Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz oxndo unshij ogool
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz ohinn maani sonsood tas
  • Т.Галсан "Жирмийн сүлжээ" шүлэг бичлэгт Зочин: ёоох
  • 7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал бичлэгт Зочин:
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
760455 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 84-р хуудас. | дараах >>

Сургуулийн 2009 оны "Хүрэл тулга" наадмын 1-ийн давааны шүлгүүдээс

2011-05-28,23:47

                     Үнэн худал

Амьдралдаа чи дандаа онож явна гэвэл тэр чинь худлаа

Авъяас бүхэн чамд байдаг гэвэл тэр чинь худлаа

Инээсэн бүхэн чамд хайртай гэвэл тэр чинь худлаа

Итгэсэн бүхэн чинь итгэл даана гэвэл тэр чинь худлаа

Жаргал зовлон ээлжилдэг гэвэл тэр чинь үнэн

Жам ёсоор энэ хорвоогоос буцаад явах нь бас л үнэн

Энэ дэлхий бөөрөнхий гэвэл тэр чинь үнэн

Ээжий чинь чамд хайртай гэвэл тэр чинь гарцаагүй үнэн

                       Чи төрөх нь үнэн

                       Чи үхэх нь үнэн

                       Чи амьдралын салхийг сөрөх нь бас л үнэн

                                                                             9б Лхам-очир

                                        Бид нэг ангийнхан

       Бид нэг л цагт цуглаж

Бичиж, бодож, уншдаг.

Нэг л багшаар заалгаж

Нэг л ирээдүй рүү алхана.

                      Ирээдүй рүү очих автобусны

              Жолооч нь багш минь байдаг.

                     Их эмч, эрдэмтэн, ерөнхийлөгч

                     Зохиолч, дуучин бид

Нэгэн ангид мөр зэрэгцэж

Нэг л зүгт хамтдаа тэмүүлдэг                      10б Өөжин

 

Тэмүүжин

Уудам тал нутагт монголд

Угсаа залгамжлагч хүү төрсөн юм.

Зүүн гартаа нөж атгасан

Зөн билэгт хүү төрсөн юм.

                 Томоогүй бага насанд нь гай зовлон түүнийг

                 Тойрч өнгөрөөгүй дайрч өнгөрсөн юм.

                 Хан хорвоогийн түшиг хайрт эцэг нь

                 Хорон санаа өвөрлөсөн харь нутгийн өстөнд хороогдоход

                 Эх нутгаа булаалган элгэн садандаа хаягджээ.

Атагхан зүрхийг нь илд хэмээвээс

Өш хонзонгийн билүүрээр хурцалж

Уран ухаан хатан зоригоо хамтатган

Хамаг монголын хаан хэмээгдэж

Дэлхийн талыг эзэлж дайчин зоригоо бадруулахдаа

Ялалтын хар тугаа ямагт өндөрт өргөж

Ял гавъяа хоёроо хойч үедээ үлдээжээ.

 

 

                                                              11г Саран

                                          

                               

 

Эх үрийн  холбоо

Ачлалын хариуд тус нэхэлгүй

Алаг үрээ элгэндээ бүүвэйлсэн

Үрээ гэх сэтгэл таны зүрхэнд шингэж

Үрийн үрд та намайг хайрласан.

                    Сэтгэлийн тань сайхнаар

                    Итгэлийн тань гэрлээр

                    Үрээ гэсэн санаагаар тань

                    Үрийн үрд таныгаа л хайрлах болно.

Ижий таныхаа бүүвэйн дууг сонсож

Ээж таныхаа дулаахан өвөр дээр эрхэлж

Ижий таныхаа булбарай гараар тэврүүлэх

Ямар сайхан гээч ээжээ

                       Тэнгэр нурж  тэнгис ширгэсэн ч

                       Та миний ээж

                       Газар хагарч ган болсон ч

                       Би таны охин хэвээрээ л байх болно.

                       Ээжээ би тандаа л хайртай.

 

                                                                    8г Уламжаргал

                              

 

Монгол эрчүүддээ

                              Уулсын торгон хярыг

                              Уртын дуугаараа цалгиах

                              Урам зориг төгс

                              Ухаант монголын эрс минь

                              Хийморын дарцган дээр чинь

                              Хэрээ баачихсан юм шиг

                              Хөгийн битгий аашил

                              Хөөрхийлөлтэй битгий царайл

                              Хар бараан амьдралыг

                              Халирч мятралгүй давдаг

                              Халуун зүрхнийхээ гүнд

                              Хайрын дээдийг хадгалдаг

                              Хөх монголын эрс минь

                              Хөмсгөөн битгий зангид

                              Хийморийн дарцган дээр чинь

                              Хэрээ хэзээ ч баахгүй ээ.

 

 

                                                       11в Золбаяр

                                              

 

 

 

 

                                                  Хайртдаа

                                   Өөрийгөө магтсандаа бус

                                   Өвчилсөн шархалсан

                                   Өр зүрхний үгээ чамд хэлье

         Зөрөөд өнгөрөх хэн нэгэн чамд дурласан байж болно

         Зүсэрхэн бороотойд анх чамайг харсан байж болно

         Зүгээ умартан сэтгэлээ өгсөн байж болно

         Зүсэгдэх эрхгүй зүрх зөндөө шаналсан байж болно

         Зөн совиндоо итгэж ганцхан чамтай л учирсан

         Зүйл бүрийн цэцэгсийг өлмийд чинь дэлгэе

         Зөөлөн ухаалаг харцнаас чинь дурлалын амтыг мэдэрдэг

         Зугаагаа гаргах гэж чамайг би хүсээгүй

         Зуурдын жаргалыг авах гэж чамайг би үгүйлээгүй

         Зүрх сэтгэлээ би эзэнтэй байлгахын тулд

         Зул шиг хайрын сэтгэлээр хайрлахыг хүснэм

              Зурвас зурвасхан сэтгэлд минь шингэсэн мөрөө ..........

              Зүрхэнд гэрэлтэх шүлгээ ганц чамд л илгээсэн

              Зүгээр л байсан зүрх сэтгэлийн гүн утсыг чи хөнддөг.

 

                                                                       11а Мөнхбаатар

                                             

                        Ирээд буцсан шувууд

Гүн нойрноос салж ядан сэрэхэд

Гагцхүү 8 цагт л амжих гэж сургууль гуугаа би гүйдэг.

Ганц хормын өмнө хоцрох шахан ороход

Гайгүй ээ багш ирээгүй байна гэж нөхөд минь намайг урамшуулдаг.

                          Алт шиг урсах хором бүхэн

                          Ангийн багшийн минь жинтэй үгс

                          Анд нөхдийн минь хөгжилтэй яриа

                          Амьсгаа даран чагнах завсарлагааны хонх

                          Энэ бүхэн миний алтан үеийн дурсамж

Дахиад ирэхгүй бидний үе

Ахиад цуглахгүй сургуулийн танхим

Даль жигүүрээ дэлгэхийг хүссэн

Алдрай насны жаргал дүүрэн мөчүүд

                             Ирээд буцдаг шувуудын цуваа шиг

                             Ийм л нас минь надаас холдон одлоо

                             Эргээд бодоход эрээнтэй бараантай ч

                             Энэ л насаа хэзээ ч мартахгүй ээ

Сэтгэлээс харвах хөнгөн гунигаа

Сүүлчийн хонхон дуутайгаа хамт

Сүр жавхлант ангийн андуудтайгаа

Сайхан бүхнийг мөнхлөн үлдээе.

                Хайрт багш Энхцэцэг болон ангийн андууддаа зориулав.

                                                                             11в Бямбамаа

                                          

 

Ээж минь

Энэ хорвоод ирэхэд түшиж авсан хүй ижий

Энхрий жаахан байхад өсгөж бойжуулсан ижий

Эгэл борхон амьдралаараа ухаан суулгасан ижий

Эрийн цээнд хүрэхэд өгсөн ижий

                              

Эх орон

Азийн зүрхэнд гэрэлтсэн

Алтан Монголын хүү би

Атаат дайснаас эх орноо

Амиараа хайрлах хүү би

               Би эх орноо

               Бор зүрхнээсээ хайрлаж

               Бусдын нутаг болгохгүйн төлөө

               Бие сэтгэл итгэл хүчээ

               Бүрэн төгс зориулах

               Бурханаас зориулсан хүү билээ.

 

                                                                                      8г Даваа

                                         

 

 

 

 

Чамайг хүлээнэ

Сэм сэмхэн алхаатай

Сэргэлэн жаахан хайрт минь

Сонгодог бүтээл урлагийн гайхамшиг бол

Саруулхан чи минь миний гайхамшиг

                     Чамайгаа бодон суухдаа би

                     Чангаас чанга тэвэрмээр санагдана.

                     Чин сэтгэлээ чамдаа илчлээд

                     Чамтайгаа хамт байхсан.

Дэргэд минь байгаасай гэж

Дэндүү ихээр мөрөөдөх юм.

Санаад ч ирэхгүй чамайгаа

Сэтгэлдээ л хайрлая даа.

                     Хайртай гэж хэлэхийг чинь хүлээнэ

                     Халуухан гараас минь атгахыг чинь хүлээнэ.

                     Хацар дээр минь үнсэхийг чинь хүлээнэ

                     Хэнээс ч илүү намайг хайрлахыг чинь хүлээнэ                                                                         

                                                                                     

 

                                                               10а Нямсүрэн

                   

Тангарагла

Хайрт минь чи надад тангарагла

Хайр дурлалаа сэвтээхгүй гэж тангарагла

Хүний хүнд дурлахгүй гэж тангарагла

Хонгор намайгаа гомдоохгүй гэж тангарагла

              Сүслэн зүрхнийхээ гүнд намайг хайрлана гэж амла

              Сүү шиг цагаан сэтгэлээ надад л зориулна гэж амла

              Торомгор алаг нүднээс минь нулимс унагаахгүй гэж амла

              Товчлоогүй энгэрийн зах руу харахгүй гэж амла

Өнгө мөнгөнд шунахгүй гэж амла

Өрөөл бусдад татагдахгүй гэж амла

Өөдөсхөн биеэ бузарлахгүй гэж амла

Өчүүхэн намайгаа гомдоохгүй гэж амла

                Сэтгэлдээ мөнхөлж зүрхэндээ үлдээнэ гэж амла

                Чанга хатуу үгээр зовоохгүй гэж амла

                Үлэмжхэн энэ хорвоод ганцхан минийх л гэж амла

                Үүрээр буусан шүүдрийн тоогоор хайртай гэж амла

Шунаг сэтгэлтэй болохгүй гэж тангарагла

Шалиг нэгнийг дагахгүй гэж тангарагла

Шинэхэн хайртай учирахгүй гэж тангарагла

Шударга зангаа хаяхгүй гэж тангарагла

                Хайрт минь чи надад тангарагла                              

                                                    10б Мөнгөнцэцэг

Анд найздаа

Хайрт анд минь

Чамдаа ямар их дасах вэ?

Хамтдаа өнгөрүүлсэн хором бүр

Одоо санахад сайхан байж дээ

Хамтдаа хичнээн хувцас угааснаа

Эргэн санахад зуурдын ч юм шиг

Энэ бүхнийг дурсахад

Энэ хөдөлгүүр минь эвлэрчих гээд байхийн

Чи минь үргэлж дуусч

Харин би үргэлж хэвээрээ

Одоо би шинэ найзаа хүлээж авъя даа

Баяртай найзаа

Анд найз угаалгын нунтагдаа дурсгав.

                                                                              9в С.Энхжин

Архи

Архи гэж юу вэ?

Архи идээний дээж гэсэн нэрээр чул барьсан хорт ундаа

Архи ажилгүйдэл  атаа хорсолын бэлгэ тэмдэг

Одоо үед архийг жигшин зэвүүцсэн хүмүүс

Архи гэгч хорт ундааг хэн бүтээсэн юм бэ?

Тэр хүнийг тэнгэр ниргэг

Эрт дээр үеийн Монгол ард түмний

Цагаан сүүний шимээр бүтсэн ариун ундаа билээ.

Хүмүүс минь архи бол хэрэглээ

Хэрэглээг өдөр тутам хэрэглэнэ гэдэг зохисгүй.      
                                                                     
8г  Мөнхжаргал

Баян ба ядуугийн араншин

Хүн энэ дэлхий дээр дээлтэй төрсөн юм уу?

Нүцгэн төрсөн юм уу?

Нэгнээ дооглох гэж гарсан юм уу?

Эсвэл дэглэх гэж төрсөн юм уу?

Энэ хорвоо чинь ер нь яачихсан хорвоо вэ?

Баян нь амьдраад ядуу нь үхэх ёстой гэж үү?

Баян хүн л байхаар бардам байх ёстой гэж үү?

Ядуу хүн байхаар яртай хулгайч байх ёстой гэж үү?

Хүн та төрөх дөө адил нүцгэн төрчихөөд

Ядуугаа бүү доромжил ялгаж бүү харьц                          

                                                                            9д Тэмүүлэн

Хүнийг би юутай төсөөлөх вэ?

Хүнийг би юутай төсөөлөх вэ?

Хүнийг би эргэх дэлхийгээр төсөөлж чадна.

Хүнийг би хөвөн аялах үүлсээр төсөөлж чадна.

Хүнийг би эхийн цагаан сүүгээр төсөөлж чадна.

Хүнийг би эргэх дэлхийгээр төсөөлвөл

Хүн өөрөө эх дэлхийн эзэн нь болно.

Хүнийг би цагаан сүүгээр төсөөлвөл

Хүн цагаахан сэтгэлээр хорвоод аялаж болно.

Хүнийг би босоо бичгээр төсөөлвөл

Хүн үүрдийн үүрд босоо хий морилог байх болно.

Хүнийг би эхийн элбэрэлт цагаахан сүүгээр төсөөлвөл

Хүн гэдэг хайр элбэрлийн бурхан нь болно.                  

                                                  8г М.Насантогтох

 

                                                 Миний дүү

Танан цагаан цасан ширхэг будрах өвлийн нэгэн шөнө

Тоонон дээр үүрийн цолмон гэрлээ түгээх тэр мөчид

Танхил эрх эгчээ 12 жил гарцаардуулсны эцэст

Тал саран хөх тамгатай миний дүү мэндэлсэн

Тэнгэрийн элч газарт заларав уу гэлтэй

Тэнэгхэн эгчийгээ томоожуулж мэндэлсэн

Таны мэдэн уйлан дуугарсан миний дүү

Өнөөдөр бидний нэгэн тохиолт өдөр

Өөдөсхөн балчир дүүгийн минь төрсөн өдөр

Өнө их жаргалаар бялхсан 5 насны баярт

Эгч нь чинийхээ түшиг тулгуур нь

Ирээдүй өөд мацахад туслах хүч нь байх болно.

      Газар дээр ганц дүүгийнхээ төрсөн өдөрт зориулав.   

 

                                                                                 11в Н.Энх-Отгон

        

 

 

 

 

 

 

 

 

Мөнгө

Мөнгө цагааныг харуулдаг нүгэлтэн

Мөнгө цадсаныг хоосруулдаг нүгэлтэн

Мөнгө алдрыг алгаддаг нүгэлтэн

Мөнгө амьдралыг авсалдаг нүгэлтэн

Мөнгө сэргэлэнг сэгсэрдэг нүгэлтэн

Мөнгө түшмэлийг түгээдэг нүгэлтэн

Мөнгө төрөхгүйг төхүүлдэг нүгэлтэн

Мөнгө үнэнийг үгүйрүүлдэг нүгэлтэн

Мөнгө удмыг үргүйрүүлдэг нүгэлтэн

Мөнгө арга билгийн буянтан

Мөнгө авъяас чадварын буянтан

Мөнгө хүч чадлын буянтан

Мөнгө хүнлэг сэтгэлийн буянтан

       Мөнгө хөгжил дэвшлийн буянтан

Мөнгө хүсэл мөрөөдлийн буянтан

Мөнгө тэсвэр хатуужлийн буянтан

Мөнгө тэмцэл ялалтын буянтан

Мөнгө эцэс төгсгөлгүй буянтан

Мөнгө эргэх орчлонгийн буянтан                               

 

                                                               11в Ц.Баасанжаргал

               

 

Аав уул

Наранд өргөж хүргэсэн сүрлэг уул

Нарны доор орших хүчит уул

Намрын бороонд норгоогүй нөмөр уул

Найланхай аашаараа намайг уяраасан зоргоороо уул

Үгс нь ширүүн ч ухаан нь зөөлөн амгалан уул

Үс нь буурал болсон ч намайг хүлээх сүрлэг уул

Ухаалаг үгсээ надад үлдээсэн амгалан уул

Хүний дээд эрийн тэнгэр та  бидний аав билээ.

Ухаалаг гэвэл аавыгаа хэлнэ би

Уужим гэвэл аавыгаа хэлнэ би

Зоригтой гэвэл аавыгаа хэлнэ би

Амгалан гэвэл аавыгаа хэлнэ би.           8б ангийн сурагч Амаржаргал

 Миний нутаг миний монгол

Миний нутаг эх газрын чулуугаараа дэлхийд омгорхдог

Миний Монголын шороог атгаад үнэрлэхэд сэтгэл огшдог

Миний нутгийн хаднаас Намжилын охин төрсөн юм.

Намжилын охины аялгуунд

Дэлхий чигээрээ уярсан юм.

Миний нутгаас дэлхий эхэлсэн юм.

Миний Монголоос дэлхий эхэлсэн юм.

Чингисийн үед монголчууд шударга явсан юм.

Чиний үед монголчууд шударга дүр эсгэгчид болж

Дүр эсгэгчидийн цаана монгол байгаагаа умартаж

Монголчууд өнөөдөр мунхагууд болжээ.

Харин мунхагууд өнөөдөр Монголчууд болжээ.           
                                                               
11в Г.Бат-Эрдэнэ

 

Хагацал

Үүлэн чөлөөний наран хийморь өөд гийхэд

Үйлийн үртэй тавиландаа гоморхож угтана би

Үргэлжийн мөнхөд үхэлтэй өрсөлдөж амьдрахдаа

Өөрийн эрхгүй тэнгэрт дэвших гэж ялагдана би

Бодлын дунд цуглах бүдэгхэн бараан толбо нь

Борооны дараах мөөг шиг гэнэт халих юм

Борхон зүрхээрээ яарах тэр л мөнхийн учралд

Бурхан эцэгтэйгээ би таарах болов уу яах бол

Итгэл сэтгэлээр амьдарсан тэр л он жилүүддээ

Ирээдүйн найз чамайгаа тосож алхсан юмсан

Ирэх ёстой газраа сүүлчийн мөрөө үлдээсэн минь

Ирмэгч чулуунд сийлсэн эгэл амьдралын минь түүх байж. 

 

                                                           10а Халиунаа



бичсэн: sainsanaa төрөл: Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1279 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярлах
Зочин хэзээ бичсэн: 19:14, 2012-01-01 | |
zaya
wow goe ymaaa kk
Зочин хэзээ бичсэн: 22:20, 2011-05-29 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 84-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa