Дэлхийн эмэгтэйчүүдийн гоо сайхны нууц
Дэлхийн эмэгтэйчүүдийн гоо сайхны нууц
Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнгийн цаана юу нуугдаж байна вэ ? Япон бүсгүйн урт, шулуун үс, Грек бүсгүйн чидун хөрслөг арьс үргэлж асуултын бай болсоор ирсэн юм. Гэвч тэдний гоо үзэсгэлэнгийн нууц нь юунд байна вэ ? Бид гоо сайхны мэргэжилтнүүд болох дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн гоо сайхан байх аргуудаас танд хүргэж байна. Тэдний нууц юунд оршиж байгааг олж мэдээрэй.
Австрали Австралийн гоо сайханч Наполеон Пердигийн хэлснээр австралийн уугуул иргэд Абориген эмэгтэйчүүд арьс язрахаас сэргийлж олон навчит ургамлыг хэрэглэдэг байсан гэнэ. Уг ургамал нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгдөг төдийгүй арьсан дээр гардаг элдэв үрэвслээс сэргийлдэг ер бусын үйлчилгээтэй аж. Уг ургамлыг арьс тайвшруулах, сэргээх зорилгоор маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг байна.
Чили Чилийн эмэгтэйчүүд арьсаа толигор, гэрэлтсэн хэвээр байлгахын тулд улаан усан үзэмний антиоксидант чанарыг ашигласаар иржээ. Улаан усан үзэмний маск бэлтгэхийн тулд гарын алганы хэмжээтэй усан үзэм авч, няцлаад хоёр хоолны халбага цагаан гурил нэмнэ. Үүнийгээ нүүр, хүзүүндээ жигд түрхээд 10 минут байлгасны эцэст угаана. Уг маск нь ядарсан, өнгөө алдсан нүүрний арьсыг өнгөлөг толигор болгох нууц гэж Чили эмэгтэйчүүд баталдаг юм.
Доминикан Хэрэв та Доминикан бүсгүйтэй таарвал түүний хумсыг сайн ажиглаарай. Тэдний хумс маш хатуу бат бэх байдгийн нууц нь сармис гэнэ. Шинэхэн сармисыг жижиглэн хэрчээд хумсны өнгөгүй лаканд хийгээд 7-10 хоног байлгана. Эхэндээ сармисны эхүүн үнэр үнэртдэг ч хатуу сайхан хумстай болоход энэ юу ч биш гэж тэд хошигнодог аж. Гэвч сармисны үнэр амархан арилдаг бөгөөд хумс бэхжүүлэхээс гадна нянгийн эсрэг үйлчилгээтэй гэнэ.
Египет Египетчүүд Нил мөрний хатан хаан Клеопатрагийн гоо үзэсгэлэнгийн нууц нь сүү байсан гэдэгт итгэдэг юм. Клеопатра арьсаа зөөлөн, булбарай болгож, арьсны үхэжсэн эд эсийг сэргээхийн тулд сүүтэй онгоцонд ордог байсан гэнэ. Бүсгүй та ч бас гэртээ туршаад үзээрэй. Бүсгүй та арьсаа торго шиг зөөлөн, булбарай байлгахыг хүсвэл Нил мөрний үзэсгэлэнт хатан хааны жорыг мэдэхэд илүүдэхгүй.
Франц “Франц бүсгүйчүүд арьсандаа тогтмол онцгой арчилгаа тавьдаг” гэж Decleor and Carita- ын гоо сайхны алдартай брэндийн гоо сайханч Шаннон Галлоги ярьж байна. Энэ нь тэд долоо хоног бүр нүүрэндээ маск тавьж, массаж байнга хийлгэж, унтахын өмнө нүүрний будгаа үргэлж цэвэрлэдэгтэй холбоотой гэнэ. Шаннон гэрийн нөхцөлд хэрхэн нүүрний маск бэлтгэх аргаасаа толилуулж байна. Интоор болон анар жимсийг няцлаад нүүрэндээ түрхээд 6 минут орчим байлгана. Уг маск нь арсыг чангаруулж, өнгийг нь сэргээдэг аж. Эцэст нь нойтон бүлээн алчуураар маскаа арчина.
Грек Газар дундын тэнгис хавийн Грек бүсгүйчүүдийн арьс цайвар хэрнээ нарны хэт ягаан туяаг өөртөө шингээгч меланиныг хангалттай агуулсан байдаг. Хэдийгээр танд тэдний генийн бүтэц байхгүй ч тэдний гоо сайханы аргыг туршиж үзэхэд буруудах зүйл юу байх билээ. Тэдний гайхалтай арьстай байдаг нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Учир газрын дундад тэнгисийн хавийн хүмүүс хоолондоо загас, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэдэг аж. Түүнээс гадна арьсанд гайхалтай тэжээл өгдөг чидун жимсний хувь нэмэр их гэнэ. Грек бүсгүйчүүд арьсандаа анхаарал тавьдаг бол хоолондоо ургамлын тос биш чидун жимсний тос хэрэглэж байхыг зөвлөж байна.
Израйль Израйльчууд Үхлийн тэнгисийн давстай усанд сэлэхэд биед агуулагдаж байдаг хорт бодисоосоо салж, арьсний элдэв өвчнийг анагаадаг гэдэгт итгэдэг байна. Үхлийн тэнгист сэлэх боломж танд гарахгүй бол ј аяга далайн давс, чимх далайн замагны нунтаг, Ѕ аяганы хэмжээтэй массажны тос, 10-15 дусал лавандын тосыг холиод агрьсандаа жигд зөөлнөөр түрхээрэй.
Итали Итали бүсгүйчүүдийн гялалзсан үсний нууцыг тэдний гал тогооны өрөөнөөс хайгаарай. Тэд тараг болон чидун жимсийг хольж үсээ ангижруулдаг гэнэ. Тарганд агуулагдах протейн нь үсэнд тэжээл өгч ангижруулах чухал үүрэгтэй аж. Үүнийг гэртээ бэлтгэхийн тулд нэг аяга тарганд нэг цайны халбага чидун жимсний тос хийнэ. Үсээ угаасныхаа дараа хольцоо түрхээд 5 минут орчим байлгаад хүйтэн усаар угаагаарай.
Япон Япон бүсгүйчүүдийн тал хувь нь үсээ урт, намирсан торгомсог болгохын тулд далайн замаг хэрэглэдэг аж. Үс ургалтад зайлшгүй чухал зүйл бол Нори буюу йодын уусмал юм. Гэхдээ хүнсний давсанд байдаг йод огт биш гэнэ. Учир нь ийм йодыг бие махбодь шингээж авах нь удаан байдаг гэнэ. Далайн замаг бол үсэнд тэжээл өгдөг бусад чухал бодисын эх үүсвэр юм. Үүнд төмөр, цайр, зэс агуулагддаг байна. Япон эмэгтэйчүүд нори, далайн замгийг идэх юмуу эсвэл буцалгаад хуурай үсэндээ түрхдэг байна. Нориг суши орооход хэрэглэдэг ч та үүнийг соустай хамт Тортилла шиг хэрэглэж болно.
Испани Испани бүсгүйчүүд үсээ цайвар болгохын тулд цангис жимсний шүүсээр зайлдаг гэнэ. Үүнийг бэлтгэхдээ ј аяга цангис жимсний цэвэр шүүс, ј аяга цэвэр устай холиод шүршүүрт орохдоо үсээ зайлаарай. Нарны гэрэлд цангисны шүүс өөрийн өнгөө олдог аж. Хүрэн үстэй эмэгтэйчүүдэд энэ арга гайхалтай тохирдог.
Швед Швед бүсгүйчүүд эрүүл, сайхан арьстай байхын үндэс нь хоол хүнсэндээ шинэхэн жимс, гриллдэж шарсан загас хэрэглэдэгтэй холбоотой гэж үздэг. Ногоон цайг минерал устай холиод мөс болгоод тоник болгон хэрэглэж болно. Мөн саун бол Шведийн соёлын салшгүй нэг хэсэг юм.