Халамжаар дутахдаа ганцаардана

Хэцүү бэрх давааг туулахдаа ганцаардана

Хүний амьдарлын хэцүүгээс ганцаарддаг

                                                                     10а  Нямсүрэн

Ганцаардал

Сэтгэлийг минь хордуулсан

Бодлыг минь эзэнгүйдүүлсэн ганцаардал чи

Бодол санаанаас минь юу нэхнэм

Борхон зүрхний цохилт сонсогдож мөн,,,,,,,,,,,,өгүүлэгднэм

Ганцаардал чамтай

Гар нударгаараа биш

Бор толгойгоороо

Бодлого бодож тэмцэнэ

Бас хөгжилдөж тэмцэнэ

Болохгүй бол нам гэх чинь унтана

                                                               9в Балжинням

Ганцаардал

Баян хүмүүс олуулаа байхад

Ядуу хүмүүс яагаад ганцаараа байдаг юм

Яагаад гэвэл баян хүмүүс том том ресторанд орж байдаг болохоор олуулаа

Харин ядуу хүмүүс хог түүж

Баяндаа дарлагдаж байдаг

Тиймээс ядуу хүн ганцаардмал байдаг юм

Энэ ядуу гэдэг зовлонгоос ангижирвал

Ганцаардал гэдэг зовлон үгүй болно

Тиймээс бүгдээрээ нэг нэгийгээ ядуугаар нь доромжлохоо болъё

Тиймээ бүгдээрээ ганцаардал гэдэг зовлонгоос ангижиръя

                                                                                                 Баярзориг

Ганцаардал

Зүрх сэтгэлийн дуудлага

Зөнгөөр намайг эргүүлж

Зүүдний үг зүрх сэтгэлийн дагина л намайг уяраасан

Чив чимээгүй гансран гуниглах миний зүрхэнд

Гунигийн аадар бороо оруулъя

Ганцаардал сэтгэлийн гүнийн гүнд

Гарцаагүй тэр наран баясч

Гэнэхэн миний зүрхэнд

Тэнгис шиг хүн мэдрэгдэнэ

Хөлийн туурай хөдлөх болгонд

Хөнгөн сормуус минь дээш доош чавчина

Харууслын ая гадаа эгшиглэхэд

Хатуу зүрх догдлон шимширнэ.                               Тэмүүлэн 9д

Сарнай

Бага насны ариухан хайр

Эр хүн болоход сарнайн дэлбээгээр

Балчирхан бага насны минь ариухан хайр

Эр хүн болоход дурлал болчихсон байна

Ингээд бодохоор сарнай чи

Дурлалын гал байж

Инээж биш энхрийллээр

Далд ертөнцийн далайд урсана.  

                                                                                          8д  Цогтбаяр

 

Миний монгол

Адуун туурай хавиралдан

Ахан дүүсийн ачаар

Ардын хувьсгал тогтносон юм

Ачит залуусын хүчээр

Монгол улс эвлэрсэн юм

Морьтой залуус өдөр шөнөгүй

Оргилын төлөө тэнцэн байж

Найрамдал гэдэг агуу зүйлийг

Гараараа тэд нар тунхагласан юм

Олон хүний ач гавьяаг тэд нар умартаж үзээгүй

Луу мэт дайсныг халхын голд тэд бут цохисон юм.

                                                                                              

                                                                     9д Баярдорж   

Таньдаа л зориулахсан

Тэнгэрийн дээрээс надруу л өнгийх сэтгэл тань

Тэнэгхэн үрээ алгаараа бөөцийлсөн хайр тань

Тэвчихийн аргагүй мөчид нулимсаа залгисан тэвчээр тань

Танхил үрийн чинь ухаан хүрэхгүй нандин холбоо

Таньдаа зүриулсан сэтгэл дүүрэн хайраа

Тэнгэрийн хаяагаар зааглавч дуусахгүй ээ ээжээ

Тэглээ гээд ижий таныхаа хайрыг тань хаана ч хүрэхгүй

Энэхэн ертөнцийн хайр бүхнийг таньдаа л цуглуулж

Эргэж ирэхгүй мөч бүхнийг таньдаа л зориулж

Эгэлхэн зүрхнийхээ нандин үгс бүхнийг

Ээж л таныхаа чихэнд харамгүй хайрлахсандаа.

                                                              11в Зулбанзрагч  

Ээж

Өглөөний наран цэцгийг гэрлээрээ арчилдаг шиг

Өглөөний наран шиг ээж минь

Дэлгэрч байгаа цэцэг шиг биднийг гэрлээрээ арчилдаг ээж минь

Цээжны минь гүнд таны гэрэл тодорч

Өглөөний бороо шиг цэцгийг усаараа арчилдаг шиг

Өглөөний бороо шиг ээж минь

Дэлгэрч байгаа цэцэг шиг угаар нь угаасан ээж минь

Цээжний минь гүнд  таны дусал дотно

Талд цэнхэрдэж харагдах ээж мөрөн шиг ээж минь

Хүүхэд биднийхээ усаараа ундаалдаг ээж минь

Цээжний минь гүнд ус шиг тунгалаг сэтгэл  дотно.        

                                                                                         8б Тэргэл

 


 

 

бичсэн: sainsanaa төрөл: Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1047 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ih hodolmor orj bichjee
shan shulguud bna ene olon huuhdiin shulgiig shibeh chamgui ajil shuu amjilt гоё шүү
oogii (зочин) хэзээ бичсэн: 00:19, 2011-05-29 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 83-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa