Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz oxndo unshij ogool
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Nz ohinn maani sonsood tas
  • Т.Галсан "Жирмийн сүлжээ" шүлэг бичлэгт Зочин: ёоох
  • 7-р ангийн 1-р улирлын шалгалтын материал бичлэгт Зочин:
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
760274 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 164-р хуудас. | дараах >>

Зүйр үгийн сан

2011-03-14,12:27
үйр үгийн сан PDF Print E-mail

Хэл- сэтгэлийн  хэлмэрч     /Араб ардын зүйр үг/


Ухаантай хүн  урт  чихтэй,богино хэлтэй    /Герман ардын зүйр үг /


Хоёр сонсож нэг яриг гэж

Хос чих нэг ам заяадаг юм /Дагистан ардын зүйр үг/

Бодолгүй ярих, шагайлгүй буудах   /Орос ардын зүйр үг/

Үнэн мэт санагдах худал үг бий

Нөхөр мэт санагдах хулгайч хүн бий  /Казак ардын зүйр үг/

Зүйдэлгүй дээл гэж байдаггүй

Зүйргүй үг гэж байдаггүй

 

Гурван үгний учир мэдэхгүй

Гурвалжин нөхөөсний зүйдэл мэдэхгүй

Биеэ мэдвэл хүн

Бэлчээрээ мэдвэл мал

Ааш зангийн даруухан нь сайн

Адуу малын тарган нь сайн

Саруул тэнгэр дулаанаараа

Сайхан хүн зангаараа

Алтаар арлаад, мөнгөөр эмживч

Муу юм хэзээд илэрнэ

Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг

Үнсэнд хаясан сувд хоёр адил


Урт мөрөн нугалаа олонтой

Уран хүн арга олонтой

Дуудах нэрийг эцэг эх

Дуурсах нэрийг өөрөө

Биеэ засаад гэрээ зас

Гэрээ засаад төрөө зас


Сайн эм аманд гашуун боловч

Өвчинд тустай

Шударга үг чихинд хатуу боловч

Явдалд тустай

Тэнэг хүн тогоо харна

Мэргэн хүн галаа харна


Арчилбал эдэнд тустай

Арвилбал эзэнд тустай

Магтлаа гэж бүү баяс

Мууллаа гэж бүү гунь

Далай усаар ханадаггүй

Мэргэд номоор ханадаггүй

Төмөр хэдий бөх ч

Зүлгэхгүй бол зэвэрнэ

Хүн хэдий сайн боловч

Сурахгүй бол хоцорно

Эзэн хичээвэл

Заяа хичээнэ

Алтан дэлхийг нар гийгүүлдэг

Ард амьтныг эрдэм гийгүүлдэг

Жолоогүй морь

Зорилгогүй хүн

Хүний хүү муу бол

Эцгийн нэрийг гутаана

Хүлгийн хүү муу бол

Сүргийн нэрийг гутаана


Халуун будааны  аагаар

Толгой нүцгэн дайнд мордох

Ховдгийн шинж хоолны цагаар

Худалчийн шинж ярианы үеэр

Аав ээжээс бусдыг

Алтан дэлхийгээс олно

Хавар таривал намар хураана

Хадгалж тавивал хожим хэрэглэнэ

Хүн гэмээ мэдэхгүй

Тэмээ гэдгэрээ  мэдэхгүй

Оолиор цавчсан нь өөгүй

Олноор хэлэлцсэн нь буруугүй

Бүлээн усаар угаавал хиргүй

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй

Ааш муутай хүнийг

Амьтан бүр голно

Ажил муутай хүнийг

Амьдрал өөрөө голно

Ширүүн үгэнд бүү цухалд

Нялуун үгэнд бүү итгэ

Аавтайгаа зөрөлдвөл ачлалаа барна

Ах дүүтэйгээ муудалцвал төрлөө барна

Адуунаас хүлэг тодрох

Ардаас баатар шалгарах

Алмааз чулуу хувирдаггүй

Ажилч хүн хоосордоггүй

Бие баатар бол

Нэгэн үеийн баатар

Билиг баатар бол

Түмэн үеийн баатар


Хоёр хүн эвтэй бол

Төмөр хүрээ мэт бөх

Хорин хүн эвгүй бол

Эвдэрхий хэрэм мэт хэврэг

Сархад савнаасаа бусдыг дийлдэг

Сар өөрөөсөө бусдыг хардаг

Сайн нэрийг хүсэвч олдохгүй

Муу нэрийг хусавч    арилахгүй

Тэнхлэг муутай тэрэг

Тээш даахгүй

Тэсвэр муутай хүн

Үг даахгүй


Ааш ихэдвэл хэрүүл эхлэх
Нар хүрээлбэл салхи болох


Алтан дэлхийг нар гийгүүлдэг
Ард түмнийг эрдэм гийгүүлдэг


Алтан нар унтрахгүй

Ард олон дуусахгүй

Алтан нарыг

Алгаар хааж болдоггүй


Ард түмэнд мөхөл байхгүй
Ажил тэмцэлд хязгаар байхгүй


Бага гэж
Байхгүйгээс багагүй


Босоо цагаан үүл
Огторгуйн хутгуур
Болохгүй хэдэн үг
Сэтгэлийн хутгуур


Газарт хэлье газар хатуу
Тэнгэрт хэлье тэнгэр хол


Газраас гарч
Тэнгэрээс унаагүй


Гарах наран улайвал
Ган болохын тэмдэг
Гаран орон гасалбал
Гай ирэхийн тэмдэг


Гурван нас хүрээгүй хониор
Тэнгэр тахидаггүй
Гучин нас хүрээгүй хүнээр
Төр бариулдаггүй


Гүйцэж ядаад улин хуцах


Галзуу нохойн нүд улаан
Гантай тэнгэрийн нар улаан


Далайд оломгүй
Тэнгэрт баганагүй


Дөрвөн зүгт явах замаан
Дөт дөхөм болго
Найман зовхист явах замаан
Найртай дөхөс болго


Дээр дэвсэн
Дэргэд манасан тэнгэр


Нар буцдаг

Нас өтөлдөг


Нар сар ээлжилнэ
Нас жил өнгөрнө


Нар улайж мандвал
Тэнгэр зохирох
Манан татаж эхэлбэл
Үер болох


Нар хаанаасаан бол
Навч тийшээгээн


Нар хүрээлбэл надад муу
Сар хүрээлбэл сайдад муу


Нар хүрээлбэл орохын тэмдэг
Сар хүрээлбэл хүйтэрхийн шинж


Нар шимийн том
Сар шөнийн өөх


Нараан барсан тэнгэр муу
Наадмаан барсан хүн муу


Наргүй өдөр бүрэнхий
Саргүй шөнө харанхуй


Нарнаас хоргодож болдог
Наснаас хоргодож болдоггүй


Нисдэг нь тэнгэр боловч
Буудаг нь газар

 

бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3166 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

sain bainuu bi utga esregtsen zvir tsetsen vgeer sudalgaanii ajil xij bgamaa ymar nom setgvvl erdemtdiin bvteel baidag we xelj tus boloch pls pls pls
Badamaa (зочин) хэзээ бичсэн: 01:10, 2015-04-17 | |
goe shuuuuuu
алга ташилт гайхах гоё шүү
ooji хэзээ бичсэн: 22:43, 2012-01-29 | |
гайхах гоё шүү

ooji хэзээ бичсэн: 22:42, 2012-01-29 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 164-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa