Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Manai hun untsangue hu yahu uur ulger
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: Nice
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: zailaa22T gah tutu Mai
  • Монголын ёс заншил бичлэгт Ichko (зочин): Vneheer goy towch bogood todorhoi bailaa bayrlalaa ih zvil medej
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
755344 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 114-р хуудас. | дараах >>

Д.Батбаяр "Золбин" өгүүллэг

2011-05-16,13:38

Д.Батбаяр : Золбин

Гандандэгчинлэн хийдийн гол дуганы нэг болох Цогчин гэгдэх хурал ном хурдаг гол газар руу зүүнтэйгээсээ шууд очих дөт зам бол хийдийн гадуур тойруулан барьсан хэрмэн хашааны зүүн талын хаалга байдаг. Энэ хаалгыг халз чиглэсэн гудамны хоёр талаар айлуудын хашааны хаалга, бурхан, цөгц, арц хүжний жижиг мухлаг, хүнсний мухлаг, гуанз олон бий. Тэдний нэг болох "Хүнсний дэлгүүр" гэсэн хаяг бүхий бэсрэгхэн мухлагийн үүдхэн хавьцаа ямар нэгэн хуучин хүрэм юм уу, хөвөнтэй туурганы тасархай хаячихсан юм шиг нэг нэвсгэр юм харагдана.

Харин дөхөн очсон хүн, энэ навсгар юм бол хуучин хүрэм ч бус, хөвөнтэй туурганы тасархай ч бус, өнөө цагт хаа сайгүй гудамж зээлээр л нэг энд тэндгүй хэвтэж байдаг тэнэмэл архичдын нэг болох нь төвөггүй танигдана.
Тэрбээр огт хөдлөхгүй байх нь нэг бол нам унтсан, нэг бол үхсэн байж болох. Үхсэн байлаа гэхэд түүнийг анзаарах хүн нэг ч алга. Бүгд л Гандан орж бурхан шүтээндээ хурдхан мөргөх гэсэн үү, эсвэл мөргөчихөөд хойших ажлаа амжуулахыг бодсон уу, бүгд л яаруу бачуу хойш урагш зөрөн сүлжилдэнэ.
Намрын сэрүү унасны шинжийг илтгэн бараг бүгд л гудамжны нар туссан талаар явцгаах учир мөнөөх навсгар зүйл рүү дөхөн очсоноо сая хүн хэвтэж буй болохыг анзаарах авч мөртөө дайралдсан чулуу модыг тойрон гар­даг шиг ээ өчүүхэн ч сааталгүй өнгөрөн явна. Мөнөөх эр гэнэт хөдлөн жийсэн хөлөө татан атирав. Гэвч нүдээ нээсэнгүй. Дахиад л хөдөлгөөнгүй үхсэн мэт хэвтэх авч нүүрийг нь ээх нарны гэрлийг үе үе халхлан биен дээгүүрээ том, жижиг, урт, богино, бүдүүн, нарийн сүүдрүүдийг мэдэрч байлаа.
Босъё гэж тэр бодсонгүй. Хэвтсээр л байлаа. Гэтэл гэнэт хошуу амыг нь илэх шиг болоход тэрбээр хэн нэгэн хүн ингэв хэмээн бодон уур нь дүрсхийж "зайл" хэмээн өөр зуураа дуулдах төдий өгүүлээд атирсан хөлөөрөө шороо бужигнуулан тийрэв. Хөлд нь юу ч тээглэсэнгүй, дахиад ч юу ч хүрсэнгүй. Ингэхэд нь тэрбээр нүдээ ч нээсэнгүй дахиад л үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэв. Нарны илч, уусан архи хоёртоо цохиулан нозоорсон тэр сэрье, сэрж чадахгүй, унтъя, унтаж чадахгүй гачлантайяа зунгааралдах нойрондоо ноолуулан дэмий л нүдээ анин хэвтэж байтал нь гэнэт түүнд ямар нэгэн таних ч юм шиг үнэр үнэртэхэд юу билээ хэмээн хэсэг эргэлзэн бодох зуураа арайчүү хэмээн нүдээ нээн харвал газар дэрлэн хэвтсэн толгойнх нь тушаа бяцхан бор саарал гөлөг оцойн суучихсан түүний өөдөөс ширтэж байв. Энэ гөлөг хошуу амыг нь долоосон болохыг мөнөөх эр гадарлав. Өрөөсөн гараа явуулан гөлөгний нуруунаас базан авч өөр өөдөө татан авчрав.
Түрүү үнэртэж байсан мөнөөх үнэр одоо улам тод, улам хурц болов. Энэ үеэр түүнийг сэрхийлгэн, хөдлөхөө больж, байгаа үгүй нь мэдэгдэхээ больсон сэтгэлийнх нь ёроолын лаг шавар чулуу шороог бужигнуулчихав. Өнө эрт, түүний дээгүүр хүмүүсийн сүүдэр өнгөрч байгаа энэ цагаас бүр өмнө, ерөөс сүүдэр гэж юм байдгийг мэдэхгүй мэт огт анзаарахгүй явсан тэр цагт хүмүүс түүнийг дууддаг нэртэй, гэр оронтой, эхнэр хэмээх нэгэн эмэгтэй, бас хүү, охин хоёртой, орос үүлдрийн том халтар нохойтой, хөдөөнөөс хонь үхэр хямд үнээр авч, хо­тод авчран нядалж зардаг нэгэн байж. Нядалгааны малаа хүнээр алуулж мөнгө төлөхгүй гэхдээ өөрөө алж сурчээ. Хонь, ямааг өрлөж, үхэр адууг цохиж унагаад нугаслана.
Сүүлдээ алж байгаа мал нь үхэхгүй. Майлах мөөрөх болсноос зүрх алддаг болж эхлэв.
Энэ үеэс эхлэн нүд анилдан зүүрмэглэх нь чихэнд нь хонь хурга майлж, үхэр мөөрч, тэмээ буйлан унтаж амраа­хыг больж.
Энэ нь архи уух шалтгийг үүдэн ухаан алдталаа ууж байж л нам унтдаг байсаар... нэг мэдэхэд л тэр ийм нэгэн амьтан болчихжээ.
Хамаг юм нохойгоо зарснаас л болсон юм. Миний нохой ийм үнэртэй байсан юм гэж тэр уруул өмөлзүүлэн өөрийн эрхгүй эхэр татан өгүүлээд мөнөөх гөлгийг бие өөдөө улам татан авчирч элгэндээ наалдуулаад, ноо­луурт зөөлөн биед нь нүүрээ шургуулан, улам улам эхэр татан цээж хэржигнүүлэн мэгших авч түүний нүднээс дусал нулимс ч унасангүй. Уйлж чадахгүй болжээ. Нулимс нь хаачсаныг ч бүү мэд. Хэзээ хамгийн сүүлд уйлсан хийгээд яагаад уйлж чадахгүй байгаагаа ч тэр бодсонгүй. Гагцхүү улам улам эхэр татан, эхэр татан мэгших тусмаа элгэндээ тэвэрсэн гөлгийг улам чанга, биедээ улам наалдуулан тэврэхэд нь гөлөг гаслан, байдаг тэнхээгээрээ зулран түүний тэврэлтээс мултрахад нь тэрбээр араас нь хий сарвалзан, самардсан гар нь газар алгадан ойчив. Гөлөг ч улам цааш сүүл хавчин зугтав.
-Хөөе гөлөг гээд тэр хоёр гараараа газар тулан цээжээ өндийлгөн гөлөөг гөлөг гэж араас нь хашгирав. Түүний дуугаар гөлөг улам цаашлан холдов. Тэрбээр гөлөгний араас нүд сүүмэлзүүлэн
-Олигтойхон ч хуцаж сураагүй хэвтэж чи муу бас намайг орхино оо. Үхсэн баас! Хуцаж сурч байж хүн хая. Ядаж ч нохой яаж хуцдагийг чи мэдэх үү, мэдэхгүй шүү дээ. Сайн нохой гэдэг чинь ингэж хуцдаг юм гээд тэр дөрвөн хөллөн цээжээ өндийлгөн гөлөгний араас нохой болж хуцав. Гөлөг цааш хурдалсаар нэгэн банзан хашаа­ны хаалган доогуур орж харагдахгүй болов. Гөлгийг харагдахгүй болмогц тэрбээр хуцахаа болин босох гэснээ шургачин ойчиж нүүрээрээ газар шаан хэвтээд,
-Үхсэн хойно оо, хуцаж чадахгүй хэвтэж. Сайн нохой гэдэг чинь хөв! хөв! гэж хуцдаг юм гэхэд нь ам хамрынх нь ойролцоох шороо нур нурхийн манарч байлаа.
Тэрбээр өрөөсөн нүдээ нээн түүнийг хараад зогсож байсан хүн рүү хандан "Юугаа хараад байна. Та нар намайг ийм болгосноо мартаа юу? Та нарыг дээ, бүгдийг чинь хүйс тэмтэрнэ шүү" гэв. Төдөлгүй тэр дуугүй болсон авч боссонгүй. Нүүрээ ч газраас татаж авсангүй. ... хэвтсээр урьдын адил хөдөлгөөнгүй болов. Чингэмэгц мөн л урьдын адил том, жижиг, бүдүүн, нарийн сүүдрүүд түүний дээгүүр урагш, хойш өнгөрч эхлэв.

 

бичсэн: sainsanaa төрөл: МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1505 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

б
Зочин хэзээ бичсэн: 19:00, 2018-03-22 | |
Ug uguuklegiig ymar nomni hedduger huudasbas awsna biched ogoch thuu
Зочин хэзээ бичсэн: 01:04, 2014-04-17 | |
heheheheeheeheheehehehehehhhheheheeeeehehehehhhhhhhhhhhhheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeehhhhhhhhhhhhhhheeeeeeeeeeeeeeeeheeeeeeeeeeeeee zolbin kkekekekeekkekekekekk t1
Зочин хэзээ бичсэн: 00:32, 2012-11-28 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 114-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa