Зөвлөгөө-Телевиз хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ
2011-04-06,10:06
Олон эцэг эх асран хамгаалагч, хүмүүжүүлэгч нар энэ олон төрлийн телевизийн элдэв төрлийн программууд хүүхдийн оюун санааг хордуулдаг гэсэн ойлголттой байдаг. Америкт дундаж насны хүүхэд өдөрт 4-5 цаг тв үздэг гэсэн судалгаа ч байдаг юм билээ. гэхдээ монголд энэ судалгаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна.
8-18 настай хүүхэд болон өсвөр насныханы хувьд өдөрт 3-4 цаг тв үзэх нь хэвийн зүйл боловч хэт их байнга үзэх нь маш муу нөлөөтэй. Тв-ийн олон төрлийн шоу, зар сурталчилгаа, нэвтрүүлэг нь хүүхдэд түрэмгий зан авиртай болох, элдэв эм тариа архи тамхи хэрэглэж үзэх сэдлийг өгөх, хөдөлгөөнгүй байснаас жин нэмэх, сексийн амьдралыг эрт сонирхох хүслийг төрүүлэх зэрэг таагүй нөлөөллүүдийг үзүүлдэг. хүүхэд тв үзэж байхдаа уураг тархи болоод биеийн хөгжилд туслах идэвхитэй үйлдлүүдийг хийж чаддаггүй. Өсч яваа хүүхдийн хувьд эрэл хайгуул хийх, хөдлөх, үнэртэх, хүрэх, сурснаа давтах зэрэг үйлдэл нь маш чухал юм. ТВ үзсэнээрээ хүүхдийн анхаарал нэмэгддэггүй, нийгэмтэй гадаад ертөнцтэй харьцах чадвар сайжирдаггүй. Дунд сургуулийн сурагчдын хувьд тоглох, гэрийн даалгавраа хийх бусад хүүхдүүдтэй ярилцах зэрэг нь бие бялдар болоод хэл яриа сэтгэхүйн хөгжилд маш их чухал. Хүүхдүүд зурагт их үзэх нь тэдний идэвхитэй хөдөлгөөний цагаас ихээхэн хумсалдаг. Тиймээс Тв нь хүүхдэд дараах сөрөг хандлагыг бий болгоно.
Түрэмгий зан авир.
Олон төрлийн кино, реклам нь хүүхдэд буруу ойлголтыг төрүүлдэг. Буугаар буудах, зодолдох, хэн нэгнийг хүчтэй эсэргүүцэх, хэдэрлэх зэрэг нь САЙН ЗАЛУУС -ын үйлдэл мэт баатарлаг болгож харагдуулдаг нь хүүхдэд хамгийн мундаг баатар хүн л ингэж бусдыг дийлдэг гэсэн ойлголтыг өгдөг. Зодолдох хүч хэрэглэх дүр зургийг хүүхэд байнга харснаар хүчирхийлэлд дасч эхэлдэг.
Буруу зуршил.
Архидах, тамхилах, секс хийх зэргийг хүүхэд сэтгэл хөдөлгөсөн хөгжилтэй сайхан үйл явдал мэт ойлгож хүлээж авна. Ингэх нь хүүхдэд өөрийгөө том болсноо мэдрэх , туршиж үзэх сонирхолыг төрүүлдэг.
Таргалалт
Хүүхдэд тв үзэж байхдаа илчлэггүй хоол хүнсийг их хэрэглэдэг. Чипс, попкорн гэх мэт. Мөн ойр ойрхон идэхээс гадна идэж байгаа хоолондоо анхаарч чаддаггүй.
Хэл ярианы хөгжил
Хүүхдийн хэл ярианы хөгжил унших, бусад хүүхдүүдтэй харилцан тоглох үед илүүтэй хөгжиж байдаг. Тв хэт их үзэх нь хэл ярианы хөгжилд саад учруулж өөрийгөө бусдад ойлгох чадваргүй болгодог.
Бид хүүхэд ахуй насандаа эдгээр муу зуршилтай болохыг хүснэ гэж үү?

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
hi
bas undrah bn.chinii bolog nadad mash ih taalagdaj bna.dahiad sonirholt olon medeelel,bas nairaglal oruulaarai.amjilt
undrah (зочин) хэзээ бичсэн: 00:30, 2011-05-11 | |