Монгол хэл
2011-05-18,11:40
Монгол хэл нь монгол үндэстний эх хэл юм. Гарал үүслийн хувьд түрэг хэл, тунгус хэл зэрэгтэй адил Алтай хэлний язгуурт багтдаг. Солонгос хэл, япон хэлний адил нэр үг нь өгүүлбэрийн эхэнд, үйл үг нь өгүүлбэрийн сүүлд байдгаараа онцлогтой. Явцуу утгаараа Монгол улс дахь халх аялгуунд тулгуурлаж ярих хэлийг хэлэх бөгөөд өргөн утгаараа монгол үндэстний ярих хэл яриаг хэлнэ. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон Монгол Улсын монголчууд болон, Xятад улсын нутаг дахь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Өвөр Монголчууд, Орос улс дахь Халимаг, Буриадуудын ярих хэлийг хэлдэг.
Халх монгол хэл
Халх монгол хэл нь өргөн утгаарх монгол хэлний нэгэн (аялга) бөгөөд, зүүн Монголын ард түмний ярилцдаг хэлний гол төлөөлөгч юм. 2 сая 700 мянга гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 90 орчим хувийг эзлэх халх монголчуудын эх хэл бөгөөд Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно.
Өвөр монголчуудын хэрэглэдэг монгол хэлийг бодоход нутгийн аль ч хэсэгт аялга нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялга гэж байхгүй.
Алтай хэлний язгуурын ерөнхий шинж болох SOV(өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн) гэсэн дарааллаар орно. Мөн нэр үгийн холбоос болон үйл үгийн хувирал нь үгийн төгсгөл нь хувирах зарчимтай. Эгшиг зохицох ёс ажиглагддаг.