Sainsanaa

Блогийн бичигчид

  • sainaa92

Шинэ сэтгэгдлүүд

  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Зочин: BAYRLAALAA CHI HAMGIIN TENEG BISH
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: uneheer ih zuil medej avlaa mash uran setgesen bn
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij
  • Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" бичлэгт Азаа (зочин): Мааш гоё үлгэр шүү...
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn
  • Зүйр цэцэн үг бичлэгт Зочин: Сайныг дагаж саарыг
  • Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин: Zaa unexeer sxn ym bichjee ndd ch ix tusalla byrlaa iim saixn ug nar haanaasaach garaad irtsi..
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: nz ohin doo unshij ogood shn amraarai geed
  • Монголын ёс заншил бичлэгт BOLD (зочин):
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Yonu: bi unttsan shuu
  • Монгол ардын үлгэр "Долоон настай хүү" бичлэгт Зочин: Manai hun untsangue hu yahu uur ulger
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: Nice
  • Монголын ёс заншил бичлэгт Зочин: zailaa22T gah tutu Mai
  • Монголын ёс заншил бичлэгт Ichko (зочин): Vneheer goy towch bogood todorhoi bailaa bayrlalaa ih zvil medej
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
755519 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 97-р хуудас. | дараах >>

Монгол ардын үлгэр "Долоон настай хүү"

2011-05-18,12:20
Долоон настай хүү
Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ. Долоо баян:

- Намайг битгий идээч! Долоон түмэн адуугий минь идээч гэж гуйж гэнэ. Мангас
- Яасан ч миний дур, чамайг идвэл адуу чинь минийх ээ гэжээ.
Долоо баян дагжин чичирч байгаад
- Сэгсгэр сэвлэгтэй долоон настай хүүгий минь ав. Довцог толгой дээр орхичихоод маргааш нүүнэ тэгэхэд нь аваарай гэхэд нь Мангас дуртай дургүйхэн шиг
- Тэгье гэжээ.
Долоо баян маргааш өглөөний нь гарах улаан нарнаар довцог толгой дээр долоон настай хүүдээ урц барьж өгөөд, нум сумы нь хажууд нь тавьж унтуулчихаад нүүжээ.
Гэтэл мангас урцын гадаа ирээд, Долоо баян хаана байна гараад ир гэж хашгирчээ.
Долоон настай хүү, нэг гартаа нум сумаа, нөгөө гартаа дээлээ чирээд гарчээ.
Мангас:
- Долоо баян хаана байна гэв.
Хүү:
- Энд байна гэжээ.
Мангас:
- Таныг яагаад Долоо баян гэдэг юм бэ?
Хүү,
- Долоон түмэн адуугаар нь тэгж нэрлэсэн юм.
Мангас:
- Адуу ч гэж унага байгаа биздээ.
Хүү:
- Унага нь ч унага юм, харин долгио нуурыг ширгэтэл уучихдаг юм даа.
Мангас:
- Нуур гэж шалбааг байгаа биз дээ.
Хүү:
- Шалбааг нь ч шалбааг юм байх аа, харин хун шувуу нисээд гардаггүй юм гэдэг шүү.
Мангас:
- Шувуу гэж болжмор байгаа биз дээ,
Хүү:
- Болжмор нь ч болжмор юм байх аа, харин гэрийн тооныг бүрхчихээд байдаг юм шүү.
Мангас:
- Гэр гэж урц байгаа биздээ.
Хүү:
- Урц нь урц юм байхаа, үүднээс нь харайсан туулай хоймор нь хүрдэггүй юм гэнэ билээ,
Мангас:
- Туулай гэж бүжинхий байгаа биз дээ.
Хүү:
- Бүжинхий нь бүжинхий юм байхаа, босоо тэмээн дээгүүр харайдаг юм гэнэ билээ.
Мангас:
- Тэмээ гэж ботго байгаа биздээ.
Хүү:
- Ботго нь ботго юм байхаа, босоо хүнээс өндөр юм гэдэг шүү.
Мангас:
- Хүн гэж хүүхэд байгаа биз дээ.
Хүү:
- Хүүхэд нь хүүхэд байхаа, арван таван толгойтой атигар хар мангасыг ингээд дарчихсан юм гэнэ билээ гээд нум сумаа аваад мангасыг харвачихжээ.
бичсэн: sainsanaa төрөл: Монгол ардын аман зохиол | (47) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 29138 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Naiz zaluu mine nam unlaadaa uur giy ulger bnuu hhe margaash unshij uguhees
Зочин хэзээ бичсэн: 20:09, 2025-03-16 | |
Naizdaa unshij ogson chin yagaad arvan tavan tolgootoi bgan be geed asuugaad bhn hha
Зочин хэзээ бичсэн: 01:04, 2025-02-22 | |
nz ohin doo unshij ogood shn amraarai geed untuulsan
Зочин хэзээ бичсэн: 23:23, 2025-02-14 | |
Ankhilun
bi unttsan shuu hha
Yonu хэзээ бичсэн: 04:59, 2024-12-31 | |
Manai hun untsangue hu yahu uur ulger bnu
Зочин хэзээ бичсэн: 02:43, 2024-12-13 | |
nz oxindoo yrij ogool untuulcixlaa daa💗
reyn хэзээ бичсэн: 23:11, 2024-10-29 | |
Nz zaluuda ene ulgeriih unshij uguud unttsgaav💖
Jurh хэзээ бичсэн: 01:56, 2024-10-23 | |
nz ohindo unshij ogood untuulchihla❤️
. (зочин) хэзээ бичсэн: 04:36, 2024-10-22 | |
би ч гэсэн сайн залуудаа уншиж өгөөд унтуулчихлаа😝
Зочин хэзээ бичсэн: 00:34, 2024-10-10 | |
2024-8-1ogloo
Зочин хэзээ бичсэн: 05:22, 2024-08-01 | |
nz zaluuga untuulah
gatsaj tvgdreed unshij chaddaggvi nz zaluudaa unshaad ochmoor baih ym 😊😘
cute hoiloitoi ohin (зочин) хэзээ бичсэн: 02:09, 2024-02-23 | |
untangueee rockkkk
Зочин хэзээ бичсэн: 00:27, 2024-01-12 | |
sonsool untcihdag ym bn
Зочин хэзээ бичсэн: 00:36, 2023-12-20 | |
ohind unshaad oghod untchdg l ym bn😆
Зочин хэзээ бичсэн: 00:10, 2023-10-06 | |
Naanaaa uulhun hairn sonsoodl untchihlaa❤
Marina хэзээ бичсэн: 22:41, 2023-10-05 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 183-с 97-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Шинэ шинэ мэдээлэл
  • Эцэг эхчүүддээ зөвлөе
  • Тест
  • Цахим хичээл
  • Төгсөх ангийнханд
  • Чөлөөт цаг
  • Уламжлалтаар авах шалгалтын материал
  • МХУЗ-ын хичээлийн хэрэглэгдэхүүн
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Сайхан яруу найраг сонсоорой
  • Монгол ардын аман зохиол
  • Сургуулийн Хүрэл тулга наадмын шүлгүүд
  • Даалгавар
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Чөлөөт бичлэг
  • Зайн сургалт

Шинэ бичлэгүүд

  • 12г урлагийн үзлэг-2015 он
  • Ангийн хөвгүүдийн мэндчилгээ
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • "Амьдрал өөрөө жүжиг"
  • Шинэ сургуулийн нээлт 2014.1.9
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
  • Хичээлийн бэлтгэл, судалгаа
  • Эрийн гурван наадмын мэндчилгээний үг
  • Сар шинийн мэндчилгээний үгс
  • Монголын ёс заншил
  • Та хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
  • Амжилттай суралцах 10 зөвлөгөө
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил-2"
  • Ангийн сурагчдын "Мөнгөн өвлийн мөрөөөдлийн шинэ жил"
  • >>Архив...

Flash Clocks Gallery

  • Валютын ханш
  • Зурхай
  • Цаг агаар

Холбоосууд

  • Миний ангийн блог-1
  • Миний ангийн блог-2
  • Манай сургууль
  • http://www.eeoc.mn
  • http://www.eec.mn
  • http://www.biirbeh.mn
  • http://localnews.guren.mn/
  • http://www.dundgobi.tk/
2006-2009 © Sainsanaa