Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Manai hun untsangue hu yahu uur ulger
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: Nice
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: zailaa22T gah tutu Mai
  • Монголын ёс заншил бичлэгт Ichko (зочин): Vneheer goy towch bogood todorhoi bailaa bayrlalaa ih zvil medej
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
755392 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 181-р хуудас. | дараах >>

"Хэлц үг" дунд анги

2011-02-14,12:33

 Гартаа цавуутай-юм хумсалдаг, хулгай хийчихдэг

Гутлаа шаахайгаар солих-алдаатай наймаа хийх 

Гүвээний цаанаас тархидах-нүднээс далд муулах 

Гүзээ шороодох-үхэх

Гүзээнд наасан дэлүү шиг-огт салахгүй дагах

Гүү саах-Хоёр шагай дээш нь ээлжлэн чулуудаж, алдалгүй барьж авч тоглох

Гүйх ухаантай-юмыг түргэн сэтгэдэг

Гэдэн хөдлөх-Зөрүүдлэх, гөжих

Гэдсэндээ хөлөө хийлцэх-бие биенийхээ мууг үзэх гэж өрсөлдөх

Гэдсээ илэх-Ажил төрөлгүй алхайн хэвтэх

Данс бодох-Өшөө хонзон авах

Дайран дээр нь давс хийх-Юмыг улам лавшруулах

Далайн урд гарч үзсэн далан урхи тас хазсан хүн-хашир,туршлагатай

Далан таваар буух-ялагдаж дийлдсэнээ бүрэн хүлээх

Данс дугуйлах-Эцэс болгох, гүйцээх

Давс гүйлгэх- унтах

Долоо шархадсан чоно шиг-Туйлын хашир болсон

Дааган хомоол-хялгасаар холбогдсон 2 хомоол, үүнийг унага ихэрлэнэ гэж бэлгэдэл болгон ханын толгойноос өлгөдөг

Гэрийн утааг үзэх-гэрлүүлэх, айл болгох

Гэсдэггүй толгой-юмыг ойлгодоггүй

Гэр хагартал-маш чанга

Гэр давхарлах-татвар эм авах

Дотор газраас өр нэхэх-өлсөх

Долоон хөл зовлого-Бие

Дотор өмрөх-сэтгэл ихэд зовох,шаналах

Дөрөөгүй залрах-явган ирэх

Дэгс буудах-худал хэлэх

Дуун дээр-сонсонгуут, цааргалалгүй

Дэнгийн эрвээхий шиг-хөнгөмсөг, аальгүй

Дээлийн гол-чадал муутай, дорой хүн

Дэр авах-тулалдаанд үхэхдээ нэг ч болсон дайсныг алаад үхэх

Дээлэндээ багтахгүй болох-

1. ихэд уурлах

2. Дээгүүр зантай болох

Дээлээ толгой дээгүүрээ нөмрөх-хэрэгт татагдан шоронд орох

Ёроолгүй сав-ханаж цаддаггүй

Жавтий хүртэх-зодуулах

Жанч халах-лам үхэх

Жаргаа барих-унтах нойрсох

Жигүүр өд болох-хань хамсаатан болох

Задгай амтай-эрээ цээргүй ярих

 Загатнасан газар нь маажсан юм шиг-санаанд нь яг таарах

Зажлалгүй залгих-өлхөн дийлэх

Зам нь шулуудах-саад бэрхшээлгүй болох

Зан нь хувирч Залаа нь гозойх-хуучин байдлаасаа хувирч өөрчлөгдөх

Зангууны ноос түүж эсгий хийх-огт бүтэхгүй зүйлийг сэдэх, санаачлах

Захаас аван-зөндөө мундахгүй

Зараалын морь-юм юманд зарагдаж явдаг хүн

Зоогийн сав зогсоолдоо хүрэх-цадах

Зөөлөн бөх-нойр

Зуузай дарах-гүйцээд зэрэгцэн давхих

Их бэлэг ургуулах-эхнэр гуйх

Иш мухаргүй-учир нь олдохгүй

Ишиг эгээ л хаячихсангүй-маш их даарах

Луун сүүл унжих-луйвардах, амласан зүйлээ өгөхгүй байх

Малгайн үс сэргээх-цэнгэг агаарт түр гарч,зугаалах

Малд нүдтэй-малыг зүсээр нь таньдаг

Махаа идэх-туйлаас зовох

Мах цусны барилдлагатай-садан төрлийн холбоотой

Мах шөл тэнцүү-тарган ч биш, туранхай ч биш

Мод толгой-гаанс 

Могойд хатгуулсан юм шиг-гэнэт ухасхийн босох

Мөлхөө Лувсан-Чоно
Модон хундага-чононоос хамгаалж нялх унаганы хүзүүнд зүүдэг хэл мэт хэлбэртэй нимгэлж зорсон 5-7 ширхэг мод

Монголоо алдах-монгол ёс заншлаа умартан гээх

Мөнгө уух-их цалин авах

Мөнгөөр зодох-их мөнгө өгч байгаад хэргээ бүтээх

Мөр бүтэн-хувцас, хунартай

Мөр хөөх-нэг юм дагнан эрхлэх

Мухар нударгаар бухын хамар нүхлэх-муйхарлах

Мэндийн босго-уралдаанд хамгийн сүүлд ирсэн морьд /дааганаас бусад/

Мэх үхэх-арга барагдах-яах ч аргагүй болох

Нааш харах-санаа тавих, харж үзэх

Навчинд бараалхах-чих няслах

Наран тэмээ-нэг бөхтэй тэмээ

Найман ясанд хэлхсэн-маш туранхай

Нар битүүгээр-нар мандаагүй байхад

Наран хайнаг-монгол бух, сарлагийн үнээ хоёрын дундаас гарсан хайнаг

  Номын хурим хийх-эрдмийн зэрэг хамгаалсны дараа хийх найр

 Нохой хэрэг-ээдрээтэй хэрэг

 Нохойн гуяар даллах-амар хялбар олох

Нохойн наадам-хийхэд амар ажил

Нохойн хороо-эмх замбараагүй газар

Нүд нь өөхлөх-зан авир бардам болж, хэр баргийн юм тоохоо болих

Нүдний хор орох-олны шунан шохоорхох

Нүүр баатар-айх юмгүй

Нүүр тахлах-нэрийг гутаалгүй авч гарах

Нутаг заагдах-цөлөгдөх

Нүүр шагнах-тал өгөх, эелдэг зан гаргах

Нэхий хэдрэгдэх-хурхирах

Нурууг нугалах-ажлын голыг хийж дуусгах

Оготны нүхээр багтах-зальтай

Нэхэл хатуу-нэг шаардвал салдаггүй

Олон гартай-юмыг жигд хийдэггүй

Оюуны ам нээх-гэгээрэх, ухаарах

Гурван үүд-бие, хэл, сэтгэл гурав

Салхи оруулах-ном дэвтрийг удтал уншихгүй байгаад үзэх, унших

 

Сав уудлах-Инж өгөх

Хар нүд хага татах-нойрноос дөнгөж сэрэх

Сарны хөвүүн-Од

Сул орхисон сур дэмий орхисон дээс болох-захиргаагүй болох

Сархинаг нь хатах-ам нь ихэд цангах

Суганд хавчуулах-ивээлд байх

Сохор харын өртөөнд очих-унтах

Сарны боорцог-Еэвэн

Суганд хавчуулагдах-ивээлд байх

Сум долоолгох-буудаж алах

Сухай ташуур-могой

Халбага хагарах-хэрэлдэх, муудалцах

Хана үдмээр-маш туранхай

Хомоол хамах-уралдуулсан морь хоцрох




бичсэн: sainsanaa төрөл: МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн | (182) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 28165 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Амаа үдүүлсэн юм шиг юу гэж юу гэсэн үг вэ
Зочин хэзээ бичсэн: 20:32, 2021-08-19 | |
Амаа үдүүлсэн юм шиг юу гэсэн үг вэ
Зочин хэзээ бичсэн: 20:32, 2021-08-19 | |
Дунд анги гэхэд арай л бага байнаа . Гэхдээ бидэнд хэрэгтэй л юм байна. Маш их баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 13:22, 2019-05-05 | |
Hasan ugee Olsongui
Зочин хэзээ бичсэн: 20:02, 2019-03-29 | |
Heregtei ym bn
Зочин хэзээ бичсэн: 11:16, 2019-01-08 | |
дунд анги яаг мөн үү
Зочин хэзээ бичсэн: 20:49, 2018-11-12 | |
Miigaa (зочин) хэзээ бичсэн: 11:57, 2018-11-04 | |
Элэг бүтэн юүгсэн үг юм бэ
Зочин хэзээ бичсэн: 18:24, 2018-10-21 | |
Гоё
Зочин хэзээ бичсэн: 18:22, 2018-10-21 | |
Муу
Зочин хэзээ бичсэн: 18:20, 2018-10-21 | |
дажгүй юм
Зочин хэзээ бичсэн: 19:30, 2018-10-17 | |
Дунд ангийн гэхэд бага уу гүү юу?
Зочин хэзээ бичсэн: 10:09, 2018-10-16 | |
nadad hereg yumaa хайртай тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 20:35, 2018-10-01 | |
goy yumaaaa
Зочин хэзээ бичсэн: 20:35, 2018-10-01 | |
love struck
Зочин хэзээ бичсэн: 21:30, 2018-09-29 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 181-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa