“Гэр бүлийн уламжлалт зүй” зүйр цэцэн үгс
“Гэр бүлийн уламжлалт зүй” зүйр үг
Эмэгтэйн эрдэм гэрт
Эрэгтэйн эрдэм төрд
Өрх өндийж өргөө босгох
Үр өсөж тус болох
Эцгий нь харж охиноо өг
Эхийг нь харж охиноо ав
Уг муутын үрийг бүү ав
Удам муутын хойморт бүү суу
Угий нь удмаар нь
Урдахыг нь хойтохоох нь
Уулын цаанаас ураг барилдах
Усны цаанаас худ бололцох
Эцэг эх цусны холбоо
Эхнэр нөхөр насны холбоо
Хайраар ханилсан эр эм хоёр
Хатаар нийлсэн хэт цахиур хоёр
Өвгөдийн үгийг өв болгон ав
Хуучны үгийг хууль болгон дага
Өвгөн хүний үг хурц
Үрээ морины хөл хөнгөн
Өвлийн хүйтэн хавартаа
Өвгөдийн сургаал үрдээ
Халамжит ээжийн элбэрэл их
Хамтарсан ажлын бүтээл их
Хань нөхрийн ачлал их
Хуурамч зан гаргаж
Ханиа битгий зовоо
Худал хов тарааж
Хотлоо битгий зовоо
Хүн биеэ мэддэггүй
Хүүхэд багаа мэддэггүй
Лазан гар ядуу зүдүүг авчирна
Хичээнгүй гар баян болгоно
Зөөлөн үгэнд бөхийнө
Зүлэг газарт морь хөрвөөнө
Үг давтвал улиг
Ном давтвал билэг
Уламжлалт ёсоо дээдэлбээс
Төрийн ёс тэгширнэ
Ургийн ёсоо дээдэлбээс
Хүмүүн заяа тэгширнэ.
Төрийн ёс тэгширнэ
Ургийн ёсоо дээдэлбээс
Хүмүүн заяа тэгширнэ.