Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Manai hun untsangue hu yahu uur ulger
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: Nice
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: zailaa22T gah tutu Mai
  • Монголын ёс заншил бичлэгт Ichko (зочин): Vneheer goy towch bogood todorhoi bailaa bayrlalaa ih zvil medej
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
755343 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 115-р хуудас. | дараах >>

Д.Батбаяр "Алтан хараацай" өгүүллэг

2011-05-16,13:33

Д.Батбаяр: Алтан хараацай / Тэргvvн байр/

 

Д.Нацагдоржийн мэндэлсэний 100 жилийн ойн нэрэмжит богино өгvvллэгийн “Шувуун саарал” наадмын Тэргүүн байрны шагналт өгvvллэг.

 

Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дvvлэн нисч, хэнгэрт гараад тэрvvхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сvлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт. Тийм ч байх. Хараацай ухаантай. Тэдэнд өнөөдрийн хоол, унд л хэрэгтэй, илvv юм хэрэггvй.


Илvvг нөөцлөх, маргааш, нөгөөдөрт тавих зан тэдэнд vгvй. Хурааж, хуримтлуулсан юм ч тэдэнд байхгvй. Тэд хоосон. Тэгсэн хэрнээ биднээс илvv жаргалтай, биднээс илvv эрх чөлөөтэй. Хараацайн энэ их жаргал, энэ их эрх чөлөөг харахаар хvн шувуунаас юу ч сураагvй юм байна гэж надад бодогддог юм. Хvн ер нь сvvлийн зуунуудад ямар ч амьтан, ургамал, мод, чулуу, гол уснаас сурахаа больжээ. Байгалийг оршихуй хийгээд танин мэдэх эрдэм ухааны vндэс язгуур хэмээн vзэхээ больж, зөвхөн өөрсдөөсөө сурч, өөрсдийгөө дууриаж, бие биесээ даган хошуурч явдаг өрөвдмөөр амьтас болжээ. Ядаж л хараацай шиг цэнгэж чадах чадвар хvмvvн бидэнд алга. Хvн ер нь жаргал, цэнгэл гэдгийг мэддэг гэж vv. Юу л бол. Хvний энэхvv жаргаж, цэнгэж чадахгvй байгаагийн гол шалтгаан нь хайр дурлал гэдгийг мэддэггvйтэй холбоотой. Хайр гэж хvний ойлгож байгаа ойлголт дэндvv хvнд, албархуу, зорилго бvхий ойлголт.

Хэн нэгэнд дурлаж, тvvний хойноос тэмvvлнэ гэдэг нь ердөө л ийм сайхан юм бусдад бус, надад байгаасай гэсэн хvсэл. Энийг би ямар ч vнээр хамаагvй авч, өөрийн болгох ёстой гэсэн эзэмшихийн хvсэл. Өөрөөр хэлбэл хэрэгцээ. Гэтэл алтан хараацайнх огт өөр. Хайр гэдэг хараацайнхаар цэнгэл. Хосоороо тэнгэрт наадахуй. Нисэн цэнгэж тоглохуй. Тоглох гэгчийн гайхамшиг нь хоёул адил тэгш жаргадагт оршино. Хvмvvн бид эртийн эрт, vлгэр домгийн цагт биеэсээ гэрэл цацруулан нисдэг байсан юм гэнэ лээ. Хэрвээ бид тэр цагийнх шигээ нисдэг байсансан бол одоогийнхоосоо огт өөрөөр хайрлаж, дурлах байсан. Зөвхөн хайр дурлал ч бус хvсэл мөрөөдөл, жаргал цэнгэл маань ч огт өөр байх байсан. Наад зах нь л гэхэд нислэгээрээ орчлон ертөнцийн тигийг тэнгэрт зурж наадахгvй юу. Хараацай тэгдэг юм.

Тойрог татах мэт дугуйран нисч, ертөнцийн тигийг агаарт зурж тоглодог юм. Заримдаа олуулаа… Заримдаа хосоороо… Заримдаа ганцаараа… Том, жижиг янз бvрийн тигнvvд… Хараацай нисэхийг харах бvр ухаан санаа ариусах шиг болж, улам улам баясан ширтэхэд хvргэдэг юм. Дvvлэн нисч тэнгэрт гарсан хойноо тал, талаасаа нийлэн олуулаа болж, хөхрөлдөн гvйлдэх хvvхдvvд мэт тоглон наадна. Инээд алдан нисч байгаа мэт харагдах нь гэгээн, ариун амьтан бvхэн адилхан байх юм даа хэмээн өөрийн эрхгvй бодогдуулна. Тэгснээ гэнэт цацсан будаа шиг тал, тал тийшээ бутран, ганц хоёроороо болон ниснэ. Зарим нь бvр гав ганцаархнаа тэртээ дээш, огторгуйн гvн рvv хөөрөн нисч, бvргэдийн өндөрт хvрч буй харагддаг. Ямар их зориг, ямар их эрх чөлөө вэ. Тийм өндөрт хvрнэ гэдэг бурханд дөтөлж буйн л шинж. Бурхан тэнгэрт биднээс илvv дөтөлдөг учраас идэш, хоол хураахын шунал байхгvй байгаа нь тэр.

Тэд бусдыг даган нисдэггvй. Тэд эрх чөлөөтэй. Эрх чөлөө гэж юу болохыг алтан хараацайн нислэгээс харж болно. Тэдэнд айх айдас байхгvй байгааг нь ч олж харж болно. Юунаас ч айх айдасгvй байна гэдэг эрх чөлөөтэй байгаагийн нэг шинж гэдгийг ч мөн ухаарч болно. Хөвөн, хөөрөн агаарт тогтон байснаа гэнэт далавчаа хурдан хурдан, мярас мярас дэвэн, урагш нисэх нь инээд алдах мэт санагдана. Ингэж санагддаг учраас тэнгэрт тоглон наадаж байгаа алтан хараацай надад сайхан харагддаг. Алтан хараацай шиг сайхан нисдэг жигvvртэн байхгvй юм шиг санагддаг юм. Магадгvй, энэ бол сайхныг бvтээж байгаа нэг хэлбэр ч байж мэднэ. Алив юмны сайхан нь тvvний сайхан хийгээд, тvvнийг сайхан хэмээн vнэлж байгаа vнэлэмж хоёрын цогц. Тийм учраас алтан хараацайн нислэг сайхан байгаа хэрэг.

Хараацайн нислэгийн сайхныг мэдэрч, ямар сайхан юм хэмээн бахдан харсныхаа ачаар би тvvнд буй, урьд өмнө огт олж харж байгаагvй сайхан зvйл болох далавчных нь цагаан өнгөний гялбааг олж харсан юм. Магадгvй, шижиртэх энэ алтан туяа,
мөнгөрөх цагаан гялбааг нь нар тvvнд өгсөн ч байж мэднэ. Дэлхий дээр долоон нар гарч, ган гачиг, зовлон гамшиг нэрмэсэнд Эрхий мэргэн гэгч баатар долоон нарыг бvгдийг нь нэг, нэгээр нь харван устгана хэмээн ам гарч, захаас нь эхлэн харван vгvй болгосоор сvvлчийн ганц нарыг харвахаар онилон шагайж, сумаа тавих яг тэр агшинд алтан хараацай харваачийн өмнvvр нисэн нарыг халхалсанд Эрхий мэргэний харвасан сум хараацайн сvvлийг онох тэр агшинд нар уулын цаагуур орж амжсанаар хараацай сvvлчийн ганц нарыг аварсан хэмээн эртний домог өгvvлдэг. Энэ домогт хvний тэнэглэл, хараацайн ухаан хоёр зэрэгцэн гарч ирж байна. Туйлшрал гэдэг хvнийг ямагт дагаж явдаг тэнэглэл.

Туйлширсны гай л хvнийг сvvлчийн ганц нар руу сумаа онилоход хvргэсэн хэрэг. Туйлширсныхаа гайгаар хvмvvн бид ямар их зовлон амсдаг билээ дээ. Ер нь ухаажина гэдэг туйлшралаасаа ангижрахын нэр юм даа. Алтан хараацай нарыг ингэж аварсныхаа ач буянаар тийм сайхан шижир туяат далавч, мөнгөн гялбаатай болсон байх хэмээн бодогдоно. Харин хvн тvvнд юу өгсөн юм бол. Хараацай хvнд мартагдашгvй буян болсон шvv дээ. Ертөнц дээрх амьтдын махан дотроос хамгийн амттай нь хvний мах гэж хангарьдад хэлэх гэж явсан хэдгэний хэлийг сугалж, хэлэх аргагvй болгож, хvмvvн төрөлтнийг аварсан шvv дээ. Бид бусдын ачийг мартсаар л байх гэж vv… Би алтан хараацайн нисэхийг өдөр бvр харах дуртай. Чингэх нь надад баяр баясгалан авчраад зогсдоггvй, ухаарлыг бас авчирдаг юм. Тэнгэрт өдөржин цэнгэн жаргах боловч тvvний цэнгэлээс ямар ч ул мөр vл хоцорно. Энэ юутай гайхамшиг.

Хvмvvн бидний жаргал, цэнгэлийн дараа удтал арилахгvй ул мөр vлддэгээр vл барам, заримдаа аюумшигт эмгэнэл, зовлон зvдvvр vлддэг нь юутай гаслан. Өөрийн ул мөрийг vлдээх гэж хvснэ гэдэг ертөнцийн амьдралд шунаж байгаа шунал л юм даа. Мөнхрөх гэж байхгvй гэдгийг бvх амьтад мэддэг байхад ганцхан хvмvvн бид л мөнхрөх гэж мунхраад байгаа юм биш vv. Ингэхэд алтан хараацай яах гэж нислэгээрээ ертөнцийн тигийг тэнгэрт зурдаг байна аа. Өөр дvрс зураглан нисч болох шvv дээ. Заавал тойрог татах мэт нисдэгийн учир юун. Ертөнцтэй зохицон амьдарч байгаагийнх нь илэрхийлэл юм болов уу. Бvх амьтдын явдал, зам мөр нь тойрог байдаг юм биш байгаа. Тойрог гэдэг чинь гарагэрхсийн хэлбэр төдийгvй, хорвоо ертөнцийн эхлэл төгсгөлгvйн утга. Эхлэл төгсгөлгvй гэдэг бvх л vзэгдэл, юмсын оршихуйн утга. Энэ чинь юу гэсэн vг вэ гэвэл жаргал гэж vгvй, зовлон гэж vгvй гэсэн vг.

Жаргал vгvй, зовлон vгvй гэдэг чинь хvмvvн бидний эрээд байгаа амар амгалан бус уу. Эхлэлгvй, төгсгөлгvй гэдэг чинь бидний эрээд байгаа vнэн бус уу. Хэрэв тийм бол vнэн гэдэг чинь тойрог. Тойрог болохоороо нэгэн цэг дээрээс гарч, дугуйран явсаар, буцаад мөнөөх цэг дээрээ очно гэсэн vг. Vнэнийг эрэн өөрөөсөө гарч, өрөөл бусдын дундуур vнэнийг хайн бэдэрсээр эцсийн эцэст өөр дээрээ буцаж очно гэсэн vг. Тэгэхээр vнэн гэдэг чинь “Би”. Vнэнийг эрнэ гэдэг чинь өөрийгөө эрнэ гэсэн vг. Тийм юм бол яагаад бид газар дээр тойрог зурж болохгvй гэж. Энэ чинь зөвхөн бидний сэтгэлээс л шалтгаалах зvйл биш гэж vv….Хараацай ниснэ. Алтан хараацайн нисэхийг би харах дуртай.

 

Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр

 

 

 

 

 

бичсэн: sainsanaa төрөл: МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 4174 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Arai baga oguulleg bn uu
Зочин хэзээ бичсэн: 11:12, 2018-03-04 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 115-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa